Мэдээ мэдээлэл

January, 2024

  • 2 January

    Америкийн албан ёсны хөгжмийн нийгэмлэгээс The Hu хамтлаг “Алтан Рекорд” шагнал хүртжээ

    Америкийн албан ёсны хөгжмийн нийгэмлэгээс The Hu хамтлаг “Алтан Рекорд” шагнал хүртсэн байна. Энэ талаар Хү хамтлаг албан ёсны цахим хуудсаараа дамжуулан “Хү хамтлагийн зүгээс бүх Монголчууддаа шинэ оны мэндийг хүргэе. Үргэлж дэмждэг та бүхнийхээ хүчээр 2024 оноо Америкийн албан ёсны хөгжмийн нийгэмлэгээс Recording Industry Association of America (RIAA) “Алтан Рекорд” Чонон Сүлд дуундаа хүлээн авлаа. Энэхүү дуугаараа бид Хүннү …

  • 2 January

    УИХ-ын дарга Г.Занданшатарын шинэ жилийн мэндчилгээний онцлох ишлэл

    Шинэ оны босгон дээр төрийн гурван өндөрлөг ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай. УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээний үгэнд “авлигын эсрэг цогц хөтөлбөрийг хуульчилж, төрийн хяналт шалгалтаар системийн хулгайг илчилж, нийгмийг хордуулагч авлига, буруу булхайн үндсийг хамтаараа таслан зогсоож чадлаа” хэмээх үг тун онцлог сонсогдлоо.    Өнгөрсөн хугацаанд УИХ-ын Хяналт шалгалтын хуулийг батласнаар Түр хороо байгуулагдан улмаар Хөгжлийн банк, “нүүрсний” гэх …

  • 2 January

    Б.Мөнхчимэг:Намайг дэмжиж саналаа өгсөн Монголчууддаа маш их баярлалаа

    Вьетнам улсад 2023 оны арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Miss Earth 2023”-Эх дэлхийн мисс тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон мисс Б.Мөнхчимэг 2023 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр эх орондоо ирлээ. Түүнийг “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд ирэхэд гэр бүл, найз нөхөд, Андра академийн шавь нар нь угтан авч, баяр хүргэлээ.    

  • 2 January

    Авто зам ашигласны төлбөрийг цахимаар төлдөг боллоо

    Зам, тээврийн хөгжлийн яамнаас бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, үр дүнг тооцох жил болгон зарлаж, төрийн үйлчилгээг түгжрэлгүй, шуурхай хүргэх зорилт тавьсан. Тэгвэл үүний үр дүнд Авто зам ашигласны төлбөрийг и-монголиа, и-баримт, ezam.mn, гэрэгэ киоск, токи, мост мони зэрэг боломжит бүх сувгаар хүртээмжтэйгээр төлөх боломжтой болголоо.  

  • 2 January

    Сургалтын төлбөр болон орон сууц худалдаж авсан төлбөрийн буцаан олголтын материалыг авч эхэллээ

    Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгч хувь хүний орлогын албан татварын буцаан олголт эдэлдэг болсон билээ. Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс цахимаар авч эхэлдэг. Татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан, хувьдаа амьдран суух орон сууц барьсан иргэн зургаан сая хүртэлх …

  • 2 January

    Японд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 8 хүн амиа алджээ

    2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 16 цаг 10 минутын орчимд Япон Улсын  Ишикава мужийн Ното бүс нутагт  хүчтэй газар хөдлөлт болж, газар хөдлөлтийн төвд ойрхон орших Ишикава мужийн Шика хотод магнитудын 7.0 баллд хүрчээ. Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлтийн голомтын гүн 16 км, газар хөдлөлтийн цар хүрээг илтгэх магнитуд (M) нь 7.6 байна.  Цаашид уг газар …

  • 2 January

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн байна

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2024 оны нэгдүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур …

December, 2023

  • 31 December

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ он солигдох мөч дөхөж буй энэ цаг хугацаанд ард иргэддээ хандан Шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. МЭНДЧИЛГЭЭ  Эрхэм монгол ахан дүүс ээ, Элэг нэгт дэлхийн монголчууд аа, Энэ үдэш Та бүхэнтэйгээ олон түүхэн өөрчлөлтийн эхлэл цэг болсон их жанжин Сүхбаатарын талбайгаас мэндчилж байна. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах хоёр жил гаруй хугацааны эхний хагасыг цар тахлыг …

  • 30 December

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна

    Өмнөх жилүүдтэй харьцуулахад өвөлжилт харьцангуй эрт хүндэрч, улсын хэмжээнд 11 аймгийн 40 гаруй сум, нийслэлийн алслагдсан дүүргүүдэд “шилэн зуд” нүүрлээд байгааг Улсын онцгой комиссоос мэдээлсэн. Мөн нийт нутгийн 81 хувьд цасан бүрхүүл тогтож, 70 орчим хувьд зудын эрсдэл өндөр байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчидтай уулзаж, холбогдох арга хэмжээ авахаар орон нутагт ажиллаж байна. Энэ …

  • 28 December

    Нийтийн тээврийн маршрутын давхцал арилгах төлөвлөлтийг танилцууллаа

    Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 1017 автобус 110 чиглэлд  өдөр бүр үйлчилгээ үзүүлж буй. Өдөрт дунджаар 400-500 мянган зорчигчдод үйлчилж буй өнөөгийн нийтийн тээвэр дотогш чиглэсэн хөдөлгөөний төлөвлөлттэй байдаг. Энэ нь Улаанбаатар хотын гол гудамж замуудад чиглэлийн тээврийн хэрэгслийн давхцалыг ихээхэн үүсгэдэг юм. Арванхоёрдугаар сарын 25-ны Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийтийн тээврийн чиглэлүүдийг дахин төлөвлөж, өөрчлөлт оруулахаар болсон. Харин …

  • 28 December

    М.Баяраа: Хот тохижилтын газрын хариуцан ажилладаг 140 км зам талбай, гудамж цэвэрлэгээний ажлыг зургаан дүүрэгт шилжүүлэн өгсөн

    УБЗАА-наас Хотын аж ахуйн ажил үйлчилгээнд нэн шаардлагатай тусгай зориулалтын машин механизмыг худалдан авах олон улсын нээлттэй тендерийг 2023 оны арваннэгдүгээр сарын 27-нд зарласан. Ийнхүү тендерийн материалыг 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны 11:30 цаг хүртэл хүлээн авч, тендерийн нээлтийг тус өдрийн 11:40 цагт нээхээр заасан юм. Энэ хүрээнд өнөөдөр хотын аж ахуйн ажил үйлчилгээнд нэн шаардлагатай тусгай зориулалтын машин механизм …

  • 28 December

    “Монголын Их Хааны Элч” олон улсын бүжгийн зөвлөл БНХАУ-ын “Ган Лунг” ОУ-ын бүжгийн зөвлөлтэй хамтран ажиллахаар боллоо

    Монгол улс болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш БНХАУ-аас дэвшүүлэн тавьсан “Нэг бүс-Нэг зам санаачилга”-ын хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Хамтран ажиллах, харилцан ашигтай байж хамтдаа ашиг хүртэх” гэсэн 3 зарчим, мөн “Энхтайванч, аюулгүй байдал ба соёл иргэншил” гэсэн Даян дэлхийн 3 санаачилгыг онцлон дэвшүүлсэн байдаг. Уг харилцаа улам өргөжин тэлж хоёр орны соёл, спортын салбарын харилцаа, хамтын ажиллагааг …

  • 28 December

    Соёлын гавьяат зүтгэлтэн Чинагийн Галсанд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв. МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ: Соёлын бүтээлч өв, уран зохиолыг олон улсад сурталчлах, эх хэл, өв соёлоо хамгаалах, үндэсний ёс заншлаа өвлүүлэн уламжлуулах, уран зохиол, орчуулгын олон арван бүтээл туурвин ард түмнээ соён …

  • 28 December

    Тусгай зориулалтын машин механизм худалдан авах тендерийн материалыг нээлээ

    УБЗАА-наас Хотын аж ахуйн ажил үйлчилгээнд нэн шаардлагатай тусгай зориулалтын машин механизмыг худалдан авах олон улсын нээлттэй тендерийг 2023 оны арваннэгдүгээр сарын 27-нд зарласан. Ийнхүү тендерийн материалыг 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны 11:30 цаг хүртэл хүлээн авч, тендерийн нээлтийг тус өдрийн 11:40 цагт нээхээр заасан юм. Энэ хүрээнд өнөөдөр хотын аж ахуйн ажил үйлчилгээнд нэн шаардлагатай тусгай зориулалтын машин механизм …

  • 28 December

    Ерөнхий аудитор Д.Занданбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг УИХ хэлэлцэж дэмжлээ

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.12.28/ хуралдаан  гишүүдийн 63.2 хувийн ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт  ирүүлснийг Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай …