Мэдээ мэдээлэл

December, 2016

  • 1 December

    “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ

    “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд  УИХ-ын Пүрэв гарагийн чуулганы хуралдаанд үг хэллээ. УИХ-ын эрхэм гишүүдийн энэ өдрийн амар амгаланг айлтгая. Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 1 бол ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр билээ. Тиймээс эрхэм төрийн түшээд та бүхний анхаарлыг энэ асуудалд хандуулъя гэж бодлоо. Монгол Улсад энэ өдрийг ДОХ-той тэмцэх асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, өвчний эрсдэлийг бууруулах, …

  • 1 December

    Ж.Батзандан АН-ын дарга болж нэг тэрбум 5 саяын өрөө төлөх үү?

    Ардчилсан Нам арванхоёрдугаар сарын 6-нд болох Их хурлаараа даргаа сонгоно. УИХ-ын гишүүд, намын лидерүүдээс өрсөлдөх хүсэлтэй хэд хэдэн хүн байгаагийн дотор Ж.Батзандан гишүүний АН-ын даргын төлөөх амбиц хүчтэй илэрч байна. Тэрээр “Би АН-ын дарга болвол Р.Амаржаргалыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлнэ” хэмээн мэдээлсэн. Ил мэдээлэл үүгээр хязгаарлагдах төдий боловч намын дарга болох гэсэн цаад шалтгааныг нь олон хувилбараар ярьж байна. Иргэний хөдөлгөөнхнийг …

  • 1 December

    НИТХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна

    Нийслэлийн 2017 оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд НИТХ-д өргөн барьсантай холбоотойгоор НИТХ, хороод, намын бүлгүүд төсвийн төслийг хэлэлцэж байгаа билээ.Өнөөдөр НИТХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • 1 December

    Япон улсын элчин сайдад талархал илэрхийллээ

    НИТХ-ын дарга, “Монгол Японы найрамдлын нийгэмлэг”-ийн болон Нийслэлийн Монгол Ардын намын дарга Ц.Сандуй Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такэнори Шимизүтэй уулзаж, талархал илэрхийллээ. Тус нийгэмлэг нь 1968 оны 10 дугаар сарын 10-нд тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн тогтоолоор “Монгол Японы нийгэмлэг” нэртэйгээр байгуулагдаж байжээ. Монгол Улс, Япон Улстай дипломат харилцаа тогтоохоос өмнө тус нийгэмлэг …

  • 1 December

    Хан-уул дүүргийн 16 дугаар хороонд дахин нэг цэцэрлэг үүд хаалгаа нээлээ

    Хан-Уул дүүргийн 16-р хороонд шинээр баригдсан  цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Тус цэцэрлэгийн  нээлтийн арга хэмжээнд ИТХ-ийн дарга Б.Цэрэн Нийслэлийн Боловсролын газрын санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ж.Энхтөр, Хан-Уул дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, 16 дугаар хорооны Засаг дарга С.Сарангуа, 243 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Саранцэцэг болон бусад төлөөлөгчид, сурагчид оролцлоо.  Нээлтийн арга хэмжээг ИТХ-ийн дарга Б.Цэрэн нээж хэлсэн үгэндээ “Цэцэрлэгийн асуудал бол улсын …

  • 1 December

    С.Баяр хилийн чанадаас Монголыг “самрах” уу

    -Дотроос нь самарсан С.Баяр одоо гаднаас нь самрахаар шийдэв үү- Монголын улстөрийн хамгийн том тоглогч, 16 нүүдлийн цаадхыг олж хардаг хэмээгддэг С.Баяр үнэхээр дараа дараагийн асуудал, үйл явцыг харж байж нүүдэг нэгэн бололтой. Түүнийг саяхан Англи дахь Элчин сайдаар томилогдохтой зэрэгцэн зарим нь энэ бол шагнал гэж байхад зарим нь шийтгэл гэж байв. Мэдээж С.Баяр шиг Монголын улстөрийн ертөнцөд 20 …

  • 1 December

    Хэнэггүй цагдаа нар хүүхдийн хуруу тасдав

    11-р сарын 13 оройн 19 цагийн орчим Хохирогч Э нь 35** /УБ*/ улсын дугаартай приус маркийн автомашинд гар өргөн суух гэж байтал, баруун гар талаас нь 61** /УН*/ гранд марк2 маркийн машин ухрах үйлдэл хийхдээ, хохирогч Э-гийн гарыг приус машины хаалгатай хавсран мөргөж, улмаар Хохирогч Э-гийн баруун гарын ядам хуруу бяцарч чигчий хуруу тасарчээ. Ухрах үйлдлийг анхаарал болгоомжгүй хийсэн учраас хүний гар хуруу тасдах хэмжээнд хүртэл мөргөсөн хэрэг.  …

  • 1 December

    “Сүлд” биеийн тамир спортын хорооны тамирчид цас цэвэрлэв

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” биеийн тамир спортын хорооны тамирчид нэгдэж, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нийгмийн хариуцлагаа ухамсарлан, ШШГЕГ-аар үйлчлүүлдэг иргэдийн аюулгүй байдлыг хангаж, ойр орчныхоо болон нийтийн эзэмшлийн зам талбайн цасыг цэвэрлэв.  

  • 1 December

    “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт өөрчлөлт оруулав

    “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 50 м2 талбайтай орон сууцыг төрийн өмчийн орон сууцны санд шилжүүлж байсныг 70 м2 хүртэл хэмээн өөрчлөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ипотекийн урьдчилгаа 30 хувийг бэлнээр төлж, банкны зээлийн шалгуур хангах иргэдийн тоо багасч байгаагаас “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар орон нутагт барьсан 70 м2 хүртэл талбайтай орон сууцнууд борлогдохгүй байна. …

  • 1 December

    Эрдэнэтийн шинэ захирлын ХҮНД АЧАА

    Дөчин жил Монгол Улсыг нуруундаа үүрсэн Эрдэнэт үйлдвэрийн хувь заяа хаашаа эргэх нь дан ганц монголчуудаас шалтгаалах цаг ирээд байна. Цаашдаа ямар менежментээр удирдахаас улс орны эдийн засгийн өөрчлөлт шууд хамаарна гэхэд хилсдэхгүй. Зуун хувь Монголынх болсон Эрдэнэт үйлдвэрийн анхны захирал Х.Бадамсүрэн эгзэгтэй үед энэхүү албыг авч, өөрийн чавдараа харуулах цаг ирлээ. Энэ бол Монгол Улсын хэмжээнд төр, хувийн хэвшлийн …

  • 1 December

    “Аз жаргалтай гэр бүл ” өдөрлөг болно

    “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг 2016 оны 12 дугаар сарын 02-нд 10 цагаас Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн их танхимд болох гэж байна. Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн “Бид гэр бүлдээ хайртай” төслийн хүрээнд хүн бүрийн хүсэж мөрөөддөг аз жаргалтай гэр бүлийг хүүхдийн нүдээр төсөөлөн илэрхийлсэн зургийн үзэсгэлэн гаргах, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг …

  • 1 December

    “Могул Таун” хотхоны дулаан хангамжийг энэ долоо хоногт шийдвэрлэнэ

    ХУД-ийн 11 дүгээр хороонд байрлах “Могул таун” хотхонд 240 айлын 1200 гаруй оршин суугч амьдарч байна. 2011 онд ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл төвийн дулаанд холбогдоогүй, нам даралтын зуухаар дулаанаа хангаж иржээ. 2 жилийн өмнө төвийн шугам татагдсан ч компани хоорондын маргаанаас болоод өнөөг хүртэл хүйтэн, тохь тухгүй байранд амьдарч буйгаа оршин суугчид нь хэлж байв. Энэ талаараа Монгол Улсын …

  • 1 December

    Н.Алтанхуяг: Үгэнд нь орохгүй бол шоронд ордог ардчилал Монголд байж болохгүй

    Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг өчигдөр сэжигтнээр татав. Сэжигтнээр татсан зарлан дуудах хуудсыг түүнд өчигдөр 14:00 цагийн орчимд хүргүүлж, 16:00 цагт мэдүүлэг өгөхийг хүсчээ. Сайд асан Н.Алтанхуяг 16:30 цагт АТГ-т ирэхдээ сэтгүүлчдэд дараах мэдэгдлийг хийсэн юм. Тэрээр “Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж мэдэгдсэнээс болж нэлээд үйл явдал өрнөж байна. Хоёрдугаарт, нэвтрүүлэгт ороод Монголын нийгэмд болохгүй байгаа зүйлийг, “Тавантолгой”, “Оюутолгой”, …

  • 1 December

    “Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн хуралдаан боллоо

    Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах байнгын ажиллагаатай зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Сүүлийн 10 гаруй жилд Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн идэвхжил идэвхтэй болж ирсэн байна. Сүүлийн 3 жилд гэхэд жилдээ 2500 орчим газар хөдлөлт зөвхөн нийслэлийн нутаг дэвсгэрт бүртгэгджээ. Тиймээс газар хөдлөлтийн эрсдлээс ард иргэдийг хамгаалах, хүчтэй газар хөдлөлт …

  • 1 December

    Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилнэ

    Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжив. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд батлагдсанаас хойш Улаанбаатар хот өргөжин хөгжиж, эерэг, сөрөг олон асуудал шинээр гарахын хэрээр хууль цаг үетэйгээ нийцэхгүй болж байгаа учир шинэчлэх шаардлагатай болжээ. Манай улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, Дотоодын нийт бүтээгдэхүүний 64,5 …