Мэдээ мэдээлэл

September, 2025

  • 17 September

    А.Амартүвшин:Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сайжруулсан түлш, хагас коксон түлшийг хамтад нь борлуулна

    Галлагааны улирал эхэлж буйтай холбоотойгоор шахмал түлш, хагас коксон шамхал түлш болон хийн түлш, дулаалгын талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө. Тэрбээр “Есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 400 орчим цэгт шахмал түлш борлуулж эхэлсэн. Харин аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сайжруулсан түлш болон хагас коксон түлшийг хамтад нь …

  • 17 September

    Нийслэлийн хэмжээнд 332 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ

    Нийслэлд энэ жил шахмал түлшний 400 борлуулалтын цэг ажиллана. Өнөөдрийн байдлаар 332 цэг ажиллаж байна. Энэ жилийн тухайд иргэд “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авах боломжтой. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгож, өрхийн хэрэглээг ил тод, хэмнэлттэй болгох давуу талтай юм. Харин арванхоёрдугаар сарын 15-аас эхлэн “Сайн” картын системийг …

  • 17 September

    Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна

    Эрчим хүчний салбар нь аливаа улс орон, хотын хөгжлийн тулгуур болдог. 2023 оны аравдугаар сарын 12-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатар томилогдож, өнөөдөр Улаанбаатар хотын түүхэнд 36 дахь хотын даргаар ажиллаж байна. Хотын дарга Х.Нямбаатар үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш Улаанбаатар хотод эрчим хүчний томоохон төслүүдийг төлөвлөн, бүтээн байгуулалтыг урагшлуулах, эрчимжүүлэх ажилд онцгойлон анхаарсан. Эдгээр төслийн нэг …

  • 17 September

    Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны есдүгээр сарын 17-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ Улаанбаатар хотноо 2025 оны долоодугаар сарын 16-нд гарын үсэг зурсан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа. Хэлэлцээр байгуулснаар Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт …

  • 17 September

    Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ

     ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ийн  жинд  хүрэл медаль хүртсэн ОБЕГ-ын дэргэдэх  “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин, ОУХМ Л.Алтанцэцэгийг өнөөдөр хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Хошууч генерал Г.Ариунбуян “Эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнээ дахин цуурайтуулан, түүхэн амжилтаа бататгасанд  баяр хүргэж, цаашдын тэмцээн, уралдаанд амжилт хүсье” хэмээн хэлсэн үгэндээ тодотгосон юм. ОУХМ …

  • 15 September

    Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа

    Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу 24 мега төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг баримтлан төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянхошуу, Сэлбэ, Ханын материал, Хүннү хот зэрэг байршилд цогц орон сууцны төслийг үе шаттай эхлүүлсэн. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материалд 3000 айлын …

  • 15 September

    Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ

    Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2025.09.15) нээлтээ хийлээ. Улсын Их Хурлын чуулганы нээлтийн хуралдаанд, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлага, …

  • 15 September

    “Татар” уран сайхны киноны тасалбарын урьдчилсан захиалга эхэллээ

    “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAР” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тус уран бүтээлийн тасалбарын урьдчилсан захиалга эхэллээ. Киноны тасалбарыг урьдчилан захиалахыг хүсвэл ЭНД дарж авах боломжтой. Энэ кино бол зөвхөн нэгэн хамтлагийн дурсамж бус, Монголын хөгжмийн ертөнц, нэгэн үеийн залуусын амьдрал, сонголт, тэмцэл, мөрөөдлийн тухай өгүүлэл юм. Киног “ТАТАР” хамтлаг, “Аранжин пикчерс”, “Promix …

  • 15 September

    Б.Жаргалан: Монгол Улс эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг хангахад ахиц гаргасан учраас Азийн эмэгтэй парламентчид хүрэлцэн ирж, сайн туршлагаасаа хуваалцах боломж бүрдлээ

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны дарга, Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн гишүүн Батбаярын Жаргалантай уулзаж ярилцлаа. –Юуны өмнө эх орондоо Ази тивийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг зохион байгуулах санал, санаачлагыг гаргасан танд баяр хүргэе. –Баярлалаа. Азийн Эмэгтэй Парламентчдын Бүлгийн чуулга уулзалтыг 2025 оны 09 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ Олон Улсын арга хэмжээний үндсэн …

  • 12 September

    Р.Гончигдорж: Улсын Бага Хурал төрт ёсны уламжлал, улс төрийн соёл, шударга ёсны үнэ цэнийг эрхэмлэж ажилласан

    Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын үндэс болсон Улсын Бага Хурал байгуулагдсаны 35 жилийн ой маргааш тохиож байна. Энэхүү түүхт ойн өмнө Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дэд Ерөнхийлөгч бөгөөд Улсын Бага Хурлын даргаар ажиллаж байсан, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан, “Чингис хаан” одонт, академич Р.Гончигдоржтой ярилцлаа. -Тэртээ 1990 онд манай улсад байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсан. Ардын Их Хурлаас …

  • 12 September

    “Парламентын залгамж холбоо” эрдэм шинжилгээний хурал эхэллээ

    Байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойд зориулсан “Парламентын залгамж холбоо” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2025.09.12/ Төрийн ордонд эхэллээ. Эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан нээж үг хэлэв. Тэрбээр ардчиллын үнэт зарчмыг эрхэмлэн, парламентат ёсыг төлөвшүүлэх замыг сонгосон Монголын ард түмэн байнгын ажиллагаатай парламентын тогтолцоог бүрдүүлснээс хойш 35 жил өнгөрснийг дурдаад, энэ бүх хугацаанд ард түмний засаглах …

  • 12 September

    Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ

    Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Энэ жил Монгол Улс ДЭМБ-аас зөвлөмж болгосон томуугийн А хүрээний 2  хэв шинж, B хүрээний 2 хэв шинжийг агуулсан 4 цэнт вакцинаар 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сум, өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан дархлаажуулах ажлыг зохион байгуулна. Томуугийн халдвараар өвчлөх, хүндрэх эрсдэлтэй хүн ам болох: 6 сартайгаас 5 хүртэлх насны …

  • 12 September

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдэв

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2025.09.12/ хэвлэлийн хурал хийж, намрын чуулганы гол зорилт, анхаарах асуудлуудыг танилцууллаа. Тэрбээр, Төрийн бүтцийн данхайсан байдал, олон давхардсан журам, хүнд суртлыг халж, төрийн процессын дахин инженерчлэлийг хэрэгжүүлэх, Журмын давхардлыг хуульд нэгтгэн авлига, хүнд суртлын суурь нөхцөлийг арилгах, Татварын цогц шинэчлэл хийж хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг дэмжих, Нийгмийн даатгалын шинэ тогтолцоо буюу хуримтлалын хувийн дансыг иргэдэд бий …

  • 11 September

    Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган есдүгээр сарын 15-нд эхэлнэ

     Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна. Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хуульд заасны дагуу өмнөх ээлжит чуулганаар баталсан бөгөөд уг жагсаалтад батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын …

  • 11 September

    Т.Очирхүү: Хамгийн анхны сонгуульд ард түмэн 99 хувийн ирцтэйгээр саналаа өгсөн

    Байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 35 жилийн ой 9 дүгээр сарын 13-ны өдөр тохионо. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурлын гишүүн асан Т.Очирхүүтэй ярилцлаа. -Байнгын ажиллагаатай парламентын үндэс суурийг тавьсан тэртээх 1990 оны үйл явдлыг эргэн дурсахгүй байх аргагүй. Улсын Бага Хурал аливаа шийдвэр гаргахдаа улс төрийн намуудын зөвшилцлийг бүрэн хангаж байв уу? -БНМАУ-ын …