Мэдээ мэдээлэл

October, 2016

  • 10 October

    Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 99 жолоочийг илрүүлжээ

     10 дугаар сарын 08,09-ний өдрүүдэд буюу амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 707 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 566 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 18 бүртгэгдэж 24 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 4. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны …

  • 10 October

    Гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл буурчээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, Улаанбаатар хотын 2016 оны 09 дүгээр сарын 22-ноос 10 дугаар сарын 5-ны өдрийн нөхцөл байдлын талаар холбогдох газрууд мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэбатын мэдээлснээр 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 10 сарын 05-ны өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 13 481 мэдээ, мэдээлэл хүлээн …

  • 10 October

    Соёлын биет бус өвийг хамгаалах зүүн хойд азийн хурал болно

    Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Зүүн хойд Азийн бүсийн хурлыг “Соёлын биет бус өвийн тухай мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэдхэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд Монгол Улс энэ сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. ЮНЕСКО нь Соёлын биет бус өвийн (СББӨ) ач холбогдлын талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо нэн чухал болохыг онцолдог. Энх тайван, …

  • 10 October

    Нобелийн шагналын мөнгөө иргэний дайны хохирогчдод хандивлахаар болжээ

    Колумбын ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос Нобелийн шагналыг дагалдан ирсэн мөнгөнөөсөө Колумбын босогчдын бүлэглэл болон эрх баригчдын хоорондох зэвсэгт мөргөлдөөний улмаас золиос бологсдод зарцуулахаар болсон байна. “Энэхүү Нобелийн агуу шагналыг тодорхой хэмжээний мөнгө дагалдан ирдэг… Би өчигдөр гэр бүлийнхэнтэйгээ уулзаж ярилцсаны эцэст бид 8 сая швед кроныг хандивын үйлсэд зарцуулахаар шийдвэрлэлээ” хэмээн Сантос өгүүлжээ. Өнгөрөгч баасан гаригт Норвегийн Нобелийн хороо 2016 …

  • 10 October

    Монгол Улс ирэх 10 жилд “Оюутолгой”-гоос ногдол ашиг хүртэхгүй

    ЛОНДОН. /ВВС/. 5.3 тэрбум долларын өртөг бүхий далд уурхайн бүтээн байгуулалтыг эн тэргүүнд тавин ажиллаж байгаа учраас Монгол Улс “Оюутолгой” төслөөс 10 жилийн хугацаанд ногдол ашиг хүртэхгүй гэж “Рио Тинто” групп мэдэгдэв. “Оюутолгой” бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлмэгц дэлхийн хамгийн том таван зэсийн уурхайн нэг болох юм. Монголын уул уурхайн түүхэн дэх хамгийн том энэ орд тус улсын ДНБ-ний гуравны нэгийг дангаараа бүрдүүлэх боломжтой аж. “Оюутолгой” …

  • 10 October

    Нийслэлийн 5 дүүргийн 1562 өрх айл тог цахилгаанд холбогдлоо

    Улаанбаатар хотын хэмжээнд тог цахилгаангүй болон хүчдэлийн уналттай 10 мянга гаруй айл өрх бий гэсэн судалгаа бий. Эрчим хүчний яам үүнд гол бодлогооо чиглүүлэн ажиллаж байгаа бөгөөд  нийслэлийн зургаан дүүргийн 1562 өрх айлыг эхний ээлжинд тог цахилгаанд холбосон байна. Үүнд Сонгинохайрхан дүүргийн 22, 24, 26, 28, 30, 31, Баянзүрх дүүргийн 21, 27, Хан Уул дүүргийн 12, 14, Сүхбаатар дүүргийн 14,16, …

  • 10 October

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2016 оны 10 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийж, “гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс тэргүүлэх ач холбогдол өгч буйг нотлон ирэх жилүүдэд баримтлах Монгол, Японы Стратегийн түншлэлийн агуулга, чиглэлүүдийг тохирно. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын …

  • 10 October

    БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өөрийг нь шонхорын наймаа хийсэн гэж мэдэгдсэн хүмүүсийг шүүхэд өгнө

    БОАЖ-ын сайд Д.Оюунхоролыг идлэг шонхор шувууны хууль бус наймаа хийсэн хэмээн мэдэгдсэн Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэл болон бусад хүмүүсийг хуулийн байгууллагаар шалгуулах болсон талаар БОАЖЯ-наас мэдэгдэл гаргав. Тус мэдэгдэлд, “БОАЖ-ын сайд Д.Оюунхоролыг  шонхрын  хууль бус  наймаа хийсэн хэмээн  Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэл нарын хүмүүс олон нийтэд удаа дараа цацаж байна. Шонхор шувууг гадаадад гаргах асуудлыг Засгийн газрын …

  • 10 October

    Өнөөдрөөс эхэлж 120 мянгатын автобусны зогсоолд өөрчлөлт орлоо

    Нийслэлийн Тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газар, Авто замын газрын хамтарсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах” ажлын хэсгээс дараах шийдвэрийг гаргаад байна. ХУД-ийн 120 мянгатын автобусны буудлыг дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7, Ч:10, Ч:18А, Ч.32, Ч:34, Ч:44, Ч:50, Ч:53, Ч:56, Ч:58, ХО:6, ХО:7 гэсэн чиглэлүүдийн замналын зураглалд өөрчлөлт орж хуучин зогсоолооос …

  • 10 October

    Замын хөдөлгөөний шинэ зохицуулалт мөрдөгдөж эхэллээ

    “Түгжрэлгүй гудамж, бухимдалгүй хот” гэсэн Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу зарим уулзварыг тогтмол баруун гар тийш эргэдэг болгохоор зохицуулалт хийхээр болсон билээ. Тэгвэл энэ шинэ зохицуулалтыг жолооч нар өнөөдрөөс эхлэн даган мөрдөх юм. Нийслэлийн хэмжээнд гэрлэн дохионы зохицуулалттай 142 уулзвар байдгаас 48 нь баруун гар тийш тогтмол эргэх боломжтой юм. Үүнд: Нэг талаас баруун эргэх боломжтой 12 Хоёр талаас …

  • 10 October

    Их наадамд “Аврагч” спорт хороо эхний байруудад шалгарав

    Монгол Улсын нийслэл хот үүсч байгуулагдсаны 377 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг 10-р сарын 8-ны өдөр  боллоо. Энэхүү арга хэмжээний үеэр Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын зуны, өвлийн спортын төрлүүдэд төв, орон нутаг, салбартаа амжилттай зохион байгуулж байгууллагын дүнгээр тэргүүлсэн байгууллага, баг тамирчдад шагнал гардуулах ажиллагаа боллоо. Монголын бүх ард …

  • 10 October

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзалт хийлээ

    Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат энэ сарын 7-нд Хөвсгөл аймагт ажиллаж, иргэдтэй уулзалт хийлээ. Энэ нь  Ерөнхий сайдаар томилогдсоноос хойшхи хугацаандаа ажиллаж буй долоо дахь аймаг юм. Хөвсгөлийн иргэдтэй хийсэн уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрчим хүчний сайд П.Ганхүү,  БСШУСЯ-ны дэд сайд Ё.Отгонбаяр болон тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд оролцож иргэдийн асуултад хариуллаа. УИХ-ын ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Засгийн …

  • 10 October

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:  Өнөөдөр нутгийн зүүн хагаст бага зэргийн хур тунадас орж,  хүйтэн байх боловч 11-нээс ихэнх нутгаар өдөртөө дулаарна. 2016 оны аравдугаар сарын 10-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн бүсийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын өмнөд, говийн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас …

  • 8 October

    УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

    УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр буюу өнөөдөр /2016.10.08/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Мод тарих үндэсний өдөрт зориулсан зургаа дахь удаагийн өдөрлөгийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн А.Ундармаа, Б.Саранчимэг, …