Мэдээ мэдээлэл

September, 2017

  • 20 September

    Дугуйт эргүүлийн алба хаагчид халаасны хулгайн гэмт хэргийг илрүүллээ

    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажлыг олон улсын цагдаагийн байгууллагын жишигт хүргэж, эргүүлийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг боловсронгуй болгож цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор “Эргүүл” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дугуйт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух Д-гийн халааснаас “Vodafone” гар утсыг О гэгч …

  • 20 September

    Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийн төсөл боловсруулахаар ажиллаж эхэллээ

    Жилийн жигнэсэн дундаж хүү нь 20 орчим хувьтай байгаа банкны зээлийн хүүг хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг дэмжихүйц түвшинд хүргэж бууруулах шаардлага өндөр байсаар ирсэн. Үүний тулд судалгаанд суурилсан, бодит байдал дээр хэрэгжихүйц стратегийн баримт бичиг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх бодлогын шат дараатай арга хэмжээг тодорхойлох асуудал чухал байна. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны есдүгээр сарын 15-ны өдрийн А-241 тушаалаар “Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт …

  • 20 September

    УИХ-ын дарга М.Энхболд ерөнхийлөгчид хариу илгээв

    МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит чуулганыг яаралтай хуралдуулах албан бичгийг энэ сарын 15-нд хүргүүлсэн билээ. Тэгвэл уг албан бичгийн хариуг УИХ-ын дарга М. Энхболд илгээжээ. Уг албан бичигт “Танаас ирүүлсэн Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичигтэй танилцлаа. Улсын Их Хурлын ээлжит бус чуулган саяхан хуралдаж, Монгол Улсын Засгийн газрыг огцруулан, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд томилогдох …

  • 20 September

    Дэлхийд ашиг орлогоор тэргүүлэгч Брендүүдийн талаар бид юу мэдэх вэ?

    Фрэнк Марс гэгч 28 настай залуу 1911 онд  арав гаруй жилийн турш амттан хийж заран цуглуулсан мөнгөөрөө хувийн жижигхэн дэлгүүр нээжээ. Дэлгүүр нь элдэв амттан зардаг, амттанаа Марс гэртээ хийгээд галын өрөөнийхөө цонхоор бараагаа зардаг байв. Нэгэн удаа Фрэнк хүүгийн хамтаар салхилж явтал хүү нь шоколад авч өгөхийг хүссэн байна. Тэр үед шоколадыг зөвхөн жингээр зардаг байсан юм. Ийм шоколад нь …

  • 20 September

    Мексикт газар хөдөлсний улмаас 139 хүн нас барлаа

    Мексикт өчигдөр 7.1 магнитын хүчтэй газар хөдлөлт болж 139 хүн амиа алдсан талаар Assiociated press агентлагт мэдээллээ. Орон нутгийн цагаар 13:14 минутанд газар хөдөлж мянга мянган иргэд гудамжинд гарч ирсэн байв. Тодруулбал Мехико хотоос зүүн тийш 76 километрийн зайд орших Пьябла мужид хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас хүмүүс нурангид дарагдаж тус бүс нутагт онцгой байдал зарлалаа. Тус улсад энэ сарын …

  • 20 September

    Халаалтын ажил хэвийн үргэлжилж байна

    Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газраас ирүүлсэн мэдээгээр нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар орон сууцны 1616 байр, 76 сургууль, 73 цэцэрлэг, 2 эмнэлэг, 34 аж ахуй нэгж халаалтаа аваад байна. Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК 8е магистралийн засварын ажил удаашралтай байгаагаас хоёр УДДТөвийн харьяа 32 байрны 1855 өрх, 33 аж ахуйн нэгж …

  • 20 September

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 20-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:00-16:00 цагт: УСУГ-ын худгууд, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 10:30-18:00 цагт: 14-р хороо Алтайн 6 Т-2 Иргэн Содномжамц болон ойр орчмоор 11:00-18:00 цагт: 7, 10, 24-р хороо Зээлийн 24-27, 33-34-р гудамж болон ойр орчмоор, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 18-р хороо Яргайтын 37-42-р …

  • 20 September

    Улаанбаатарт өдөртөө 21-23 хэм дулаан байна

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон …

  • 19 September

    Химийн бодис тээвэрлэж яваад осолдсон газар мэргэжлийн байгууллагууд ажиллана

    Завхан аймгийн Дөрвөлжин суманд ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэг “Баян айраг эксплорейшн” ХХК-ийн химийн бодис тээвэрлэж явсан ачааны машин Солонготын даваанд осолдож, аюултай нөхцөл байдал үүсээд байна. Тодруулбал, “Баян-Айраг эксплорейшн” ХХК-ийн туслан гүйцэтгэгч гэрээтэй ачаа тээврийн компанийн  Нордбенз маркийн авто машин нь Азотын хүчил 1600л, Давсны хүчил 6000 л, хөдөлгүүрийн тос 1 т, Дулаан солилцооны тос 600 л, явах ангийн …

  • 19 September

    “Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний  сайд болох уу

    Мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроод 10  гаруй хонож байна. Удахгүй шинэ засгийн газар байгуулагдах тухай асуудал яригдаж эхлэнэ. Энэ хүрээнд зарим сайдуудын нэр тодорч эхлээд байгаа бололтой. 2016 оны УИХ-ын сонгуулиар Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг  иргэд сайн мэддэг. Учир нь тэрээр УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Оргил худалдааны сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулсан нэгэн юм. Түүнчлэн  барилгын салбарт …

  • 19 September

    Шуурхай мэдээ: МҮЭ-ийн холбооноос хөдөлмөрийн хамтын маргаан эхлүүлэхээр болжээ

    Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээртэй холбогдуулан МҮЭ-ийн холбооноос хөдөлмөрийн хамтын маргаан эхлүүлэх шийдвэрийг дөнгөж сая  гаргалаа. Хэлэлцээрийн хүрээнд яригдсан цалин хөлс нэмэх, татвар нэмэгдүүлэхгүй байх заалтууд хэрэгжихгүй удааширч байгаа тул МҮЭХ-оос энэхүү шийдвэрийг гаргажээ. Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо

  • 19 September

    Төрийн банкны ерөнхий  захирал Д.Баярсайхан  10 сая төгрөгийн цалин авдаг гэв

    Өчигдөр “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр Төрийн банкны захирлуудын цалинг танилцуулсан нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн. Мөн “100 ямаанд 60 ухна” гэгчийн үлгэрээр Төрийн банкинд маш олон захирал ажилладаг, тэд тус бүрдээ өндөр цалин авдаг тухай мэдээллийг хүргэсэн. Тэгвэл өнөөдөр Төрийн банкны захирал Д.Баярсайхан Зариг.мн сайтын сэтгүүлчид өгсөн тодруулгад хариулахдаа “Төрийн банк бол өөрөө Монгол улсын нутаг дэвсгэрийг хамарсан сүлжээтэй том банк. …

  • 19 September

    Гэрэлт гудамжны хаалт болно

    Гэрэлт гудамжны хаалтын ажиллагаа энэ сарын 29-нөөс ирэх сарын нэгний өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ. Тодруулбал хаалтын арга хэмжээнд хамтлаг дуучид ая дуугаа өргөж, залуусыг нэгтгэсэн парад, хөгжмийн тоглолтууд тус тус болох аж. Зуны турш дэлхийн хотуудын жишигт нийцсэн чөлөөт цагаа зүй зохистой өнгөрөөх газруудын нэгээр Гэрэлт гудамжийг нэрлэж болно. Цаашид үйл ажиллагааг илүү өргөжүүлэн зохион байгуулалтыг сайжруулах удирдах албан тушаалтнууд …

  • 19 September

    Цензургүй Сурвалжлага – “60 тэрбумын схем ТӨРИЙН БАНК” /нэвтрүүлэг/

    60 тэрбумыг босгох план амьдралд хэрхэн хэрэгжсэн тухай өгүүлэх нэвтрүүлгийг хүргэе Ugluu.mn

  • 19 September

    Тээврийн хэрэгсийн тоо дөрөв дахин өсчээ

    Улсын хэмжээнд 2017 оны эхний 8 сарын байдлаар 25892 зам тээврийн осол бүртгэгдсэний 2644 буюу 10,2 хувь нь орон нутгийн замд, 23248 осол буюу 89,7 хувь нь Улаанбаатар хотын замд гарсан байна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн 25892 зам тээврийн ослын 25234 буюу 97.4 хувь нь жолоочийн буруугаас, 634 буюу 2.5 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс, замын нөхцөл байдлаас 24 буюу …