Мэдээ мэдээлэл

April, 2017

  • 13 April

    Шуудайнд хийсэн хүний цогцос олджээ

    Нийслэлийн цагдаагийн газраас иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоонд тулгуурлан олон төрлийн шинэлэг ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Тухайлбал Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 87 ширхэг хяналтын камер, нийслэлийн төв магистрал зам буюу “СХД-5 шар – БЗД-Офицер” чиглэлд суурилуулсан …

  • 13 April

    Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсдсэн алба хаагчдад эмгэнэл илэрхийллээ

    Бидний хамтран зүтгэгч, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн Зэвсгийн офицер ахмад Б.Мөнгөншагай нь албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдаж, бидэнд нөхөж баршгүй гарз учирлаа. Тэрээр 1987 онд Төв аймгийн Баян суманд төрсөн. 1994-2002 онд Төв аймгийн Баян сумын 8 жилийн дунд сургууль, 2002-2004 онд Улаанбаатар хотын Багахангай дүүргийн 10 жилийн дунд сургууль, 2004-2009 онд Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн …

  • 13 April

    Шархадсан цэргийн албан хаагчид эмнэлгээс гарчээ

    Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн байрлалын район Төв аймгийн Алтанбулаг сумын Очир толгой орчимд 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн бэлтгэлийг хангах үед гарсан ослын улмаас шархадсан цэргийн алба хаагчдын биеийн байдал сайжирч, өчигдөр буюу 2017 оны 4 дүгээр сарын 12-ны 19.00 цагийн орчимд О.Ууганбаяр, Л.Очирбат, Ж.Баднаанямбуу нарын 3 цэргийн алба хаагч, 4 дүгээр …

  • 13 April

    Зулын гол болсон эмэгтэйн ар гэрийнхэн 12:00 цагаас мэдээлэл хийнэ

    Завхан аймгийн Идэр сумын иргэн эмэгтэй өөрийгөө шатаасан хэрэг өнгөрөгч гуравдугаар сарын 28-ны өдөр гарсан билээ. Тэгвэл зулын гол болж амиа егүүтгэсэн эмэгтэйн ар гэрийнхэн хэвлэлийнхэнд хандахаар болжээ. Талийгаач Т Завхан аймгийн Идэр сумын ЗДТГ-т төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд ажлаасаа халагдсаны улмаас өөрийгөө шатаасан гэх мэдээ бий. Уг хэргийг Завхан аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм. Харин талийгаачийн …

  • 13 April

    Д.Сарангэрэл: Сууц өмчлөгчдийн холбоодын тухай шинэчилсэн хуулийг 2017 онд өргөн барина

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы анхны хуралдаан /2017.04.12/ 09 цаг 21 минутад 57.9 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар Байнгын хорооны 2016 оны 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Барилга, хот байгуулалтын яамны мэдээлэл сонссон юм. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл Сууц өмчлөгчдийн холбоодын …

  • 13 April

    Үлгэрт итгэдэг нас чинь өнгөрчихсөн байлтай, улстөрчид өө

    Монгол Улс гурван сая гаруй хүн амтай. Бүр тодруулбал, Үндэсний статистикийн байгууллагын өчигдрийн мэдээгээр 3,137,329 мянган иргэд байгаа гэсэн тоон мэдээлэл байна. Эндээс сонгуульт үйл ажиллагаанд оролцдоггүй, ямар нэг байдлаар санал өгдөггүй нэг сая гаруй иргэн байна гэж үзвэл үлдсэн хоёр сая орчим нь төрийн бодлого үйл ажиллагаанд байр сууриа илэрхийлэх боломжтой, эрүүл саруул ухаантай, хөдөлмөрийн насны иргэд. Гэтэл сүүлийн …

  • 13 April

    Ардчилсан намын чансааг Р.Амаржаргал аврав уу?!

    – Энэ цаг үед хамгийн ихээр анхаарал татаж буй “Дараагийн Ерөнхийлөгчөөр хэнийг сонгогдоосой гэж хүсэж байна вэ” гэх асуултын хариуд Н.Энхбаяр нэгээр гарч, Р.Амаржаргал удаалж байна –  Төрийн эрх барьж буй, тэр дундаа үнэмлэхүй олонх болсон улс төрийн намын нэр хүнд худалч хүнд ердөө сонгуулийн маргаашаас эхлээд л доош урууддаг нь бараг зүй ёс. Иргэд өөрсдөө тэрхүү сонголтыг хийсэн атлаа …

  • 13 April

    Трамп: Бид Сири рүү дахиж довтлохгүй

    Америкийн засаг захиргаа Сири рүү дайчдаа оруулахгүй гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп “Fox”-т өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр “Гэхдээ би хүмүүсийг аймшигтай, тун аймшигтай химийн зэвсэг хэрэглэж, хөөрхөн хүүхдүүд ээж аавынхаа гар дээр амиа алдаж, амьсгал хурааж байгааг харж байна шүү дээ. Ийм юм үзээд л би шууд генерал Мэттис рүү (АНУ-ын Батлан хамгаалахын сайд) утас цохисон” хэмээжээ. АНУ дөрөвдүгээр …

  • 13 April

    С.Эрдэнэ: Монголын шүүх, прокурорыг шүүдэг Ц.Нямдорж хэн бэ

    УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийг “Чухал хүн” буландаа урьж ярилцлаа. УИХ дахь сөрөг хүчний намын бүлгийг ахалж байсан, улмаар намын даргын албыг хэл амтайхан авсан түүнтэй нам тойрсон хардлага сэрдлэгийг хөндөж ярих мэдээж амаргүй байв. Улс төрийн элдэв хов живийг чихний хажуугаар өнгөрөөж сурсан нь түүний авууштай чанар. Гэвч уншигчид “яагаад”, “үнэн үү” гэсэн асуултад хариулт хүлээж суудаг учраас саарал …

  • 13 April

    “Зочлох үйлчилгээний хөгжлийн чиг хандлага инноваци” форум болно

    Энэ сарын 14,15-ны өдөр “Корпорейт Конвеншн төв“-д болох “HORECA ULAANBAATAR ЕХРО” үзэсгэлэнгийн үер “Зочлох үйлчилгээний хөгжлийн чиг хандлага инноваци” сэдэвт форум зохион байгуулагдана. Энэхүү форумын гол зорилго нь зочлох үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд салбарын хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн үр өгөөж, техник технологийн хувьсал, маркетинг сурталчилгааны арга барил, олон улсын сүлжээ зочид буудлуудын талаарх  шинэлэг …

  • 13 April

    Т.Мөнхсүлд:Хэвлэл мэдээллийн байгууллагууд буруу мэдээлэл цацахгүй байхыг анхааруулж байна

    Төв аймгийн Батсүмбэр суманд дотуур байрны 4 хүүхэд хоолны хордлогонд орсонтой холбогдуулан Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Т.Мөнхсүлдээс тодруулга яриа авлаа.   Эх сурвалж:Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газар

  • 13 April

    Б.Гантулга: Сүхбаатар аймагт коммунист дарангуйлал тогтлоо

    Сүхбаатар аймагт улс төрийн уур амьсгал ширүүхэн өрнөж байна. Аймгийн иргэд Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж ардчиллыг сонгожээ. Гэтэл МАН-ын гишүүд иргэдийн сонголтыг уландаа гишгэж дураараа аашлах болжээ. Энэ тухай аймгийн намын дарга асан Ж.Батсуурь хэлэхдээ, Манай аймагт үүссэн нөхцөл байдалтай танилцахаар ирсэн намын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН бүлгийн дэд дарга Ж. Батзандан нарт баярлалаа. Сүхбаатар аймгийн ИТХ …

  • 13 April

    Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг 7-30 хоногоор баривчлах ялаар шийтгэж байна

               ХЗДХЯ, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” сэдэвт үндэсний чуулганыг хоёр дахь өдрөө зохион байгуулж байна.             Чуулганд гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирогчид эмнэлгийн тусламж, үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, нийгмийн халамж, хүүхэд хамгаалал, холбон зуучлах зэрэг үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий  гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Хамтарсан багт ажиллах 21 аймаг, 9 …

  • 13 April

    Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 33 хувийг дээд боловсролтонгууд эзэлж байна

      Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо өнгөрсөн сарын эцсийн байдлаар 47.6 мянга болсон талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн жилийн мөн үеийнхээс мянган хүнээр буурсан үзүүлэлт аж. Тэгвэл бүртгэлтэй ажилгүй иргэдийн 45.4 хувийг бүрэн дунд, 31.2 хувийг дипломын дээд болон бакалаврын, 6.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.9 хувийг суурь, 5.5 …

  • 13 April

    “Соёлын довтлогоо-2” аяныг эхлүүлнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатар хотын хөрс, ус, агаар орчны бохирдлын асуудлаар иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй  уулзалт хийлээ. Уулзалтад БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Г.Батзориг болон төрийн бус байгууллагын төлөөлөл, холбогдох албаны хүмүүс оролцлоо. Уулзалтын хүрээнд Хот төлөвлөлт, дэд бүтэц, Агаар, орчны бохирдлыг бууруулах инженерийн шийдэл, Иргэдийн оролцоо, шийдэл, Банк, …