Мэдээ мэдээлэл

March, 2017

  • 23 March

    Ж.Эрдэнэбат: Зөндөө ярилаа Одоо яриад байх цаг боломж байхгүй тэгэхээр хийх л үлдэж байна

    Ерөнхий сайд баруун бүсийн тулгуур төв Ховдоос томилолтоо эхэллээ Ерөнхий сайд Ж Эрдэнэбат баруун аймгуудад ажиллаж байна Өчигдөр Ховд аймгийн иргэдтэй уулзлаа. Засгийн газрын хэрэгжүүлж буй мөрийн хөтөлбөр хийж байгаа ажил болон эдийн засгийн хүндэрлийг даван туулахаар шат дараатай авч байгаа арга хэмжээнийхээ талаар мэдээлэл өглөө. Тэрээр: Эрхэм хүндэт Ховдчууд Монгол орны маань баруун хязгаар олон үндэстэн ястнуудын өлгий болсон …

  • 23 March

    Дутуу төрсөн нярай охиныг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

    Нарангийн энгэрийн оршуулгын газарт дутуу төрсөн нярай охиныг хүн болохгүй гээд хаяад явсан хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутагт орших Их Нарангийн оршуулгын газарт өлгийтэй хүүхэд орхиж явсан тухай дуудлага энэ сарын 17-нд цагдаагийн байгууллагад ирсэн байна. Энэ дагуу шалгахад төрөөд удаагүй нярай охиныг оршуулгын газарт орхиод явсан байжээ. Тэгвэл цагдаагийн алба хаагчид сэжигтэн этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, баривчилсан байна. Нярайн …

  • 23 March

    “Иргэдээ сонсъё” аян Сонгинохайрхан дүүрэгт амжилттай хэрэгжлээ

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан, дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газартай хамтран “Иргэдээ сонсъё” сарын аяныг зохион байгууллаа. Уг аян Сонгинохайрхан дүүрэгт амжилттай хэрэгжиж  хаалтаа хийлээ. Уг аяны хүрээнд иргэдээс гарсан санал санаачлагыг сонсож, бодлогын түвшинд хэрэгжүүлэх цаашдын үйл ажиллагаандаа тусгахаас гадна нийслэл, дүүргээс хэрэгжүүлж буй үйл ажиллагааг сурталчилан танилцуулах зорилготой юм. Сонгинохайрхан дүүрэг нийт 32 хорооны иргэдтэй …

  • 23 March

    Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сан”-гийн гэрээнд гарын үсэг зурлаа

    УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сан”-гийн гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээний зорилго ХУД-ийн хүн ам, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажилгүйдэлийг бууруулах зорилготой. Энэхүү ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, ИТХ-ын дарга Б.Цэрэн, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг …

  • 23 March

    Шүүхийн Нарийн бичгийн дарга Б.Солонгыг Хан-Уул дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

    Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн Б.Чимгээ нь 2017 оны 03 дугаар сарын 21-ны өдөр  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож байхад гэнэт төрөхөөр өвдөж шүүхийн Нарийн бичгийн дарга Батчулууны Солонго нь эх хүүхдэд яаралтай тусламж үзүүлж 4 дэх хүүхдийг нь эсэн мэнд эх барьж авсан юм. Яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлж эх, хүүхдийг …

  • 23 March

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

    2017 оны гуравдугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс  баруун хойш эргэж секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, …

  • 22 March

    Сураггүй болсон иргэдийг эсэн мэнд оллоо

    Баруун аймгуудын нутгаар өчигдрөөс эхлэн их хэмжээний цас орсны улмаас төөрч алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Увс аймгийн Улаангом сумын Баянхайрхан багийн “Хэрцийн-Овоо” гэдэг газраас мал тууж авчирахаар яваад сураггүй болсон иргэн О /33 настай, эрэгтэй/, Р /50 настай, эрэгтэй/ нар, мөн аймгийн Тариалан сумын “Шар бүрдийн хөдөө” гэдэг газраас …

  • 22 March

    Д.Оюунхорол: “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” 2025 он хүртэл хэрэгжинэ

    “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” батлагдсантай холбогдуулан өнөөдөр Байгаль орчин,аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан нар Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. Сүүлийн жилүүдэд хотын төлөвлөлтгүй тэлэлт, үйлдвэржилт, техник, технологийн хоцрогдол зэрэг хүний үйл ажиллагааны нөлөөгөөр агаар, хөрс, ус бохирдож, хүний амьдрах орчин, эрүүл мэндэд маш хортойгоор нөлөөлж үндэсний …

  • 22 March

    Иемен улсын Найман настай охид хуримынхаа шөнө нас бардаг харгис уламжлал

    Иемен улсын эмэгтэйчүүд уламжлал ёсоор 15 нас хүрэхээсээ өмнө хүнтэй суух шаардлагатай байдаг. Энэ нь охидыг эрт хүнтэй суулгах нэг төрлийн ёс заншил болсон гэсэн үг. Харин эрчүүд нь амьдралынхаа туршид дор хаяж таван удаа гэрлэдэг ажээ. Ийм ёс заншилаас болоод наймхан настай охидыг хүчээр өөрөөс нь хэд дахин ах хүнтэй гэрлүүлж тэдний амьдралыг там шиг болгодог байна. Охид дөнгөж …

  • 22 March

    Наурызын баярыг тохиолдуулан Нийслэлийн удирдлагууд мэндчилгээ дэвшүүлэв

    Монгол Улсын нийт казах иргэд ээ! Урин хаврын энэ сайхан өдрүүдэд учран золгож буй өнө эртнээс өвлөн уламжилж ирсэн их баяр Наурызыг тохиолдуулан Баян-Өлгий аймаг болон нийслэл Улаанбаатар хот, бусад аймаг, хот суурин газарт оршин сууж буй нийт казах иргэд Та бүхэнд Улаанбаатар хотын оршин суугчдын өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, ам бүлээрээ, хотол олноороо энх мэнд, аз жаргалтай, …

  • 22 March

    Ц.Элбэгдорж: Хаврын баяр гэдэг бол сайхан цаг ирж байгааг бэлгэддэг баяр юм

    Казах зоны хаврын баяр, Наурызын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ахмад эрдэмтэн, багш Кылышийн Аксолтаныд зочиллоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийт казах түмэнд хандаж хэлэхдээ “Өнөөдөр Наурызын баяраа тэмдэглэж байгаа нийт иргэддээ, казах түмэндээ хаврын баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Баян-Өлгий аймаг болон Монгол нутгийн газар бүр амьдарч, ажиллаж байгаа казах иргэд маань өнөөдөр …

  • 22 March

    Ц.Элбэгдорж НҮБ-ын ЕНБД-ын тусгай элч Жан Тодыг хүлээн авч уулзав

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан тусгай элч, Олон улсын Автомобилийн холбооны ерөнхийлөгч Жан Тодыг хүлээн авч уулзав. Ноён Жан Тод Монгол Улсад айлчилж буй энэ хугацаандаа Зам, тээврийн хөгжлийн яам, Замын цагдаагийн алба зэрэг газруудад ажиллажээ. Тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлууд болон хамтын ажиллагааны чиглэлээр дээрх байгууллагуудын удирдлагатай ярилцаж, …

  • 22 March

    Иемен улсын охидууд төгсөлтийн баяртаа ч гивлүүртэй оролцдог

      Бүгд Найрамдах  Иемен Улс  Арабын хойгт орших улс юм. Иемен улс нь Исламын шашин шүтдэг  тэр ч утгаараа эмэгтэйчүүд нь шашны ёс заншлын дагуу үс, нүүрээ алчуураар халхалж, бүх биеэ бүрхсэн хувцас өмсдөг билээ.  Энэ ёс заншил нь Саудын Араб  зэрэг орнууд шиг заавал үс нүүрээ алчуураар халхалсан байх ёстой гэж хуульчилсан байдаггүй ч Иемен улсын эмэгтэйчүүд их сургуулиа төгсөх ёслолын …

  • 22 March

    Дефолтоос “түдгэлзэж” болдоггүй юм

    Монгол Улсын төр, засаг гадаад, дотоодын өрөндөө баригдаад, хөдөлж чадахгүй болсныг бүх дэлхий харж байна. Эргэн төлөгдөх хугацаа нь болсон Хөгжлийн банкны 580 сая ам.долларын зээлийг Засгийн газар хөрөнгө оруулагчидтай нь тохиролцон өндөр хүүтэй, урт хугацаатай “Хуралдай” бондоор арай чүү сольсноор өрийг өрөөр хааж, дампуурал зарлахаасаа (дефолт) эхний удаа мултрав. Гэхдээ ингэж мултарсны гол гавьяа нь Монгол Улс ОУВС-гийн тусгай …

  • 22 March

    Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

    Нийслэлийн Онцгой байдлын газраас газар хөдлөлтийн үед аюулгүй байдлаа хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгохоор олон нийтийн өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбайд өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа нийслэлийн Онцгой байдлын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагад нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал …