Барилга, хот байгуулалтын Сайдын тушаалаар Хот байгуулалтын баримт бичиг, барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нь олгогдсон боловч гэрчилгээгээ аваагүй байгаа дараах аж ахуйн нэгжүүд 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор улсын тэмдэгтийн хураамжийг төлж гэрчилгээгээ авна уу. Энд дарж үзнэ үү
Мэдээ мэдээлэл
October, 2016
-
5 October
Д витамины хэрэглээний тухай (бичлэг)
Д витамин хүний биед хэр хэрэгтэй болох талаар хамгийн энгийнээр тайлбарлан хүргэсэн байна.
-
5 October
Олон улсын өдрийг “Мэдлэгээ түгээцгээе” уриатай тэмдэглэнэ
НҮБ-ын Ерөнхий ассамблийн шийдвэрээр Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг дэлхий нийтээр 2009 оноос хойш эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай. Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдолыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриаг дэвшүүлэн ажилладаг. Энэ жилийн …
-
5 October
Б.Чойжилсүрэн: Санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд маш их зүйл хийх хэрэгтэй
Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн АНУ-ын Вашингтон хотноо хамт ажиллаж байгаа Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарын хамт Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Дэд Ерөнхийлөгч, хатагтай Викториа Кваква, Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон тэргүүтэй Дэлхийн банк, ОУВС-гийн удирдлагуудтай уулзлаа. УулзалтаарМонголын төлөөлөгчид улс орны санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлыг танилцуулж, санхүүгийн хүндрэл бэрхшээлийг …
-
5 October
“Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн нээлтийн ажиллагаа боллоо
Улсын Их Хурлын дарга М.Энхболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Б.Транкман, Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал Г.Спирли нар Даваа гарагт /2016.10.03/ 2017-2020 онд хамтран хэрэгжүүлэх “Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн баримт бичигт гарын үсэг зурсан юм. Тэгвэл “Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр /2016.10.05/ Нэгдсэн үндэстний байгууллагын төв байранд боллоо. “Монгол …
-
5 October
УИХ-ын дарга М. Энхболд Архангай аймагт ажиллаж байна
Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд дагалдан ажиллаж буй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, албаны хүмүүсийн хамтаар өнөөдөр /2016.10.05/ Архангай аймагт ажиллаж байна. Улсын Их Хурлын даргыг аймгийн удирдлагууд угтан авсан юм. Төлөөлөгчид Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав. Нэгдсэн эмнэлэгт 65 их эмч, 156 сувилагч, тусгай мэргэжилтэн, 136 туслах ажилчин, нийтдээ 357 ажиллагсадтайгаар аймгийн иргэдэд эмчилгээ, үйлчилгээ …
-
5 October
24 дүгээр цэцэрлэгийн орчинд мод тарив
Ээлтэй орчин зорилтын хүрээнд энэ оны 9 дүгээр сарын 1-ний өдөр ашиглалтад орсон 24 дүгээр цэцэрлэгийн орчинд өнөөдөр /2016.10.05/дархан -уул аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Энхбат, Японы “Жагмо” нийгэмлэгийн тэргүүн Ито Ёошио тэргүүтэй холбогдох хүмүүс мод тарилаа. Энэхүү ажлыг Японы “Жагмо” нийгэмлэгийн гурван сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа бөгөөд …
-
5 October
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.10.05/ хуралдаан 10 цаг 43 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар эхлээд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Киотогийн протоколын Дохагийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэж, энэ талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцуулав. Уур …
-
5 October
Хаан банкны “доголдол”-оос үнэхээр залхаж байна
Хаан банкны үйл ажиллагааны доголдол иргэдийг үнэхээр залхааж байна. Монголын хамгийн олон харилцагчтай банк гэж өөрсдийгөө сурталчлах боловч яг үнэндээ үйлчилүүлэгч, харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг хангаж чадахааргүй тийм л сул банк гэдгээ олон удаагийн доголдол, зөрчлөөрөө баталж байна. Олон хүний ард зогсч, төлбөр тооцоо хийнэ гэдэг цаг хугацаа алдсан үнэхээр бухимдамаар ажил. Орчин цагт ийм үйлийг Хаан банкны харилцагчид л эдэлж …
-
5 October
УИХ-ын гишүүн Н.Учрал Монгол дахь Турк сургуулиудын захирлын зөвлөлийн тэргүүнийг хүлээн авч уулзав
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Н.Учрал өнөөдөр /2016.10.05/ Монгол дахь Турк сургуулиудын захирлын зөвлөлийн тэргүүн Карабулут Тургут тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Н.Учрал Монгол дахь Турк сургуулиудын захирлын зөвлөлийн тэргүүн Карабулут Тургуттай дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд төлөөлөгчдөд Олон Улсын багш нарын өдрийн баярын мэндийг хүргэв. Монгол дахь Турк сургуулиудын захирлын …
-
5 October
Казахстан улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулна
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд К. И. Кобландиныг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд ноён Кобландин өнгөрөгч зун Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын хуралд Казахстан улсын Ерөнхий сайд биечлэн оролцож улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай хоёр улсын хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх талаар ярилцсан болохыг дурдав. Мөн Казахстан Монгол …
-
5 October
Т.Ичинноров:Хан тэнгэрийн 4200 метр мөсөн оргил дээр хоол ундгүй 7 хоноход ус, эрвээхэй хоёр л миний амийг аварсан
Уулын спортын олон улсын хэмжээний мастер Т.Ичинноровтой ярилцлаа. -Таныг нэлээд хожуу, дөч гарсан хойноо уулын спортын хүн болсон гэж сонссон. Уулын спортод яагаад гэнэт дурлачихав? -Уулын спортод орсон түүх гэвэл их дээрээс эхлэлтэй. 16-хан настайдаа аж үйлдвэрийн комбинатын гутлын үйлдвэрт алдарт эсгүүрчин Цэмбэл гэж хүний шавь болж байлаа, 1951 онд. Гутлын үйлдвэрт орохоосоо өмнө бүжигчин байсан юм. Тэр үед чинь …
-
5 October
Толгойтоос Амгалан өртөө хүртэл 8000 улиас мод тарина
Хотын Ерөнхий менежер нийслэлийн хэмжээнд 2016-2020 онд ногоон байгууламжийн чиглэлээр баримтлах бодлогыг Нийслэлийн Засаг даргад танилцууллаа. Намрын тохижилт, Бүх нийтээр мод тарих ажлын хүрээнд Толгойтоос Амгалан өртөө хүртэл 17 км төмөр замын хамгаалалтын зурваст, төмөр замын 2 талаар Сибирийн 3.5-4 м өндөртэй улиас мод тарина. Энэхүү ажлыг ногоон байгууламжийн чиглэлээр мэргэшсэн, мод үржүүлгийн газартай, хүн хүч, машин техник технологийн нөөцтэй …
-
5 October
Нийслэлийн 377 жилийн ойд зориулсан ”СПОРТЛОГ – УЛААНБААТАР” бүх нийтийн өдөрлөг болно
Монгол Улсын нийслэл хот үүсч байгуулагдсаны 377 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/652 дугаар захирамжаар “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг зохион байгуулах талаар Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээлэл хийлээ. Өдөрлөг 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10:00-17:00 цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм байна. Өдөрлөгт нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороод, спортын холбоод, чийрэгжүүлэх …
-
5 October
Жессика Альба Longchamp-ийн загварын шоунд уригдаж очжээ
Жессика Альба Парис хотод болсон Longchamp-ийн загварын шоунд уригдаж очжээ. Тэрээр Францын загварын брэнд Longchamp-ийн үнэнч фэн юм.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл