АТГ өчигдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг сэжигтнээр тооцож, 16:00 цагаас байцаалт авахаар дуудсан билээ. Түүнчлэн хэрвээ дуудсан хугацаанд ирж мэдүүлэг өгөхгүй бол хорьж шалгана гэдгээ мэдэгдсэн юм. Тэгвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өчигдөр 16:00 цагт АТГ-т очиж байцаалт өгсөн юм. Энэ үеэрээ тэрбээр сэтгүүлчдэд товч тайлбар өгсөн бөгөөд үүндээ “Өнөөдөр надад 2 цагийн үед мэдүүлэг өгөх бичиг ирсэн. Одоо би тайлбар …
Мэдээ мэдээлэл
December, 2016
-
1 December
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Дэлхийн ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийн илгээлт
ДОХ анх дэлгэрснээс хойшхи 35 жилийн хугацаанд олсон амжилтаараа бид бахархахын сацуу 2030 онд ДОХ-ын тархалтыг зогсооно гэсэн хамтын зорилтдоо хэрхэн хүрэх билээ гэдгээ бодолцох ёстой билээ. Энэ өвчнийг шийдвэрлэхэд том ахиц гарсан. Төлөвлөснөөс илүү олон хүн эмчилгээнд хамрагдаж чадсан. 2010оноос хойш жирэмсэн эхээс ХДХВ-ийн халдвар авсан хүүхдийн тоо даруй хоёр дахин буурлаа. ДОХ-ын улмаас нас барж буй хүний тоо …
-
1 December
Өнөөдөр ДОХ/ХДХВ-тэй тэмцэх дэлхийн өдөр
Дэлхий нийтээрээ жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг ДОХ-ын эсрэг олон нийтийн анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд Монгол улсад төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэсээр 20 гаруй жил болж байна. 2016 онд “Хүний дархлал хомсдлын вирүс, Дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх нь та бидний гарт” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн Гүйцэтгэх Захирал Mихел Сидибе …
-
1 December
Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар шинэчилнэ
Улаанбаатар-Дархан чиглэлийн зам 1943-1974 оны хооронд баригдсан, 1998-2000 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 144 км замд ээлжит болон их засвар, 2014-2015 онд 25 км замд хэсэгчилсэн ээлжит засвар хийжээ. Энэ зам ачаа, тээврийн өсөлт, хөдөлгөөний ачааллыг дааж чадахгүйд хүрснээс гадна огцом эргэлт, тойруу ихтэй, үзэгдэх орчин хангалтгүй, өгсүүр, уруу ихтэй учир осол их гарч байна. Сүүлийн хоёр жил хийсэн судалгаанаас …
-
1 December
Залуучуудын тухай хуультай болно
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн баталж, хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хуульзүй, дотоод хэргийн сайд нарт даалгалаа. Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу салбарын яамнаас боловсруулснаар 16-40 насны залуучууд анх удаа бие даасан хуультай болох юм. Статистикаас үзвэл 2015 оны эцсийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын 42.9 хувийг …
-
1 December
Түрээсийн орон сууц хөтөлбөрт өөрчлөлт оруулав
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 50 м2 талбайтай орон сууцыг төрийн өмчийн орон сууцны санд шилжүүлж байсныг 70 м2 хүртэл хэмээн өөрчлөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ипотекийн урьдчилгаа 30 хувийг бэлнээр төлж, банкны зээлийн шалгуур хангах иргэдийн тоо багасч байгаагаас “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар орон нутагт барьсан 70 м2 хүртэл талбайтай орон сууцнууд борлогдохгүй байна. …
-
1 December
Автобензинийн үнэ нэмэгдэхгүй
Сүүлийн үед ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларсантай холбогдуулан бензин, шатахууны үнэ нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч 2016 оны аравдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаараа “Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг тонн тутамд 240 мянган төгрөгөөр бууруулж, автобензинд тонн тутамд 260 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 280 мянган төгрөг болгосон юм. Газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ …
-
1 December
Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилов
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан Х.Бадамсүрэнг Уул уурхайн дэд сайдаас, Б.Батсайханыг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлаас тус тус чөлөөллөө. Мөн Х.Батбилэгийг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, П.Ганхуягийг Мал эмнэлэг, үржлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Ц.Ганхүүг Газрын харилцаа, геодези, зураг зүйн даргын үүргийг түр орлон …
-
1 December
Төсвийн хөрөнгөөр баяр тэмдэглэхгүй
Засгийн газрын ээлжит хуралдаанаар эдийн засгийн хүндрэлтэй байгаа учир татвар төлөгчдийн мөнгө, улсын төсвийн хөрөнгөөр аливаа баяр ёслол тэмдэглэхгүй байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт Монгол Улсын Ерөнхий сайдаас үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
1 December
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2016 оны 12 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн аймгуудын зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын …
November, 2016
-
30 November
Тосонбумбын нуруу Сангийн сайдын “тусламжтайгаар” Хятадуудын гарт оров уу
Улсын тусгай хамгаалалттай бүсэд Сангийн сайдын компани олборлолт явуулах болжээ Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчийн 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар Тост, Урт, Гоёот багийн нутаг болох 668912 га талбай бүхий Тосон Бумбын нурууг “Орон нутгийн хамгаалалттай газар” болгосон байдаг. Улмаар 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тосон Бумбын нурууг …
-
30 November
Монголын дипломатын нэвтэрхий толь бичиг ном хэвлэгдэн гарлаа
Монголын дипломатын нэвтэрхий толь нэртэй гурван боть ном хэвлэгдэн гарлаа. Энэхүү номын зохиолчоор Ж.Бор, Д.Уламбаяр, Д.Баатар, Б.Батцэвээн, Д.Далайжаргал зэрэг олон эрдэмтэн зохиолчид хамтран ажиллжээ. Энэхүү бүтээл нь зургаан жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд зохиогдож, эрхэм уншигч таны гарт очиж байна. Гурван боть нэвтэрхий толь бичигт Монголын дипломатын 3213 жилийн түүхийг дэвсгэрлүүлэн олон улсын харилцаа, олон улсын эрх зүй, олон улсын үүсмэл эрх …
-
30 November
Хувиараа уурхай эрхлэгчдийн аюулгүй ажиллагааг хангуулахын төлөө хамтран ажиллахаар болов
Налайхын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс дүүргийнхээ Засаг даргатай хамтран ХАБЭА-н хуулийн хүрээнд чиг үүргийн хувьд хамтран ажилладаг албан байгууллагуудын удирдах ажилтнуудын уулзалтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Дүүргийн ИТХ, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Цагдаагийн хэлтэс, НМХГ-ын Налайх дахь Мэргэжлийн хяналтын хэлтэс, ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах алба, …
-
30 November
Налайх хотын захирагч Ш.Хаан хууль зөрчиж байгаа тухай мэдэгдлийг иргэд гаргажээ
Налайх дүүрэгт өнгөрсөн дөрвөн жил АН-аас сонгогдон Засаг даргаар ажилласан Х.Болдбаатар гэгч дүүргийг удирдах эрх мэдлээ хэтрүүлэн, хувийн ашиг сонирхолынхоо төлөө ажилласан зэргээр олон удаа хэл ам таталж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. 10 с ард болсон Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн үр дүнд Налайх дүүрэгт МАН олонхи болж, Х.Болдбаатар дарга үүрэгт ажлаа хүлээлгэн өгч Налайхчуудын сэтгэлийг “амраасан”. Гэтэл Х.Болдбаатар даргын “шийрийг …
-
30 November
Гэмт хэргийн шинжтэй 26 гомдол, мэдээллийг шалгав
Авлигатай тэмцэх газар 2016 оны 11 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 4 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 7 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 15 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 70 хэрэгт мөрдөн байцаалтын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл