Мэдээ мэдээлэл

March, 2017

  • 24 March

    Хотын дарга Европын хотуудын стандартыг нэвтрүүлэхээр туршлага судалж байна

    Улаанбаатар /МОНЦАМЭ. Хотын дарга С.Батболд Европын хотуудад хийх айлчлалаа өчигдөр Варшав хотоос эхлүүлсэн байна. Европын хотуудын стандартыг нэвтрүүлэх, зарим томоохон хоттой Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг шинээр өргөжүүлэн хөгжүүлэхэд энэхүү айлчлалын гол зорилго оршиж байгаа аж. Айлчлалаар Европын хотуудын цэвэрлэх байгууламжийн шилдэг шийдэл, бүтээн байгуулалт, хог хаягдлын менежмент, нийтийн тээврийн салбарт хийсэн бүтээн байгуулалт, ололт амжилттай танилцжээ. Варшав хотод …

  • 24 March

    Орлогын шатлалд нийцсэн орон сууцны төрлийг бий болгоно

    Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон холбогдох албаны хүмүүс “Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр”-өөр ТЭЗҮ боловсруулах Азийн хөгжлийн банкны ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийн төлөвлөлтийн зарчмууд, ажлын төлөвлөгөөгөө нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүд танилцуулжээ. Уг төсөл нь гэр хороолол руу чиглэж буй аж. Тодруулбал, одоогийн хотын бүтцийг оршин суугчдын орлогын шатлалд нийцсэн  орон сууцны …

  • 24 March

    Эмэгтэй хүний нүцгэн цогцос олджээ

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэсгэрт байрлах “Хангай” захын хашааны хаалганы гадна талаас энэ сарын 21-ний шөнө эмэгтэй хүний нүцгэн цогцос байна гэх иргэний дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу СХД-ийн тус хорооны цагдаа нар хэргийн газарт очиж ажилласан байна. Эх сурвалжийн ярьж буйгаар 35 орчим насны эмэгтэй хүний цогцос хоолой нь боогдсоны улмаас нас барсан байдалтай байжээ. Тус эмэгтэй одоогоор …

  • 24 March

    Гамшгаас хамгаалах дадлага сургуульд иргэд идэвхитэй оролцов

    Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гараг буюу  өчигдөр  16:00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарлаа. Улсын хэмжээнд  гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу нэгдсэн зохион байгуулалтад хамрагдаж гамшгаас …

  • 24 March

    Улсын хэмжээнд жилд 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна

    Өнөөдөр Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. 1998 оноос хойш “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэсээр иржээ. Дэлхийд нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ бөгөөд жил бүр 10.4 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.8 сая хүн уг өвчний улмаас нас барьж байна.  Ялангуяа сүрьеэгээр өвчилсөн хүүхдийн тоо 1 саяд хүрч, 200.000 орчим хүүхэд эндэж буй нь судалгаагаар тогтоогджээ. …

  • 24 March

    ЭМ-ийн яаман дээр газар хөдлөлтийн бэлэн байдлын дадлага сургуулилт боллоо

    Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх Лхагва гарагийг газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр болгосонтой холбогдуулан 3 дугаар сарын 22, 23 –ны өдрүүдэд Эрүүл мэндийн яаман дээр газар хөдлөлтийн гамшгийн бэлэн байдлыг хэрхэн хангах, хор уршгийн талаар танхимын сургалт болон дадлага сургуулилт зохион байгуулав. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Газар хөдлөлтийн …

  • 24 March

    Урд хөрш рүү нүүрс тээвэрлэх, төмөр замын шинэ чиглэл нээгдлээ

    Дорноговь аймгийн Олон Овоогийн өртөөнөөс БНХАУ-ын Тяньжин боомт хүртэл төмөр замаар нүүрс тээвэрлэх туршилтыг эхлүүлээд байсан юм. Тяньжин нь манай урд хилээс хамгийн ойр байрлалтай Хятадын далайн боомт юм. УБТЗ-ын ажилчид 20 хоногийн хугацаанд дээрх өртөөний терминалын эхний хэсгийг барьж дуусгажээ. Ингэснээр өдөрт 100-150 вагон ачих нүүрс боломжтой болж, урд хөршид экспортлох нүүрс сард 200 мянга, жилд 2.5 сая тонноор …

  • 24 March

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр Хангайн уулархаг нутаг болон, говийн нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтэрхийг анхааруулж байна. 2017 оны 03 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Хангайн уулархаг нутаг болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун …

  • 23 March

    Хөрс, орчин бохирдуулж байсан үйл ажиллагааг зогсоолоо

    “32-ын тойргийн Сансар худалдааны төвийн эсрэг талын даланг сэтэлж, авто машины засвар үйлчилгээ явуулж, хөрсний бохирдол үүсгэж байна” гэх мэдээллийн дагуу НМХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн улсын байцаагчид ажиллаж, үйл ажиллагааг зогсоох тухай албан шаардлага хүргүүллээ. Тус иргэд ямар нэгэн зөвшөөрөлгүй, үйл ажиллагаа явуулж байжээ. Өнөөдөр НМХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтэс, Дэд бүтцийн хяналтын …

  • 23 March

    Хоггүй ирээдүй биднээс эхэлнэ

    JCI Улаанбаатар салбар байгууллага 2014 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Хотын шийдэл” төслөө 2017 онд Хан Уул дүүрэгтэй хамтран “Хог хаягдлын менежмент” сэдэвтэйгээр хэрэгжүүлэхээр Хан Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлантай JCI Улаанбаатар салбар байгуулгын 2017 оны ерөнхийлөгч С. Баасансүрэн Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Төслийн ажлын төлөвлөгөөний дагуу 2017 оны 3 сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын …

  • 23 March

    С.Зориг агсны хэргийн зарим мэдээлэл ил болсон ч олон нийт эргэлзсэн хэвээр байна

    Нийслэлийн прокурорын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэнгийн ярьсан мэдээлэл сүүлийн үед олны анхаарлыг татах болов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцад Төрийн нууцын хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасныг үндэслэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэрэгт авагдсан баримт бичигт агуулагдаж буй төрийн нууцыг хуульд заасан хүрээнд ил болгохыг үүрэгдсэн. Тиймээс …

  • 23 March

    Монголын өмнө тулгамдсан гол асуудлаар авлигыг нэрлэв

    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Канад Улсын дэмжлэгтэйгээр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ)-гээс 2016 оны сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд иргэд хэрхэн хандаж байгаа талаар тандалт судалгаа явуулснаа өнөөдөр танилцуулав. Сүүлийн 25 жилийн турш Канад улс Монголын ардчиллын үнэт зүйлсийг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн гэдгийг тус улсын Элчин сайд Эд Жейгэр онцлов. Тэрбээр, Монгол Улсын бүх …

  • 23 March

    14 настай их сургуулийн багш

    Английн “Daily Mail”-ын 3 дугаар сарын 20-ны өдрийн сонинд Английн 14 настай хүү Yasha Asli насанд хүрсэн маш олон өрсөлдөгчтэй өрсөлдөн ялж их сургуулийн хамгийн залуу багш болсон байна. Түүнийг “Компьютер хүн” хэмээн нэрийддэг байна. Yasha Leicester их сургуулийн сурагч бас багш юм. Тэрээр оюутнуудад хичээл заах, математикийн асуудлыг шийдэж өгдөг. Yasha 8 настай байхдаа дэлхийн хамгийн анхны A түвшний математикийн …

  • 23 March

    Улаанбаатар хотын Захирагч Европын хотуудаар айлчилж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Европын хотуудад хийх айлчлалаа өчигдөр Варшав хотоос эхлүүллээ. Хотын даргын айлчлалын бүрэлдэхүүнд НИТХ-ын төлөөлөгч, Унгар Улсын өргөмжит консул Ч.Гантулга, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ нар багтсан байна. Европын хотуудын стандартыг нэвтрүүлэх, зарим томоохон хоттой Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын …