-Бээжин хотод энэ жилдээ багтаан жолоочгүй метроны замыг ашиглалтад оруулна гэж мэдэгдлээ- Бээжингийн Орон нутаг, нийслэлийн хөгжил дэд бүтцийн хорооны төлөөлөгчийн хэлснээр энэхүү байгууламж нь Хятадын эх газарт барих анхны дотоодын, бүрэн автомат метроны зам байх аж. 16.6 км үргэлжлэх Янфан шугамыг сайжруулснаар хотын баруун өмнөд хэсгийн иргэдийн тээврийн хэрэгслийн хэрэгцээг сайжруулна гэжээ. Үүнээс гадна 2017 онд эхлэх байгууламжийн …
Мэдээ мэдээлэл
March, 2017
-
29 March
Цагдаагийн албан хаагчид Сансарын Баянцээлийн гудамжинд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна
Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэр Баянцээлийн гудамжинд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтээс санаачилан “Баянцээл дэх цагдаагийн хэсэг” байгуулж, 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Баянцээлийн гудамжинд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэг, баар цэнгээний газрууд ихээр төвлөрсөн эрүү болон хэв журмын нөхцөл байдал хүнд гэмт хэрэг, зөрчил олноор гардаг. Тиймээс тус гудамж, орчмын газарт иргэдэд цагдаагийн байгууллага хүрч ажиллах …
-
29 March
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчоос мэдүүлэг авах өрөөг тохижууллаа
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль өнгөрөгч хоёрдугаар сарын 1-ээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс санаачилан Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын “Хүүхэд хөгжил, Хамгаалал” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдээс мэдүүлэг авах өрөөг тохижуулсан байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхэд байдаг бөгөөд тэд бие …
-
29 March
Туул голоос хайрга олборлохыг хориглолоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, түүнийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрөөс эхлэн нийслэлийн бүтээн байгуулалтад голын хайрга биш, уулын дайрга ашиглана. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчны нөхөн сэргээлтээ хийгээгүй, хууль …
-
29 March
Ханш нээх өдөр буюу ирэх сарын 04-нд хилийн боомтууд амарна
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд 2017 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр БНХАУ-ын Ханш нээх өдөр тохиож буйтай холбоотойгоор ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих боломжтой аж.
-
29 March
Паспортны өнгө юуг илэрхийлдэг вэ
Дэлхий дээрх бүх улс орнуудын паспорт улаан, хөх, ногоон, хар гэсэн 4 үндсэн өнгөтэй байдаг. Улс бүхэн өөрийн гэсэн шалтгаанаар энэхүү бичиг баримтын өнгийг сонгодог. Тэгвэл яагаад 4 үндсэн өнгөтэй байдаг талаархи сонирхолтой мэдээллийг хүргэе. Улаан пасспорт Хамгийн нийтлэг өнгө. Улаан өнгийг коммунист дэглэмтэй байсан улс орнууд эсвэл одоо коммунист дэглэмтэй улс орнууд сонгодог. Словени, Хятад, Серби, Орос, Латви, Румын, Польш, …
-
29 March
Өвөлжилт хүндэрсэн сумдын хүүхдүүдэд тусламж илгээлээ
Энэ оны 2-р сарын байдлаар манай улсын нийт 17 аймгийн 158 суманд өвөлжилт хүндэрсэн тухай Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээлсэн билээ. Эдгээр суманд амьдарч байгаа хүүхэд, хөхүүл болон жирэмсэн эхчүүдэд нэн шаардлагатай хоол тэжээл, амин дэмийн тусламжийг НҮБ-ын Хүүхдийн Сангаас өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээнд эрүүл мэндийн яамыг төлөөлөлж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, НЭМГ-ын дарга …
-
29 March
“Оюутан цэрэг” сургалтын нээлт болно
“Оюутан цэрэг” хөтөлбөр 2014-2016 онд амжилттай хэрэгжиж, 2017 оноос “Цэргийн албаны тухай хууль”-ийн дагуу дөрөв дэх жилдээ хэрэгжихэд бэлэн боллоо. Энэ жилийн “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалт орон нутагт хэрэгжихээрээ онцлог болох юм. Орон нутагтаа их, дээд сургуультай аймгуудын удирдлагууд, нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу энэ хөтөлбөр Ховд, Дорнод аймагт хэрэгжинэ. Тодруулбал, нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан …
-
29 March
Элчин сайд С.Баярыг эргүүлэн татах шаардлагыг Төрийн өндөрлөгүүдэд хүргүүллээ
Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.Баярыг эсэргүүцсэн тэмцэл Лондон хотноо үргэлжилсээр байна. Тэгвэл жагсагчид Элчин сайд С.Баярыг эргүүлэн татах шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Их Хурал болон Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нарт хүргүүлжээ. Гэвч ч одоог хүртэл Төрийн өндөрлөгүүд болоод УИХ-ын гишүүдийн …
-
29 March
Монгол Улс 2030 онд Азийн хамгийн ядуу орнуудын нэг болно гэв
Саяхан л “Азийн цагаан тагтаа” хэмээгдэж байсан Монгол Улс өдгөө “Азийн хар хэрээ” болчихоод байна. Агаарын бохирдол нь гамшгийн хэмжээнд хүрч, хүн амын өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж, олон ч ураг эхийн хэвлийдээ амьсгал хураав. Монгол Улс өдгөө дэлхийн хамгийн их хүн амтай, хүн амын нягтаршил ихтэй Хятад, Энэтхэг улсуудтай агаарын бохирдлоороо эн тэнцүү өрсөлдөж байна. Тэгвэл Бээжин, Делигийн засаг захиргаа …
-
29 March
АН-ын дотоод сонгуульд нэр дэвшигчид гишүүдээсээ юу сонсов
Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Д.Баттулга болон Ш.Түвдэндорж нар энэ сарын 25-нд Баянзүрх дүүргийн АН-ын гишүүдэд мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Нэр дэвшигч Д.Баттулгын мөрийн хөтөлбөрт залуучуудыг шударга өрсөлдөөнөөр дэмжиж, намын бүлэглэл фракцаар хуваагдах явдлыг таслан зогсоож, намын үндсэн дүрэм, ёс зүйн журмыг зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцох тогтолцооны талаар тусгасан нь гишүүдийн сонирхлыг татаж байв. Харин энэ үеэр гишүүдийн дунд “17 …
-
29 March
Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Ойрын өдрүүдэд өдөртөө нийт нутгаар дулаан байх тул цас эрчимтэй хайлахыг анхааруулж байна. Өнгөрсөн долоо хоногийн эхний өдрүүдэд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар 2-4 хоног үргэлжлэн их хэмжээний цас орсон. Ялангуяа Өмнөговийн Ноён сум, Баянхонгорын Баянхонгор хот орчимд хамгийн их 36-37мм цас орсон байна. Үүний зэрэгцээ Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, …
-
29 March
Монгол Улс, ОХУ-ын ГХЯ-д хоорондын Бодлогын зөвлөлдөх уулзалт болов
Монгол Улс, ОХУ-ын ГХЯ-д хоорондын Бодлогын ээлжит зөвлөлдөх уулзалт энэ оны 3 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотноо амжилттай болов. Уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, оросын талаас ОХУ-ын ГХЯ-ны Гадаад бодлого төлөвлөлтийн газрын захирал О.В.Степанов нар ахлав. Төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр тал олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаа, олон …
-
29 March
Хан-уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн биеийн тамир спорт хорооны үйл ажиллагаатай танилцлаа
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн Биеийн тамир спорт хорооны барилга байгууламж болоод үйл ажиллагаатай танилцлаа. Мөн дүүргийн болоод улс орныхоо нэрийг гаргаж яваа тамирчдад тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж цаашид улам их амжилт үзүүлэх тал дээр дэмжин ажиллана гэдгээ дүүргийн Засаг дарга илэрхийллээ. Тус уулзалтанд дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангаас гадна Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Цогзолмаа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн …
-
29 March
Амазонийн уугуул иргэдийн зүрх яагаад эрүүл байдаг вэ
Хаанахын хүмүүсийн зүрх нь хамгийн эрүүл байдаг вэ гэвэл Тсиманийхан юм. Тэд бол Боливи улсын Амазони нутгийн уугуул иргэд. Шинжлэх ухааны судалгаанд хамрагдсан хүмүүсээс, Тсимане хүний зүрхний судасны хөгшрөлт дэлхийн хэмжээнд хамгийн доод түвшинд байдгийг Америкийн судлаачид олж мэджээ. Хүн өтлөх, тамхи татах, холестерин хэтрэх, цусны даралт ихсэх, хөдөлгөөн багадах, таргалах, чихрийн шижин өвчний нөлөөлөл зэргийн улмаас зүрх судасны өвчинд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл