Мэдээ мэдээлэл

January, 2017

  • 19 January

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    2017 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хайминийг өөрийн нь хүсэлтээр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Элчин сайд Шин Хаймин нар Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, цаашид хоёр талын улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын …

  • 19 January

    УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Иргэд биднийг өөр байх ёстой гэж үздэг юм байна

    УИХ-ын эмэгтэй гишүүдийг төрийн ордноо зохимжгүй авирлаж байна гэж иргэд шүүмжлэх болсон. Тэднийг чуулганы үеэр бохь зажилж, унтаж, эрүүл согтуу нь мэдэгдэхгүй явлаа гэж нийгмийн сүлжээнд нийтлэж, ёс зүйтэй байхыг шаардаж байна. Сүүлийн жишээ УИХ-ын гишүүн М.Оюунчимэг чуулганы үеэр хооллож, утсаар ярьсан тухай сошиалд цацагдаж, шүүмжлэлд өртөөд буй. Энэ талаар эрхэм гишүүн нюьс.мн сайтын сэтгүүлчид ярилцлага өгөх үеэрээ тайлбар хийсэн …

  • 19 January

    Манай улс дэлхийд ажлын байран дахь сургалт, дадлага хамгийн муу гэсэн үнэлгээ авчээ

    Дэлхийн Эдийн Засгийн Чуулганаас жил бүрийн нэгдүгээр сард дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтийг гаргадаг. Тус танилцуулгаас харахад манай улс 2016 оны байдлаар дэлхийн 138 орноос 102 дугаар байранд эрэмбэлэгдсэн байна. Харин 2015 онд Өмнөх жилийн хувьд 140 улс орноос 104 дүгээрт жагсаж байсан нь энэ жилийнхтэй харьцуулашгүй адилхан үзүүлэлт юм. Шалгаруулалтыг долоон үзүүлэлтээр гаргасан бөгөөд үзүүлэлт тус бүрээр Монгол …

  • 19 January

    Н.Учрал: О.Баасанхүү гишүүнийг мэдэхгүйдээ тэгж ярьсан гэж бодохгүй байна

    УИХ-ын гишүүн Н.Учралтай цаг үеийн асуудлаар ярилцлаа -УИХ-аар Олон гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тоо­цох тухай хуулийн төслийн хэлэл­цүүлгийн үеэр та олон санал хэлж байсан. Олон улсын гэрээний тухай хуулийг батлах шаардлага үнэхээр байсан юм уу. Хуульч, судлаачийн хувьд өөрийн байр суурийг илэрхийлэхгүй юу? -Олон улсын гэрээний тухай хуулийг 1993 онд баталсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-аас шинэчилсэн найруулгын төслийг …

  • 19 January

    “Цагаан сар-Ёндоотой экспо”-ны нээлт сюрпризээр дүүрэн байна

    Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн энэ жил зөвхөн Хүннү Молл худалдааны төвд ЦАГААН САР-ЁНДООТОЙ ЭКСПО-г зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдааны нээлт хоёрдугаар сарын 14-нд болно. Нээлтэнд “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, “Айс Топ” хамтлаг, СТА Ө.Цэрэнчунт, дуучин Э.Болормаа, СТА Т.Солонго, “Шанз 3” хамтлаг, Ардын язгуур урлагийн “Нүүдэлчид” хамтлаг оролцох аж. Худалдан авагчдаас цаг тутамд супер азтан тодруулах энэхүү арга хэмжээ 2017 оны …

  • 19 January

    Нялхсын эндэгдэл нэмэгджээ

    Нялхсын эндэгдэл өнгөрсөн 2016 онд улсын хэмжээнд 1315 болж өмнөх оноос 81-ээр, 5 хүртэл насны хүүхдийн эндэгдэл 1628 болж өмнөх оноос 152-оор өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Нялхсын эндэгдэл ийнхүү нэмэгдэхэд улаанбурхан болон амьсгалын тогтолцооны өвчлөл өссөн нь голлон нөлөөлсөн гэв. Харин 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2016 онд 16.8 болж, өмнөх оноос 1.5 пунктээр, тав хүртэлх насны …

  • 19 January

    Цэргийн бүртгэл маргааш дуусна

      Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл маргааш буюу нэгдүгээр сарын 20-нд дуусна. Цэргийн бүртгэлийг энэ сарын 4-20-ны өдрүүдэд есөн дүүргийн 152 хороонд явуулж байгаа юм. Бүртгэлд 18-50 насны эрчүүд цэргийн алба хаасан хаагаагүй өөрийн оршин сууж буй хороондоо очиж бүртгэлээ хийлгэх аж. Мөн бэлтгэл офицерууд 60 нас хүртлээ цэргийн бүртгэлд бүртгүүлнэ. Цэргийн бүртгэлийг хороодын Засаг даргын ажлын байранд …

  • 19 January

    МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг буцаах саналыг хүргүүллээ

    УИХ дахь МАН-ын бүлгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах гурван үндэслэл бүхий саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүллээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат нар мэдээлэл хийлээ.                   2016 оны Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийн дараа Сонгуулийн Ерөнхий хорооноос бүх шатны сонгуулийг нэг хуулиар зохицуулах боломжгүй …

  • 19 January

    БНХАУ-ын хилийн боомт амарна

    “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу  Монгол, Хятадын хилийн боомтууд 2017 оны 1 дүгээр сарын 27-ноос 29-ны өдүүдэд, БНХАУ-ын цагаан сарын баяр тохиож байгаатай холбоотойгоор  ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

  • 19 January

    Гараанаас гарсан ТАВАН СУМ-ны аль нь АН-аа аврах вэ?

    Гараанаас гарсан АРДЧИЛЛЫН ТАВАН СУМ байгаа онож, намын эв нэгдлийг бий болгох нь цаг хугацааны асуудал болоод байна. Учир нь энэ сарын 29-нд Ардчилсан намын эв нэгдлийг харуулсан үйл явдал болж даргаа сонгох ёстой. Сунгааны хугацаанд тэд тараа таниулж эхнээсээ бага сага ялгарал үүсгэж байна. Чухам хэн нь намынхаа бүлэг фракцуудын эв нэгдлийг илэрхийлж чадах вэ гэдэг дээр л АН-ын …

  • 19 January

    Монгол Улс элэг шилжүүлэн суулгах хагалгааг 28 хүнд амжилттай хийсэн байна

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Өргөдлийн байнгын хорооны зарим гишүүд өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтын эхэнд УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Бямбадорж, Эрхтэн шилжүүлэн суулгах багийн ахлагч О.Сэргэлэн, Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга П.Батчулуун нар төвийнхөө үйл ажиллагаа болоод тулгарч буй асуудлуудынхаа талаар мэдээлэл өглөө. Монгол Улс элэг …

  • 19 January

    Хан-уул дүүрэгт “Цусны донор” өдөрлөг зохион байгуулагдлаа

    Цус сэлбэлтийн үндэсний төвөөс “Цус хандивлах аян”-ыг зохион байгуулж байгаа.  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Цусны донор” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлстийн дарга Б.Булган, дүүргийн Улаан загалмайн хорооны дарга Д.Ган-Оч болон бусад албаны хүмүүс оролцлоо. Тус өдөрлөгийн хүрээнд Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын болон дэргэдэх хэлтэс албадын 230 гаруй …

  • 19 January

    НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн анхааралд

    Гааль Татварын Мэдээлэл Технологийн Төвөөс Татварын Ерөнхий Газрын орлогын хэлтэст мэдээллийг хүргүүлж, дахин нягталсны дараагаар Сангийн Яамны төрийн сангаар дамжуулан НӨАТ-ын буцаан олголтыг 2017 оны нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулах юм байна. Иймд, иргэн та 2016 оны НӨАТ-ын буцаан олголтын урамшуулалаа авахын тулд мэдээллээ ebarimt.mn цахим хуудсанд бүрэн гүйцэд орсон эсэхийг шалгаарай. Та яг одоо буцаан олголт авах дансны мэдээллээ ebarimt.mn цахим хуудас руу …

  • 19 January

    “Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

    Монгол Улсын Засгийн газраас “Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол батлахаар болов.  Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий Ажлын албыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулан байгуулах юм. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой …

  • 19 January

    Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан сараас нь тооцож олгоно

    Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох ажлыг зохион байгуулахыг сайд Н.Номтойбаярт даалгав. Хүүхэд болон эх, эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд нь үйлчлүүлэх банкаа өөрөө сонгох эрхтэй. Хүсэлт гаргахдаа иргэний цахим үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, хэрэв хүүхэд 16 нас хүрсэн бол иргэний цахим үнэмлэхийг нь авч банкинд бүртгүүлэх ёстой. Хүүхдийн …