Мэдээ мэдээлэл

June, 2016

  • 29 June

    Цагдаагийнхан ажил хаяжээ

    Бразилын Рио-де-Жанейро мужийн цагдаа нар ажил хаяжээ. Цагдаагийн албан хаагчид цалинг нь хугацаанд нь тавихгүй байна хэмээн эрх баригчдаа буруутгасан байна. Рио-де-Жанейро мужийн Цагдаагийн газраас “Цагдаагийнхан ажил хаясан. Нийт цагдаагийн албан хаагчдын 70 хувь нь уг ажил хаялтад нэгдсэн” гэж мэдэгджээ. Ажил хаялтын улмаас осол нэмэгдэж, гэмт хэргийн хандлага өссөн талаарх дуудлагыг иргэд мэдэгдсэн байна. Цагдаагийхан яаралтай хэргээс бусад бүх дуудлага, …

  • 29 June

    Нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдаж, түүгээр үйлчлэхгүй

    УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуулийн 96-р зүйлд, “…санал авах өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, соёл урлаг, үзвэр спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний төв ажиллахыг хориглосон бөгөөд хэрэгжилтэд аймаг, нийслэлийн Засаг дарга хяналт тавьж ажиллана” гэж заасан. Энэ хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга 2016 оны зургаадугаар сарын …

  • 29 June

    Гар утсаараа зураг авбал саналын хуудсыг хүчингүйд тооцно

    УИХ болон аймаг, нийслэлийн 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа улс даяар эхлээд 3 цагийн хугацаа өнгөрч байна. Сонгогчдын ирц энэ хугацаанд харьцангуй сайн байгааг хэсгийн хороодоос мэдээлж байна. УИХ-ын 71 дүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хэсгийн хорооны хувьд нийт 2249 сонгогчтой бөгөөд одоогийн байдлаар ирц 9.62 хувьтай, 162 сонгогч санал өгсөн байна. Тус хэсгийн хорооны ахлагч, …

  • 29 June

    МАН: “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьдаа завшсан явдлыг эсэргүүцэж байна

    “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь Монгол Улсын мэдэлд оруулсан талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордонд мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр “Монголчууд зарим мэдээллийг сонгуультай холбож сааруулаад байгаа учраас өнөөдөр мэдээлэл хийж байна. Өнөөдөр би Монгол Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь Монгол Улсын мэдэлд шилжиж байгааг зарлая” гэсэн юм. Тэгвэл дөнгөж сая Тусгаар Тогтнолын ордонд МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Су.Батболд мэдээлэл хийлээ.Ингээд мэдэгдлийг бүрэн эхээр …

  • 29 June

    “Мотив” хамтлаг “CLUB 24”-д хүрэлцэн ирсэн залуустаа цоо шинэхэн дуугаараа бэлэг барилаа

    “ClUB 24” ресторан үүд хаалгаа нээгээд удаагүй байгаа ч аль хэдийнээ өөрсдийн гэсэн эрхэм үйлчлүүлэгч нартай болжээ. Дээд зэрэглэлийн тогооч Г.Тэнгис, олон орноор ажиллаж, тогооч нарынхаа нэрийг өндөрт гаргасан тогооч Зоро нар гарын хоолоор дайлж буйг дуулгахад таатай байна. Тус нь ресторан нь их хотын залуусынхаа ажлын алжаал, стрессийг тайлахын тулд долоо хоног бүрийн баасан гаригт хамтлаг, дуучид уригдан ирж ая …

  • 29 June

    Долдугаар сар хур бороо ихтэй байх нь

    Дэлхий дэлэгнэж, дэнж хотойсон сайхан зун болж байна. Энэ жилийн долдугаар сард Монгол Улсад  томоохон арга хэмжээ, баяр наадмууд зохиогдох юм. Тиймээс долдугаар сард цаг агаар ямар байхыг тоймлон хүргэе.  Учир нь АСЕМ болон Үндэсний баяр наадам, төрийн тахилгат  хайрхан Отгонтэнгэр, Сутайг тайх ёслол гээд баяр наадам, амралт зугаалга давхцдаг  долдугаар сард цаг агаар ямар байх бол? Зуны саруудаас хамгийн …

  • 29 June

    СЕХ ирцийн талаар мэдээлнэ

    2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр 7.00 цагт орон даяар зэрэг эхэллээ. Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр 12:00, 17:00, 22:00 цагуудад сонгуулийн ирцийн мэдээлэл өгөх гэнэ. УИХ-ын ээлжит сонгуульд 498, ИТХ-ын сонгуульд 2288, нийт 2786 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд 1,912,901 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгджээ. СЕХ-ноос сонгочдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

  • 29 June

    Айлын хэд дэх хүүхэдтэй ханилснаас амьдралын тань өнгө харагдана

    Сэтгэл зүйчид хүний зан ааш зургаа орчим настайд төлөвшдөг гэж үздэг. Гэвч айлын хэд дэх хүүхэд болж төрсөн нь хувь заяанд нөлөөлдөг гэж үзэж ойлголт ч байдаг аж. Сэтгэл зүйч Линда Блейрийн үзэж буйгаар уг хачирхалтай хүчин зүйл нь хүний зан ааш, карьер, харилцаанд нөлөөлдөг байна. Шинэхэн танилаа өөрт чинь тохирох хүн мөн эсэхийг айлын хэд дэх хүүхэд вэ гэдгээр …

  • 29 June

    Цагдаагийн байгууллагын өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжилж байна

    УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын үеэр иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах зорилгоор Цагдаагийн байгууллага, албан хаагчид энэ сарын 30-ны 18:00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн байдлын I зэрэглэлд шилжин ажиллаж байна. Ээлжит сонгуулийн үеэр цагдаагийн албан хаагчид санал хураах байруудад 24 цагаар өндөржүүлсэн байдалд ажиллах бөгөөд  иргэдийг энэ үеэр сонгуулийг бусниулах үйлдлүүд гаргахгүй байхыг иргэдэд анхааруулж байгаа юм. Өндөржүүлсэн …

  • 29 June

    Санал авах ажиллагаа өглөөний 07:00 цагт эхэллээ

    УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу 06 сарын 29-ний 07:00 цагаас орон даяар эхэллээ. Санал авах ажиллагаа 22:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэлийн иргэд Та бүхэн харьяа санал авах байрандаа очиж саналаа өгч, иргэний үүргээ биелүүлж, сонгох эрхээ эдэлнэ үү. Санал авах байрандаа очоод хурууны хээгээ дарж, өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь …

  • 29 June

    83 сумын 30450 гаруй иргэн гол, нуур гаталж саналаа өгнө

    Орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагаас ирүүлсэн судалгаагаар өнөөдрийн УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд аймгийн 83 сумын 30450 гаруй иргэн 201 газраар ус гаталж, сонгуульд оролцоно гэсэн судалгааг онцгой байдлын алба гаргажээ. Тиймээс үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах …

  • 29 June

    Санал тэмдэглэх заавар

      Сонгуулийн ерөнхий хороо 

  • 29 June

    Иргэний үнэмлэхгүй бол сонгуульд оролцож болох уу

    Иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн иргэн сонгуульд саналаа өгөх боломжтой эсэх асуудалд сонгогчид багагүй эргэлзэж байгаа аж. Энэ талаар Улсын бүртгэл статистикийн газрын албан тушаалтнаас тодруулахад “Иргэний үнэмлэхгүй ч саналаа өгөх боломжтой. Учир нь санал авах байруудад сонгогчдын нэрсийг бүртгүүлсэн бөгөөд хурууны хээгээ уншуулан тус сонгогчийн нэр гарч ирсэн тохиолдолд саналаа өгөх боломжтой” гэх мэдээллийг өгч байна. Онцлон сануулахад, шилжилт хөдөлгөөн …

  • 29 June

    Иргэний эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхитэй оролцоорой

    УИХ-ын болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн сонгууль өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 29 буюу өнөөдрийн 07:00-22:00 цагийн хооронд үргэлжилнэ. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжин орсон цагаас хойш долоо дахь удаагаа болж буй энэ удаагийн УИХ-ын 2016 оны сонгуульд нийт 498 нэр дэвшигч бүртгүүлсэн, аймаг нийслэлийн ИТХ-д нийт  2288 нэр дэвшигч бүртгүүлжээ. УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын …

  • 29 June

    Өнөөдөр 662 автобус үйлчилгээнд явна

    Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн  А/499 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн тээврийн газраас  нийтийн тээврийн үйлчилгээнд зарим зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахаар боллоо.  Иргэд саналаа хэвийн өгөх нөхцөл бололцоог бүрдүүлэх, иргэдийг нийтийн тээврээр найдвартай хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээнд 662 автобус ажлын өдрүүдийн цагаар буюу өглөөний 06.45 цагаас оройны 22.30 цаг хүртэл үйлчилгээнд явна.  Нийслэлийн …