Мэдээ мэдээлэл

October, 2016

  • 17 October

    Дархан хотын 55 жилийн ойн баярын уралдаануудын шилдгүүд тодорлоо

    Дархан хотын 55 жилийн ойн баярт зориулан “Дархан хотын ойн баярыг зохион байгуулах комисс”-оос аймгийн хэмжээнд дөрвөн бүлэг 55 ажлыг зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд  аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимтай хамтран зарласан “Гоёмсог Дархан” шилдэг бүтээлийн уралдаан, аймгийн Захирагчийн албанаас зарласан “Тохилог хот” аян,  “Хоггүй хот-Хоггүй гудамж” уралдаан болон “Дарханы брэнд хоол” хийх тэмцээн зэрэг хотынхоо өнгө үзэмжийг нэмэгдүүлж, …

  • 17 October

    Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

    Эрүүл мэндийн дэд сайд Л. Бямбасүрэн, бусад албаны төлөөлөгчид 2016 оны 10-р сарын 15-нд Багануур дүүргийн эрүүл мэндийн төвөөр орж, угтах хэсэг, Амбултори, хүүхдийн тасаг, гемодиалезийн тасаг,  Нийгмийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж тулгамдаж буй асуудлыг цааш уламжлан хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Мөн хэвтэн эмчлүүлэгчидтэй ярилцаж тэдний санал бодлыг сонсов. Дэд сайд Л.Бямбасүрэн энэ үеэр тус дүүргийн  эмч эмнэлэгийн ажилтаны …

  • 17 October

    Ж.Эрдэнэбат: Манайх алдах, алгуурлах эрхгүй Засгийн газар

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Чингэлтэй дүүрэгт ажиллалаа. Тэрээр тус дүүргийн 124 дүгээр цэцэрлэгийн нэмэлт бүлэг, Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзлаа. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 124 дүгээр цэцэрлэг нэмэлт бүлэг байгуулж, 50 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж байгаа хэдий ч дэд бүтцийн хувьд тулгамдсан асуудал байгааг ирэх жилийн төсөвт тусган шийдвэрлэнэ гэж Ерөнхий сайд хэллээ. Чингэлтэй …

  • 17 October

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

    Уулзалтын эхэнд Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва , төвийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Үүний дараа  эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасаг, хүүхдийн эрчимт эмчилгээний тасгуудын үйл ажиллагаатай танилцсан юм. Мөн энэ үеэр сайд А.Цогцэцэг хэвлэл мэдээллийнхэнд чингэлтэй дүүгийн эрүүл мэндийн төв, болон эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа онцлох ажлуудын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өгөв ЭМЯ

  • 17 October

    “Маамуу нааш ир” дуу 60 нас хүрлээ

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын ая, яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу энэ жил 60 нас хүрч байна.  Яруу найрагч Ч.Лхамсүрэн 1956 онд ОХУ-д сурч байхдаа хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравт 10 гаруй шүлэгтээ ая хийлгэхээр өгчээ. Харин нэрт хөгжмийн зохиолч ”Маамуу нааш ир” дууны аяыг зургаан настай охин Халиунсүрэнгийнхээ амандаа дуулсан содон аялгуугаар санаа авч бүтээсэн гэдэг. …

  • 17 October

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Та юмыг өнгөцхөн харж тогтсон дэг журмыг хатуу чанд баримталж магадгүй. Гэвч энэ бүхний цаана сайн муу зүйлүүд нуугдаж байдгийг анхаараарай. Ажилчидтайгаа цагийг хамт өнгөрүүлэх нь итгэл найдвар төрүүлэх болно. Ажил дээр гарах цуу ярианаас хол бай. Юу ч болж байсан та болох зүйл болдгоороо болж байна гэж ойлгоорой. ҮХЭР (4/20-5/20) Уран сэтгэмжтэй өдөр. Өнөөдөр оюуны юм уу …

  • 17 October

    Өнөөдрөөс эхлэн Толгойт руу нийтийн тээврийн үйлчилгээ нэмэгдэнэ

    Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй нар тус дүүргийн иргэд сонгогчидтой  уулзалт хийж, Толгойтын  3,6 км автозамын засварын ажлын явцтай газар дээр нь очиж танилцсан байна . Замын ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн хүрэлцээ хангалтгүй болсон, тоос шороо ихтэй орчинд иргэд амьдарч байна зэрэг тулгамдсан олон асуудлаа төрийн түшээдэд хэллээ. Тиймээс НИТХ-ын дарга Ц. Сандуй тус …

  • 17 October

    10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдахыг хориглолоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” А/722 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй байхыг нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газарт,  соёл урлаг, үзвэр, спортын арга хэмжээ …

  • 17 October

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

    Малчид, тариаланчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн ход хэсгээр цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн байна. 2016 оны аравдугаар сарын 17-ны 08 цагаас 20 хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно.  Салхи баруунаас  секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон АрцБогдын өвөр хоолойгоор секундэд 14 -16 метр хүрч шороон  шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, …

  • 15 October

    Богд уулын 3.6 км явган аяллын замыг иж бүрэн тохижуулж дуусжээ

    Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойг угтан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран Богд хан уулын “Зайсан-Баруун ширээт” чиглэлийн 3,6 км явган аяллын замд иж бүрэн тохижилт хийж өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх болон бусад албаны хүмүүс оролцлоо. Нээлтийн үеэр нийслэлийн …

  • 15 October

    Хоёрдугаар эмнэлгийн урд талбайд 90 гаруй нарс тарилаа

    НИТХ-аас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөрт хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил туссаны нэг нь дүүрэг, хороололд бичил цэцэрлэг байгуулж нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх хөтөлбөр юм. Энэ ажлын хүрээнд хотын төвийн гудамжнуудад 5 м өндөртэй нарс модыг ногоон байгууламжийн стандартын дагуу тарьж эхлээд байна. …

  • 15 October

    Далайн ёроолоос илрүүлсэн хамгийн гайхалтай 10 олдвор

    Далай тэнгисийн гүнээс илрүүлсэн хүний гараар бүтээгдсэн хамгийн гайхамшигтайд тооцсон 10 олдворыг танилцуулж байна. Дорньер бөмбөгдөгч Дорньер 17 хэмээх стратегийн бөмбөгдөгч онгоцыг нацист Герман 1934 оноос эхлэн үйлдвэрлэсэн ба нийтдээ 2000 орчмыг үйлдвэрээс гаргасан аж. Энэ бөмбөгдөгчийг 1950-иад оны эхэн үе хүртэл Финляндын нисэх хүчинд ашиглаж байв. Үүнээс хойш дэлхийн аль ч улсын агаарын хүчний зэвсэглэлээс хасагдсан Дорньер нь бараг …

  • 15 October

    Samsung Galaxy Note-г онгоцонд авч орохыг АНУ хориглолоо

    Өчигдөр АНУ-ын Тээврийн департмент, Холбооны Агаарын Тээврийн Захиргаа (FAA) болон хэд хэдэн нислэгийн компаниуд хамтран Самсунг компанийн Galaxy Note 7 гар утсыг ямар ч онгоцонд, ямар ч хэлбэрээр тээвэрлэхийг хориглолоо. Үүнд анхны хувилбар болон сүүлд шинэчилсэн хувилбар аль аль нь багтаж байна. Зорчигчид биедээ авч явахаас гадна онгоцны карго, ачаанд өгөхийг хориглож байна. Тэдний мэдэгдэл дурдахдаа зорчигчдын аялалд түвэг учруулж …

  • 15 October

    Дугаарын хязгаарлалт өнөөдрөөс өвлийн бүсчлэлд шилжлээ

    Авто замын түгжрэлийг сааруулах зорилгоор 2012 оноос эхлэн тээврийн хэрэгслийг улсын дугаарынх нь сүүлийн тоогоор нь хязгаарлан хөдөлгөөнд оруулж зохицуулалт хийх болсон. Ингэхдээ дугаарын хязгаарлалтыг өвөл, зуны цагийн хуваариас хамааруулж, өөрчилдөг. НИТХ-аас гаргасан шийдвэрийн дагуу дугаарын хязгаарлалт өнөөдрөөс эхлэн өвлийн бүсчлэлд шилжиж байна. Ингэснээр өвлийн бүсчлэлийн цагийн хуваарь хоёр цагаар багасч, 08:00-20:00 цаг хүртэл хязгаарлагдах юм.  

  • 15 October

    Монгол улсын зэвсэгт хүчинд боловсон хүчин-хүний нөөцийн нэгж үйл ажиллагаа явуулж эхэлсний 80 жилийн ой боллоо

    Монгол Улсын Зэвсэгт хүчинд хүний нөөцийн нэгж бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсний түүхт 80 жилийн ойн баяр энэ сарын 14-ны өдөр боллоо. Ойн баярын арга хэмжээнд Батлан Хамгаалах Яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, Зэвсэгт Хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат болон Батлан хамгаалах яам, ЗХЖШ-т ажиллаж байсан үе үеийн хүний нөөцийн оролцлоо. Цэргийн явдлын яамны …