Урин хаврын энэ сайхан өдрүүдэд учран золгож буй өнө эртнээс өвлөн уламжилж ирсэн их баяр Наурызыг тохиолдуулан Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй 4 дүгээр хорооны өндөр настай Казак ахмадууд болох Жавартай, Кармения, Бидай, Монголхаан нарт хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа. Тэрээр ахмадуудад чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, хотол олноороо энх мэнд, аз жаргалтай, зол хийморьтой, амар амгалан, урам зоригтой …
Мэдээ мэдээлэл
March, 2017
-
23 March
ШӨХТГ, ОХУ-ын Холбооны Монополийн эсрэг алба харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
ОХУ-ын Холбооны Монополийн эсрэг албаны дарга Игорь Юрьевич Артемьевын урилгаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва тэргүүтэй албаны хүмүүс 2017 оны 3 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Москва хотод айлчилаа. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Холбооны Монополийн эсрэг албаны дарга Игорь Юрьевич Артемьев зөвлөлийн гишүүдийнхээ хамт ШӨХТГ-ын дарга Б.Лхагва тэргүүтэй төлөөлөгчдийг байгууллагадаа хүлээн авч 2 байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцож “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т …
-
23 March
Хятадын сүүлчийн эзэнт гүрний хуучин зургуудаас
Томас /Thomas Child/ гэгч Англи хүн Чин улсын Засгийн газрын урилгаар 1870 оны 5 дугаар сард Бээжинд ирж ажиллажээ. Тухайн жил тэрээр 29 настай байсан ба авгай хүүхдээ орхиж, Чин гүрний нийслэлд ирж амьдарсан гэдэг. Томас Хятадын хамгийн сүүлчийн хаант төрийн зарим зүйлсийг зургийн аппаратаараа мөнхлөн үлдээсэн байна. Шинэ хосын хуримын зураг Их Цагаан Хэрэмний урд зах буюу Монгол Улсаас заагласан …
-
23 March
Дэлхийн Дауны өдрийг тэмдэглэв
Дэлхийн дауны өдрийг тохиолдуулан Австрали, Бразил, Израиль, Канад, Катар, Люксембург, Монгол Улс, БНСУ, Польш, ИБУИНВУ, Сингапур, Энэтхэг, Япон улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын холбоо”, “Inclusion International”, “Даун синдром интернэшнл” ТББ-аас хамтран НҮБ-ын Төв байранд олон улсын бага хурал зохион байгуулав. Уг хурал “My voice, my community – Enabling people with Down …
-
23 March
Жилд сүрьеэгийн 4000 гаруй тохиолдолд бүртгэгдэж байна
-Улсын хэмжээнд жилд 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдолд бүртгэгдэж байна- Сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхий улс орнууд 1998 оноос хойш “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэсээр иржээ. Дэлхийд нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ бөгөөд жил бүр 10.4 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.8 сая хүн уг өвчний …
-
23 March
МАН-аас нэр дэвших магадлалтай улстөрчид
-МАН-ын гол нэр дэвшигч ч хэдийнэ сурталчилгааныхаа ажилд орчихсон яваа. Гол гэсний учир МАН-ыг гаднаас нь харахад тодорхой харагдавч дотроо бас эргэлзээ дагуулсан уур амьсгал хэвээр байгаа аж- 2012 оны УИХ, орон нутгийн сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялалт байгуулж асан Ардчилсан намын топ амжилтыг Ардын намынхан давтах эсэхийг ирэх зургаадугаар сарын сүүлээр харах болно. Их улс төрд ийм …
-
23 March
Д.Готов:Дарханы замыг 50-60 жилийн эдэлгээтэй нэгдүгээр зэргийн зам болгоно
Хөдөлгөөний эрчим ихтэй Улаанбаатар-Дархан чиглэлийн 230 км авто замыг шинэчлэх ажлыг энэ хавраас эхлүүлэхээр болсон талаар Зам, Тээврийн хөгжлийн яамнаас мэдээллэсэн. Бид энэ талаар Зам, Тээврийн хөгжлийн яамны сайд Д.Ганбатын зөвлөх, Шинжлэх ухааны доктор Д.Готовтой ярилцлаа. -ХОНОГТ ДУНДАЖААР 3800-4000 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЗОРЧДОГ- -Хамгийн их осол аваар гардаг Дархан чиглэлийн замыг шинэчлэх болсон талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу? -Авто зам барих, …
-
23 March
Онцын шаардлагагүй бол хөдөө орон нутагт зорчихгүй байхыг анхааруулж байна
Баянхонгор аймагт их хэмжээний цас орж буйн улмаас цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдан гуравдугаар сарын 22-ны 08:00 цагаас 24-ны өдрийн 09:00 цаг хүртэл Баянхонгор аймгаас хот хооронд болон хөдөө орон нутаг, сумд руу зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг гаргалаа. Тиймээс иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол ойрын замд зорчихгүй …
-
23 March
Өнөөдөр гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна
Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гараг буюу өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна. Дуут дохионы үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
23 March
Ж.Эрдэнэбат МАН-ын дарга болохоор зүтгээд эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль яг гурван сарын дараа болно. Энэ сонгуульд МАН-ын дарга М.Энхболд намаасаа нэр дэвшихээр болсон нь бараг тодорхой боллоо. Учир нь М.Энхболдыг Ерөнхийлөгчөөр сонгогдохоор МАН-ын дарга хэн болох вэ гэдэг өрсөлдөөн энэ намд далдуур өрнөж буй ажээ. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат МАН-ын дарга болох амбийцаа өнгөрсөн долоо хоногоос эхлэн ил “хэлээд” эхэллээ. Эх сурвалжийн …
-
23 March
Ж.Эрдэнэбат: Зөндөө ярилаа Одоо яриад байх цаг боломж байхгүй тэгэхээр хийх л үлдэж байна
Ерөнхий сайд баруун бүсийн тулгуур төв Ховдоос томилолтоо эхэллээ Ерөнхий сайд Ж Эрдэнэбат баруун аймгуудад ажиллаж байна Өчигдөр Ховд аймгийн иргэдтэй уулзлаа. Засгийн газрын хэрэгжүүлж буй мөрийн хөтөлбөр хийж байгаа ажил болон эдийн засгийн хүндэрлийг даван туулахаар шат дараатай авч байгаа арга хэмжээнийхээ талаар мэдээлэл өглөө. Тэрээр: Эрхэм хүндэт Ховдчууд Монгол орны маань баруун хязгаар олон үндэстэн ястнуудын өлгий болсон …
-
23 March
Дутуу төрсөн нярай охиныг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ
Нарангийн энгэрийн оршуулгын газарт дутуу төрсөн нярай охиныг хүн болохгүй гээд хаяад явсан хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутагт орших Их Нарангийн оршуулгын газарт өлгийтэй хүүхэд орхиж явсан тухай дуудлага энэ сарын 17-нд цагдаагийн байгууллагад ирсэн байна. Энэ дагуу шалгахад төрөөд удаагүй нярай охиныг оршуулгын газарт орхиод явсан байжээ. Тэгвэл цагдаагийн алба хаагчид сэжигтэн этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, баривчилсан байна. Нярайн …
-
23 March
“Иргэдээ сонсъё” аян Сонгинохайрхан дүүрэгт амжилттай хэрэгжлээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан, дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газартай хамтран “Иргэдээ сонсъё” сарын аяныг зохион байгууллаа. Уг аян Сонгинохайрхан дүүрэгт амжилттай хэрэгжиж хаалтаа хийлээ. Уг аяны хүрээнд иргэдээс гарсан санал санаачлагыг сонсож, бодлогын түвшинд хэрэгжүүлэх цаашдын үйл ажиллагаандаа тусгахаас гадна нийслэл, дүүргээс хэрэгжүүлж буй үйл ажиллагааг сурталчилан танилцуулах зорилготой юм. Сонгинохайрхан дүүрэг нийт 32 хорооны иргэдтэй …
-
23 March
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сан”-гийн гэрээнд гарын үсэг зурлаа
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сан”-гийн гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээний зорилго ХУД-ийн хүн ам, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажилгүйдэлийг бууруулах зорилготой. Энэхүү ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, ИТХ-ын дарга Б.Цэрэн, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг …
-
23 March
Шүүхийн Нарийн бичгийн дарга Б.Солонгыг Хан-Уул дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа
Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн Б.Чимгээ нь 2017 оны 03 дугаар сарын 21-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож байхад гэнэт төрөхөөр өвдөж шүүхийн Нарийн бичгийн дарга Батчулууны Солонго нь эх хүүхдэд яаралтай тусламж үзүүлж 4 дэх хүүхдийг нь эсэн мэнд эх барьж авсан юм. Яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлж эх, хүүхдийг …