Мэдээ мэдээлэл

October, 2023

  • 3 October

    С.Чинзориг:Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэхэд 13А маягт шаардахгүй боллоо

    Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх 13А маягтыг хүчингүй болгож буй талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх тогтолцоо буюу бидний хэлж заншсанаар 13А маягт нь үйлчлүүлэгчид  үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор хэрэгждэг зохицуулалт бөгөөд бусад улс орнууд ч энэ зохицуулалтыг ашигладаг. Энэхүү маягтаар сум, өрх, тосгоны эрүүл мэндийн төвд оношилж, эмчлэх боломжгүй …

  • 3 October

    АТГ:Эрүүгийн 18 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 9 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 873 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 18 хэргийг …

  • 3 October

    Б.Энхбаяр:Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ажлаа сайн хийж байгаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр /2023.10.02/ өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн. Дараагийн хотын даргад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг томилохоор болжээ. Хэрэв Х.Нямбаатар хотын даргаар томилогдвол, ХЗДХ-ийн сайдад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр томилогдох чигтэй байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. Тэрбээр ” Би Ерөнхий сайдтай уулзаагүй. Хууль зүй, …

  • 3 October

    Д.Сумъяабазар:Албан тушаалаас чөлөөлөгдөх шийдвэрт маань улс төрийн нөлөө, дарамт шахалт огт байхгүй

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч буй талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Автобусны худалдан авалттай холбоотойгоор иргэдийгээ бухимдуулсандаа уучлал хүсэж байна. Автобуснуудыг Сүхбаатарын талбайд ил тавьж, иргэддээ танилцуулж, шаардлага хангахгүй бол буцаах болно гэдэг байр суурьтай байснаа хэлье. Хууль хяналтын байгууллага шалгаж, хууль, дүрмийн хүрээнд шийдэх ёстой. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхай хангах учиртай. Зам …

  • 3 October

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орж, ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ. 2023 оны аравдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 …

  • 2 October

    Д.Сумъяабазар:Хотын иргэдээсээ уучлалт хүсэж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн талаараа мэдээлэл хийлээ. Тэрээр “Хотын даргын ажлыг авснаас хойш жагсаал цуглаан, цар тахал гээд амаргүй, хүнд үетэй нүүр тулсан. Энэ үед УИХ, Засгийн газартай сайн ойлголцож, ААН-үүдтэйгээ, ТББ-уудтайгаа харилцан ойлголцож байлаа. Хот гэдэг нэг хүний удирдлагаар, нэг намын удирдлагаар явдаг асуудал биш. Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг …

  • 2 October

    Д.Тогтохсүрэн: Ерөнхий сайд буруутай хүмүүст хариуцлага тооцохоор болсон

      УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.10.02/ хуралдлаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ж.Сүхбаатар сайд өөрөө өргөдлөө өгсөн. Нэгэнт түгжрэлийг бууруулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байсан ч алдаа гаргасан болохоор өргөдлөө өгөх нь зүйтэй гэж үзсэн. Нийслэлд ужгирсан хоёр, гурван том асуудал бий. Газар олголт, хот төлөвлөлтийн зөрчлүүд, …

  • 2 October

    Х.Болормаа:Мэдлэг чадвараа эх орныхоо хөгжил зориулсан ахмадуудаа үргэлж халамжилж байх ёстой

    Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороо хамтран дүүргийнхээ 20 мянга гаруй ахмадын төлөөллийг Соёлын төв өргөөнд өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Жил бүрийн аравдугаар сарын 01-нийг олон улсын Ахмадын баяр болгон тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан бөгөөд манай улс 1992 оноос эхлэн 31 дэх жилдээ тэмдэглэж байна. Хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн …

  • 2 October

    Ж.Сүхбаатар:Ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

    Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өглөө. Тэрээр “Надад хийсэн гэм буруутай зүйл байхгүй. Гэхдээ ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө. Миний бие нийтийн тээврийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд төсвийн ерөнхийлөн захирагчийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүнийг хэрэгжүүлэхэд иргэдийн дунд эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн учир албан тушаалаасаа …

  • 2 October

    Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

      Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл явдал ямархуу дээд эрэмбэд очсоныг ертөнцөд нотолж байгаа явдал. Солонгосоос автобус нийлүүлсэн компанийн удирдлагыг авчраад, Монголд авчирсан “Тэнүүн огоо” гэгчийн захирал хамт байлцаад ард түмнээс хүлцэл өчив. Гэвч хүлцэл өчсөн хэрнээ, автобусаа шинэ болохоо, мөн Монголд худлаа мэдээлэл түгээгдсэний улмаас нэр төрөө сэргээлгэх, шүүх цагдаад …

  • 2 October

    Ардчилсан намын гишүүд С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

    Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг 25 жилийн өмнө энэ өдөр бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан билээ. Жил бүрийн энэ өдөр талийгаачийн дурсгалыг хүндэтгэж, гэр бүл, найз нөхөд журмын нөхөд, хамтран зүтгэгчид нь С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр түүний хөшөөнд Ардчилсан намын удирдлагууд, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.  

  • 2 October

    Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган эхэллээ

    Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2023.10.02) 10 цаг 01 минутад  гишүүдийн 71.2 хувийн ирцтэйгээр эхлэв. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон юм. Монгол Улсын Их …

  • 2 October

    2024 онд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр үргэлжлүүлэн олгоно

      Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан  Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2024 оны төсөв нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломж бүхий онцлог төсөв болж байна хэмээн Сангийн сайд энэ үеэр мэдэгдэв. Учир нь эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг …

  • 2 October

    “Хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдвээр сургалт зохион байгуулав

    Сургалтад хэвлэл мэдээллийн 20 гаруй байгууллагын  төлөөллүүд  оролцлоо. Сургалтыг нээж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Өлзийхутаг хэлсэн үгэндээ “Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиар Хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг хуульчилсан байдаг. Хэвлэл мэдээллийн сэтгүүлч та бүхэн Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуульд заасанчлан хүүхдийн амьдрах, хөгжих, …

  • 2 October

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

      Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна. 2023 оны 10-р сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон …