Мэдээ мэдээлэл

September, 2016

  • 19 September

    БНСУ-ын Мокпу хотод монголын соёлын төвийг байгуулахаар боллоо

    Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа БНСУ-ын Мокпу хотын орлогч захирагч И Ингум болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Мокпу хотод манай улсын соёлын төвийг байгуулах болон нийслэл Улаанбаатар болон Мокпу хотуудын соёл, эрүүл мэнд, эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Мокпу хотын орлогч захирагч И Ингум “Энэ удаагийн уулзалтаар дамжуулан цаашдаа …

  • 19 September

    Хөгжлийн банкны Н.Мөнхбатаар дамжуулан Н.Батбаяр, Н.Алтанхуяг нарыг шалгаж эхэлжээ

    Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг АТГ-аас сэжигтнээр тооцон шалгаж эхэлжээ. Түүнийг өнгөрөгч наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар албан тушаалаас нь чөлөөлсөн. Мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг томилсон. Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбатын хувьд тэрбээр Эдийн засгийн хөгжлийн сайд асан “Фортуна” Н.Батбаярын хүн гэгддэг. Ямартай ч, Н.Мөнхбатыг  “Чингис”, “Самурай” бондын асуудлаар шалгаж байгаа юм байна. …

  • 19 September

    “Эерэг хандлага” эрүүл оюутан

    Эрүүл мэндийн сайдын 2013 оны 309 дүгээр тушаалаар жил бүрийн 9 дүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэдэг бөгөөд “Оюутан залуучуудын эрүүл мэндийг дэмжих, эрсдэлт зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн мэдээлэл сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөллийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, оюутан залуучуудын эрүүл мэндийн эрсдлийг бууруулах, тусламж үйлчилгээ хайх зөв зан үйлийг нэмэгдүүлэх, оюутан залуучуудтай ажилладаг байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах” зорилготой …

  • 19 September

    Тунадас хөвж, цавуу үнэртсэн вакус эрүүл мэндэд тустай гэж үү?

      Эрүүл байх нь эрүүл хоол хүнс хэрэглэхтэй салшгүй холбоотой. Гэвч бидний өдөр тутам хэрэглэж буй хоол хүнснийг “эрүүл” гэдгийг батлах баталгаа үнэндээ алга. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний худалдаа эрхлэгчдийг тогтмол шалгаж, хугацаа нь дууссан, шошго тэмдгийн зөрчилтэй, хөгзөрч муудсан, хаана үйлдвэрлэсэн нь тогтоогдохгүй хүнсний бараа бүтээгдэхүүнүүдийг хураан авч, олон нийтэд санамж анхааруулга хүргүүлсээр л байдаг. Гэвч хяналт шалгалтаас гадуур …

  • 19 September

    Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 87,6 хувьтай байна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр болж, Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн танилцуулснаар өвөлжилтийн бэлтгэл ажил 87,6 хувьтай байна. Инженерийн хангамжийн байгууллагуудын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэлийн хувьд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК 100 хувь хангасан бол Нийслэлийн тээврийн газар 69,2 хувьтай буюу хамгийн бага хувийн биелэлттэй байгаа юм. …

  • 19 September

    Төрийн албаны шалгалтад бэлтгэж буй иргэдэд хандаж мэдээлэл гаргав

    Төрийн албаны зөвлөлөөс төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад бэлтгэж байгаа иргэдэд хандаж дараах мэдээллийг гаргасан байна. Уг мэргэшлийн шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа сонирхсон иргэд энэ сарын 21-ний өдрийн 17.00 цаг хүртэл зөвхөн өөрийн овог, нэр, регистрийн дугаараа soril@csc.gov.mn гэсэн цахим хаягаар ирүүлэх ба бүртгүүлсэн иргэдийн тооноос хамааруулан, хуваарь бүхий нэрсийг тус өдрийн 18.00 цагаас хойш Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсаар мэдээлэх аж. …

  • 19 September

    Нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо

    Ажилчны гудамжны автозамыг 2016 оны 09-р сарын 18-ны 23:00 цагаас 09 дүгээр сарын 20-ны 07:00 цаг хүртэл хааж засварын ажил хийнэ. Энэ хугацаанд тус замаар үйлчилгээнд явдаг Ч:18б “3,4-р хороолол-Ард кино театр-ТЭЦ3, Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”, Ч:45 “Ган хийц-ХМК-Зайсан”, Ч:45 “Ган хийц-ХМК-Зайсан”, Ч:54 “Яармаг-10-р хороолол-3,4-р хороолол-Зурагт” чиглэлүүдэд өөрчлөлт орж  хойноосоо урагш чиглэлдээ баруун 4 замаар, урдаасаа хойд чиглэлдээ гурвалжингийн …

  • 19 September

    Бүсгүйчүүдийг гараар нь шинжихэд

    Улаан алга: Хэрэв гар чинь бүхэлдээ улайдаг, эсвэл улаан улаан толбонууд гардаг бол элэгний өвчний шинж тэмдэг байж болзошгүй. Элэгний үйл ажиллагаа муудна гэдэг нь биеэс хорт бодисыг гадагшлуулах систем чинь бүрэн ажиллахгүй гэсэн үг. Тиймээс цусанд хуралдсан хорт бодисууд цусны улаан эсүүдийг хөл гар луу тарахад хүргэдэг. Жирэмсэн эмэгтэйн гар улайх нь санаа зовох зүйл биш юм. Учир нь …

  • 19 September

    Яаралтай тусламж, гамшиг ослын үеийн бэлэн байдлыг чадавхижуулах сургалт боллоо

    Эрүүл мэндийн яам, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар хамтран “Эрүүл , гамшиг, ослын үеийн бэлэн байдлыг чадавхижуулах нь” cэдэвт сургалтыг орон нутгийн хэмжээнд зохион байгуулав.     Сургалтанд аймгийн гамшгаас хамгаалах эрүүл мэндийн алба, онцгой байдлын алба,  нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн анги,  13 сум,  5 өрхийн эрүүл мэндийн төв, 4 хувийн эмнэлэг, Уламжлалт анагаах ухаан, рашаан судлалын төвийн нийт 55 эмч, …

  • 19 September

    Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Гаванагийн Их сургуулийн багш, оюутнуудад лекц уншлаа

    Бүгд Найрамдах Куба улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Гаванагийн Их сургуулийн багш, оюутнуудад лекц уншлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнө нь Монголын ардчиллыг  хөгжүүлж буй  туршлага ололт амжилт, хүндрэл бэрхшээл, сорилтын талаар БНАСАУ-ын Ким Ил Сений нэрэмжит их сургууль, Мьянмарын Янгоны их сургууль, Унгарын Европын их сургууль зэрэг хэд хэдэн сургуулиудад  лекц уншиж байсан билээ.

  • 19 September

    Нээлттэй засгийн түншлэлийн үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөг танилцууллаа

    “Нээлттэй засгийн түншлэлийн 2016-2018 оны үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-г өнөөдөр олон нийтэд танилцууллаа.Энэ арга хэмжээнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Нээлттэй засгийн Үндэсний зөвлөлийн дарга Ж.Мөнхбат, Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Ази номхон далайн бүсийн иргэний нийгмийн зохицуулагч Шреяа Басу нар оролцлоо. Монгол Улс 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой …

  • 19 September

    Хүүхдийн хорин мянган төгрөгийг энэ сардаа багтаан олгоно

    Хүний хөгжил сангаас олгодог хүүхдийн хорин мянган төгрөг 7-р сараас хойш одоог хүртэл олголт хийгдэж  эхлээгүй билээ. Харин энэ сарын сүүлчээр хүүхдийн 20000 төгрөгийг өнгөрсөн 7,8 сарын 20000 мянган төгрөгтэй хамт нийлүүлж олгож эхлэн гэж албаны хүн тайлбарлалаа. Г.Нараа  

  • 19 September

    Эмми авардасд эмэгтэй одууд хар, цагаан, цэнхэр улаан, ногоон , хөх өнгийн даашинзаар гангарчээ

    Өнгөрсөн ням гаригт Лос Анжелес хотноо болсон Эмми авардасийн шагнал гардуулах улаан хивсний ёслол дээр ирсэн эмэгтэй зочдийн өмссөн даашинзуудын танилцуулж байна. Г.Нараа

  • 19 September

    Зөвшөөрөлгүй самбарт сурталчилгаа байрлуулахгүй байхыг анхааруулав

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэн, аж ахуйн нэгжүүдийг зөвшөөрөлгүй самбаруудад сурталчилгаа байршуулахгүй байхыг анхааруулав. Хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрлаж буй сурталчилгааны байгууламжийн өнгө үзэмж, аюулгүй байдалд шалгалт хийж байна. Шалгалтын хүрээнд сурталчилгааны байгууламжийн тоог нарийвчлан гаргаж, өнгө үзэмжгүй самбаруудыг эзэмшигчээр нь сэргээн засварлуулах юм. Мөн зөвшөөрөлгүй сурталчилгааны самбар байрлуулсан аж ахуйн нэгжид дүүргийн ЗДТГ-тай гэрээ …