Мэдээ мэдээлэл

December, 2023

  • 8 December

    Монголын Ардчилсан Холбоо: Сүүлийн таван жилийн дотор авлига нь хурдтай өсөж буй арван орны нэгээр Монгол улс тодорлоо

    Ардчилсан нам үүсгэн байгуулагдсан ойн өдрийг тохиолдуулан Монголын Ардчилсан Холбооноос өнөөдөр /2023.12.08/ ард түмэндээ хандан мэдэгдэл хийлээ. Мэдэгдлийг Монголын Ардчилсан холбооны дэд дарга П.Нүрзэд уншиж танилцуулсан юм. Тэрбээр “Ардчилсан хувьсгалын 34 жилийн ой тохиож байгаа хэдий ч баярлахаас илүүтэй харуусан алдаа оноогоо дэнслэх учиртай түүхэн цаг үетэй нүүр туллаа.  Цагаан морин жилийн хөр цаснаар  хөх туган дор эхлүүлсэн Монголын ардчилал, …

  • 8 December

    Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтэд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах зүйл ангиар эрүүгийн хэрэг нээн, шалгаж эхэлжээ

    Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргад албан тушаалаа урвуулан ашиглах зүйл ангиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ. Тодруулбал, нүүрсний сонсголын хоёр дахь өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын удирдлагууд гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгосон талаар мэдээллийг шинжээч танилцуулсан байдаг. Уг асуудал нь Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байх тул …

  • 8 December

    Б.Энхбаяр:Б.Ганхуягийг нээлттэй сонсголд гэрчээр оролцуулах албан бичгийг хүргүүлсэн

    Нүүрсний асуудлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шат дөрвөн өдөр  үргэлжилж, өчигдөр дууслаа. Эхний шатны сонсголын гурав болон дөрөв дэхь өдрүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Энэхүү асуудалтай холбогдуулан сонсголд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн гэрчээр дуудсан боловч шүүхийн …

  • 7 December

    З.Нарантуяа:Татварын зохистой бодлогоор дундаж давхаргаа босгож ирэх шаардлагатай байна

    Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа “2000 оны 12-р сарын 06-ний өдөр улс төрийн 6 хүчин эвлэлдэн нэгдэж Ардчилсан намыг байгуулсан түүхтэй. 12-р сарын 10-ний өдөр Олон Улсын хүний эрхийн өдөр тохиож байна. Баруун төвийн үзэл гэж юу юм бэ, хүний эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө гээд маш олон …

  • 7 December

    Г.Ганболд: О.Цогтгэрэл, С.Ганбаатар, Д.Ганбат гишүүн сонсголд идэвхтэй суумаар байна

    Нүүрсний асуудлыг Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр /2023.12.07/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 12 асуудлыг хэлэлцэх бөгөөд энэ хүрээнд 83 гэрч дуудсан байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд “О.Цогтгэрэл, С.Ганбаатар, Т.Доржханд, Д.Ганбат гишүүн сонсголд идэвхтэй суумаар байна …

  • 7 December

    Б.Энхбаяр:Нүүрсний сонсголыг таслан зогсоох гэсэн аливаа санаархал оролдлогод автахгүй

    Нүүрсний асуудлыг Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр /2023.12.07/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 12 асуудлыг хэлэлцэх бөгөөд энэ хүрээнд 83 гэрч дуудсан байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр  дараах …

  • 7 December

    Нүүрсний сонсголын дөрөв дэх өдөр:83 хүнийг гэрчээр дууджээ

    Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.07) дөрөв дэх өдрөө үргэлжилж, эхний шат өндөрлөнө. Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон …

  • 7 December

    С.Ганбаатар: Сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон сэтгүүлзүйн салбарын асуудлыг чуулганаар хэлэлцэх асуудалд оруулах саналтай байна

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд, УИХ-ын гишүүн С.Ганбаатар үг хэллээ. Тэрбээр “Сэтгүүлч Н.Өнөрцэцэг надад захидал ирүүлсэн. Би хувь хүний тухай болон зөв буруугийн тухай ярихгүй. Эрх баригчид сэтгүүл зүйн салбар, сэтгүүлчийн хэвлэн нийтлэх, ажил үүргээ гүйцэтгэх мэдээ мэдээллээ дамжуулахтай холбогдуулан, хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, айлгаж ичээх асуудал гарсан байна. Энэ асуудлыг  хэлэлцэх асуудалд оруулж ярих хэрэгтэй байна” …

  • 7 December

    Зулын 25 тохиож байна

    Богд Зонховын дүйчин өдөр буюу Зулын 25 өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг монголчууд эртнээс бэлгэшээж, зул өргөн, буян үйлдэхэд зориулсаар ирсэн. Учир нь эрдэмтэн, судлаачдын ном зохиолд бичсэнээр, бурхан шашныг үндэслэгч Богд Зонхова нь зургаадугаар жарны “Алтан унжлага” хэмээх гал тахиа жил (1357 он)-ийн өвлийн эхэн сарын 25-ны үүрийн шаргал гэгээ татахуйд орчлонд мэндэлсэн байна. Мөн Богд Зонхова наймдугаар жарны …

  • 7 December

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт цаг үеийн асуудлаар чиглэл өгөхөөр болжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар Засгийн газарт чиглэл өгөхөөр болжээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр 10:00 цагт мэдээлэл өгөхөөр болсон байна. Бид мэдээллийг  хүргэх болно.    

  • 7 December

    Улаанбаатарт өдөртөө 2 хэмийн хүйтэн байна

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2023 оны 12-р сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх …

  • 6 December

    “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд хүнсний ногооны 85 хувийг дотоодоос хангах боломжтой боллоо

    Тариаланчид, үндэсний шилдэг хүнсний үйлдвэрлэгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олсон ололт, амжилтаа дүгнэн, цаашдын зорилгоо хэлэлцэж, шилдгүүдээ тодруулах “Ургацын баяр-2023” ёслол “Корпорэйт конвеншн центр”-т боллоо. Баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцон  хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэд талархал илэрхийлж амжилт хүсэн ерөөв. Тэр бээр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд төр, хувийн …

  • 6 December

    Аймаг, орон нутгийг бэлэн байдлын зэрэглэлд хэсэгчилсэн байдлаар шилжүүлж ажиллуулна

    Цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр гаргасан зудын эрсдэлийн зургаар нийт нутгийн 70 гаруй хувьд их (26% нэн их, 43% их), 26 хувьд нь дунд зэрэг,  таван хувьд бага эрсдэлтэй гарсан. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 30 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд байна. …

  • 6 December

    Гэр бүлд зөвлөгөө өгөх төвөөр үйлчлүүлж буй аавуудад зориулсан сургалт боллоо

    “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар  “Эрчүүдэд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх жишиг төв”-тэй хамтран Гэр бүлд зөвлөгөө өгөх төвөөр үйлчлүүлж буй аавуудад зориулсан сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтад Нийслэл, дүүргүүдийн гэр бүлд зөвлөгөө өгөх төвөөр үйлчлүүлж буй аавуудад Гэр бүл судлаач Б.Оюун-Эрдэнэ “Хүүхдийн хүмүүжил дэх аавын оролцооны уламжлал”, “Хүүхдийн хүмүүжил дэх …

  • 6 December

    Нөөцийн мах бэлтгэхэд анхаарч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж нөөцийн мах бэлтгэхтэй холбогдуулан стандартын шаардлага хангасан мал болон махыг малчдаас худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх боломжийг судалж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Сангийн сайд …