Мэдээ мэдээлэл

March, 2017

  • 29 March

    Хятад улс AC313 хэлбэрийн анхны том оврын нисдэг тэргээ амжилттай туршив

    Хятад улс өөрөө судлан үйлдсэн AC313 хэлбэрийн анхны том оврын нисдэг тэргийг Жиндэжэний Люймэн нисэх онгоцны буудалд аадар бороонд амжилттай туршиж, энэ төрлийн нисэх онгоцны бүх төрлийн туршилтыг дуусгажээ. AC313 хэлбэрийн нисдэг тэргийг 2010 оны 3-р сард анх туршин нислэг үйлдэж, дараа нь уулархаг газраар, агаар аяллын шугамаар, мөн иргэний хэрэглээний салбарт туршсан юм. Энэ удаа байгалийн таагүй нөхцөлд нислэг …

  • 29 March

    Япон Улсын Засгийн газар 850 сая хүртэл ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо

    Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд айлчлалынхаа хоёр дахь өдөр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Я.Шиозаки нартай уулзав. УИХ-ын дарга М.Энхболд нүүрс-хими, эрчим хүчний үйлдвэрлэлийн төсөл, зарим бүтээгдэхүүний экспортын талаар санал тавилаа Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Японы Ерөнхий …

  • 29 March

    “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийг хэрэгжүүлж байна

    БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр  хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн хүрээнд зам гүүрийн ажлын бэлтгэл болох технологийн дагуу тухайн орчны мод, бургасыг чөлөөлөх газар шорооны ажил хийгдэж байна. Уг төсөл нь холбогдох хууль, тогтоомжийн дагуу батлагдсан ерөнхий үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа тул …

  • 29 March

    Япон Улсад Монголоос дадлагажигч ажилтан илгээх асуудлаар санал солилцов

    Энэ өдөр Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Я.Шиозаки, Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн дарга, хатагтай К.Ито нар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхав. Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд Япон Улсад хийж буй айлчлалынхаа талаар болон хийсэн уулзалтууд, хэлэлцэж ярилцсан асуудлуудын талаар товч мэдээлээд хоёр гол асуудлыг хөндөв. Эдгээр нь Япон Улсад Монголоос дадлагажигч …

  • 29 March

    Э.Бат-Үүл: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаа

    Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлтэй ярилцлаа. -АН их хурлаа хийж, үндсэн дүрмээ өөрчлөх зэргээр сүүлийн үед нэлээд их өөрчлөлтүүдийг хийж буй. Таны хувьд эдгээр өөрчлөлтүүдийг хэрхэн хүлээн авч байгаа вэ?  -АН шинэчлэл хийх үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Өөрөөр хэлбэл, шинэчлэл хийхээр хичээж байна. Харин шинэчлэгдчихлээ гэдэг асуудлыг бол хийж буй өөрчлөлтүүдийн үр дүнг харж байж л ярих асуудал юм. Ер …

  • 29 March

    СЗХ Япон улсын Санхүүгийн үйлчилгээний агентлагтай Санамж бичиг байгууллаа

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын Япон Улсад хийж байгаа дээд хэмжээний айлчлалын хүрээнд манай улсын Санхүүгийн зохицуулах хороо тус улсын Санхүүгийн үйлчилгээний агентлагтай Санамж бичиг байгуулж, Хорооны дарга, доктор С.Даваасүрэн, Агентлагийн дарга, ноён Нобүчика Мори нар гарын үсэг зурлаа. Хороо болон Агентлаг хооронд гурван жилийн өмнөөс хамтын ажиллагааны захидал солилцож, хөрөнгийн зах зээлийн хүрээнд идэвхтэй, үр дүнтэй ажилласан. Иймд …

  • 29 March

    Хан-уул дүүргийн засаг дарга Ж.Алдаржавхлан эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

    2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Цогзолмаа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ, Мэргэжлийн хяналтын хэлтсийн  дарга Б.Алтантуяа, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, Тохижилт үйлчилгээний төвийн дарга Ц.Эрдэнэбаатар нар дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, ажлын байрны орчин нөхцөлтэй биечлэн танилцсан юм. Мөн дүүргийнхээ …

  • 29 March

    МХЕГ-ын дарга Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү Өмнөговь аймагт ажиллалаа

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү  өнгөрөгч амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллалаа. Олны нэрлэж заншсан “Нүүрсний зам” буюу Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хатуу хучилттай автозамын хөдөлгөөн, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс” компанийн удирдлагууд, ажилчид, нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгж, жолооч нарын төлөөлөл, Цагаан хадны орчим хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл эрхэлдэг иргэдтэй …

  • 29 March

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.  Шөнөдөө Завхан голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор  23-28 градус, Увс нуурын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Завхан голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр …

  • 28 March

    “Улаанбаатар марафон” ОУ-ын гүйлтийн тэмцээний цомыг Налайх дүүргийн ИТХ хүлээн авлаа

    “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 4 дэх жилдээ болох гэж байна. Нийслэлийн иргэдийн идэвхийг өрнүүлж өргөнөөр оролцуулах, нийслэл хотоо олон улсад сурталчлах болон дэлхийн хэмжээний тамирчдыг Монгол Улсад ирдэг болгох зорилготой уг тэмцээнийг 5 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулах юм. Зохион байгуулах үйл ажиллагаагаа эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цомыг 2017 оны 03-р сарын 27-ны өдрөөс 5 …

  • 28 March

    Халаасны хулгайчаас сэргийлье

    Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 27-р байрны гадаа тус дүүргийн 13 дугаар хороонд оршин суух иргэн Б-г явж байх үед түүний халааснаас “iPhone-5” гар утсыг Э гэгч хулгайлсан, Баянгол дүүргийн 16 дугаар хороо Барилгын коллеж дээр иргэн О-г явж байх үед түүний халааснаас “Samsung galaxy S-5” гар утсыг Д гэгч нь бусадтай бүлэглэн хулгайлсан хэргүүдийг илрүүлэн, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд шалгаж байна. …

  • 28 March

    Авто замын тэмдгийн гэрлийн ойлтын чанарыг сайжруулж байна

    Замын тэмдгийн гэрлийн ойлтын чанарыг сайжруулж, олон улсын жишигт нийцүүлэх хэрэгцээ шаардлагын улмаас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн албанаас гэрэл ойлгогч хуулгаар хийсэн замын тэмдгийг шөнийн 21 цагт Сонгинохайрхан дүүргийн Саппорогийн автобусны буудлын замын хоёр талд байршуулж, туршилаа. Туршилт хийсэн хуулга нь олон улсад өргөн ашиглагддаг бөгөөд гэрлийн тусгалыг хүлээн авч …

  • 28 March

    УИХ-ын дарга М.Энхболд оффшорчдыг ангуучлахаар боллоо

    -Оффшор данстай хүн монгол төрийн албанд ажиллахгүй байхаар хуульчилна-   Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнууд оффшор данстай байж болохгүй гэсэн байр суурийг олон нийт хийгээд зарим нэг улстөрчдийн зүгээс илэрхийлж байгаа. Өөрөөр хэлбэл, эх орноосоо олсон орлогоо гадаадад нууж байгаа асуудал нь томоохон авлига, гэмт бүлэглэл, улстөр, мөнгө угаах зэрэг гэмт хэргүүдтэй холбоотой байх тохиолдол нэлээд байгааг гадны улс …

  • 28 March

    Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ

    Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хашиж буй Нийслэлийн АН-ын даргын албан тушаалд НИТХ-ын дарга асан Д.Баттулга болон УИХ гишүүн асан, Хөдөө аж ахуйн сайд асан Ш.Түвдэндорж нар нэр дэвшээд байгаа билээ. Тэгвэл тун удахгүй тэдний нэг нь Э.Бат-Үүлийн халааг авах юм. Тиймээс хоёр дэвшигчийн товч намтарыг хүргэе.    

  • 28 March

    Т.Оошима :МУ-ын хөгжил дэвшлийг Японы парламент цаашдаа ч туслан дэмжсээр байх болно

     Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима, Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ нартай уулзлаа. Уулзалтуудаар хоёр тал парламент хоорондын болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлыг хөндөж ярилцлаа. Т.Оошима “Монгол Улсын хөгжил дэвшлийг Японы парламент цаашдаа ч туслан дэмжсээр байх болно” гэв   УИХ-ын дарга М.Энхболд Япон Улсын …