Үзмэрч, бөө, зурхайч, ламд хандахын оронд шинжлэх ухаанд итгэцгээе

Зовлон нүүрлэхээр лам цадна гэж ардын үг бий. Утга учиргүй ч хэлчихээгүй үг. Мэдээж хэн нэгний шашин шүтэх эс шүтэхийг дүгнэх гэсэнгүй. Гэхдээ нийгэм эдийн засаг хямарч, төрөөс төрсөн олигархуудын эрх мэдэл томорч үүнээс үүдэлтэй ашиг сонирхолын “давалгаа” үүсч байгаа энэ үеийг өөрийн амьдралын алдаа оноо мэтээр ойлгон лам, бөө, үзмэрч, зурхайч, аура шинжээчид хамаг байдгаа барин гүйх юм.

12bfe47a6dbef182big

Оросын зөн билгийн тулааны оролцогч шиг “үзэх, хэлэх” хүн Монголд алга гэж халаглаж ирээд л нэг удаагийн үзүүлэх ханш нь 5000-50 000 төгрөгийг тавхан минутын “сэтгэл засал” авах гэж салхинд хийсгэх иргэд. Болохгүй бүтэхгүй бүрийг засаж залруулдаг гэж үзэх итгэл үнэмшил дээр тулгуурлана. Хэрэв тийм л засаж залруулдаг юм бол нийгэм эдийн засаг ийн доройдтол тэд юу хийв, төрд гарсан “зальтай” иргэдийг сургах, сургамжлах юу хэлэв.

Ихэнхдээ энэ төрлийн бизнес хийдэг хүмүүс ам дамжсан сурталчилгаагаар ажиллана. Буруу зөрүү хэлсэн ч бай хамаагүй төлбөр ялбар заавал авна. Сүсгээрээ гэх боловч 1000 төгрөг өгөөд зогсож байгаа хүний үнэд нь таарсан үйлчилгээг үзүүлнэ. Нэг үгээр өгч байгаа нь их байвал үзэж байгаа нь өргөн хүрээг хамарна гэсэн логиктой. Гэхдээ тэдний ярьсанд хэн ч баталгаа өгдөггүй. Монголын бурхан шашины төв, Монгол бөөгийн холбоо /хэд хэд бий/, үзмэрч зурхайчдын нийгэмлэг гэх мэт олон удирдлага байгаа ч бодит ажилласан жишээгүй.

images-2

Хэн нь сайн, хэн нь мууг иргэдэд ялган хэлэхгүйн дээр иргэн гомдол мэдүүлдэг бол хариуцлага тооцдог баймаар байна. Эдгээр далд авъяастай иргэдийг хэн ч хянахгүй, бас ямар ч төрийн байгууллага хяналтандаа байлгаж чадахгүй, иргэнээс ирсэн гомдолыг шүүж тунгааж чадахгүй. Нэг үгээр жинхэнэ улсын тусгай үйлчилгээ юм бишүү.

Хэн нэгэнд хянагдахгүй, хэмжүүргүй тэд харин улс нийгэмд ямар үр өгөөжийг үзүүлдэг вэ? Ихэнхдээ эмэгтэйчүүдийг урвуулан татаж, үй олноор нь “хошгоруулахаас” өөр дөмөгхөн юу хийв, юу хэлэв. Сүүлийн үед үзмэрч, зурхайч, бөө, лам хүмүүс өөрт нь хандах сүсэгтэн олонд сүлжээний бизнес ярин толгойг нь эргүүлдэг болсон тухай яриа ч газар авсаар.

Хийморийн сан тавиул гэж бараг орсон хүн бүрт хэлнэ. Монголчууд бид Хийморгүй болчихсон хүмүүс үү? Шинжлэх ухаан үүнийг батлаагүй. Гэхдээ байхгүй гэж бас хэлээгүй. Тиймээс эдгээр хүмүүс зовлонгоо тоочиж “амь насаа” хэмжүүлэлгүй, өөртөө итгэж амьдрах нь зүйтэй ч юм шиг.  Удахгүй таны ойр тойрны хүн үхэх гэж байна гэж мөнгө нэхэж байгаа бол улам хол байх ёстой ч юм шиг.

Бид зөн билэгтэй эдгээр хүмүүс дээр очихын оронд сэтгэл зүйчид хандвал шинжлэх ухааны суурьтай засалыг жинхэнэ утгаар нь хийх байх. Сэтгэл санаагаа дэмжүүлэх үл мэдэгдэх нөхдийг “хөгжүүлж” байхаар үнэнд суурьтай хандвал яасан юм бэ?

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …