-Бэлтгэлийн байрнаасаа нууцаар “оргож” цэргийн баяраа тэмдэглэсэн боксын шигшээ багийн тамирчид эрүүл мэндээрээ хохирч үлдлээ- Шигшээ багийн тамирчин болно гэдэг тухайн хүн тэр чигээрээ улсын “өмч” боллоо л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тэр өдрөөс эхэлж хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлээ цаг үргэлж хянах ёстой. Харамсалтай нь, өнгөрсөн амралтын өдөр Олон улсын хэмжээний мастер, боксчин Э.Цэндбаатар, Д.Давааням нарын шигшээ …
Мэдээ мэдээлэл
March, 2017
-
21 March
“Гашуунсухайтын төмөр зам” компанийг татан буулгав
Гашуунсухайт-Ганцмод боомтын нарийн цариг бүхий боомтын төмөр замд хөрөнгө оруулалт хийж, барих, ашиглах зорилготой байгуулсан “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг татан буулгахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгов. Компанийн зарцуулсан хөрөнгийг хөндлөнгийн аудитаар хянан баталгаажуулж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд оруулах гадаадын хөрөнгө оруулалтаас эргэн төлөх арга хэмжээ авахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгалаа. Засгийн газрын 2016 оны …
-
21 March
Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км замыг барих төслийн гүйцэтгэгчийг шинээр шалгаруулна
Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт дахь Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай автозамын төслийн явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Уг чиглэлийн замыг барих концессын гэрээг 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК-тай байгуулж, төслийн нийт …
-
21 March
“Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төрийн өмчит компани байгуулахаар тогтов
Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг бөгөөд жил бүр 1-1.2 сая тонн шатахуун импортолж, үүнд нэг тэрбум орчим ам.доллар зарцуулдаг юм. Иймд Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр” барих төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо, судалгаанд …
-
21 March
Энгийн гадаад паспортыг тав болон 10 жилээр олгоно, сунгахгүй
-Засгийн газрын өчигдрийн /2017.03.20/ хуралдаанаар гаргасан шийдвэр- 2004 онд Каир хотноо болсон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 12 дугаар уулзалтаас “Машинаар унших паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй байх, дардас, резинэн тамгаар сунгасан паспортыг машинаар уншигдах баримт бичиг гэж хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болох тухай” Протокол гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын иргэд энгийн гадаад паспортынхаа хугацааг сунгуулж гадаадад зорчих нөхцөлд үүнийг нь …
-
21 March
“Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих” концессын гэрээний төслийг танилцуулахыг үүрэгдлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих төсөл”-ийг хэрэгжүүлэх, санал тавьсан хуулийн этгээдүүдтэй концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Ажлын хэсэг хэлэлцээрийн үр дүнд ТЭЗҮ болон УИХ-ын Байнгын хороо, Барилга, хот байгуулалтын яамны саналд зөвлөмжид дурдсан технологийн шийдлийг бүрэн …
-
21 March
“Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2017-2018 он хүртэл буюу богино хугацааны, 2018-2021 он хүртэл буюу дунд хугацааны гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр боллоо. 59 арга хэмжээ бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гэр хороолын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын ашиглаж байгаа түүхий нүүрсний хэрэглээг бүрмөсөн хориглох юм. Ингэснээр агаар бохирдуулагч эх үүсвэр 80 хувиар багасч, тоосонцор, хүхэрлэг хийг 50-иас доошгүй хувь буурна гэж …
-
21 March
Улаанбаатарт 3-5 хэм хүйтэн байна
2017 оны 03 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуур болон …
-
20 March
Засгийн газрын 11-р байранд гарсан гал түймрийг шуурхай ажиллаж унтраалаа
Чингэлтэй дүүргийн 3-р хороо Засгийн газрын 11-р байрны 2 давхарт гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 13:15 цагт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн бүрэлдэхүүн очиход 2 давхарын узелийн өрөөнд эд хогшил шатаж байсныг шуурхай ажиллаж гал түймрийг унтраалаа. Тус барилгад 35 байгууллагын 200 орчим хүн байсныг угаартахаас урьдчилан сэргийлж утаажилтын бүсээс гаргалаа гэж нийслэлийн Онцгой байдлын …
-
20 March
Монгол Улсаас 69 иргэнийг албадан гаргажээ
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу 2017 оны эхний улирлын байдлаар 13 орны 69 иргэнийг Монгол Улсаас албанд гаргажээ. Албадан гаргагдсан эдгээр иргэдийн дийлэнхи хувь Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн 37. 1. 2 дэх заалт буюу оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарахаас татгалзсан, мөн хуулийн 37. 1. 12 болон …
-
20 March
Унадаг дугуй, мотоцикльтэй хөдөлгөөнд оролцогч иргэдэд сэрэмжлүүлж байна
Урин дулааны цаг ирэхтэй зэрэгцэн иргэд мотоцикль, дугуйтай замын хөдөлгөөнд оролцож эхэллээ. Үүнтэй холбоотой зам тээврийн осол, хэрэг өсөх хандлагатай байдаг. 2016 онд улсын хэмжээнд дугуйтай хүн дайрсан 135 осол бүртгэгдсэний 93 хувь нь буюу 126 нь мөн унадаг дугуй, мопедтой холбоотой зам тээврийн осол 106 бүртгэгдсэний 101 нь буюу 95 хувь нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн нь хүн ам, …
-
20 March
Хотын төвд буун дуу гарсан хэргийг шалгаж байна
Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлах ОХУ-ын Элчин сайдын яамны хажуугийн зогсоолд зогсч байсан нэгэн автомашин руу өнгөрөгч 18-19-нд шилжих шөнө галт зэвсгээр буудсан хэрэг гарсан байна. Цагдаа нар хэргийн газарт үзлэг хийхэд автомашины шил хагарч, дотор талын урд хайрцаган дээр сумны мөр гарч, дотроос нь сум олджээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд одоогоор хэн гэдэг этгээд ямар зорилгоор буудсаныг …
-
20 March
Ж.Эрдэнэбат: Хямралыг давахад ард түмэн биш, төр бүсээ чангална
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн захиргааны төв болон захиргааны байгууллага, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өглөө. Тэрээр, -Монгол төрийн түшээд, төрийн албан хаагчид Та бүхнийхээ энэ өдрийн амрыг эрэн мэндчилье. Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод 8 сар, манай Засгийн газар танхимаараа бүрдээд 7 сар гаруй болжээ. Өнгөрсөн хугацаанд хийснээ, амжуулсан ажлаа харвал манай …
-
20 March
Д.Ганбат:Нийгмийн хөгжлийг дагаад хөгжилтэй орнуудтай мөр зэрэгцэж алхах ёстой
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүргийн дагуу Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Хан-Уул дүүрэгт ажиллав. Тэрээр Засгийн газрын үйл ажиллагаа болон шийдвэрийн хэрэгжилттэй танилцахаас гадна тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготой ийнхүү ажиллалаа. Засгийн газрын гишүүнтэй хамт Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Тохижилт, нийтийн аж …
-
20 March
Хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэж хэвшихийг зөвлөж байна
Хүүхэд өртсөн зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг харахад явган зорчигч болон тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ буюу эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байхдаа осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал бүртгэгдэж байна. Энэ нь эцэг эх, асран хамгаалагч нарын хайхрамжгүй, хэнэггүй байдал, буруу дадал зуршил /бага насны хүүхэддээ тавих хараа хяналт сул, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулдаг, тээврийн хэрэгсэлд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл