Мэдээ мэдээлэл

April, 2017

  • 14 April

    Гэр хорооллын иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн  хуралдаанаар “Соёлын үйлдвэрлэл” дэд хөтөлбөр батлуулах тухай, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарыг шинээр байгуулах, зарим хороодод төрийн үйлчилгээг шилжүүлэх тухай зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулж, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чирэгдлийг бууруулах зорилгоор Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарыг гэр хороололд байгуулах саналыг хуралдаанд танилцуулсан юм. Хотын хүн амын суурьшил, ялангуяа …

  • 14 April

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

    2017 оны 04 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун  болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж,  бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс хоорондын хөндий, говь, тал, хээрийн нутгаар  секундэд 12-14 метр хүрч  зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн …

  • 13 April

    Цармын бүргэдийг эмчилж, тэнхрүүлэн байгальд нь буцаан тавилаа

    Нийслэлийн шуурхай утас болох 310005 утсанд энэ сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн “Цагдаагийн гудамжны эмнэлгийн хашаанд хөл нь гэмтсэн бүргэд шувуу байна” гэсэн иргэний мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу нийслэлийн Байгаль орчны газар, Агнуурын мэргэжлийн байгууллагын төлөөлөл газар дээр нь очиж шалгахад цармын бүргэд хөл чанга уяатай удаан байсны улмаас яс нь цухуйж шархалсан, хумс нь тайрагдаж нисэх чадваргүй турж …

  • 13 April

    “Эмэгтэйчүүд хөгжлийн төлөө” чуулга уулзалт боллоо

    Өнөөдөр /2017.04.13/ Төрийн ордонд Налайх, Сэлэнгэ, Дархан, Увс, Ховд аймгийн эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон “Эмэгтэйчүүд хөгжлийн төлөө” чуулга уулзалт боллоо. Чуулга уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн УИХ-ын гишүүн  Т.Аюурсайхан арга хэмжээг нээж үг хэлэхдээ нийгэм, эдийн засаг, төсөв, санхүүгийн байдлын талаар товч мэдээлэл хийв. Тэрбээр мөн УИХ-ын гишүүний хувьд хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулж, уг арга хэмжээг зохион байгуулж, оролцож …

  • 13 April

    Б.Лхагважав: ОУВС-гийн өмнө очихдоо Монголчууд эв нэгдэлтэй, нэг ойлголттой байх ёстой гэдэгтэй санал нэг байна

    ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд зарим татвар нэмэгдүүлэхээр болсонд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас шүүмжлэлтэй хандаж, албан шаардлагыг УИХ-д хүргүүлээд байсан юм. Уг шаардлагыг хүлээн авахгүй бол эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгуулна гэж мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга М.Энхболд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав болон төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзаж, санал бодлыг нь сонслоо. Уулзалтаар талууд санал нэгдэж, тохиролцоонд хүрсэн байна. Энэ …

  • 13 April

    Э.Наранцэцэг: Ид ажлын үеэр шуурхай үйлчилсэн шүүхэд баярлалаа

    Хэнтий аймгийн Баянмөнх сумын малчин Э.Наранцэцэг шүүхийн үйлчилгээнд баярласан сэтгэгдлээ ирүүллээ.   Тэрбээр “Хэд хоногийн өмнө манай суманд Бор-Өндөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхээс хүмүүс ирж иргэдэд мэдээлэл өгч, сургалт зохион байгуулах тухай сонсоод очсон. Зорьж ирсэн хэрэг маань ч бүтэж, шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтны тусламжтайгаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлээ бүрдүүлж өгсөн. 1989 онд Баянмөнх сумын захиргааны байр шатаж …

  • 13 April

    “Камержуулалт” болзолт уралдаан зарлалаа

    Нийслэл хотод үйлдэгдэж буй гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд орон сууц түүний гадна орчин, гэр хорооллын гудамж, талбайг камержуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Цагдаагийн газраас санаачлан Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Гэмт …

  • 13 April

    Өдрийн амин дэмүүдийнхээ хэрэглээг нэг аяга сүүгээр нөхөх боломжтой

    Сүү, сүүн бүтээгдэхүүний Нэмүү өртгийн сүлжээнд оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ арга барил, шинэ санааг нэвтрүүлэхэд талуудын оролцоог нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Та сүүгээ уусан уу” сэдэвт хамтарсан уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. “Глобал Коммунитис” олон улсын байгууллага нь Монгол Улсад 2003 оноос АНУ-ын ОУХА(USAID), мөн АНУ-ын ХАА-н Департмент (USDA)-ийн санхүүжилттэй  жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн  EMIRGE хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа …

  • 13 April

    “Монгол Улсын төлөө зүтгэе” улсын уралдаанаас онцгой байдлын дэслэгч Х.Цэрэндаш гуравдугаар байр эзэллээ

    “Гэгээн далай” ХХК, ТВ-5 телевизээс зохион байгуулсан “Монгол Улсын төлөө зүтгэе” улсын уралдааны шилдэг оролцогдын Гала тоглолт өчигдөр Улаанбаатар чуулгад боллоо. Шүүгчдээс хамгийн өндөр оноо авсан шилдэг 20 оролцогч Гала тоглолтод оролцон ая дуугаа өргөсөн юм. Онцгой байдлыг албаа төлөөлөн оролцсон Орхон аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал түймэр унтраах 58 дугаар ангийн Сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, …

  • 13 April

    Adidas бренд Эртний Монгол бүсгүйн өөртөө урласан гутлаас санаа авсан уу

    Одоогоос яг нэг жилийн өмнө Алтайн ноён нуруунаас нэгэн булш олдсон билээ. Судлаачид үүнийг 1100 жилийн өмнөх булш гэж таамаглаад байгаа бөгөөд 30-40 орчим насны эмэгтэй хүний араг яс болон бусад эдлэл, хэрэглэлийг олсон юм. Олны анхаарлыг татаад байгаа гол зүйл нь түүний эдлэл хэрэглэл дотор Adidas компанийн лого бүхий цанын гуталтай их төстэй гутал юм. Судалгааны багийг удирдаж ажилласан …

  • 13 April

    Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөн болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөнийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо Төрийн ордонд анх удаа зохион байгуулна.         Зөвлөгөөнд Монгол Улсын 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын 9 дүүргээс ирсэн 400 гаруй шүүхийн иргэдийн төлөөлөгчдөөс гадна төрийн болон төрийн бус байгууллага, судлаачид зэрэг нийтдээ 800 гаруй төлөөлөгчид …

  • 13 April

    Өмнөд Солонгост Монгол эмэгтэй А-г хүүхдүүдээ асарч хамгаалаагүй хэргээр шалгаж эхэлжээ

       Өмнөд Солонгос Улсын Кёнги дүүргийн цагдаагийн газраас тус дүүрэгт амьдардаг гурван хүүхдийн ээж, 35-н настай Монгол эмэгтэй А-г шалгаж эхэлжээ.    Тэрээр есөн сарын өмнө тус дүүрэгт нүүж иржээ.    Түүний 12, 13-н настай хоёр хүүгийн сурдаг сургуулийн багш, удирдлагууд нь тэдгээр хүүхдүүд хичээлээ олон удаа тасалж, хиртэй бохир хувцас өмсч, гэдэс өлсгөлөн байхыг анзаарсан аж.     Сургуулийн удирдлага энэ тухай дүүргийн цагдаагийн …

  • 13 April

    Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг 11.3 хувиар буурчээ

    Нийслэлийн цагдаагийн газраас иргэдийн амар тайван байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор гэмт хэргийн хяналтын цогц систем, эргүүлийн үйл ажиллагаа, алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт, хэв журмын урамшилт эргүүл зэрэг ажлыг хэрэгжүүлж байна. Эдгээр ажил үр дүнгээ өгч нийслэлийн хэмжээнд 2017 оны 1 дүгээр улиралд 4353 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 556 хэргээр буюу …

  • 13 April

    БНСУ-ын Нунсан хотын төлөөлөгчид Налайх дүүрэгт айлчиллаа

      Бүгд Найрамдах Солонгос Улсын төлөөлөгч Нунсан хотын олон улсын харилцааны тусгай зөвлөх Ион Жонкү, олон улсын харилцааны менежер Ким Кванки, олон улсын харилцааны зохицуулагч Чой Миёон нар 2017 оны 04-р сарын 12-ны өдөр Налайх дүүргийн удирдлагуудтай уулзалт хийлээ.           Уулзалтанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон бусад албаны хүмүүс оролцож, Монгол Солонгос хоёр орны …

  • 13 April

    Төрийн зарим үйлчилгээг хороонд шилжүүлнэ

    Төрийн зарим үйлчилгээг хороонд шилжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах гэж байна. Одоогоор төрийн анхан шатны нэгж хорооноос иргэд 77 нэр төрлийн төрийн үйлчилгээг авдаг гэсэн судалгаа бий. Өнөөдөр дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж энэ ажлын талаар 1-20 хорооны Засаг дарга, нийгмийн ажилтнуудад мэдээлэл өгөв. Тодруулбал, Ахмадын орон сууц буюу халамжийн орон сууцанд хамрагдах хүсэлтийг шийдвэрлэх Хөгжлийн …