Мэдээ мэдээлэл

June, 2016

  • 28 June

    Хилийн боомтууд маргааш амарна

    Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь заалтыг үндэслэн маргааш буюу энэ сарын сарын 29-ний өдөр  хилийн боомтууд амарч, энэ сарын 30-ны өдрөөс хэвийн ажиллаж эхэлнэ. Харин сонгууль болох өдөр буюу маргааш олон улсын Буянт-Ухаа, Сүхбаатар төмөр зам, Замын-Үүд төмөр зам,  Эрээн цав авто замын боомтууд цагийн хуваарийн дагуу  ажиллаж, иргэдэд үйлчлэх ажээ.

  • 28 June

    Мансууруулах ургамал авч явсан залуусыг шалгаж эхэлжээ

    “Монгол шилтгээнд” болсон “Playtime” наадмын үеэр хэсэг залуус мансууруулах үйлчилгээтэй байж болзошгүй ургамал цүнхэлж явсныг цагдаагийнхан илрүүлжээ. Тухайлбал, 20 настай эмэгтэй А, 20 настай эрэгтэй Б, 19 настай эрэгтэй А нарын цүнхнээс нэг боодол тамхи ороодог цаас, соруул 46 ширхэг ногоон өнгийн ургамал нэг боодол гар аргаар ороосон найман ширхэг тамхийг эд мөрийн баримт болгон хураан авчээ. Одоогоор энэ хэргийг …

  • 28 June

    Бүсгүй та өнгөлөг толигор арьстай байя гэвэл

    Бүсгүй та арьсаа арчлан, нүүрээ өнгөлөг сайхан харагдуулах гэж мэдээж хичээдэг байх.  Тэгвэл доорх мэдээллийг уншина уу? Арьсаа үрчлээгүй, өнгөлөг толигор байлгахын тулд байнга арчилж, тогтмол массаж хийлгэх хэрэгтэй. Эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарч иллэг массаж хийлгэхэд нас, хүйсний ялгаа огтхон ч хамаагүй юм. Гоё сайхан болоход эртдэнэ эсвэл оройтно гэж бодож болохгүй. Арьсыг арчлахгүй байх тусам арьсны тонус муудаж, …

  • 28 June

    Маргааш 662 автобус ажиллана

    Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан билээ. Тэгвэл нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээнд зарим зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахаар болжээ. Иргэд саналаа хэвийн өгөх нөхцөл бололцоог бүрдүүлэх, иргэдийг нийтийн тээврээр найдвартай хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээнд амралтын өдрүүдийн гаралтын тоогоор буюу 662 автобус ажлын …

  • 28 June

    Сонгуулийн Ерөнхий Хорооны хэвлэлийн бага хурлаас….

    Энэ жилийн сонгуулиар нийт 498 нэр дэвшигч УИХ-д болон ИТХ-д нэр дэвших эрхээ авсан. Сонгуулийн сурталчилгаа хаасан үед сонгууль авах байрны шалгалт хийж дусаад байна. Гадаадын сэтгүүлчид манай сонгуулийн үйл ажиллагааг сурталчилхаар эрх мандатаа аваад байгаа бөгөөд жишээлбэл Америк, Англи, Австрали зэрэг орны төлөөлөгчид ирээд байна. Нийт сонгуулийн насны санал өгөх 1 912 931 хүн Сонгуулийн Ерөнхий хорооноос олгосон сонгогчийн үнэмлэхээ аваад …

  • 28 June

    83 сумын 30450 гаруй иргэн гол, нуур гаталж саналаа өгнө

    Гол, нуур олонтой Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд аймгийн 83 сумын 30450 гаруй иргэн 201 газраар ус гаталж, сонгуульд оролцоно гэсэн судалгааг онцгой байдлын алба гаргажээ.Тиймээс үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, ард иргэдийн болон зөөврийн хайрцгаар  санал авах үед аюулгүй байдлыг хангах үүднээс ОБЕГ-аас аймгуудын Онцгой байдлын газруудад тусгайлан …

  • 28 June

    “Чингис хаан гранпри” ирэх сарын 1-нд эхэлнэ

    Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Чингис хаан” Гранпри тэмцээн дөрөв дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарт албан ёсоор орсон тус тэмцээн ирэх сарын 1-3-нд Улаанбаатар хотноо болно. Өнөөдрийн байдлаар тэмцээнд Азербайжан, Узбекстан, Чех, БНХАУ, Словани, ОХУ, Казахстан, АНУ, Япон зэрэг 13 орны баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа юм байна. Харин манай …

  • 28 June

    Цагдаагийн байгууллага 30-ны 18.00 цаг хүртэл бэлэн байдалд ажиллана

    Улсын Их Хурлын болон аймаг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үед иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн байдлын нэгдүгээр зэрэглэлд шилжүүллээ. Цагдаагийн байгууллага, алба хаагчдыг зургадугаар сарын 28-ны өдрийн 09 цагаас 30-ны өдрийн 18.00 цаг хүртэл хугацаанд бэлэн байдалд ажиллах юм. Мөн энэ үеэр Замын цагдаагийн газрын дарга бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн …

  • 28 June

    Монголын гагнуурчид олон улсад хоёрдугаарт бичигдлээ

    Энэ сарын 19-22-ны өдрүүдэд болсон олон улсын тэмцээнд Монголын шилдэг гагнуурчид дэлхийн 25 гаруй орны 416 шилдэг гагнуурчидтай өрсөлдөж хоёрдугаар байранд шалгарчээ. Хоёр жилд нэг удаа өмнөд хөршид болдог “Arc Cup” хэмээх энэхүү тэмцээнд Монгол улсын баг хоёр дахь удаагаа оролцож байгаа бөгөөд хошой мөнгөн медаль хүртээд байна. Их Британи, Герман, Австри, Болгар, Чех, Хятад, Австрали, Япон, Украин, Вьетнам, Өмнөд …

  • 28 June

    Beyonce & Kendrick Lamar Slay “Freedom” дуу нь маш өвөрмөц болжээ

    BET-ийн шагнал гардуулал ёслолын хамгийн гоё гэнэтийн бэлэг нь Beyonce & Kendrick Lamar Slay “Freedom” At The BET Awards нарын дуу байлаа. Энэхүү дууг танд сонирхуулая  

  • 28 June

    АСЕМ-д ажиллах В, D ангилалтай жолооч нарыг бүртгэж байна

    Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр ажиллах B, D ангилалтай жолооч нарыг бүртгэж байна. Тодруулбал, АСЕМ-ийн Бэлтгэл ажлын албаны Зам, тээвэр, харилцаа холбоо, нисэх буудал хариуцсан ажлын хэсгээс ирэх сарын 15, 16-нд болох Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад ажиллах хүсэлтэй туршлагатай, хувийн зохион байгуулалт сайтай жолооч нарыг бүртгэж эхэлжээ. Бүртгүүлэх жолооч нар B, D ангилалтай байх ёстой бөгөөд …

  • 28 June

    Маргааш ”Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК бэлэн байдалд ажиллана

    2016 оны УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал авах өдөр буюу маргааш өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д үүрэг болгосон. Үүргийн дагуу бүх санал авах байранд цахилгаан хариуцсан нэг хүн ажиллах юм. Хэрэглэгчтэй харилцах албаны дуудлагын төв зургадугаар сарын 29-нд 06 цагаас 30-ний 08  цаг хүртэл тусгай  батлагдсан графикийн дагуу ажиллана. Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хариуцлагатай жижүүр болон …

  • 28 June

    Их цэвэрлэгээний үеэр 1671.1тн хог хаягдал ачиж, тээвэрлэжээ

    Үндэсний их баяр наадмыг угтаж өнгөрсөн ням гаригт нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа.Цэвэрлэгээнд 4821 байгууллагын 17000 хүн оролцож,9.9 м.кв талбайн 1671.1 тн хог хаягдал ачиж, тээвэрлэв. Цэвэрлэгээний үеэр зам дагуу үүссэн шороо, барилгын хог хаягдлыг ачуулан, гэрэлтүүлгийн шонд наасан зарыг хуулж, хогийн сав, хайс хашлагыг угаасан. Цэвэрлэгээний ажилд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажилласан.Нийслэлийн хөрөнгө …

  • 28 June

    Хан-уул дүүрэг цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо

    ХУД-ийн Чингисийн өргөн чөлөө буюу 120 мянгатын автобусны буудлын хойно байрлах 2.2 га газрыг 2011 онд Нийслэлийн төлөлвлөлтөөр барилгажилтад оруулахаар төлөвлөж байсан ч оршин суугчид эсэргүүцэж, 2012 онд оршин суугчдын талд шүүхийн шийдвэр гарч байжээ. Энэ газар дээр өнөөдөр ногоон байгууламж, усан оргилуур, хүрхэрээ, дугуйн болон тэшүүрийн зам, хүүхдийн тоглоомын талбай бүхий цэцэрлэг хүрээлэнтэй боллоо. Шинээр нээсэн цэцэрлэгт хүрээлэнг Нийслэлийн …

  • 28 June

    Нийслэлийн иргэд та бүхэн санал өгөх байраа харна уу

    Нийслэлийн иргэд Та бүхэн санал өгөх байраа http://cityelection.ulaanbaatar.mn/index.php/nith цахим хуудаснаас харах боломжтой. Мөн 1800-1617 утаснаас үнэгүй лавлана уу. УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй нийт 924629 сонгогч нийслэлийн 9 дүүргийн 397 санал авах байранд саналаа өгнө. Үүнд: Баянзүрх дүүрэгт   – 220,130 буюу 23.8 хувь Сонгино хайрхан дүүрэг – 205,276 буюу 22.2 хувь Баянгол дүүрэгт -140,846 буюу 15.2 хувь Чингэлтэй дүүрэг …