Мэдээ мэдээлэл

July, 2017

  • 12 July

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түрүү соёолонгийн галаар зочиллоо

    Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон насны хурдан морины уралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Батулга, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Улсын Их Хурлын зарим гишүүн үзэж сонирхлоо. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Г.Батбаатарын саарал үрэээнэ жилийн соёолонгийн уралдааны түрүү магнайд хурдаллаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат …

  • 12 July

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өглөө эртлэн Хүй долоон худагт очиж хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо. Соёолонгийн  уралдаанд  Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Г.Батбаатарын саарал үрээ тод магнай болж торгон жолоогоо өргүүллээ. Энэ уралдаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд үрээ аман хүзүүдэж, Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат С.Бямбасайханы халиун,Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, аймгийн алдарт …

  • 12 July

    Монгол хүн бүрийн үзэх ёстой үзэсгэлэнт газрууд

    Тэрхийн цагаан нуур, хорго: Хоргын тогоо нь Архангай аймгийн Тариат сумын нутагт оршдог. Гарал үүслийн хувьд девоны үеийн боржин чулуу, дөрөвдөгч галавын галт уулын чулуулгаас тогтоно. Унтарсан галт уулын гүнзгийн өрх, хүрмэн хад, цохио, ангал, агуй хоргодох газар ихтэй тул Хорго гэж нэрийджээ. Амсар нь 300-400 метр бол гүн нь 70-80 метр. Харин гадна талын налуу нь 35-40 хэм бол тогооны …

  • 12 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга Гавьяат тээвэрчин Д.Долгорсүрэн, түүний хүү Д.Дагвадорж нарын галд зочлов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Гавьяат тээвэрчин Д.Долгорсүрэн, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж нарын галд өнөөдөр зочлов. Гавьяат тээвэрчин Д.Долгорсүрэн, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж нар Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэлээ.Мөн Х.Баттулга ерөнхийлөгчийн ууган охин Б.Намуун өөрийн цахим хуудаснаа “Аавын минь хуурай дүү, ард түмний хайртай хүү Аса аварга, “Аса явуулын станц” гэх тодотгол энэ жил …

  • 12 July

    УИХ-ын дарга М.Энхболд их насны морины түрүү хүртсэн уяачийн галд зочиллоо

    Алдарт уяач Ч.Бямбасүрэнгийн хар морь Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд түрүүлсэн билээ. Хурдөн хөлгийг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Б.Тогтохнасан уяж уралдуулжээ. Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд уяач Ч.Бямбасүрэн, Б.Тогтохнасан нарт болон унаач хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж, төрийн их …

  • 12 July

    Наадмын хөтөлбөр /07.12/

    Долоодугаар сарын 12-н буюу өнөөдөр соёолон насны морьдын уралдаан болон шагайн харвааны шигшээ харваагаар Үндэсний их баяр наадам эхэлж байна. Тулгар төрийн 2,226, Их монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хүргэе. 7 дугаар сарын 12. Лхагва 08.00 Шагайн харвааны шигшээ харваа Шагайн асарт 08.00-12.00 Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг Сурын талбайд 9.00-11.00 Хүчит бөхийн …

  • 12 July

    Баяр наадмын мэндчилгээний үгс

    Шандаст хурдан морьд төрийн сүлдэнд эргэцэж Шагайн мэргэ гэрэлтэж дөрвөн бэрх бууна Есөн цацлын нүдээр ертөнцийн зүг уужирч Ерөөл магтаал цуурайлж нар ойрхон мандана Ээтэн хоншоорт гутал эрийн хийморинд өнгө орж Эгэлгүй хүчтэн бөхчүүдийн ид хаваар гайхуулна Дорнын хөх огторгуй үүлэн чөлөөгөөр мэлтийж Долоон бурхнаа нууж монгол наадам эхэлнэ Та бүхэн сайхан наадаарай * * * * * * * …

  • 12 July

    Үндэсний их баяр наадам:7-р сарын 12-ны үзвэр үйлчилгээний хөтөлбөр

    Тулгар төрийн 2226, Их монгол улсын 811,  Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын  хөтөлбөрийг бүхэн эхээр нь хүргэж байна. 7 дугаар сарын 12. Лхагва 07.00-9.20      Соёолон насны морьдын уралдаан                          Хүй долоон худагт 08.00              Шагайн харвааны  шигшээ харваа                                      Шагайн асарт 08.00-12.00    Үндэсний сурын хасаа харвааны  дунд өрөг                       Сурын талбайд   9.00-11.00      …

  • 11 July

    Ерөнхийлөгч Х.Баттулгын төрийн дайллагад хэлсэн үг

    Эрхэм хүндэт зочид оо, Эрхэмсэг хатагтай ноёд оо, Их эзэн Чингис хаан соёрхсон Монгол төрийн их баяр наадам дэлхийн сонорыг мялааж дэлгэр сайхан болж байна. Үндэсний их баяр наадмын Төрийн дайллагад хүрэлцэн ирсэн гадаад дотоодын хүндэт зочид, Элчин сайдууд, олон улсын байгууллагын нөхөд Та бүхэнд хувиасаа болон гэр бүлийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайны ерөөл өргөн дэвшүүлье. Нар хур …

  • 11 July

    Баяр наадмын амралтын өдрүүдэд өрхийн эмнэлэг ажиллана

    Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 11-16-нд хооронд нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дотор, мэс засал, гэмтлийн кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-15.00 цагийн хооронд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр боллоо. 2017 оны долоодугаар сарын 10-17-ны өдрийг хүртэл хариуцлагатай жижүүр ажиллуулах …

  • 11 July

    Ерөнхий сайд гэргийн хамт наадмын нээлт үзлээ

    Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их баяр наадмын энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэргийн хамт наадмын нээлтийг үзэж сонирхсоны дараа сур, шагайн харвааны асарт зочилж наадамчин олонтой мэндчиллээ.  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

  • 11 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга: Наадмын дараа тодорхой ажлууд эхлүүлнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмын нээлтийн дараа МҮОНРТ-ийн шууд нэвтрүүлэгт оролцож ярилцлага өгөв -Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон танд баяр хүргэе. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцана уу? -Наадам сайхан болж байна. Сая Ерөнхийлөгчийн сонгууль хугацаа багатай, хоёр дахь шатны санал хураалт наадамтай тун ойрхон болж өнгөрлөө. …

  • 11 July

    Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга шагай харвалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их наадмыг нээн үг хэлж, баяр наадмын нээлтийн ёслол, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг үзэж сонирхсоныхоо дараа сурын талбайд зочилж эрхий мэргэн харваачид, тэнд хуран цугларсан наадамчин олонтой мэндчиллээ. Сурын талбайд зочлох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч наадамчин олонд хандаж …

  • 11 July

    Зөвшөөрөлгүй гар дээрээс худалдаалж буй хоол хүнс, хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг НМХГ-аас анхааруулж байна

    Баяр наадмын үеэр хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрчим хүчний чиглэлийн 386 улсын байцаагч хяналт шалгалт хийж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ жил нийт 800 нийтийн хоол, худалдаа эрхлэх зөвшөөрөл олгогдсон. Төв цэнгэлдэх хүрээлэнд нийтийн хоолны чиглэлээр 400, худалдааны чиглэлээр 100, Хүй долоо худагт нийтийн хоолны 200, худалдааны 100 зөвшөөрөл олгогджээ. Өнгөрсөн жилүүдэд иргэд, аж ахуй нэгж …

  • 11 July

    Төв цэнгэлдэх хүрээлэнд НЦГ-ын шуурхай удирдагын штаб ажиллаж байна

    Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Төв цэнгэлдэх хүрээлэнд Нийслэлийн цагдаагийн газрын Шуурхай удирдлагын штаб ажиллаж байна.Иймд та бүхэнд хүүхэд төөрсөн, халаасны хулгайн болон бусад гэмт хэрэг, зөрчилд өртсөн, цагдаагийн байгууллагын туслалцаа шаардлагатай тохиолдолд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 10 дугаар хаалганд байрлаж буй НЦГ-ын Шуурхай удирдлагын штабт хандана уу.