Мэдээ мэдээлэл

January, 2017

  • 3 January

    О.Баасанхүү: Манайх шиг нэг суудалтай намыг хүчээр аль нэг намтай хамтарч нэр дэвшүүлэхийг шахаж байна

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл өргөн барьсантай холбогдуулан өнөөдөр  мэдээлэл  хийлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү:Сонгуулийн хуулийн төсөлд МАХН-ын төлөөлөл болох намайг оруулаагүй. Гэхдээ хууль санаачлах эрх УИХ-ын гишүүдэд байдаг учраас бүрэн эрхийнхээ хүрээнд орж ирсэн хуулийг анхааралтай харлаа. Манай Монгол Ардын Хувьсгалт Нам тэр дундаа миний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн Тухай Хуулийг эсэргүүцэж байна. Эсэргүүцэх дөрвөн шалтгаан …

  • 3 January

    НИТХ-ын дарга Ц.Сандуй “Алтан сарнай”-н эзэн боллоо

    Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо жил бүрийн 12 дугаар сарын 31-ний үдэш тухайн оныхоо манлайлагчдыг нэрлэж, “Алтан сарнай”-н эздийг тодруулдаг уламжлалтай. 16 дахь удаагийн “Алтан сарнай” наадам өнгөрсөн бямба гарагт болж, 2016 оны салбар салбарын онцлох хүмүүс энэ үдэш тодорсон юм. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016 оны ажлаа үнэлүүлж, хоёр ч “Алтан сарнай”-н эзэн тодорлоо. НИТХ-ын дарга Ц.Сандуй Нийгэм, улс …

  • 3 January

    Стамбулд болсон халдлагыг “Исламын улс” үйлдсэнээ хүлээв

    Туркийн Стамбул хотын шөнийн цэнгээний газарт гарсан халдлагыг “Исламын улс” бүлэглэл үйлдсэн гэдгээ мэдэгдлээ.”Исламын улс”-ын жихадист бүлэглэл энэхүү халдлагыг Сири дэх Туркийн армийн үйл ажиллагааг эсэргүүцэж үйлдсэн гэх мэдэгдлийг “Aamaq” мэдээллийн агентлагт ирүүлсэн байна. Дээрх халдлагатай холбоотойгоор найман хүнийг барьж саатуулаад байгаа ч гал нээсэн этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилсээр байгааг Туркийн Цагдаагийн газраас мэдэгдлээ. Өнгөрсөн ням гарагийн үүрээр Стамбул хотын …

  • 3 January

    “Алтан сарнай 2016” шагналын эзэд хэн вэ?

    Эрх баригч МАН-ын Залуучуудын байгууллага болох НАМЗХ-аас жил болгон зохион байгуулж, тухайн жилдээ салбарт бүртээ манлайлсан залуусаа тодруулдаг “Алтан сарнай 2016” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2016 оны 12 сарын 31-ны өдөр бол өнгөрчээ. “Алтан сарнай” наадам анх 2001 онд зохион байгуулагдан Төр захиргааны салбар, Нийгэм, улстөрийн салбар,  Бизнес, эдийн засгийн салбар гэсэн нлминациар шилдэгүүдээ тодруулж байсан бол “Алтан сарнай 2016” …

  • 3 January

    Б.Цогтбаатар:Эхлээд Крантаа хаацгаая

    Та өглөө, оройд Баянхошуу орчмоор явж үзсэн үү. Өглөө 08.00 цагийн орчимд нар мандсан ч автомашин гэрлээ асааж явахгүй л бол нэгнийгээ олж харахгүйд хүрдэг. Автомашин дотор ч гашуун нүүрсний утаа, заримдаа бас дугуй шатаасан утаа ханх тавина. Бүрэлзэх утаан дундуур дүүгээ үүрсэн хөвгүүд, ач зээ нараа тэвэрсэн эмээ, өвөө нар алхаж харагдахад өөрийн эрхгүй сэтгэл зүсэгдэх шиг л болно. …

  • 3 January

    Хятад Улсын иргэн дөрвөн настай Монгол хүүгийн толгой уруу заазуурдаж хөнөөлөө

    БНХАУ-ын иргэн Монгол Улсын гурван иргэнийг заазуурдаж, дөрвөн настай хүүгийн аминд хүрсэн хэрэг гарчээ. Уг хэрэг арванхоёрдугаар сарын 31-нд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд гарсан бөгөөд хэргийг 46 настай Ө гэгч хятад эр үйлдсэн байна. Тэрбээр шинэ жилийн баяраа тэмдэглэж байгаад маргалдан улмаар эмэгтэй Х-ийн толгойн баруун хэсэг, 13 настай хүү Б-ийн зүүн гарыг, дөрвөн настай хүү А-ийн толгойн тус газарт …

  • 3 January

    Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой энэ сарын 13-нд тохионо

    Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой  нэгдүгээр сарын 13-нд тохионо. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа, 18 аймгийг таван бүс болгон бүсчилсэн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын Бага Хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй. Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат хоёр …

  • 3 January

    Эрнест Хэмингуэйн хэлсэн гайхалтай үгс

    1. Хэзээ ч сэтгэлээр унахгүй байх. Миний амжилтын нууц бол энэ. Би хэзээ ч сэтгэлээр унадаггүй. Хэзээ ч бусдын өмнө сэтгэлээр унадаггүй. 2. Согтуу байхдаа хэлсэн бүх үгэндээ эрүүл үедээ хүрч бай. Тэгвэл илүү юм дугарахаа байна. 3. Аялалад зөвхөн хайрладаг хүмүүстэйгээ хамт явж бай. 4. Энэ амьдралд бусдад бяцхан тус хүргэх боломж байгаа бол хэзээ ч бүү зайлсхий. 5. …

  • 3 January

    Гадаад паспортын сунгалтыг дүүргүүдийн улсын бүртгэлийн хэлтэст хийж байна

    Иргэд гадаад паспортын сунгалтыг зайлшгүй Иргэний бүртгэл мэдээллийн төв рүү очиж хийлгэдэг байсан бол тэгэх шаардлагагүй болжээ. Одооноос эхлэн гадаад пасспортын хугацаа сунгалтыг дүүрэг харгалзахгүй 1-5 жилээр дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст сунгалтыг хийж байхаар болжээ.

  • 3 January

    Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд улсын комисс ажиллаж эхэллээ

    Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар байгуулагдсан “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн зээлийн хөрөнгөөр баригдсан байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах улсын комисс” шинэ оны ажлын анхны өдрөөс эхлэн Хөшигийн хөндийд ажиллаж эхэллээ. ИНЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан 104 хүний бүрэлдэхүүнтэй Техникийн комисс өнгөрсөн оны 12 дугаар сарын 21-28-ны өдрүүдэд тус нисэх буудалд ажиллаж, хоёр …

  • 3 January

    “Хууль төрөхийн өмнө” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

    Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Засгийн газраас УИХ-д хуулийн төсөл өргөн барьсны дараа тухайн хуулийн төслийг олон нийтэд танилцуулах, сэтгүүлчдэд тодорхой мэдээлэл олгох хэлэлцүүлэг зохион байгуулж байхаар тогтсон. Энэ дагуу УИХ-д өргөн барьсан Дотоодын цэргийн тухай хуулийн төслийн талаар өнөөдөр “Хууль төрөхийн өмнө” сэдэвт хэлэлцүүлэг Хууль зүйн Үндэсний хүрээлэнд боллоо. Уг хэлэлцүүлэгт хуульч эрдэмтэд, хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгийн гишүүд, цагдаа, …

  • 3 January

    Худалдааг хөнгөвчлөх, баялаг бүтээгчдийг дэмжих бодлого баримтална

    Мэргэжлийн хяналтын байгууллагын 2017 оны анхны цахим шуурхай хурал боллоо. Энэ үеэр МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагчийн өгсөн үүргийн дагуу улсын хэмжээнд зохион байгуулсан “Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” аяны хүрээнд хийсэн хяналт шалгалт, авсан арга хэмжээний талаар аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, боомтуудаас мэдээлэл өгөв. Шинэ жилийн баяр угтаж хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч ажилласнаар нийтийг хамарсан хордлого, халдварт …

  • 3 January

    Хүүхдийн ханиалга дарах зорилгоор үнэгүй олгох эмийн жагсаалт

    Тав хүртэлх насны хүүхдийн дунд ханиад томууны өвчлөл их байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар 11 төрлийн эмийг эрүүл мэндийн даатгалаар үнэгүй олгохоор болсон билээ. Тэгвэл 11 төрлийн эмийн нэр тодорхой болжээ. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн мэдээлж буйгаар хүүхдийн ханиалгыг дарах, бронхи, дархлаа сайжруулах, цэр ховхлох зэрэг эмийг багтаасан байна. Найман эмийг амбулаториор, харин гурван эмийг сцаниороор олгохоор төлөвлөжээ. Гэхдээ …

  • 3 January

    Истанбулын халдлагыг “Лалын улс”-ын цэрэг үйлджээ

    АНКАРА. /ВВС/. Шинэ оны эхний өдөрт шилжих шөнө Туркийн шөнийн цэнгээний газарт гадаадын иргэд голдуу 39 хүний аминд хүрсэн халдлагын хариуцлагыг “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэл өөртөө хүлээлээ. Тус бүлэглэлээс өнөөдөр гаргасан мэдэгдэлд “манай баатарлаг нэгэн цэрэг энэ халдлагыг үйлдсэн” гэжээ. Өнгөрсөн ням гарагийн үүрээр Истанбул хотын “Reina” шөнийн цэнгээний газарт 700 орчим хүн шинэ жилийн баяр тэмдэглэж байх үед …

  • 3 January

    Тоосонцороор амьсгалж буй Монголчууд

    Улаанбаатар хотын агаар дах том ширхэглэгт тоосонцорын жилийн дундаж агууламж 2014 онд 189 мкг/м3-д хүрсэн ба 2010 оныхтой харьцуулахад 35 мкг/м3-аар буюу 23 хувиар их байсан бол 2011 онтой харьцуулахад 40 мкг/м3-аар буюу 17 хувиар, 2012 онтой харьцуулахад 69 мкг-аар буюу 27 хувиар, 2013 онтой харьцуулахад 6 мкг-аар буюу 3 хувиар тус тус бага байна. 2010-2014 оны том ширхэглэгт тоосонцрын жилийн …