2017 оны гуравдугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, …
Мэдээ мэдээлэл
March, 2017
-
22 March
Сураггүй болсон иргэдийг эсэн мэнд оллоо
Баруун аймгуудын нутгаар өчигдрөөс эхлэн их хэмжээний цас орсны улмаас төөрч алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Увс аймгийн Улаангом сумын Баянхайрхан багийн “Хэрцийн-Овоо” гэдэг газраас мал тууж авчирахаар яваад сураггүй болсон иргэн О /33 настай, эрэгтэй/, Р /50 настай, эрэгтэй/ нар, мөн аймгийн Тариалан сумын “Шар бүрдийн хөдөө” гэдэг газраас …
-
22 March
Д.Оюунхорол: “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” 2025 он хүртэл хэрэгжинэ
“Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” батлагдсантай холбогдуулан өнөөдөр Байгаль орчин,аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан нар Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. Сүүлийн жилүүдэд хотын төлөвлөлтгүй тэлэлт, үйлдвэржилт, техник, технологийн хоцрогдол зэрэг хүний үйл ажиллагааны нөлөөгөөр агаар, хөрс, ус бохирдож, хүний амьдрах орчин, эрүүл мэндэд маш хортойгоор нөлөөлж үндэсний …
-
22 March
Иемен улсын Найман настай охид хуримынхаа шөнө нас бардаг харгис уламжлал
Иемен улсын эмэгтэйчүүд уламжлал ёсоор 15 нас хүрэхээсээ өмнө хүнтэй суух шаардлагатай байдаг. Энэ нь охидыг эрт хүнтэй суулгах нэг төрлийн ёс заншил болсон гэсэн үг. Харин эрчүүд нь амьдралынхаа туршид дор хаяж таван удаа гэрлэдэг ажээ. Ийм ёс заншилаас болоод наймхан настай охидыг хүчээр өөрөөс нь хэд дахин ах хүнтэй гэрлүүлж тэдний амьдралыг там шиг болгодог байна. Охид дөнгөж …
-
22 March
Наурызын баярыг тохиолдуулан Нийслэлийн удирдлагууд мэндчилгээ дэвшүүлэв
Монгол Улсын нийт казах иргэд ээ! Урин хаврын энэ сайхан өдрүүдэд учран золгож буй өнө эртнээс өвлөн уламжилж ирсэн их баяр Наурызыг тохиолдуулан Баян-Өлгий аймаг болон нийслэл Улаанбаатар хот, бусад аймаг, хот суурин газарт оршин сууж буй нийт казах иргэд Та бүхэнд Улаанбаатар хотын оршин суугчдын өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, ам бүлээрээ, хотол олноороо энх мэнд, аз жаргалтай, …
-
22 March
Ц.Элбэгдорж: Хаврын баяр гэдэг бол сайхан цаг ирж байгааг бэлгэддэг баяр юм
Казах зоны хаврын баяр, Наурызын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ахмад эрдэмтэн, багш Кылышийн Аксолтаныд зочиллоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийт казах түмэнд хандаж хэлэхдээ “Өнөөдөр Наурызын баяраа тэмдэглэж байгаа нийт иргэддээ, казах түмэндээ хаврын баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Баян-Өлгий аймаг болон Монгол нутгийн газар бүр амьдарч, ажиллаж байгаа казах иргэд маань өнөөдөр …
-
22 March
Ц.Элбэгдорж НҮБ-ын ЕНБД-ын тусгай элч Жан Тодыг хүлээн авч уулзав
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан тусгай элч, Олон улсын Автомобилийн холбооны ерөнхийлөгч Жан Тодыг хүлээн авч уулзав. Ноён Жан Тод Монгол Улсад айлчилж буй энэ хугацаандаа Зам, тээврийн хөгжлийн яам, Замын цагдаагийн алба зэрэг газруудад ажиллажээ. Тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлууд болон хамтын ажиллагааны чиглэлээр дээрх байгууллагуудын удирдлагатай ярилцаж, …
-
22 March
Иемен улсын охидууд төгсөлтийн баяртаа ч гивлүүртэй оролцдог
Бүгд Найрамдах Иемен Улс Арабын хойгт орших улс юм. Иемен улс нь Исламын шашин шүтдэг тэр ч утгаараа эмэгтэйчүүд нь шашны ёс заншлын дагуу үс, нүүрээ алчуураар халхалж, бүх биеэ бүрхсэн хувцас өмсдөг билээ. Энэ ёс заншил нь Саудын Араб зэрэг орнууд шиг заавал үс нүүрээ алчуураар халхалсан байх ёстой гэж хуульчилсан байдаггүй ч Иемен улсын эмэгтэйчүүд их сургуулиа төгсөх ёслолын …
-
22 March
Дефолтоос “түдгэлзэж” болдоггүй юм
Монгол Улсын төр, засаг гадаад, дотоодын өрөндөө баригдаад, хөдөлж чадахгүй болсныг бүх дэлхий харж байна. Эргэн төлөгдөх хугацаа нь болсон Хөгжлийн банкны 580 сая ам.долларын зээлийг Засгийн газар хөрөнгө оруулагчидтай нь тохиролцон өндөр хүүтэй, урт хугацаатай “Хуралдай” бондоор арай чүү сольсноор өрийг өрөөр хааж, дампуурал зарлахаасаа (дефолт) эхний удаа мултрав. Гэхдээ ингэж мултарсны гол гавьяа нь Монгол Улс ОУВС-гийн тусгай …
-
22 March
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Нийслэлийн Онцгой байдлын газраас газар хөдлөлтийн үед аюулгүй байдлаа хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгохоор олон нийтийн өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбайд өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа нийслэлийн Онцгой байдлын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагад нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал …
-
22 March
“Босоо Хөх Монгол” ТББ-ын гишүүдэд 3.1 жилийн хорих ял оноож, тэнсэн харгалзав
“Босоо Хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд гэх Ц.Баяраа, Г.Батбаяр, Ц.Буяндүүрэн, Э.Төмөрбаатар нар өнгөрөгч 2016 оны тавдугаар сард БНХАУ-ын иргэн Ж-г айлган сүрдүүлж 30 сая төгрөг авсан хэрэг үйлдсэн билээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 149.3 дүгээр зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ийн харьяа хорих 0461 дүгээр ангид цагдан хорьж байсан юм. Эрүүгийн хуулийн 149.3-т зааснаар энэ хэргийг урьд нь хулгайлах, булаах, дээрэмдэх …
-
22 March
С.Баяр мөрөө баллахаар шамдаж байна
Ерөнхий Сайд асан С.Баяр АНУ-д 24 тэрбум орчим төгрөгөөр үнэлэгдэх 7 байшин, орон сууц худалдан авсан тухай ноцтой мэдээллийг “Голомт-ЦЭХ” ТББ-аас энэ сард дэлгэж тавьсан. С.Баяр мэдээллийг үгүйсгэж байсан боловч 9125 NE 15th ST, Clyde Hill WA хаягаар орших тансаг хаузаа 4.298 сая доллараар зарахаар үл хөдлөхийн зах зээл дээр гаргажээ. Тэрбээр тус байшинг 2013 оны 1 сард 3.8 сая …
-
22 March
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөрлөг боллоо
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар 2017 оныг “Газар хөдлөлтөд тэсвэртэй, аюулгүй орчин бий болгох” жил болгох үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа билээ. Энэхүү хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Үүний дагуу өнөөдөр орон даяар “Газар …
-
22 March
450 гаруй иргэнд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө
“Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх ээлжит өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл, Драгон салбар болон Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд зохион байгуулагдсан өдөрлөгийн хүрээнд нийт 450 гаруй иргэнд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, үйлчилгээ …
-
22 March
Найман орны 10 нисэхийн буудлаас Америк ороход гар утаснаас том цахим аппаратыг биедээ авч явахыг хориглов
АНУ-ын Нутаг Дэвсгэрийн Аюулгүй Байдлын Яам өнгөрөгч 21-ний өдөр мэдэгдэл гаргаж, террористуудаас сэргийлэх зорилгоор Ойрхи Дорнод, Африкийн найман орны 10 нисэх онгоцны буудлаас шууд нислэгээр Америк ороход гар утаснаас том цахим аппаратыг биедээ авч явахыг хориглов. Мөн дээрх хоригийг мэдэгдэл зарласан өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдэв. АНУ-ын Нутаг Дэвсгэрийн Аюулгүй Байдлын Яам мэдэгдэлдээ сүүлийн жилүүдэд террорист байгууллагууд иргэний зорчигч тээврийн …