Мэдээ мэдээлэл

April, 2017

  • 4 April

    Шведийн парламентын спикер Урбан Алин “Шведийн монголчуудын хувьд Та санаа зовох хэрэггүй” гэлээ

    -Шведийн олон улсын хамтын ажиллагааны байгууллага SIDA-гийн шугамаар Монголын 200 гаруй төрийн албан хаагч танай оронд очиж сургалтад хамрагдаж байсан. Би тэдний нэг. Энэ мэт үр ашигтай, өгөөжтэй төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, худалдаа эдийн засгийн бусад салбарын хамтын ажиллагааг илүү идэвхтэй хөгжүүлэх боломж хоёр оронд бий гэж Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Шведийн Вант Улсын парламентын спикер Урбан Алинтай уулзахдаа …

  • 4 April

    “С.Эрдэнэ вангийн хүрээ”-гээр сонин юутай вэ?

    Хоёр сонгууль дараалан өвдөг шороодсон Ардчилсан намынхан гудамжинд лааз өшиглөж, гуниг гутрал хоёроо арай ядан дааж явахын зовлон дээр шинэ удирдлагуудын шинэчлэлийн салхинд эгээтэй л хийсчихсэнгүй. Бууриа сэлгэж “Шонхор плаза” руу нүүсэн Ардчилсан намын байранд хөл хөдөлгөөн их, хэрүүл тэмцэл ч тасрахгүй байна. Ийн нүүсний дараачаас эхлэн Ардчилсан намын шинэ байрыг гишүүд нь “С.Эрдэнэ вангийн хүрээ” хэмээн нэрийдэх болжээ. Өнөөдөр …

  • 4 April

    Санкт-Петербургийн метронд дэлбэрэлт болсны улмаас 11 хүний амь үрэгджээ

    Өчигдөр  ОХУ-ын Санкт Петрбург хотын метронд гарсан дэлбэрэлтэд сүүлийн байдлаар 11 хүн амиа алдаж, 45 хүн шархдаад байна. “Сенная Плошадь” өртөөнөөс “Технологический Институт“ өртөөний чиглэлд явж байсан метронд бөмбөг дэлбэрчээ.“Технологический Институт“ өртөөний ойролцоох нэг буудалд дэсрэх бөмбөг тавьсаныг илрүүлж аюулгүй болгосон байна. Санкт-Петербург эрх баригчид хохирогчид гашуудлын гурван өдөр зарласан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэлбэрэлт болсон хотод очиж амь үрэгдсэн хүмүүсийг …

  • 4 April

    ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж буй асуудлыг хөндөв

    Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх, шүүн таслах үйл явцад ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо анхаарал тавьж, хуралдаанаараа ярилцлаа. Ярилцлагад Монгол Улсын парламентыг төлөөлөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Сумъяабазар нар оролцов. -Энэ хэрэгт зарим хүмүүсийг сэжигтнээр тооцон, мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдсэн. Одоогоор хоёр шатны шүүх хурал болоод байна. Дөрвөн хүн энэ хэргийг үйлдсэн гэж үзэж, гуравт нь …

  • 4 April

    “Азтай бадарчин 2017” наадмын “Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд МУСТА Д.Баттөмөр шалгарлаа

    Хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураач, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг “Азтай бадарчин” Монголын хошин урлагийн их наадам ард түмэндээ эргэн ирлээ. Хошин урлагийнхан өчигдөр Соёлын төв өргөөний тайзнаа чуулж, шилдгүүдээ шалгарууллаа. Монголын хошин урлагийн академийн санаачлагаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, …

  • 4 April

    Туул гол дээгүүр шинэ гүүр тавигдана

    Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжих “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн шав тавих ёслол 4-р сарын 3-ны өдөр боллоо. Энэхүү төсөл нь Яармагийн гүүрний орчмын замын уулзварт, мөн удахгүй ашиглалтад орох Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, “Буянт-Ухаа-1,2” зэрэг бүсэд шинээр баригдаж байгаа орон сууцны хорооллуудын замыг олон түвшний огтлолцолоор …

  • 4 April

    “Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлнэ

    Монголбанк 2016 онд 18.3 тонн алт худалдан авсан бөгөөд 2017-2020 онд 20-25 тонн алт худалдан авахаар зорилт тавин ажиллаж байна.  “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.1.3 дахь хэсгийн гуравдугаар зорилтын I үе шат, Алт-2 хөтөлбөрийн 3.3.8-д тус тус тусгагдсан “Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх талаар судалгаа хийж санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Монголбанк, Уул уурхай, хүнд үйлдвэрийн …

  • 4 April

    Төв банкны зорилго хаашаа чиглэж болох вэ?

    Монголбанк сэтгүүлчдийн дунд эдийн засгийн нийтлэлийн уралдааныг тогтмол зохион байгуулснаар эдийн засгийн хүрээний сэдвийг сонирхох сэдлийг төрүүлэх, мэргэшсэн эдийн засгийн сэтгүүлчдийг дэмжих, тэдний бүтээлийг олон нийтэд хүргэхээр зорьж байна. 2017 оны I улирлын уралдааныг “Төв банк ба эдийн засгийн өсөлт” сэдвийн хүрээнд (Материал хүлээн авах хугацаа: 2017.02.16 – 03.10, шалгаруулалт 2017.03.21-03.30) зохион байгуулаж, эхний 2 байрын эзнийг тодрууллаа. Уралдааны ялагчдад …

  • 4 April

    Д.Жаргалсайхан: Монголын төр бизнесээсээ томорсон учраас эдийн засаг унах гээд байна

    Эдийн засагч Д.Жаргалсайхантай ярилцлаа.  -Эдийн засгийн орчин ямар байна вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье? -Эдийн засгийн орчин ямар байвал хамгийн сайн бэ гэдгийг эхлээд ярих нь зүйтэй болов уу. Эдийн засаг гурван зүйлээс бүтдэг. Эхнийх нь төр. Төр өөрөө ажил олгогч. Зам, газар гээд нийтийн хэрэглээний хөрөнгө оруулалт хийгч. Үүнийг төрийн худалдан авалт гэдэг. Төрийн худалдан авалт ихэнхдээ татварын орлогоос …

  • 4 April

    П.Сэргэлэн:ЖДҮ-ийг дэмжих зорилгоор аймаг бүрт 1 тэрбум төгрөгийг хувиарлан хагас жилээс өмнө санхүүжилт хийгдэнэ

    Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн  Дорнод аймагт ажиллах үеэрээ /2017.04.01/ Хүнс хөдөө аж ахуй газрын үйл ажиллагаа нөхцөл байдалтай танилцаж, тус газрын албан хаагчдын санал бодлыг сонссон юм.  Уулзалтын эхэнд  тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас өвөлжилт хаваржилт, тариалалтын бэлтгэл  ажил, мал аж ахуй, газар тариалан, мал эмнэлэг, малын өвчлөлийн талаар дэлгэрэнгүй  мэдээллийг салбарын сайдад танилцууллаа. …

  • 4 April

    “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар хоёр тал байр сууриа илэрхийллээ

    “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн  дарга У.Бямбасүрэн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн хамт  өчигдөр  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр ярихдаа, “Эрдэнэт” үйлдвэр бол төрийн өмчит компани. Компанийн тухай хуулиар Эрдэнэт үйлдвэрийн бүртгэлийн гэрчилгээг авснаар 100 хувь төрийн мэдлийнх болж байна. Энэ компанийг ашигтай ажиллуулах, санхүү эдийн засгийг сайжруулахын төлөө Засгийн газраас  бүх арга хэмжээг авч байна.  Тухайлбал Засгийн газар байгуулагдаад төрийн өмчит компанийн үрэлгэн …

  • 4 April

    Хотын дархлаажуулалт төсөл БЗД-ээс эхлэн хэрэгжинэ

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг  НҮБ-ийн Хүүхдийн сангийн Зүүн ази, номхон далайн бүсийн дархлаажуулалтын зөвлөх мэргэжилтэн Шаожунг Ван-ийг хүлээн авч уулзан “Хот суурин газрын дархлаажуулалт” төслийг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.       Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд манай улсад олон удаа ирж, ялангуяа улаанбурхан өвчний тархалт дэгдэлтийг таслан зогсооход оюун мэдлэгээ зориулан, дэмжлэг туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийллээ. Тэрээр цааш хэлэхдээ, Манай улсад …

  • 4 April

    БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чун Се Кьюн Монгол Улсад туслахад бэлэн байгаагаа М.Энхболдод илэрхийллээ

    ОУПХ-ны 136 дугаар чуулганд оролцож буй БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чун Се Кьюн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдтой уулзах үеэрээ “Хоёр орны харилцаа бүх салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг. Өндөр өсөлттэй байсан Монголын эдийн засагт хүндрэл тохиогоод буйг бид сайн мэдэж байгаа. Найрсаг харилцаатай, найрамдал нөхөрлөлөөр холбогдсон, ойр дотно түншийн хувьд БНСУ энэхүү хүндрэлийг даван туулах чиглэлээр …

  • 4 April

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан, хуурай салхитай байх тул болшозгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2017 оны 04 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон Хангай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.  Салхи төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, …

  • 3 April

    Г.Дэнзэнд 3,6 жил хорих ял оноож, 5.5 тэрбумыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв

    ЗГХЭГ-ын дэд дарга асан, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн болон “Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд тав дахь өдрөө үргэлжилсний  эцэст өнөөдөр дуусч, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Анхан шатны шүүхээс Г.Дэнзэнд 3.6 жилийн хорих ял, Я.Батсуурьт хоёр жилийн хорих ял ногдуулж, ялыг жирийн дэглэмтэй …