Мэдээ мэдээлэл

June, 2017

  • 12 June

    Цаазын ялыг ОХУ-д эргүүлэн нэвтрүүлэх санал гаргажээ

    ОХУ-ын Төрийн Думын аюулгүй байдал, авлигатай тэмцэх хорооны дарга, депутат В.Пискарев цаазын ялыг эргүүлэн нэвтрүүлэх санал гаргажээ. Тэрбээр террорист халдлага үйлдэж буй хүмүүст энэ нь хамгийн оновчтой ял болно хэмээн үзэж буй аж. В.Пискарев хууль сахиулах байгууллагад ажиллах хугацаандаа Москва болон бусад хотуудад болсон олон террорист халдлагыг шалгаж байсан учир ийнхүү цаазын ялыг ОХУ-д эргүүлэн нэвтрүүлэх саналыг ОХУ-ын Төрийн Думд …

  • 12 June

    Эрүүгийн 4 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ

    Авлигатай тэмцэх газраас 2017 оны 06 дугаар сарын 5-9-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 37 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 1 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 6 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 30 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 42 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 эрүүгийн хэргийг …

  • 12 June

    Улаанбаатарт өдөртөө 27-29 хэм дулаан байна

    2017 оны 06 дугаар сарын 11-ний 20 цагаас 06 дугаар сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 20-25 хэм Алтайн …

  • 10 June

    Кендал Женнер: Надад дурласан олон залуус бий

    Реалити шоуны од Ким Кардашианы дүү, загвар өмсөгч Кендал Женнер “UK weekly” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. -Кардашианы гэр бүл үнэхээр алдартай. Эгч нарынхаа дэмээр олны танил болсон ч таны гадаад төрх, бие галбир тань олон загвар зохион бүтээгч, олон брэндийн анхаарлыг татаж байгаа? -Би их өндөр хүүхэд байсан. Би эгч болон аав, ээжийнхээ дэмжлэгтэй энэ өндөрлөгт гарч …

  • 10 June

    Чингэлтэйгээ жишиг дүүрэг болгон хөгжүүлэх үйлсэд хамтран ажиллахаар бүсгүйчүүд санал нэгдлээ

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Эмэгтэйчүүдийн нийгмийн хамгаалал” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү уулзалтад Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, НАМЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн захирал, доктор Ж.Туяацэцэг, дүүргийн НАМЭХ-ны тэргүүн М.Эрдэнэтуяа, “Хөдөлмөр, хамгаалал хүний хөгжлийн төв” төрийн …

  • 10 June

    Мэтгэлцээнээс жижгэрсэн “Женко”

    Монголын Телевизүүдийн холбооноос Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гурван эрхмийн дундах халз мэтгэлцээнийг Соёлын төв өргөөнд зохион байгуулах тов нэлээн хэд хоногийн өмнөөс ард иргэдэд тараад байв. Тодруулбал, 2017 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 20.00 цагаас гурван нэр дэвшигчийн дунд ард түмнийхээ өмнө нээлттэй, халз мэтгэлцээн болох байлаа. Харамсалтай нь Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга орон нутгийн иргэд, сонгогчидтой уулзаж байгаа …

  • 10 June

    Ц.Элбэгдорж:ШХАБ-ын өргөжин тэлэх үйл явц, хөгжил дэвшил, цаашдын төлөв байдлыг анхааралтай ажиглан харж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “ Төлөөлөгчдийн тэргүүн нар аа, Эрхэм зочид , төлөөлөгчид өө, ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж байгаа Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев танд болон танай Засгийн газарт …

  • 10 June

    Таны мэдэхгүй “Зурхайн тухай”

    Ерөнхийлөгчид зурхайн ухаанаар ажлаа төлөвлөдөг байсан АНУ-н 40 дахь ерөнхийлөгч Рональд болон түүний гэргий бүхий л ажлаа зурхайн ухаантай холбож хийдэг байсан нь тогтоогдсон билээ. Мөн АНУ-ын  32 дахь ерөнхийлөгч Франклин Рузвельт  хүртэл зурхайн ухаанд итгэдэг байсан байна. Адольф Гитлерийг удирдагч болгосон. Гитлер зурхайн ухаанд мөн итгэдэг байжээ. Түүнийг 1924онд зурхайч  Frau Elisabeth Ebertin төрсөн он сараар нь зурж удирдагч, байлдан дагуулагч болохыг …

  • 10 June

    Фото:Бурхан багшийн Их дүйчэн өдөр

    Зуны эхэн сарын шинийн арван таван буюу Бурхан багшийн Их дүйчэн өдөр өчигдөр боллоо. Энэхүү өдрийг тохиолдуулан Монголын бурхан шашины төв, Гандантэгчэнлин хийд, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон бусад сүм хийд, төрийн бус байгууллагууд хамтран “Сэтгэл ариусахуй” хэмээх арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Энэхүү билэгт сайн өдөр хүн …

  • 10 June

    Улаанбаатарт өдөртөө 25-27 градус дулаан байна

    Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг …

  • 9 June

    Нийтийн тээврийн үйлчилгээний 6 чиглэлд өөрчлөлт оруулна

    Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд авто замын зарим хэсгийг 2017 оны 06 дугаар сарын 10-ны 00:00 цагаас 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 00:00 цаг хүртэл түр хааж автозамын хучилтын ажил хийхээр болсон. Дээрх ажилтай холбогдуулж тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 6 чиглэлийн …

  • 9 June

    Нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлнэ

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн энэ оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор “Нэг өрх-Нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөрийг баталсан. Дэд хөтөлбөрийн төслийг нийслэлийн Засаг даргын 2017 оны А/86 дугаар захирамжаар 9 дүүргийн Засаг дарга, харьяа байгууллага, агентлагуудын дарга нараас бүрдсэн ажлын хэсгийн 2 удаагийн хурлаар авч хэлэлцсэн бөгөөд олон нийт, хувиараа бизнес эрхлэгч, төрийн бус байгууллагын төлөөллийг …

  • 9 June

    Шөнийн гудамжийг камержууллаа

    Нийслэлийн Мэдээллийн технологийн газар Нийслэлийн цагдаагийн газартай хамтран гэрэлт шөнийн гудамж буюу Циркийн уулзвараас 45 дугаар сургуулийн уулвар хүртэлх замд нийт 9 цэгт хяналтын 17 камер суурилуулсан. Тодруулбал, эргэдэг хөдөлгөөнт камер 2, чиглэлийн камер 15-ыг сурилуулаад байна. Эдгээр  хяналтын камерыг ашиглаж  Нийслэлийн цагдаагийн газар хяналт тавьж ажиллах юм. Мөн гэрэлт шөнийн гудамжид нийслэлийн Мэдээллийн технологийн газраас Kewiko компанитай хамтран үнэгүй, …

  • 9 June

    Зээлээ зориулалтын бусаар ашигласан аж ахуйн нэгжүүдийн нэрсийг ил болгоно

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ талаар “Уг шалгалт Монголбанкны хараат бус байдалд халдсан, Төвбанкны бодлогыг арилжааны банкныхтай адилтгасан, тухайн үед хэрэгжүүлсэн бодлогыг ойлголгүй хариуцлагагүй дүгнэлтийг ажлын хэсгээс гаргасан …

  • 9 June

    Хүй долоо худагт ЛЕД дэлгэц байрлуулж, наадмын нээлт, бөхийн барилдааныг үзүүлнэ

    Шадар сайд болон хотын даргаар ахлуулсан баг Хүй долоо худаг дахь Монгол наадам цогцолборт ажиллаж,  баяр наадмын бэлтгэл  ажилтай танилцлаа. Бэлтгэл ажил 60 гаруй хувьтай явж байна. Энэ жилийн хувьд хамгийн хүндрэлтэй зүйл нь хур бороо бага байгаагаас Хүй долоон худагт гандуу, тоос шороо ихтэй байна. Энэ асуудалд баяр наадмын зохион байгуулах хороо анхаарлаа хандуулахыг хурдан морины салбар комиссоос хүссэн …