Мэдээ мэдээлэл

January, 2017

  • 18 January

    Бүс нутгийг хөгжүүлэх ложистикийн төв 2018-2019 онд ашиглалтанд орно

    Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хэрэгжиж байна. Энэхүү төсөл хэрэгжиж ложистикийн төв баригдсанаар Монгол Улсын импорт, экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэж эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой юм. Монгол Улсын Засгийн Газар энэхүү төслийг санхүүжүүлэх зорилгоор АХБ-тай санхүүжилтийн гэрээ байгуулсан бөгөөд тус төслийн нийт төсөвт өртгийн 60 гаруй хувь буюу 45 сая …

  • 18 January

    Утааны эсрэг жагсаалд Никитон, Sweety Motion, Lemons нар дуулна

    Ээж аавуудын санаачлагаар эхэлсэн утааны эсрэг хөдөлгөөнд урлагийнхан нэгдэн орсоор байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Утааны эсрэг ээж аавууд” ТББ жагсаал хийж 4000 гаруй хүн цуглан төрд дараах шаардлагыг хүргүүлсэн билээ. Эдгээрээс өнөөдрийг хүртэл заримыг нь биелүүлж байгаа боловч заримд нь хариу өгөөгүй, утааны эсрэг хийх богино, дунд, урт хугацааны төлөвлөгөө гаргаагүй зэрэг явцтай байна. Тиймээс “Утааны …

  • 18 January

    “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд албаны сургалт зохион байгуулж эхэллээ

    Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуультай хамтран шинэчлэн батлагдсан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хууль 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих болсонтой холбогдуулан “Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх нь” сэдэвт албаны сургалтыг өнөөдөр эхлүүллээ. Сургалтад Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа газар, …

  • 18 January

    Зургаан дүүргийн гэрэлтүүлгийн арчлалтын aжил үргэлжилж байна

    “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь төвийн зургаан дүүргийн Гэрэлтүүлгийн арчлалтын ажлын хүрээнд 3 техник, 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Бэлхийн замд мөргүүлсэн гэрлийн шонг засварлан буцаан суулгаж, гэрэлтүүлгийн толгой шинээр сольж асалтыг хэвийн болгосон байна. Мөн Дарь-Эхийн хуучин эцсийн буудлаас шинэ эцсийн буудал хүртэлх урд хэсгийн гэрэлтүүлгийн гэмтлийг хөөн, завсарлаж, Хужирбулан, Улаанхуарангийн замын …

  • 18 January

    Чингэлтэй дүүргийн хүүхдийн амбулаторит утсаар цаг авах боломж бүрдлээ

    Хүүхдийн амбулатори нь иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, чирэгдэл, хүлээгдлийг бууруулахад онцгой анхааран ажиллаж байна. Хүлээгдлийг бууруулах зорилгоор иргэд, үйлчлүүлэгчид ажлын өдөр 14.00-16.00 цагийн хооронд “357069” дугаарын утсаар цахим бүртгэлийн ажилтантай холбогдон үйлчлүүлэх кабинетийн цаг авах боломжтой болсон. Утсаар цаг авсан тохиолдолд үзүүлэх цагаасаа 20 минутын өмнө Хүүхдийн амбулаторит хүрэлцэн ирж үзлэгийн цагаа баталгаажуулах шаардлагатайг анхаарна …

  • 18 January

    Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна

    Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Швейцарын Холбооны Улсын Давос хотноо энэ  сарын 17-20-ны өдрүүдэд болох Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтад оролцож байна. Энэ удаагийн чуулга уулзалтад 80 орчим улсын төр, засгийн өндөр, дээд хэмжээний төлөөлөгч, олон улсын 40 орчим байгууллагын удирдлага болон улс төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн 2600 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар глобал түвшинд …

  • 18 January

    Аарцтай хуушуур хийх арга

    Аарцтай хуушуур хийх орц:Цагаан будаа 50-40 гр, цагаан тос буюу аарц 20 гр, перец 0,2 гр, давс 0,2 гр гурил 85 гр. Агшаасан будаанд цагаан тос буюу аарц давс перец хийж базаад махтай хуушуурын адил чимхэнэ. Хайрахад махтай хуушуураас арай түргэн болно. Мөн ийм янзаар бууз ч хийж болно.  

  • 18 January

    Н.Учрал: Боломжгүй бол, шаардлагатай бол гэсэн нэршлийг хуульд оруулмааргүй байна

    УИХ-ЫН НЭГДСЭН ХУРАЛДААН: ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ӨНӨӨДРИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР “ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ”-ИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ. УГ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙХ ҮЕЭР УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ ХУУЛИЙН ТӨСӨЛД НАЙРУУЛГЫН ШИНЖТЭЙ ХЭД ХЭДЭН ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, АНХААРАХ ЗҮЙЛ БАЙГААГ ХЭЛЖ, ХОЛБОГДОХ БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГААС АСУУЛТ АСУУСАН ЮМ. УИХ-ын гишүүн Н.Учрал: “Боломжтой бол баталгаат хуулбар, шаардлагатай бол орчуулгын гэрээний хамт …

  • 18 January

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжихэд бэлэн үү?

    Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2004 оноос хойш өнөөг хүртэл хэрэгжиж буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн найруулан, илүү боловсронгуй болгож өргөн барьсныг өнгөрөгч оны 12 дугаар сарын 22-нд УИХ-ын чуулганаар баталсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль ирэх сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Шинэ хууль хэрэгжиж эхлэхийн өмнө салбарын яам, хууль, хяналтын байгууллага хэрхэн бэлтгэж …

  • 18 January

    Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны  /2017.01.17/ хуралдаанаар Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн үзэл баримтлалыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг танилцуулав. Нялх, балчир хүүхдэд зориулж эхийн сүүний оронд өгөх хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж худалдаж эхэлснээр эхийн сүүгээр хооллох хүүхдийн үндсэн эрх зөрчигдөх болсон хэмээн Эрүүл мэндийн сайд хэлсэн. …

  • 18 January

    Өнөөдөр болох үйл явдал

    Өнөөдөр Улаанбаатар хотод болох үйл явдлын мэдээллийг эндээс харна уу Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар 09.30 цагт Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ. “Монгол ньюс” мэдээллийн төвд 11.00 цагт “Happy veritas” оношлогооны төвөөс мэдээлэл хийнэ Цагдаагийн ерөнхий газраас 11.00 цагт 2016 онд гарсан гэмт хэргийн нөхцөл байдал,  2017 онд гарч болзошгүй гэмт хэргийн талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэнэ. Хаяг: …

  • 17 January

    Чингис Голд, Найрсаг архины шилийг хэргийн газраас баримтаар хураан авчээ

    Өчигдөр таван хүн шингэн зүйлд хордон нас барсан хэрэг Баянгол дүүргийн 2-р хороонд гарсан. Хэргийн газраас эд мөрийн баримтаар “Мөнхжин-Од” компанийн “Найрсаг”, “Жем” компанийн “Gold Chinggis” архи, “Гайхмаараа” цонх, толь цэвэрлэгчийн савыг хураан авсан байна.  Одоогоор нас барсан иргэд метилийн спирт, дээр дурьдсан архинд хордсон эсэх нь тодорхойгүй байгаа. Өнөөдрийн байдлаар “Мөнхжин-Од” компанийн “Найрсаг” гэх бүх архийг хураагаад байгаа. Мөн …

  • 17 January

    Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Санхүүгийн зохицуулах хорооны ажилтай танилцлаа

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд өнөөдөр  /2017.01.17/ Санхүүгийн зохицуулах хорооны ажилтай танилцлаа. Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, гишүүн Б.Жавхлан, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир,  С.Чинзориг нарын гишүүд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан зарим зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц байдалтай танилцахаар очсон юм. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва нээж үг хэлсэн. Тэрбээр “Та бүхний хийж буй ажлын …

  • 17 January

    “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян” эхэллээ

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны “Аян зохион байгуулах тухай” А/319 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны А/11 дүгээр тушаалаар 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд улсын хэмжээнд “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян” эхэллээ. Уг аяны зорилго нь тэтгэвэр тогтоолгон авч байгаа …

  • 17 January

    Тэр бол сайн дуучин бас сайхан бүсгүй

    Нийтийн дууны урлагт нэгэн содон чимэг болж өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлж яваа Х.Мөнгөнцэцэгийг дуунд дуртай хэн бүхэн мэддэг болжээ. Түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн дуучин болж, урлаг гэдэг энэ их айлын өндөр босго шалгуурыг давна гэдэг баргын аавын хүү, ээжийн охины хүчрэх зүйл биш. Х.Мөнгөнцэцэгийн хувьд айлын ууган охин бөгөөд машид сайн ижий аавын сургаалиар хүмүүжиж өдгөө олны сэтгэл зүрхэнд уянгалаг …