Алганы хээг уншиж, өнгөрсөн болон одоог зөгнөх нь Энэтхэг болон цыгануудаас улбаатай зурхайн арга барил юм. Таны алган дээр бусдаасаа тод гурван гол зураас байх ёстой. 1. Үндсэн мэдэгдэхүүн: Эмэгтэй хүний баруун гарын зураас төрснөөс хойш өөрчлөгддөггүй. Харин зүүн гарын зурааснууд туулж өнгөрүүлсэн зүйлсээс шалтгаалан хувьсаж болдог. Эрэгтэй хүний хувьд энэ нь эсрэгээрээ юм. Тиймээс та төрөхөөс оноогдсон хувь заяагаа унших …
Мэдээ мэдээлэл
November, 2016
-
9 November
Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд “Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг танилцуулж төлөөлөгчид 100 хувь дэмжсэнээр баталлаа. Үндсэн чиглэлийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, 2013 оны 23-р тогтоолоор …
-
9 November
Төрийн байгуулалтын байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2016.11.09/ хуралдаан 9 цаг 56 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийн талаархи танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн хийсэн юм. Үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан …
-
9 November
Сүхбаатар дүүргийн 110 мянган мкв явган замын цасыг арилгажээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон цаснаар дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн халтиргаа, гулгааг арилгах ажлын хүрээнд “Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ”-ын Тохижилт үйлчилгээний алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллалаа. Тухайлбал, болон Бээжин, Эрхүү, Денвер, Багшийн дээдийн оюутны гудамж, Циркийн хойд талын хуваарьт хэсгүүдэд иргэдийг цас мөсний хальтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх үүднээс байшин хорооллын нийт 110 мянган мкв явган замын цасыг арилгажээ.
-
9 November
АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женифер Зимдал Галтыг хүлээн авч уулзав
Эрчим хүчний сайд П.Ганхүү Элчин сайд Женифер Зимдал Галтыг хүлээн авч уулзахдаа сэргээгдэх эрчим хүчний салбарт хоёр орон хэрхэн хамтран ажиллах боломжтой тухайд онцолж ярилцлаа. Элчин сайд Галт МУ-ын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан төсөл ажлуудын талаар сонирхож, АНУ-ын зүгээс сэргээгдэх эрчим хүчний чиглэлд түлхүү хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлэв. Сайд П.Ганхүү Засгийн газрын бодлого, мөрийн хөтөлбөрийн талаар танилцуулж мэдээлэл өгснөөс …
-
9 November
Б.Баярдаваа: Инфляцийг 6 хувиар тогтоовол бодлогын хүүг өсгөнө
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны эхэнд гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгасан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа “2017-2019 онд инфляцийг 8 хувьд барих” зорилтыг 6 болгож бууруулах санал гаргасан. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ. …
-
9 November
Хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүллээ
Автомашины гурвалжин цонхыг хагалж дотроос нь эд зүйл хулгайлсан гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүллээ. Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан уг хэргийн хохирогч гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад цаг алдалгүй өгснөөр мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Н.Амарзаяагийн удирдсан бүрэлдэхүүн гэмт этгээдийг шуурхай илрүүлэн, шалгаж эхэлжээ. Мөн иргэн Ш машинаа түгжилгүй орхисны улмаас бэлэн мөнгө болон эд зүйлээ …
-
9 November
АНУ-ын 58 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг Ийгл Ньюс шууд дамжуулж байна
Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас Дональд Трамп, Ардчилсан намаас Хиллари Клинтон нар өрсөлдөж байгаа билээ. АНУ-ын 58 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр албан ёсоор эхэлсэн юм. Тэгвэл Ийгл Ньюс АНУ-ын Ерөнхийлөгчийн 58 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнг мэдээг шууд дамжуулж байна. Хоёр нэр дэвшигчийн урьдчилсан байдлаар хэн нь илүүрхэж байгааг энд дарж үзнэ үү
-
9 November
Дорно дахины музейд дорнын гар бичмэл, номын гэрэл зургийн үзэсгэлэнг гаргав
Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ОХУ-ын ШУА-ийн Санкт – Петербург хот дахь Дорнын гар бичмэлийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж буй гар бичмэл болон номын гэрэл зургийн «Книги монгольских кочевников. Путешествие во времени и пространстве» үзэсгэлэнг 11 дүгээр сарын 2-8-ны өдрүүдэд ОХУ-ын Дорно дахины музейн үзэсгэлэнгийн танхимд гаргаж, үзэгчдэд толилуулав. …
-
9 November
Хүний зан аашинд эерэгээр нөлөөлдөг найман хүнс
Таны зан аашинд дараах хүнсүүд сайнаар нөлөөлдөг байна. Хар шоколад Хар шоколад нь магниар тун баялаг. Эрдэс бодис нь таны эд эсийг сэргээх бөгөөд сэтгэл санааны тавгүй байдлыг багасгана. Мөн уйтгар гунигийг арилгах шидтэй. Салмон Салмон болон самар. Эдгээр нь омега-3-аар баялаг, депрессийн эсрэг сайн үйлчилгээтэй. Зан аашийг зөөлөн, сайхан болгоно. Тэд мөн таны ой санамжинд сайнаар нөлөөлдөг. Бууцай Бууцай нь В витамин …
-
9 November
Хятадын зээл долларын ханшийн өсөлтийг шийднэ
Долларын ханш өдрөөс өдөрт чангарч буй энэ үед манай эдийн засагт юу ус агаар шиг хэрэгтэй байна вэ гэвэл гадаад валют. Эрх баригчид ОУВС, Хятад, Япон гээд валют орж ирэх бүх сувгуудыг судалж байх шиг байна. Өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллээр явсан мэдэгдлүүдээс харахад БНХАУ-аас их хэмжээний валют орох боломжтой байна. Хятадын 4.2 тэрбум ам. долларын зээл:УИХ-ын дарга М.Энхболд aйлчлалынхаа хүрээнд …
-
9 November
Таны амьдралын тоо хэд вэ
Та амьдралын тоогоо мэдэх vv. Хэрвээ мэдэхгvй бол төвөггvй мэдэх боломжтой. Өөрийн төрсөн гараг, он, cap, өдрийн нийлбэрээр амьдралын тоогоо гаргаж зан төлөвөө мэдэж болох нь. Ингэхийн тулд төрсөн он, cap, өдрийн тоонуудаа нэмнэ. Гарсан тоогоо мөн хооронд нь нэмж нэг оронтой тоо болгоорой. Учир нь зурхайд 1-9 хvртэлх тоонууд л ашиглагддаг. Жишээлбэл: 1972 оны 12 дугаар сарын 31-нд төрсөн …
-
9 November
С.Зоригийн хэргээс бүгд “хуурай” гарахыг санаархаж байна
С.Зориг агсны хэрэг шийдэгдэхгүй олон жил өнгөрч байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Шийдэгдэхгүй удаж байгаа нь энэ хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүд уснаас хуурай гарах гэж хичээж байгаатай холбоотой. С.Зориг агсны эхнэр Д.Булганы яллагдагчаар татан саатуулсан. Тэрбээр саатуулагдаад байхдаа бусад хоригдлыг бодоход харьцангуй тааваараа байсан гэдгийг эх сурвалжууд хэлдэг. Батлан даалтад гараад байхдаа төрийн ордонд явж байсан нь энэ хэрэгт хэн …
-
9 November
Авлигатай тэмцэх газрын албан хаагчид орон нутагт ажиллахаар замд гарлаа
Авлигатай тэмцэх газрын албан хаагчид 7 чиглэлд хуваагдан 21 аймагт ажиллахаар өнөөдөр замд гарлаа. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд 2016 оны 11 дүгээр сарын 9-26-ны өдрүүдэд орон нутагт ажиллахдаа дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчилж, төрийн албанд олон нийтийн тавих хяналтыг сайжруулах чиглэлээр сургалт хийх бөгөөд бизнес эрхлэгчдийн дунд …
-
9 November
Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа
Аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга , ИТХ-ын хяналтын хорооны гишүүд хэлтэс агентлагийн үйл ажиллагаатай өчигдрөөс эхлэн танилцаж байгаа билээ. /2016.11.08/ Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай Аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, Хүний хөгжил, хөдөлмөр нийгмийн хяналтын хорооны гишүүд танилцсан юм. Даатгуулагчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, сангийн чөлөөт үлдэгдлийг банканд хадгалуулсаны хүү, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл