Төв аймгийн Батсүмбэр сумын сургуулийн дотуур байранд амьдардаг нэг гэр бүлийн 3 хүүхдэд хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч, 4 дүгээр сарын 11-ний өдөр эмнэлэгт хандсан байна. 8 настай хүүхдийн биеийн байдал маш хүнд байсны улмаас нас барсан. Харин 2 хүүхдийн биеийн байдал хүндэвтэр, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. Одоогийн байдлаар тус суманд ЭМЯ, ХӨСҮТ, Төв аймгийн ЭМГ-аас мэргэжлийн баг …
Мэдээ мэдээлэл
April, 2017
-
12 April
Улаанбаатарын хөрс, ус, агаар орчны бохирдлын асуудлаар уулзалт зохион байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатар хотын хөрс, ус, агаар орчны бохирдлын асуудлаар иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй өнөөдөр уулзалт хийлээ. Уулзалтад БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Г.Батзориг болон төрийн бус байгууллагын төлөөлөл, холбогдох албаны хүмүүс оролцлоо. Уулзалтын хүрээнд Хот төлөвлөлт, дэд бүтэц, Агаар, орчны бохирдлыг бууруулах инженерийн шийдэл, Иргэдийн оролцоо, шийдэл, …
-
12 April
“Нэг өрх-нэг ажлын байр” ажлын байрны нээлттэй өдөрлөг болно
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Эйч ар” клуб хамтран энэ сарын 14-ний өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нэг өрх-нэг ажлын байр” ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүд, Монголын хүний нөөцийн удирдлага, бүтээмжийн менежментийн академийн дэргэдэх “Эйч ар” …
-
12 April
55-р сургуульд “Сувилагчийн нэг өдөр” аян боллоо
“Сувилагчийн нэг өдөр” аяны хүрээнд Шастиний нэрэмжит 3-р эмнэлэгийн сувилагч нар Мэргэжлийн сургалттай 55-р тусгай сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүллээ. Уг арга хэмжээнд Шастиний нэрэмжит 3-р эмнэлэгийн 7 тасгийн сувилагч асрагч нар оролцов. Саажилттай, хэл яриа, оюун ухааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сахар, амин дэмийн үзүүлэлтүүдийг хэмжин, хөдөлгөөн засал хийн, витамин, гар ариутгагч шингэн тарааж эмчилгээний 2 төрлийн хоол, …
-
12 April
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулав
Сонгуулийн тухай хуульд, Сонгуулийн төв байгууллага аймаг,нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, нийт таваас есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр, санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө байгуулахаар заасан байгаа билээ. Үүний дагуу Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулж, ажиллах бүрэлдэхүүнийг нь баталлаа. Аймаг, нийслэлийн сонгуулийн 22 хороодод …
-
12 April
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат амь үрэгдсэн цэргийн албан хаагчдын ар гэрт эмгэнэл илэрхийллээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд болсон ослын талаар Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар асуултад хариуллаа. Уг өдөр Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бие бүрэлдэхүүн ЗХЖШ-аас баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн бэлтгэлээ хангаж байх …
-
12 April
Наадмын нээлт, хаалтыг төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулахаар болов
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн удирдлага дор өнөөдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа. Хуралдаанаар Үндэсний баяр наадмыг зохион байгуулах төсвийн танилцуулга, Үндэсний сурын харваачдад улсын цол олгохоор өргөн мэдүүлэх тухай, төрийн хүндэтгэлийн концерт, үүрэг чиглэл өгөх гэсэн дарааллаар явагдсан юм. Баяр наадмыг зохион байгуулах салбар хороодоос нийт 4 тэрбум 376.5 сая төгрөгийн зардлын санал ирүүлснээс наадмын нийт …
-
12 April
Н.Номтойбаяр: Япон руу 50 мянган дадлагажигч илгээнэ
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцох үеэр Япон Улсад дадлагажигч илгээх асуудлаар тайлбар хийлээ. Тэрбээр, “Японы тал гадаадаас дадлагажигч авах эрх зүйн орчноо баталсан. Энэ ажил 10 дугаар сарын 28-нд эхэлнэ. УИХ-ын даргын болон Ерөнхий сайдын тус улсад хийсэн айлчлалын үеэр Японы Ерөнхий сайд, мөн Хөдөлмөр, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдтай уулзаж, манай тал Төлөөлөгчийн газраа байгуулж …
-
12 April
Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх журмыг баталлаа
“Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам”-ыг энэ зургадугаар сараас дагаж мөрдөх юм. Журамд зааснаар байгууллага бүр албан хэрэг хөтлөлтийн бүртгэл хяналтын программ болон төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, мөн нууцлал хамгаалалтын шаардлага хангасан сүлжээг ашиглана. Тоон гарын үсгээр баталгаажсан цахим баримт бичиг нь цаасан баримт бичигтэй ижил үйлчлэлтэй байх юм. Журмыг дагаж мөрдсөнөөр цахим баримт бичиг бүрдүүлэх, хадгалах, ашиглах, албан …
-
12 April
Амиа алдсан офицеруудад 10 жилийн цалинтай нь тэнцэх тэтгэмж олгоно
Төв аймгийн нутаг дэвсгэрт харьяалах Тавантолгойд хээрийн сургуулилт хийж байсан хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг шархадсан осол өчигдөр гарсан. Энэ ослын талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас өнөөдөр мэдээлэл хийв. ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар “2017 оны дөрөвдүгээр сарын 11-ний 17:40 минутын орчимд байлдааны сургуулилалт хийж байх явцад байлдааны гранат тэсэрч хоёр цэрэг амь эрсдэж, найман цэрэг шархадсан осол гарсан. Амиа алдсан 350 …
-
12 April
Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг 11.3 хувиар буурчээ
Нийслэлийн цагдаагийн газраас иргэдийн амар тайван байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор гэмт хэргийн хяналтын цогц систем, эргүүлийн үйл ажиллагаа, алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт, хэв журмын урамшилт эргүүл зэрэг ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Эдгээр ажлууд нь үр дүнгээ өгч нийслэлийн хэмжээнд 2017 оны 1 дүгээр улиралд 4353 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 556 …
-
12 April
Бүх яаманд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу бүх яам болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл байгуулахаар шийдвэрлэлээ. Ерөнхий сайдын дэргэдэх орон тооны бус зөвлөлд ХЗДХЯ, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, БХБЯ, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нар багтдаг. Яам бүрт байгуулах дэд зөвлөлийг тухайн яамны дээрх удирдах албан …
-
12 April
Гаалийн татвартай холбоотой төслүүдийг УИХ-д өргөн барина
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2008 онд батлагдсан. Хуулийн дагуу импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2016 оны 12 …
-
12 April
Хан-Уул дүүрэгт 300 ортой төрөх эмнэлэг барина
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хан-Уул дүүрэгт барьж байгаа 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажил, дэд бүтэц барих төслийн концессын гэрээг “Томо бюлдинг” ХХК-тай байгуулж гарын үсэг зурах эрхийг Үндэсний хөгжлийн газар /Б.Баярсайхан/-д өглөө. Эмнэлэг ашиглалтад орсноор олон улсын шаардлага хангасан 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмнэлэг ажиллаж эхлэх юм. Концессын …
-
12 April
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж байхыг холбогдох сайд нарт даалгалаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт 226 тэрбум гаруй төгрөгийн 24 хувийг улсын төсвөөс, 68 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас, найман хувийг бусад эх үүсвэрээс гаргахаар тооцоолсон байна. Хөтөлбөрийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл