Өнөөдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 13-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна. ТӨРИЙН ОРДОН 09.00 цагт: Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүрээнд Ардын Их Хурлын депутатуудын хүндэтгэлийн уулзалт, шагнал гардуулах, дурсгалын зураг авахуулах арга хэмжээ болно. 11.30 цагт: Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт болно. /Төрийн …
Мэдээ мэдээлэл
January, 2017
-
13 January
Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа, 18 аймгийг таван бүс болгон бүсчилсэн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын Бага Хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй. Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат хоёр …
-
13 January
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, зүүн аймгуудын нутгаар хүйтэн жавартай байна. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж салхи баруун өмнөөс секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи …
-
12 January
Утааны эсрэг аав ээжүүд энэ сарын 28-нд дахин жагсана
2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр “Утааны эсрэг ээж, аавууд” нэгдэн Сүхбаатарын талбайд жагссан билээ. Тэгвэл “Утааны эсрэг ээж аавууд”-ын холбоо дахин нэгдэж “Боож Үхлээ” эсэргүүцлийн жагсаалыг энэ сарын 28-ны Бямба гарагт Сүхбаатарын талбайд 12:00 цагаас хоёр дахь удаагаа жагсаалаа зохион байгуулахаар болжээ. Г.Нараа
-
12 January
УИХ-ын Тамгын газраас хоёр гавьяатдаа хүндэтгэл үзүүллээ
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын Тамгын газар үр бүтээлтэй ажиллаж, ажил хөдөлмөрөө үнэлүүлэн Монгол Улсын гавьяат цол хүртсэн Р.Хатанбаатар, Ш.Ринчин нарыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УИХ-ын Тамгын газрын ахмад ажилтан Равдангийн Хатанбаатар Монгол Улсын гавьяат багш, УИХ-ын Тамгын газрын Ахмадын хорооны дарга Шарын Ринчин Монгол Улсын гавьяат эдийн засагч цолыг …
-
12 January
ХХААХҮ-ийн салбарын удирдах ажилтнуудад хариуцлагатай, хяналттай ажиллахыг үүрэгдлээ
Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр /2017.01.12/ тус яамны хурлын танхимд эхэллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэ удаагийн зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле, Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, ХХААХҮЯ, харьяа газар, хэлтсийн дарга нар болон 21 аймгийн ХХААГ-ын дарга, албатын дарга нар оролцлоо. Зөвлөгөөнийг нээж ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн үг хэллээ. Тэрбээр …
-
12 January
Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүдийг томиллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.01.12/ нэгдсэн хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 27.1 дэх заалтыг үндэслэн Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүдийг шинээр томиллоо. Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургаалийн ахлах багш Д.Даваасамбуу, гишүүдэд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Их Амар” группийн ерөнхийлөгч М.Энх-Амгалан, Удирдлагын академийн тэнхимийн эрхлэгч Л.Ариунаа, Өмгөөллийн “Эрхэм хуульч” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал, хууль Б.Цэрэнбалтав, Монголын нягтлан бодох …
-
12 January
Цахилгаанд холбогдоогүй айлуудын асуудлыг нийслэлээс хөрөнгө гарган шийдвэрлэнэ
Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр төрийн өмчит 3 компанитай хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамж бичгийн гол агуулга Улаанбаатар хотын харилцаа холбооны ашиглалтын хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, бүтээн байгуулалт, шугам сүлжээний их болон урсгал засварын үед нийслэлийн болон инженерийн шугам сүлжээний байгууллагуудтай хамтран ажиллаж уялдаа холбоог хангахад оршиж байгаа аж. Жишээлбэл, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай хамтран …
-
12 January
Нийслэлийн гэр хороололд галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна
Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ нэмэгдэх болсон байна. Тиймээс галын аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газраас “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай хамтран 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд нийслэлийн гэр хороололд галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээ …
-
12 January
НҮБ-ын Хүн амын сан өвөлжилт хүндэрсэн аймгийн охид, эмэгтэйчүүдэд тусламж илгээлээ
Өнөөдрийн байдлаар 17 аймгийн 127 сум, Улаанбаатар хотын хоёр дүүрэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндрээд байна. Тиймээс НҮБ-ын Хүн амын сангаас 160,000,000 төгрөгийн өртөг бүхий 2,465 ширхэг ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг бэлтгэн, өвөлжилт хүндэрсэн нутгийн охид, эмэгтэйчүүдэд хүргүүлэхээр болж, багцыг түгээх тээврийн зардлын хамт өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө. Тусламжийн багцыг ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал тэргүүтэй албаны …
-
12 January
Яармагийн гүүрнээс Нисэхийн аюулгүйн тойрог хүртэлх замын явган хүний 7км замын цасыг цэвэрлэлээ
Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2016 оны 11 сарын 29-ний өдрийн А/154 дүгээр тушаалаар “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь Наадамчдын зам буюу Яармагийн гүүрнээс Нисэхийн аюулгүйн тойрог хүртэлх 6.6км замын цас мөсний цэвэрлэгээг хариуцан ажиллаж байгаа билээ. Уг ажлын хүрээнд 2017 оны 01 сарын 11-ний өдөр 3 техник, 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр 3км явган хүний замыг цасыг шүүрдэж, 4км явган …
-
12 January
“Монгол наадам цогцолбор” ЮНЕСКО-той хамтран ажиллана
Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. ЮНЕСКО-д бүртгэлтэй Монгол Улсын соёлын өвүүдийг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаагаар дамжуулан сурталчлах, мэдээллийн баазыг өргөжүүлэх, ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх сургалт, семинар зохион байгуулах зэрэгт энэхүү санамж бичгийн зорилго оршиж байгаа аж. “Монгол наадам бол олон зуун жилийн түүхтэй. Монгол …
-
12 January
Анх удаа зүрхний хэм алдагдлын эмчилгээг шинээр нэвтрүүллээ
2016 онд УГТЭ-т ЭМЯ-ны төсвийн хөрөнгө оруулалтаар зүрхний электрофизиологийн оношилгоо, эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг суурилуулснаар Монгол улсын эрүүл мэндийн салбарт анх удаа зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг шинээр нэвтрүүлээд байна. Уг эмчилгээ нь дэлхийн аль ч өндөр хөгжилтэй оронд нарийн мэргэшсэн ур чадвар шаардсан өртөг, зардал өндөртэй эмчилгээний тоонд ордог бөгөөд эмчилгээний зардал нь Азийн орнуудад 8,000-30,000 ам доллар, …
-
12 January
Цэргийн тагнуулын газрын даргаар Н.Ганболдыг томилжээ
Авлигатай тэмцэх газрын даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Н.Ганболдыг Тагнуулын төв газрын харъяа Цэргийн тагнуулын газрын даргаар томилжээ. АТГ-ын даргыг зургаан жилээр томилдог хэдий ч Н.Ганболд 4.6 жил АТГ-ын даргын албыг хашаад албан тушаалаа хүлээлгэн өгсөн юм. Тэрбээр УИХ-ын чуулганы хуралдаан дээр эрүүл мэндийн асуудлын улмаас хугацаанаасаа өмнө АТГ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл