Мэдээ мэдээлэл

February, 2017

  • 23 February

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

    2017 оны 02 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол,бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутгаар явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 12-17 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг болон Хангай, …

  • 22 February

    Талцал, хуваагдал айдаст турхирсан жил

    · Эмнести Интернэшнл 2016 оныг тоймлосон жилийн тайлангаа гаргав · Хүний эрхийн төлөө өгсөн амлалтаасаа Их гүрнүүд шил шилээ даран буцахаар санаархав · Үй олноор нь харгислахыг зогсоохоор ажиллахгүй байгаа нь “хэзээ ч дахиулахгүй” гэдэг үгийг утгагүй болгож магадгүй байна хэмээн даян дэлхийн хөдөлгөөний удирдагч Салил Шетти хэлэв. Хонжоо харсан улстөрчдийн хашгирч буй “бид тэдний эсрэг” гэсэн хорлонтой, хүнлэг бус …

  • 22 February

    Налайх дүүргээс ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

    Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг угтаж Налайх дүүргийн ИТХ, ЗДТГ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс хамтран дүүргийнхээ албан байгууллагын харьяалалгүй ахмадуудад хүндэтгэл үзүүлж байна. Дүүргийн хэмжээнд ямар нэг албан байгууллагад харьяалагддаггүй 2730 ахмад настан байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн хуваарийн дагуу хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулж байна. Өнөөдөр 1, 2 дугаар хорооны 1040 гаруй ахмадуудыг хүлээн авлаа. Энэхүү үйл ажиллагаанд Налайх …

  • 22 February

    Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар ахмадууддаа хүндэтгэл үзүүлжээ

    Сар шинийн баярыг тохиолдуулан МХЕГ-ын удирдлагууд салбартаа ажиллаж байсан үе үеийн ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд 130 гаруй ахмад хүрэлцэн ирсэн байна. Энэ үеэр Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын ахмад ажилтан Л.Алтанцэцэгийг Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасныг  МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү гардуулан өгчээ. Мөн санхүүгийн хяналтын ахмад ажилтан Н.Хүрэлчулууныг Сангийн сайдын тушаалаар …

  • 22 February

    Налайх дүүргийн Засаг дарга байгууллагын дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа

      Өнөөдөр Налайх дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн шууд захирагчидтай үр дүнгийн гэрээ байгуулах ёслол боллоо. Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазартай Эдийн засаг, хот байгуулалт хариуцсан орлогч Ц.Нарандалай, Үйлдвэр, ногоон хөгжил хариуцсан орлогч С.Тунгалаг, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл, 7 хорооны Засаг дарга, 45 байгууллагын дарга, удирдлагууд үр дүнгийн гэрээ байгуулж, гарын үсэг үзэглэлээ. Үр дүнгийн гэрээний …

  • 22 February

    “Насны хишиг”-ээ авч амжихгүй ахмадууд нөхөн авч болно

    МАН-ын тэргүүлсэн Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан “Ач санах тухай хууль”-ийг баталж, ахмадуудад “Насны хишиг” олгохоор болсон. Энэ хуулиар 65-69 насны ахмадуудад 50 мянга, 70-79 насны ахмадуудад 80 мянга, 80-89 насны ахмадуудад 150 мянга, 90 ба түүнээс дээш насны ахмадуудад 250 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгох бөгөөд улсын хэмжээнд 65-69 насны 42096 ахмад, 70-79 насны 52403, 80-89 насны 17559, 90 ба түүнээс …

  • 22 February

    Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдэд тусгаар тогтнол хүндэтгэлийн цом гардуулав

    Сар шинийн баярыг тохиолдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат  хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дүүргийнхээ ахмад  настнуудад хүндэтгэл үзүүллээ. . Үндэсний урлагийн их театрт 55-69 настай  ахмадууддаа “Учиртай гурван толгой” жүжиг, Урлагийн мастеруудын тоглолт, Ардын жүжигчин, Гавьяатууд, урлагийн мастеруудын “Сүлдэнд мөнхөрсөн авьяастнууд”  тоглолтоор  бэлэг барьсан. 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 13, 14 дүгээр хорооны …

  • 22 February

    Хүүхдийн эрхийн асуудлаар улирал тутамд хуралдана

    Нийслэлийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн захирамжаар Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Нийслэлийн Засаг даргын 2 орлогч, нийслэлийн нийгмийн салбарын холбогдох газар, хэлтсийн дарга нар, 9 дүүргийн Засаг дарга болон иргэний нийгмийн байгууллага, хүүхдүүд, эрдэмтэн судлаачдын төлөөлөл багтсан зөвлөлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүлэх юм. Тус зөвлөл  2017 оны анхдугаар …

  • 22 February

    МУ, БН Армян улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан баярын захидал солилцов

    Монгол Улс, Бүгд Найрамдах Армян Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг Армян Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд С.Манасарянтай Бээжин хотноо уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр улсын Гадаад харилцааны сайд нарын ойн баярын захидлыг харилцан солилцож, хоёр талын харилцааны цаг үеийн асуудлаар ярилцав. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил …

  • 22 February

    Шар хадны 3 давхар 12 айлын нийтийн байранд гал гарчээ

    Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 1 дүгээр гудамжинд байрлах 18х14 хэмжээтэй 3 давхар 12 айлын нийтийн байранд шөнийн 03:01 цагт гал гарчээ.Уг дуудлагын дагуу НОБГ-ын гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 34, 35, 63 дугаар ангийн нийт 69 албан хаагч гал унтраах автомашин, техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн yнтраажээ. Түүнчлэн Гал түймрийн улмаас түлэгдсэн, гэмтсэн иргэн …

  • 22 February

    Энэ онд манай улсад зохиогдох ОУ-ын спортын тэмцээн, наадамд улсын төсвөөс 806 сая төгрөг зарцуулна

      Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны тов, орон нутгийг тогтоолоо. 1.  “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдааныг 2017 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд 2.  Хаврын бүсийн уралдааныг 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл, Говь-Алтай аймагт 3.  …

  • 22 February

    О.Оюунцэцэг: Би Монголд үйлдвэрээ байгуулахаас үхтлээ айж байна.

    Монгол төр хэзээ ч үйдвэрлэгчидээ, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмждэггүй. Татвараар цохиж алчих шахна, татвараа төлөөд л сайхан явъя гэхээр АВИЛГАЛ өгсөнгүй гээд энд тэндээс өө хайна. Том, жинхэнэ асуудлуудаа хэзээ ч шийдэхгүй. Түүнээсээ шимж төрийн мөнгөөр төрлөө тэжээдэг, ханаж цадахаа мэдэхгүй. Ийм байж хэдэн муу ТҮЦ ажиллуулж байгаа ядарсан ардуудаа дээрэлхэнэ, халтууранд явж байгаа хэдэн хувийн таксинийхныг шахна… Юу …

  • 22 February

    Улаан буудайн тонн тутамд 55 мянган төгрөгийн урамшуулал олгоно

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улаан буудайн тонн тутамд 55 мянган төгрөгийн урамшуулал олгоно  Буудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдийн дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн, стандартын шаардлага хангасан нэгдүгээр ангиллын хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 55 мянган төгрөг …

  • 22 February

    М.Энхболд: Хөшигийн хөндийн нисэх буудлын талаарх өмнөх Засгийн газрын шийдвэр хэрэгжих ёстой

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол, Японы Гадаад харилцааны яамдын ээлжит Зөвлөлдөх уулзалтад оролцож буй Японы Гадаад хэргийн дэд сайд, ноён Такэо Акибаг (2017.02.21) хүлээн авч уулзав. Гадаад харилцааны яамдын Зөвлөлдөх уулзалт амжилттай болж байгаа талаар мэдээлэл авснаа УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд онцлоод, “Монгол, Япон улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааны сайхан уламжлалтай. Хүнд хэцүү цагт бидэнд тусалж, дэмжсээр …

  • 22 February

    Ким Чен Намын амь насыг хөнөөсөн хэрэгт БНАСАУ-ын ЭСЯ-ыг оролцсон гэв

    Малайз Улсын Цагдаагийн газраас “Ким Чен Намын амь насыг хөнөөсөн хэрэгт БНАСАУ-аас Малайз Улсад суух Элчин сайдын яам оролцсон” гэж мэдээллээ.     Хойд Солонгос Улсын иргэн Ким Чен Нам Малайз Улсад амь насаа алдсантай холбогдуулан хэргийг шалгаж байгаа Малайз Улсын Цагдаагийн газраас өнөөдөр хэвлэлийн хурал хийв.      Хурлын үеэр хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчид хэлэхдээ “Хойд Солонгос Улсын иргэн …