Мэдээ мэдээлэл

December, 2016

  • 27 December

    1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” боллоо

    Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” Монголын хүүхдийн ордонд боллоо. НИТХ-ын дарга Ц.Сандуй “Харшийн сүлд модны наадам”-ыг нээж хэлсэн үгэндээ “Жил бүр хүн бүхний хүсэн хүлээдэг наадамдаа хүүхэд багачууд та бүхэн маань сурлагын богц дүүрэн амжилттай ирсэн гэдэгт итгэлтэй байна. Сэтгэлд дулаан, итгэлд гал нэмж, хүүхэд багачуудад урам өгдөг энэхүү наадмыг бид ч хүүхэд байхдаа …

  • 27 December

    УБТЗ-ын Удирдах газрын хамт олон сайн санааны аянд нэгдлээ

    Мал аж ахуйн салбарт үүсч болох эрсдэлээс урьтаж, байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн санаачлагаар   “Малчдад туслах сайн санааны аян”-ыг эхлүүлсэн. Сайн санааны аянд одоогоор 20 гаруй аж ахуй нэгж байгууллагууд нэгдээд байна. Тодруулбал, Монголын Морин Спорт Уяачдын холбоо,  JCI  Олон улсын байгууллага, ХХААХҮЯ, Баянзүрх, Баянгол дүүргийн Татварын хэлтэс, ХХААХҮЯ-ны харьяа Мал Хамгаалах …

  • 27 December

    УИХ-ын гишүүн Л.Болд Хуулийн төслүүд өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Улсын Их Хурлын гишүүн Л.Болд /2016.12.27/ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай, Гэр хорооллын хөгжлийн тухай хуулиудын төслийг өргөн мэдүүлэв. 2002 онд батлагдсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн …

  • 27 December

    ЭМ-ийн сайд Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслүүдийг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.27/ Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өргөн мэдүүлэв. Анагаах ухааны практикт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын шинэ технологи нэвтэрсэн, сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд хорт хавдар, гадны шалтгаант осол …

  • 27 December

    Баярын өдрүүдээр цагдаа нар нэмэлт хүчээр ажиллана

    Улаанбаатар хотын цагдаагийн газраас “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж буй. Энэ хүрээнд цагдаагийн 560 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Харин баярыг угтан энэ сарын 29-нөөс нэгдүгээр сарын нэгэн хүртэл иргэдийн амар амгалан байдлыг хангаж болзошгүй аюулаас сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих юм. Ингэхдээ олон нийтийн цагдаагийн 201 албан хаагч, Хууль сахиулахын их сургуулийн 350 сонсогч, …

  • 27 December

    Чингэлтэй дүүргийн Хүүхдийн амбулаториос зөвлөж байна

    Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчлөл улирлын чанартай нэмэгдэж байгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллагууд ачаалалтай ажиллаж байна. Хүүхдийн амбулаториор өнгөрсөн долоо хоногт үйлчлүүлсэн 0-16 насны нийт хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчлөл өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт үйлчлүүлсэн хүүхдүүдийн дийлэнх нь 0-5 насны хүүхдүүдэд байна. Иймээс эцэг эх, асран хамгаалагчид баярын өдрүүдээр хүүхдэдээ тавих анхаарал …

  • 27 December

    Ж.Самбуугийн гудамж шинэ жилийн чимэглэлээ зүүлээ

    Шинэ оныг угтсан ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас Тусгаар тогтнолын талбайд шинэ жилийн гацуур мод заслаа. Мөн Ж.Самбуугийн нэрэмжит гудамжны цамхаг бүхий 3 хаалгыг гэрлэн чимэглэлээр чимэглэж хотын өнгө үзэмжид гэрэл нэмлээ. Нийслэлийн Засаг даргын А/852 тоот захирамжийн дагуу гэрлэн чимэглэлийг дүүргийн Дэд, бүтэц тохижилтын хэлтэс, Цэргийн штаб, Аж ахуйн тасаг, Чингэлтэй дүүргийн “Тохижилт үйлчилгээ” ХХК хамтран …

  • 27 December

    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ОХУ-ын ард түмэнд эмгэнэл илэрхийлэв

    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ОХУ-ын Батлан хамгаалахын “ТУ-154” цэргийн нисэх онгоц осолдсонтой холбогдуулан өнөөдөр Монгол Улс дахь тус улсын Элчин сайдын яаманд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ. Тэрээр “ОХУ-ын Батлан хамгаалахын “ТУ-154” нисэх онгоц осолдсонтой холбогдуулан Монгол Улсын Зам, тээврийн салбарын хамт олны өмнөөс болон хувиасаа ах дүүгийн найрамдалт харилцаатай Оросын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье” хэмээсэн байна. Мөн ОХУ-ын …

  • 27 December

    Хөөт-бичигт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг хамтарч боловсруулахаар боллоо

    “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын эхний үе шатанд барихаар төлөвлөсөн Чойбалсан-Хөөт, Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын Техник эдийн засгийн үндэслэлийг БНХАУ-ын “Си Ар И Си” компани өөрийн зардлаар боловсруулахаар болжээ. Улмаар “Монголын төмөр зам” ТӨХК-тай  санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа. Энэ сарын 21-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам …

  • 27 December

    Амьсгалж буй агаараа цэвэрлээд зогсохгүй нийгмээ ч бохирдлоос салгья

    ЦЭВЭР АГААР- ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ зохион бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон сурагчдын бүтээлээс … БГД-ЭУЦ-ийн сурагч 117 ангийн сурагч Б.Мягмарсүрэн Агаар бол амьдралын эх үүсвэр билээ. Агаар үгүй бол жингүйдэлтэй орчинд нуруундаа баллонтой агаар эрүүл, аз жаргалтай, урт удаан амьдрах нь бүтэшгүй зүйл. Өнөөгийн нийгмийн хар бараан асуудал, хүмүүсийн зохисгүй харьцаа, хандлага бүр бидний агаарыг бохирдуулж буй нь нууц биш. Монголчууд бид …

  • 27 December

    Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хуулийн төслүүдийг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт /2016.12.26/ Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиудын шинэчилсэн төслүүдийг  өргөн мэдүүлэв. Улсын бүртгэлийн ерөнхий хууль нь 2009 онд батлагдсан, 5 бүлэг, 22 зүйлтэй. Уг хуулийг батлагдсанаас хойш гурван удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр нийт …

  • 27 December

    Монгол Улсын Ерөнхийлөгчид Япон Улсын Элчин сайд ИЖБ барив

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такока  ИЖБ барив. ИЖБ барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Масато Такокаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайдаар томилогдон ирсэнд нь ноён Масато Такокад баяр хүргэж амжилт хүслээ. Төрийн тэргүүн цааш нь хэлэхдээ “Япон, Монгол хоёр орны хооронд стратегийн …

  • 27 December

    МХЕГ, МҮЭХ хамтын ажиллагаагаа өргөжүүлэв

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар уламжлалт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Хоёр тал Төрийн хяналт шалгалтын тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль болон Нийгмийн даатгалын багц хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, санал дүгнэлт …

  • 27 December

    С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурлын шийдвэр өнөөдөр гарна

    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт эхлэн дөрвөн өдрийн турш үргэлжилсэн. Улмаар өнөөдөр шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулахаар боллоо. Дөрвөн өдрийн турш хуралдсан хуралдаан хаалттай болсон. Учир нь төрийн нууцад хамааралтай хэрэг яригдах тул ийнхүү хаалттай хэлэлцсэн юм. Хаалттай хуралдсан уг хуралд гэрчээр арав гаруй хүн дуудагдан мэдүүлэг өгсөн …

  • 27 December

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд очин эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа. Мөн тус улсын Засгийн газрын дарга Дмитрий Анатольевич Медведевт 2016 оны 12 дугаар сарын 26-нд эмгэнэлийн захидал илгээжээ. Захидалд, “Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга эрхэмсэг ноён Дмитрий Анатольевич Медведев Танаа, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамны цэргийн нисэх хүчний ТУ-154 …