Мэдээ мэдээлэл

April, 2017

  • 4 April

    Согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх журамд өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлэг боллоо

    Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журамд өөрчлөлт оруулсантай холбогдуулан өнөөдөр Засаг даргын тамгын газарт Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтсээс  энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн төлөөлөлд шинэчилсэн төслийг танилцуулан, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.       Шинэчилсэн төслийн танилцуулгыг Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга П.Нарантуяа танилцууллаа. Өмнө нь тусгай …

  • 4 April

    С.Жавхлан:Миний бие Хаврын чуулганы нээлтэд оролцож чадахгүйнээ

    Улсын Их Хурлын Хаврын чуулганы нээлт маргааш болно. Хаврын чуулганы нээлтэнд Улсын Их Хурлын гишүүн С. Жавхлан чуулганы нээлтэд оролцож чадахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.  УИХ-ын гишүүн С.Жавхлан:Миний бие энэ удаад хаврын чуулганы нээлтэд  оролцож чадахгүй нээ  үүнийг түмэн олондоо дуулгаж хүлчил өчье.Учир нь ханш нээгдсэн энэ сайхан цаг мөчөөр УИХ-ын чуулганы танхим гэхээсээ илүү уул усныхаа овоон дээрээс Монгол түмэндээ үнэнээр …

  • 4 April

    МАН мэдэгдэл гаргалаа

    МЭДЭГДЭЛ               Сүхбаатар аймгийн АН-ын гишүүд тус аймагт үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын талаар иргэдэд ташаа ойлголт төрүүлэн, илт улс төржүүлж Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дарга М.Энхболд Аймгийн ИТХ-д нэр дэвшигч П.Мөнхжаргалын бүрэн эрхийг батламжуулахгүй байгаа мэт  ойлголтыг тарааж,  жагсаал зохион байгуулж байгаад харамсаж байна.             Монгол Ардын Нам үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг баримтлан хуулийн байгууллагын …

  • 4 April

    Монгол-Оросын бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар чуулган болно

    Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн өнөөдөр /2017.04.04/ Монгол-Орос хоёр орны залуу бизнес эрхлэгчдийн анхдугаар чуулганыг зохион байгуулах талаараа хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд ОХУ-ын Нэгдсэн Орос намын дэргэдэх “Молодоя Гвардия” залуучуудын байгууллагын Эрхүү мужийн салбарын удирдагч Артём Цындыжапов, Монголын худалдаа аж үйлдвэрийн үндэсний тэнхимийн Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш нар оролцлоо. Хэвлэлийн бага хурлыг нээж УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн дараах …

  • 4 April

    Ханш нээх өдөр Монголын бурхан шашинтай ямар ч холбоогүй

    Өнөөдөр Хаврын дунд сарын шинийн наймны өдөр тохиож байна. Энэ өдөртөө зэрэгцэн  ханш нээх өдөр тохиолоо. Ханш нээх өдөр нь Хятад үндэстний уламжлалт баяр юм. Хятадын эртний ноёд түшмэд өвөг дээдсийнхээ шарил дээр очиж тахил өргөдөг байснаас үүдэлтэй аж. Үүнээс уламжлан ард иргэд өвөг дээдсийнхээ шарил дээр очиж хүндэтгэл илэрхийлэн тахил өргөдөг болсон түүхтэй билээ. Энэ өдөртөө холбогдуулан Дашчойлон хийдийн ламаас …

  • 4 April

    Татварын буцаан олголт төрийн санд шилжлээ

    Татварын хуульд заасны дагуу хувь хүний орлогын албан татварын тайланг жилдээ нэг удаа тайлагнадаг билээ. Тодруулбал, иргэн тухайн жилд олсон орлогоо ил тод тайлагнаж, татвараа төлснөөр хуульд заасны дагуу хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх боломж бүрддэг. Өөрөөр хэлбэл, үүргээ биелүүлсэн иргэн эрхээ эдлэх боломж нь бүрдэж байгаа юм. Хувь хүн өөрийн болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа …

  • 4 April

    Хотын хамгийн цэмцгэр дүүрэг болохыг эрмэлзэнэ

    Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Нийслэлд ирсэн, гадна дотны зочдыг угтах эхлэл болсон Хан-Уулчууд бусад дүүргүүдээсээ урьтан хаврыг хоггүй угтах аяныг санаачлан хэрэгжүүлсэн билээ. Дүүргийн нутаг дэвсгэрт хоггүй, цэвэр, цэмцгэр, тохь тухтай орчин нөхцөл бүрдүүлэх зорилготой энэхүү аян нь орчны болон агаарын бохирдлыг арилгах, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хог хаягдал цэвэрлэх, ачиж тээвэрлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилго …

  • 4 April

    404 “Эйнштейн” Канад улсад цуглав

    Канад улсын Торонто хотод энэ оны “Дараачийн Эйнштейн” тэмцээнд 404 оролцогсод Эйнштейнээр хувцаслан дэлхийн гиннесийн амжилтыг тогтоосон байна. Тэмцээнд оролцогсод цагаан хиймэл үс өмсөн, хацартаа цагаан хиймэл сахал нааж, костюм өмсөн Эйнштейнийг дуурайсан байна. Энэхүү үйл ажиллагаа “Хамгийн олон хүн Эйнштейнээр хувцасласан” дэлхийн гиннесийн амжилтыг тогтоосон бөгөөд өмнөх рекорд нь 99 хүн Эйнштейнээр хувцасласан юм.   Solongonews.mn

  • 4 April

    Цэц дунд суудлаар хуралдана

      Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд зөвхөн прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй байхаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт хуульчилсан байна. Энэ нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, өөрийгөө өмгөөлөх, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох гэсэн Үндсэн хуулиар баталгажсан эрхийг нь зөрчсөн хэмээн нэр бүхий иргэн үзэж Үндсэн хуулийн цэцэд …

  • 4 April

    Ч.Ариунболд дарга аа, харьд байгаа монголчуудаа адалсан консулууд хэрэгтэй юу?

    -Монгол иргэдтэй холбоотой ямар нэгэн асуудал үүсэхэд эргэлзээгүйгээр өөрсдийнхөө хамгаалтад авч, иргэн бүрээ хамгаалах ёстой гэж заасан байдаг- Дэлхийн 200-аад орны бүгдэд нь манай улсын иргэд амьдардаг гэсэн албан бус тоо баримт байдаг. Тэгвэл эдгээр улс оронд амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн эрх ашиг хөндөгдөх, тухайн улсынхаа хуулийг зөрчих, асуудалд холбогдох тохиолдолд хамгийн түрүүн дипломат төлөөлөгчийн байгууллага руу ханддаг. Гадаадад …

  • 4 April

    Хүн ам, хөгжлийн комиссын 50 дугаар чуулган хуралдаж байна

    НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 50 дугаар чуулган Нью-Йорк хотноо 2017 оны 4 дүгээр сарын 3-нд ажлаа эхлэв. “Хүн амын насны бүтэц ба тогтвортой хөгжил” ерөнхий сэдвийн дор болж буй уг чуулганд Монгол Улсаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Чуулганы ерөнхий хэлэлцүүлэг дээр Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр …

  • 4 April

    Сунгаагаар “занималдсан” Ардчилсан нам

      Сунгаагаар “занималдах” болсон АН-ын дотоод сонгууль хэл ам, хэрүүл тэмцэл ихтэй болж өндөрлөлөө. Өнөдөрлөлөө ч гэж дээ, одоо л тэдний тэмцэл эхэлж байна. Намын даргаа сонгохоосоо эхлүүлээд ҮБХ-ны гишүүд, нийслэл, аймаг, дүүрэг, сумын намын дарга нараа сунгаагаар тодруулсан АН-ын шинэ удирдлага өчигдөр хэвлэлийн хурал хийв. Тэрхүү хурлын үеэр С.Эрдэнэ дарга “С.Баярцогтын тухай гишүүдээс санал, гомдол ирсэн учир өрсөлдөх эрхийг …

  • 4 April

    Д.Хосбаяр: Сүхбаатарчууд М.Энхболдыг 10 хоног хүлээнэ

    Сүхбаатар аймгийн төвд “Сүхбаатарчуудын сонголтыгбаталгаажуул” уриатай жагсаал болж байна. Энэ талаараймгийн АН-ын дэд дарга Д.Хосбаяраас тодрууллаа. –Сүхбаатарт үүсээд бай­гаа нөхцөл байдлын та­лаар мэдээлэлөгөхгүй юу? -Гол шалтгаан нь Аймгийн ИТХ-д сонгогдсон П.Мөнхжаргалынбүрэн эрхийг баталгаажуулахгүй байгаа явдал юм. Сүх­баа­тараймгийн ир­гэ­дийн олонхийн са­на­­лаар сонгогдсонП.Мөнхжаргалын бүрэн эрхийг баталгаажуулах шаард­лагыг бидгурав хоногийн өмнө аймгийн ИТХ-ын дарга Б.Гансүхэд хүргүүлсэн.Мөн орон нутагт бий болоод бай­гаа хүч түрсэн …

  • 4 April

    “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-т зөвлөмж хүргүүллээ

    Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, холбогдох бусад хууль, эрх зүйн актыг сурталчлах, тэдгээрийн хэрэгжилттэй танилцах, арга зүйн удирдлагаар хангах ажлын хүрээнд яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллаж байна. Барилга, хот байгуулалтын яаманд ажиллах явцад иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас өмнө нь ирүүлсэн гомдол, мэдээллийн 80 …

  • 4 April

    ГХЯ: Санкт-Петербург хотод болсон дэлбэрэлтэд монгол иргэд өртөөгүй

    ОХУ-ын Санкт-Петербург хотод өчигдөр буюу 4 дүгээр сарын 3-ны өдрийн 14.30 цагийн орчимд /орон нутгийн цаг/ Сенная плошадь-Технологический институт гэх метроны хоёр буудлын хооронд тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас 11 хүн амь эрсдэж, 45 хүн шархдсан хэрэг гарлаа. Дэлбэрэлт болсонтой холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны зүгээс Санкт-Петербург хотод оршин суугаа монгол иргэдтэй шуурхай холбоо тогтоон шаардлагатай арга хэмжээ авч байгаа …