Зэвсэгт хүчний 027 дугаар анги буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон дүүргийн Засаг дарга нар танилцлаа. 1921 онд их жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар цэрэг, ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр байгуулагдсан Монгол улсын шинжлэх ухааны ууган эмнэлгийн …
Мэдээ мэдээлэл
September, 2016
-
13 September
ПАРК: 10.000 төгрөгийн таксаар бүх тоглоом дээр ХЯЗГААРГҮЙ тоглоорой
Үндэсний соёл амралтын хүрээлэн түүхт 50 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Энэхүү ойгоороо 9 сарын 16, 17,18,19 өдрүүдэд 10.000 төгрөгийн такс төлөөд, бүтэн өдрийн турш бүх тоглоом дээр хязгааргүй тоглох эрхийг олгож байгаа юм байна. Ойн баярын хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулбал: 9 сарын 16-нд Rapper GEE Бонго ба түүний найзууд, Галын үзүүлбэр, Циркийн тоглолт, хүүхэлдэйн жүжиг 9 сарын 17-нд Дуучин Наагий, Цэргийн Дуу Бүжгийн …
-
13 September
УБ хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж байна
УИХ-ын 2013 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг баталсан. Энэ нь Улаанбаатар хотын хөгжүүлэх зургаа дахь ерөнхий төлөвлөгөө бөгөөд 1954 оноос хойш таван удаагийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжлүүлснээр өнөөгийн Улаанбаатар хотын дүр төрх бүрэлдсэн байна. Ерөнхий төлөвлөгөөг үр дүнтэй, иж бүрэн хэрэгжүүлэхэд …
-
13 September
УИХ-ын дарга Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 26 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв
Манай оронд 1990 онд явагдсан бүх ард түмний чөлөөт, ардчилсан сонгуулийн үр дүнд Монгол Улсад анх удаа парламентат ёсны төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Бага Хурал байгуулагдаж, 1990 оны есдүгээр сарын 13-ны өдөр анхдугаар чуулганаа зарлан хуралдуулснаар Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Өнөөдөр энэхүү түүхт өдрийн 26 жилийн ой тохиож байна. Энэхүү …
-
13 September
Бүсгүй чамайг үнэнч хайрлах эрийн шинж
Бүсгүй чамайг хайрлахаа хэзээ ч болихгүй эр дараах 6 шинжээр ялгардаг. Тэр чамаас холдож зүрхлэхгүй Хайртай хосууд хамтдаа цагийг өнгөрөөнө гэдэг сайхан. Харин чамд хайртай эр хүн чиний дэргэд байхыг юу юунаас илүүд үзэх болно. Жинхэнэ эр хүн жижигхэн маргаанаас болж харилцаагаа тийм ч амархан бөхөөдөггүйг тэр мэднэ. Тэд хайр дурлал нь өөрт нь хэчнээн чухлыг ойлгодог, бас юугаар ч …
-
13 September
Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 1657 золбин нохой устгажээ
Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд 09 сарын 05-наас 09 сарын 11-ний өдрүүдэд нийт 98 санал, гомдол бүртгэгдсэн бөгөөд ирсэн санал, гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллалаа. Энэ хугацаанд төвлөрсөн хогийн цэгүүдэд нийт 2086 машинаар 17476.21 тонн хог хаягдал тээвэрлэж устгав. Нийслэлийн Тээврийн газраас том оврын 5768 автобус, туслах шугамын 148 автобус, зуслангийн чиглэлд 35 автобус тус тус гарч ажилласан байна. Нийтийн …
-
13 September
Дүр эсгэсэн монгол амьдрал
Манай нийгэмд болж байгаа бүтэж байгаа зүйл нэгээхэн ч алга гэхэд нэг их хол зөрөхгүй. Гэтэл иргэд яагаад ийм тайван амгалан байдаг байнаа гэмээр. Эдийн засаг хямарч иргэд бэлэн мөнгөний урсгалгүй болж, амандаа хийх хоол нь багасаж, үр хүүхдээ хоосон хонуулж байгаа дайны он жилүүдээс ч хатуу жил ирж. Өмсөх зүйх, эдлэх хэрэглэх, ая тухтай амьдрах бол дараагийн асуудал. Айл …
-
13 September
Монгол Улсад парламентын засаглал шинэ үндсэн хуулиар баталгаажин, төлөвшин хөгжиж байна
Одоогоос 26 жилийн тэртээ 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын намтрын хуудас эхэлсэн түүхтэй. Энэ бол монгол төрийн тогтолцооны нэгэн шинэ түүх бөгөөд эдүгээ хүртэл парламентын засаглал шинэ Үндсэн хуулиар баталгаажин эргэлт буцалтгүй төлөвшин хөгжиж байна. Манай улсад байнгын ажиллагаатай парламент үүсч бий болсон нь гэнэтийн …
-
13 September
Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа СБД-ийн тусгай сургалттай сургууль, цэцэрлэгт ажиллалаа
Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа /2016.09.12/ өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургууль, 186 дугаар цэцэрлэг,Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн үйл ажиллагаатай тус тус танилцав. Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Ц.Цогзолмаа хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамжийн …
-
13 September
Байгаль хамгаалах үйлсэд зориулж 20 мотоциклийг БОАЖЯ-нд хүлээлгэж өглөө
“Монголын самрын бизнес эрхлэгч , бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах холбоо” ТББ-аас өнөөдөр БОАЖЯ-нд иж бүрэн тоноглол бүхий мотоциклуудыг хүлээлгэж өглөө. БОАЖ-ын дэд сайд Ц.Баятбаяр, тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба нарт ТББ-ын тэргүүн Ж.Нямдаваа хүлээлгэн өгөв.Байгаль хамгаалагчдад унах унаа нь хамгийн тулгамдсан асуудал байдаг. Үүнийг шийдвэрлэж иж бүрэн тоноглосон мотоцикль хүлээлгэн өгч байгаад БОАЖ-ын дэд сайд Ц.Баятбаяр талархаж буйгаа илэрхийлсэн. Мөн тэрээр “Мотоциклуудыг байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгнө. Байгаль хамгаалах үйлсэд иргэн бүрийн …
-
13 September
Бүргэдчин охиныг Леонардо Ди Каприогийн гэр бүлийнхэн урьжээ
Монгол улсын нэр, Баян-Өлгий аймгийн зон олны аж амьдрал, ахуй соёлыг дэлхий дахинд түгээж чадсан бүргэдчин охин Н.Айшолпан “The Eagle Huntress” киноны гол дүр болж чадсан. Бяцхан биендээ багтамгүй эр зориг, тэсвэр тэвчээрийг гаргасан Н.Айшолпан охины гараас дүүлэн ниссэн бүргэд адил түүний нэр хүнд ч холливуд даяар алдаршжээ. Британийн BBC агентлагийн гэрэл зурагчны дуранд өртөж, баримтат киноны гол дүрийг бүтээсэн, …
-
13 September
Б.Мөнхбаатарыг “Эрдэнэс Оюутолгой” компаний захирлаар томилжээ
“Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн энэ сарын 6-ны өдрийн хурлын тогтоолоор “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Бэгзжавын Мөнхбаатарыг томилжээ. “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ий Ерөнхий Захирал Б.Мөнхбаатарын намтар 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. ШУТИС-ийг хими технологичийн анги, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Улс төр судлалын анги, Хуульзүйн сургууль, Зүүн Лондонгийн их сургууль тус тус төгссөн. Бизнесийн …
-
13 September
Монгол Улс Тавантолгойн төслийг сэргээхийг эрмэлзэж байна
Олон улсын уул уурхайн “Mining” цахим хуудсанд сэтгүүлч Сесилиа Жамасми ингэж бичжээ. Бэлэн мөнгөний дутагдалд орсон далайд гарцгүй Монгол Улс удаан хугацаагаар хойшлогдсон өмнийн говь дахь аварга том Тавантолгойн нүүрсний уурхайн төслийг сэргээн эдийн засгаа хүнд байдлаас гаргахыг эрмэлзэж байна. Юуны түрүүнд, тус уурхайн лицензийг эзэмшдэг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани хамтран ажиллах саналуудыг үнэлэн, эдийн засгийн боломжит ашгийг тооцоолж …
-
13 September
Ховд аймагт “Ойрад монголчуудын биет бус соёлын өв” ОУ-ын эрдэм шинжилгээний Y бага хурал болно
“Ойрад монголчуудын биет бус соёлын өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал V дахь удаагаа ХИС дээр 2016 оны 9 дүгээр сарын 16-18-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. Тус хуралд одоогийн байдлаар Орос, Япон, БНХАУ, Казахстан зэрэг 4 орны судлаачид оролцож, нэгдсэн болон 2 салбар хуралдаанд нийт 30 илтгэл сонсож, 6 илтгэл ханаар хэлэлцүүлэх бөгөөд хурлын бэлтгэлийг хангахаар ХИС-ийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл