Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Австралийн эмэгтэйчүүд, охидын асуудал хариуцсан сайд хатагтай Шаром Стоуныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд John Langtry, Австралийн Гадаад хэрэг худалдааны яамны Жендерийн газрын дарга Amy Haddad, Улаанбаатар хотоос нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Төсөл хөтөлбөр хамтын ажилгааны тасгийн дарга И.Батхүү …
Мэдээ мэдээлэл
May, 2017
-
4 May
БНХАУ-ын Нинбо хотын дарга Улаанбаатар хотын Захирагч С.Батболдыг Нинбод айлчлахыг урив
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНХАУ-ын Нинбо хотын дарга Чү Дуняо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэд хоёр хотын хамтын ажиллагааны талаар санал солилцсоноос гадна худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, хот байгуулалт, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулан, гарын үсэг зурлаа. БНХАУ-ын Жежань мужийн Нинбо нь 9800 км …
-
4 May
Нийслэлийн Засаг дарга цусаа хандивлах уриалга гаргалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд болон компани, аж ахуйн нэгж, ТББ-ын ажилтан, албан хаагчид, нийслэлийн ард иргэд, оюутан залуусыг цусаа хандивлаж эрдэнэт хүний амийг аврах уриалга гаргалаа. Уриалгын дагуу ирэх сарын 14-нийг хүртэл нийслэлийн төр, захиргааны байгууллагууд цусаа хандивлах болжээ гэж нийслэлийн …
-
4 May
Ц.Элбэгдорж:Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг зохистой шийдэх боломж бий гэж би боддог
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ 5 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотод ажиллав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг Орхон аймгийн иргэдэд танилцуулах уулзалт “Уурхайчин” соёлын ордонд болсон юм. Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, …
-
4 May
АН-аас Х.Баттулга Ерөнхийлөгчид нэр дэвшихээр боллоо
2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль /6 сарын 26/ дөхөж, хуулиар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой УИХ-д суудалтай намууд өөрсдийн нэр дэвшигчдээ тодрууллаа. Өчигдөр эрх баригч МАН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээрээ УИХ-ын дарга М.Энхболдыг сонгосон бол АН Х.Баттулгыг сонгожээ. Харин УИХ-д нэг суудалтай МАХН нэр дэвшигчээ хараахан тодруулаагүй байна. Тус намаас экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр зүтгүүлсэн ч ялтайд тооцох хугацаа нь …
-
4 May
“УИХ-ын шийдвэр тодорхой болвол ОУВС, Дэлхийн банк шийдвэрээ богино хугацаанд гаргахад бэлэн”
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өнөөдөр Дэлхийн банкны бүлгийн Монголыг хариуцсан гүйцэтгэх захирал Жейсон Алфорд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Ж.Мөнхбат хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалах нь манай Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн нэг юм гэдгийг онцлоод Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулан ажиллаж буйгаа …
-
4 May
Улаанбаатарт өдөртөө 2-4 хэм дулаан байна
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай, бүх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна. 2017 оны 05 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур …
-
3 May
Ахмад сэтгүүлч Ц.Дашдондовыг “Хангарди” одонгоор шагналаа
Жил бүрийн тавдугаар сарын 3-ныг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Нийслэлийн удирдлагууд энэхүү өдрийг тохиолдуулан сэтгүүлчдийн гурван үеийн төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хүндэт ерөнхийлөгч, ахмад сэтгүүлч Ц.Дашдондовыг нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнасан юм.Ахмад сэтгүүлч Ц.Дашдондов нийслэлийн дээд одонгоор шагнагдсан хамгийн анхны сэтгүүлч болж байгаа …
-
3 May
Э.Бат-Үүл АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй байхыг уриална
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗД асан, Улсын баатар Э.Бат-Үүл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй байхыг АН-ын удирдлагуудаас уриалах болсон талаар өнөөдөр мэдээлэл хийв. Тэрбээр, “Нөгөө талаас сонгуулийг луйвардах, иргэдийн саналыг худалдаж авах бэлтгэлээ хангасан байна. Миний хийсэн судалгаанд хамарсан бага орлоготой иргэдийн 70 орчим хувь нь “Мөнгөөр санал өгнө” гэсэн байна. Тиймээс энэ удаагийн сонгуулийн үеэр санал худалдан авах хамгийн том ажиллагаа …
-
3 May
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг гардуулав
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга болж, уг санал асуулгаас гарсан зөвлөмжийг Зөвлөлдөх зөвлөлөөс өнөөдөр (2017.05.03) гардуулав. Энэ арга хэмжээнд Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав, Н.Жанцанноров болон бүх гишүүд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг …
-
3 May
МАН-аас М.Энхболд Ерөнхийлөгчид нэр дэвшихээр сонгогдлоо
МАН-ын VIII Бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Хурлаар тус намынхан 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээ тодруулж, Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэнэ гэдгийг МАН-ын генсек Д.Амарбаягалан мэдэгдсэн. Тэгвэл МАН Ерөнхийлөгчид нэр дэвших хүнээрээ намынхаа дарга, УИХ-ын дарга М.Энхболдыг сонгожээ. М.Энхболдтой Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөө УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өрсөлдсөн бөгөөд Бага хурлын гишүүдийн нууц …
-
3 May
МАН-ын Бага хурал түр завсарлалаа
МАН-ын VIII Бага хурлыг түр завсарлууллаа. Учир нь Бага хурлаар хэлэлцэх эхний асуудлаа эцэслэсэн байна. Удирдах зөвлөлөөс УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын нэрийг Бага хуралд оруулсан юм. Ингэснээр Бага хурлын гишүүдийн дунд нууц санал хураалт явуулсан бөгөөд дөнгөж сая дуусчээ. Харин одоо саналыг тоолж байгаа бөгөөд дүн гарахаар хуралдаан үргэлжилж, хоёр дахь асуудлаа хэлэлцэх юм …
-
3 May
Хотын дарга Цусны төвийн үйл ажиллагаатай танилцаж, цусаа хандивлалаа
Манай улс 2015 оноос эхлэн сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгосон. Энэ сарын цусаа бэлэглэх өдрийг нийслэлийн Засаг даргын нэрэмжит болгон НЗДТГ, МУЗН-тэй хамтран тэмдэглэхээр болсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Энэ үеэр хотын дарга болон НЗДТГ-ын удирдлагууд …
-
3 May
Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт үргэлжилж байна
Нийслэлийн Налайх дүүргийн ногоон бүсэд аялал, жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад гамшгаас хамгаалах болон ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр төлөвлөгөөт шалгалтыг хийж байна. Хуурайшилтын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдэж буй уг шалгалтаар аж ахуйн нэгж байгууллагуудад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх …
-
3 May
БНХАУ-ын Дээд шүүх хууль сахиулах салбар дахь авлигачидтай тэмцэнэ
Өнгөрсөн лхагва гарагт кампанит ажил явуулж, хууль сахиулах салбар дахь авлигын болон бусад төрлийн зөрчлийг илрүүлэхээ БНХАУ-ын Дээд шүүх мэдэгдсэн байна. Энэхүү кампанит ажлаа тэд 11-р сар хүртэл явуулж, иргэдийн шүүх засаглалд итгэх итгэлийг алдагдуулж буй авлигын хүчин зүйлсийг олж, илрүүлэхэд чиглүүлнэ гэж Дээд шүүхийн хууль сахиулах байгууллагын газрын орлогч дарга Ву Чаожун мэдэгджээ. Түүнчлэн тэрээр нийгэмд тулгамдаж буй онц …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл