Мэдээ мэдээлэл

January, 2017

  • 4 January

    Сайн дурын даатгалын гэрээг энэ онд шинэчлэн байгуулна

    Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 240.000 төгрөг болж өссөн. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн онд сайн дурын даатгалд даатгуулж байсан иргэд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс “шинэчилсэн гэрээ”-нд хамрагдах болсон тул иргэд даатгуулагчид харьяа дүүргийнхээ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандаж гэрээгээ шинэчлэн байгуулах шаардлагатай болж байгаа юм. Тухайлбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөг байхад сайн дурын …

  • 4 January

    2017 онд Хятадын дипломат ажиллагаа улам идэвхжинэ

      2017 онд Хятадын дипломат ажиллагаа нь улс орныхоо бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо үргэлжлэн хамгаалж, улс орныхоо өөрчлөлт, хөгжлийн болон тогтвортой их талд цаашид үйлчлэн, дэлхийн энх тайван, хөгжлийн үйлст өөрийн хувь нэмрээ үргэлжлэн оруулна. Үүнтэй холбоотойгоор 2017 онд Хятадын дипломат ажиллагаа улам идэвхжинэ гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 3-ны өдөр илэрхийлэв.

  • 4 January

    Ерөнхийлөгчийн сонгуулийг бие даасан хуулиар явуулна

      УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр хуралдаанд оролцсон гишүүд өмнөх Ерөнхийлөгчийн хуулийн сайн талуудыг хадгалж авч үлдсэн эсэх, бие даасан хууль боловсруулах шаардлага байсан эсэх зэрэг асуудлыг тодруулж байв. Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэн “Хуулийн төсөлтэй холбоотой саналаа УИХ болон Засгийн газарт хүргүүлсэн. УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг …

  • 3 January

    Орон сууцны ипотекийн санхүүжилт хэвийн олгогдож байна

    Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А-295 дугаар тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд, Монголбанк тус журмын дагуу санхүүжилтээ хэвийн олгож байна. Нөхцөл Одоо мөрдөгдөж буй журмын дагуу санхүүжүүлэх орон сууцны ипотекийн зээл нь дараах гол нөхцөлтэй байна: Орон сууцны ипотекийн зээлийн хугацаа 360 хүртэл сар; Орон сууцны ипотекийн зээлийн хүү жилийн 8%, Зээлийн …

  • 3 January

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2017 оны анхны хуралдаан өнөөдөр /2017.01.03/ 14 цаг 26 минутад хувийн 52.6 ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны хуралдаанаар эхэлж хэлэлцэхээр төлөвлөсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү хуулийн төслийг Улсын Их Хурал дахь намын бүлгийн төлөөллийг оролцуулж байж хэлэлцэх шаардлагатай, …

  • 3 January

    25 айлыг усны аюулаас аварчээ

    Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн утсанд арванхоёрдугаар сарын 21-ны 13 цагт “Баянзүрх дүүргийн 10 хорооны айлуудусанд автлаа” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид очиход  10 дугаар хорооны 25 айл, өрх усанд автсан байжээ. Аврагчид ус зайлуулах зурвас гаргаж, усыг гадагшлуулан шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Мөн элс шуудайлан далан босгож айлуудыг усанд бүрэн автахаас …

  • 3 January

    Чингэлтэй дүүргийн шүүгч Г. Буяннэмэх “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнууллаа

    Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Улсын дээд шүүхийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Гомбосүрэнгийн Буяннэмэхийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнажээ. Шагналыг өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд гардууллаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа, О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан, Гүйцэтгэх …

  • 3 January

    Жолоодох эрхийн үнэмлэхний талаар…

    Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төв нь иргэн, хуулийн этгээдэд олгох зөвшөөрлийн үйл ажиллагааг нэг цэгээс шуурхай, хүртээмжтэй хүргэх, мэдээллийн сан бүрдүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг. Лицензийн төв нь Жолооны сургууль төгсөгчид, ангилал ахиулсан жолооч нарт үнэмлэх шинээр олгох, жолоочийн үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн иргэдэд нөхөн олгох, хуучин загварын болон гадаад орнуудын жолоочийн үнэмлэхийг сольж олгох, олон улсын жолоодох эрхийн үнэмлэх …

  • 3 January

    Налайх дүүрэг Эрүүл мэндийн нэгдэл, ӨЭМТ-үүдэд уурын утлагын аппарат олголоо

    Хүйтний эрч улам чангарсантай холбогдуулан ханиад томуу улам нэмэгдсээр байна. Үүнтэй холбогдуулан Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Эрүүл мэндийн нэгдэл, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нарыг хүлээн авч уулзан, өвчлөлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо. Энэ үеэр Засаг дарга 7 өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тус бүр 1, 1 ширхэг, ЭМН-ийн Хүүхдийн тасагт 5 ширхэг, нийт 12 ширхэг утлагын аппарат олголоо. …

  • 3 January

    Утаатай тэмцэх иргэн таны 10 дадал

    Ногоон байгууламж бий болгох Сайжруулсан зуухаа зөв галлах Гэр,сууцаа стандартын дагуу дулаалах Ахуйн хог болон резин, машины дугуй зэрэгхаягдал бүтээгдэхүүнийг шатаахгүй байх Шөнийн цахилгааныг тэглэсэн бүсийн айл өрхүүд стандартын шаардлага хангасан цахилгаан, тосон халаалт, хийн халаагуурыг ашиглах Баяжуулсан нүүрс, хагас коксон нүүрс, хийнболон үртсэн шахмал түлш гэх мэтсайжруулсан түлш хэрэглэх Үнс, нурмаа ил задгай хаяхгүй байх Долоо хоногийн 1-2 өдөр …

  • 3 January

    Цэргийн тоо бүртгэл энэ сарын 20-ныг хүртэл явагдана

    Нийслэлийн төрийн захиргааны байгууллагаас 2017 оныг хууль эрх зүйн шинэчлэл, иргэдийн оролцооны жил хэмээн зарласан. Үүнтэй уялдуулж нийслэлийн Цэргийн штабаас Батлан хамгаалах хууль, тогтоомжийг иргэдэд сурталчлах, хэрэгжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Цэргийн албаны тухай хууль шинэчлэгдэн гарсантай холбогдуулан 2017 оны цэргийн тоо бүртгэлийг явуулах аж. Цэргийн бүртгэлийг жил бүр орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд эрхлэн гүйцэтгэж явуулдаг. Түүнчлэн 18-50 насны …

  • 3 January

    “Оюутан цагдаа 2016” төслийнхөн цагдаа нарт аарц тараалаа

    Шинэ жилийн өмнө буюу 2016 оны арван хоёрдугаар сарын гучны өдөр “Оюутан цагдаа – 2016” төслийн СБД-н оюутан цагдаа нар “Тусч баавгайн бамбарууш” ТББ-тай хамтран СБД-н цагдаа ах эгч нартаа халуун аарц өгч үйл ажиллагааг нь дэмжжээ. Тус арга хэмжээг санаачилсан СБД-н 2016 оны оюутан цагдаа М.Ганцацрал, Э.Номин-Эрдэнэ нар: – “Халуун хүйтнийг ажралгүй, хүүхэд багачууд, хөгшид настангууд гэлтгүй Монголынхоо бүх …

  • 3 January

    Налайх дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

    Өнөөдөр дүүргийн удирдах ажилтнуудыг 2017 оны анхны шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнийг Цагдаагийн хэлтэс зохион байгуулсан юм. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн 14 хоногт хийгдсэн үүрэг даалгаврын биелэлтийн мэдээллийг ЗДТГ-ын шуурхай ажил, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Одонтуяа танилцуулав. Өнгөрсөн 14 хоногт Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчин ихэсч байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх, онцгой анхаарч ажиллах, …

  • 3 January

    Хөрөнгө орлогын мэдүүлгийг цахимаар авдаг болно

    Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 52.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 35 минутад өнөөдрийн /2017.01.03/ хуралдаанаа эхлүүлж, “Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаар АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж танилцуулсан бөгөөд улсын хэмжээнд холбогдох хуулийн үйлчлэлд хамрагдах 38 мянга …

  • 3 January

    Бурханч лам Г.Пүрэвбат: Айл гэрийн сүр сүлд нь эр, эм хоёр

    -Монгол эмэгтэйчүүд эртнээс хүүхдээ төрүүлэхдээ жил сарыг онцгойлон анхаардаг байсан гэдэг. Тэр тусмаа бар, морь жилд төрсөн хүний үр хүүхэд хойшдоо хэцүүхэн амьдралыг туулдаг гэх юм. Энэ үнэний ортой болов уу?  -Эмэгтэй хүмүүстэй холбогдсон зүйлүүдийг ажиглаж байхад эм хүний хувь заяа эр хүнийхийг бодвол хувирамтгай байдаг. Учир нь эцэг эхээс төрсөн өөрийнх нь хувь заяаны төөргөөс гадна ямар жилд бэр …