Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд бүтэц хариуцсан ахлах банкир Светлана Радченко болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Талууд “Хатуу хог хаягдлын төсөл”-ийн талаар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зүгээс үйл ажиллагаа явуулж буй улс орнуудад ногоон хөгжлийг дэмжих зорилгоор байгуулагдсан “Ногоон хотууд” хөтөлбөрийн талаар ярилцлаа. Хатуу хог хаягдлын төслийн хувьд …
Мэдээ мэдээлэл
December, 2016
-
8 December
Азийн нийтийн орон сууцны ОУ-ын анхдугаар форум болов
“Азийн нийтийн орон сууцны олон улсын анхдугаар форум”-ыг энэ сарын 1, 2-ны өдөр БНСУ-ын Сөүл хотод зохион байгууллаа. Тус форумд Улаанбаатар, Малайз, Сингапур, Тайпэй зэрэг хотын орон сууцны байгууллагууд болон форум зохион байгуулагч орны нийт 100 гаруй төлөөлөгч оролцсон байна. Азийн хотуудын нийтийн орон сууцыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, орон сууцны ашиглалтыг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох …
-
8 December
Төсөв, мөнгөн хөрөнгийг хуулийн дагуу зарцуулахад хатуу шаардлага, хяналт тавьж ажиллахыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүслээ
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн VI их хурал Төрийн ордонд болж байна. Тус институт нь 4000 орчим мэргэшсэн нягтлан бодогч, 140 орчим аудитын компани, 25 салбарыг нэгтгэсэн үндэсний мэргэжлийн байгууллага бөгөөд энэ өдрүүдэд 20 жилийн ой нь тохиож буй ажээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус хуралд оролцож, мэндчилгээ дэвшүүлэн, ажлын амжилт хүслээ. Тэрээр, “Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын Институт үүсч …
-
8 December
“Эмнести Интернэшнл” байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, Гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Эмнести Интернэшнл” байгууллагын Зүүн Ази хариуцсан захирал Николас Бекүйлен болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Ноён Николас Бекүйлен хотын удирдлага цаг гарган уулзсанд талархал илэрхийлээд “Манай байгууллага бол дэлхийн олон хотод үйл ажиллагаа явуулдаг хүний эрхийн байгууллага. Улаанбаатар хотын иргэдийн нэлээд хэсэг нь орон сууцгүй байгаа нь иргэдийн …
-
8 December
Цагаан хоолны талаар суутнуудын сургааль
Цагаан хоолны талаар суутнуудын сургааль Альберт Эйнштейн: Хүний араншин бүрэлдэхэд бие махбодийн талаасаа цэвэр нөлөө өгдөг цагаан хоолтой байх явдал нь хүн төрөлхтөнд хамгийн үр ашигтай юм. Леонарда Да Винчи:Үнэндээ хүн бол адгуус амьтдын хаан юм. Учир нь хүний харгислал хэрээс хэтэрчхээд байна. Бид бол шарил хадгалагчид юм. Би бага байхдаа махнаас татгалзсан бөгөөд амьтныг хөнөөх нь хүнийг хорлосонтой адил …
-
8 December
НҮБ-ын хүүхдийн сангаас агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллахыг уриалав
“Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” тайлангийн нээлт боллоо. Уг тайланг НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгтэй хамтран гаргаж байгаа юм. РОБЕРТО БЭНЕС: БИДЭНД ЗҮГЭЭР СУУХ ЭРХ БАЙХГҮЙ Тайлангийн нээлтийн үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнес -Хүүхэд насанд хүрэгчдийг бодвол хоёр дахин хурдан амьсгалдаг. Тиймээс хүүхдүүд бохир агаараар …
-
8 December
Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулахаар ажиллаж байна
Аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл мэндийн байгууллагуудад хяналт тавьдаг улсын байцаагч нар “Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежмент” сургалтад хамрагдан, одоо мөрдөгдөж буй тушаал шийдвэрүүдийн хэрэгжилт болоод өөрчлөх шаардлагатай дүрэм журмын талаар хэлэлцэж, 2017-2020 онуудад хийгдэх ажлын төлөвлөгөөгөө гаргах юм. Тус сургалтаар: “ЭМБХХМ-ийн олон улсын ба үндэсний эрх зүйн орчин, зохицуулалт, бодлогын асуудлууд” “ЭМБХХ-ын эрүүл мэнд, орчинд учруулах эрсдэл”, …
-
8 December
Агаарын бохирдлын эсрэг хамгийн их утаатай дүүрэг хөдөлж эхлэв
СХД-ийн засаг даргын тамгийн газар санаачлан “Энгийн дадлаар эрүүл амьсгалцгаая” уриан дор хэрэгжих “Цэвэр амьсгал” төслийг эхлүүллээ. Энэхүү төслийн зорилго нь Агаарын бохирдлоос үүдэлтэй байж болох өвчлөлөөс иргэдийн мэдлэгийг дэмжих замаар урьдчилан сэргийлэх аргад сурах, эрүүл зөв дадал хэвшил төлөвшүүлэхэд оршино. Төслийг дүүргийн ЗДТГ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, JCI Capital ТББ-тай хамтран хэрэгжүүлж, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн …
-
8 December
ХЭҮК-оос ШШГБ-ын хүний эрхийг хангах чиглэлээр хийсэн ажлуудыг хангалттай сайн байсан гэж үнэлэв
Олон Улсын Хүний Эрхийн өдөр жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр тохиодог. Энэхүү өдрийг угтан Хүний Эрхийн Үндэсний Комиссоос санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байгаа байгууллагууд болох Цагдаагийн Ерөнхий Газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Хил Хамгаалах Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газруудтай хамтарсан уулзалт зохион байгуулж, санамж бичгийн хүрээнд хамтран хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. …
-
8 December
“Авлига ба хүний эрх” бага хурлыг 12 дугаар сарын 9-нд зохион байгуулна
Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Авлигатай тэмцэх газар, Гадаад харилцааны яам хамтран “Авлига ба хүний эрх” сэдэвт бага хурлыг зохион байгуулах гэж байна. НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр нь жил бүрийн 12 дугаар сарын 9-нд тохиодог бөгөөд энэ жилийн хувьд Авлигатай тэмцэх газраас авлигын үйлдэл …
-
8 December
ХАА-н гаралтай, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Зөвлөл нь хөдөө аж аж ахуйн биржийн үйл ажиллагааг дэмжих, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэл өгч, зөвлөмж, дүгнэлт гаргах, биржийн арилжааны зах зээлд оролцогчийн үйл ажиллагаанд хяналт тавих, хооронд нь уялдуулах үүрэгтэй юм.
-
8 December
Урдаас зээл сураглаж суухаар, улс төрийн диктатурыг нь суралцая
Авлига гэдэгтэй бид цаасан дээр тэмцээд байхаас амьдралаас авч хаяж чадсангүй. Танилын хүрээ, халаасны хэдэн “цаасаар” ажил амжуулдаг нь танил болоод удаж байна. Өөрт хэрэгтэй ашигтай зүйлээ хийлгэх гэж бусдыг жоохон урамшуулж байгаа хэрэг. Ямар ч салбарт авсан нь өгсөнтэйгээ бурууддаг тогтолцоог бид хуульчлаад ч дийлэхгүй нь. Учир нь авлигагүй бол ямар ч ажил урагшлахгүй нь амьдралд тодорхой болж. Мэдээж …
-
8 December
Монголд анх удаа “Мerry Сhristmas”-ийн баяр зохион байгуулна
Resort World Terelj Hotel болон Unitel компани хамтран шинэ жилийн өдрүүдэд хоёр удаагийн EVENT зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүний эхнийх нь Монголд анх удаа Мerry Сhristmas – ийн баярыг 2016 оны 12 дугаар сарын 24-25-ны өдөр, байгалийн үзэсгэлэнт Горхи-Тэрэлжид байрлах Resort World Terelj Hotel цогцолборт зохион байгуулагдана. Та бүхэн найз нөхөд, албан байгууллагаараа хотын дуу чимээнээс холдож, цэвэр агаар, тансаг орчинд цагийг зугаатай өнгөрүүлэхийг …
-
8 December
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле: Мэдлэгт суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж ажиллана
ХХААХҮ-ийн сайдын 2016 оны А-24 дүгээр тушаалаар баталсан ХХААХҮЯ-ны шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн хурал /2016.12.07/ боллоо. Зөвлөлийн хуралд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, МААБХЗГ-ын дарга Л.Чой-Иш, ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун, ҮАБЗ-ийн ажлын албаны ХХАА-н асуудал хариуцсан референт Д.Энхмаа, БСШУЯ-ны ШУТБГ-ын ахлах мэргэжилтэн, доктор профессор Г.Сувдаа болон бусад албаны хүмүүс оролцов. ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегаар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл