НҮБ-ын Хүн амын сангаас Баян-Өлгий аймагт үерт өртсөн охид, эмэгтэйчүүдэд ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг тусламж болгон илгээхээр болж, өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө. Өнгөрсөн сарын 10-нд Баян-Өлгий аймагт их хэмжээний аадар бороо орсны улмаас үер бууж, 700 орчим хүн үерт автан олон хүн шилжин суурьшсан бөгөөд тэдний 240 нь нөхөн үржихүйн насны охид эмэгтэйчүүд байсан юм. Охид эмэгтэйчүүдийн …
Мэдээ мэдээлэл
August, 2016
-
16 August
Хиллари Клинтон “Исламын улс”-тай тэмцэх төлөвлөгөөгөө танилцуулжээ
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон “Исламын улс”-тай хийх тэмцэлд Америкийн зүгээс хэрхэн оролцох талаарх өөрийн төлөвлөгөөг танилцуулсан байна. Түүний бодлоор, орон нутгийн хүчнийхнийг дэмжих зорилгоор агаараас цохилт өгөх, Интернетээр дамжуулж залуусыг ятгаж уриалахыг оролдож буй исламчуудын үйлдлийг таслан зогсоох зэрэгт гол анхаарлаа хандуулна гэжээ. Харин түүнийг ерөнхийлөгч болсон тохиолдолд АНУ-аас газраар дайтах цэргүүд илгээх эсэх талаар …
-
16 August
Жудоч Л.Отгонбаатар хагалгаанд орохоор болжээ
“Рио 2016” олимпын наадмын татамид жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд өрсөлдсөн Лхагвасүрэнгийн Отгонбаатар хүрэл медалийн төлөөх барилдаанд гэмтэл авсан билээ. Тэрээр медалийн төлөөх барилдаанд Хятадын жүдоч Чэнь Шунжаотой учраа таарч, юүко үнэлгээ алдснаар ялагдал хүлээсэн. Өнөөдөр Рио Де Жанейро хотноо яаралтай хагалгаанд орохоор болсон байна. Рио Де Жанейро хотын эмч нар түүний бэртлийг зүүн мөрний шөрмөс тасарч, мах нь ханзарч, …
-
16 August
Д.Отгондалайгийн Францын боксчныг “ялсан” бичлэг
“Рио-2016” олимпийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд манай тамирчин Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө Францын боксчин Софиане Оумихатай тулалдаж, 3 үеийн турш илүүрхсэн ч булхайтай шүүлтээр ялагдаж, хүрэл медаль дээрээ буусан бичлэгийг хүргэж байна.
-
16 August
ХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв
Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өчигдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв. Монгол Улсын Их Хурлаас Эрүүгийн хуулийг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Шинээр баталсан …
-
16 August
Ж.Эрдэнэбат: Хэмнэж, тэвчиж болох бүх зардлыг хасч бууруулна
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар Засгийн газрын үйл ажиллагааны зорилт, төлөвлөгөөний талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт ойрын үед хамрагдах уу? -“Олон улсын валютын сан” /ОУВС/ жил бүр улс орнуудын эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгөхөөр ирдэг. Энэ ажлын хэсэг маргааш Монголд ирнэ. Тэд манай улсын эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгөх байх. Мөн Азийн …
-
16 August
Нийслэлийн удирдлагууд сургууль, цэцэрлэгийн засварын явцтай танилцаж байна
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу 2016-2017 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан нийслэлийн төвийн зургаан дүүргийн сургууль, цэцэрлэгийн барилгын засварын ажлын явц болон бэлтгэл ажилтай нийслэлийн Засаг даргын Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, нийслэлийн Засаг даргын …
-
16 August
Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц тамгаа гардлаа
Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн нэрийг хуучин статуст нь оруулж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар болгосон билээ. Улмаар даргаар нь сагсан бөмбөгийн мастеруудаас төрсөн анхны гавьяат Ц.Шаравжамцыг томилсон. Гэхдээ тэр түр орлон гүйцэтгэгчийн үүрэгтэй. Тэгвэл шинэ албанд томилогдсон Ц.Шаравжамц дарга өчигдөр албан ёсоор тамгаа гардаж авлаа. Тамга хүлээлцэх үед БСШУС-ын сайд Ж.Батсуурь, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Биеийн тамир, …
-
16 August
Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь
Өнөөдөр буюу наймдугаар сарын 16-ны мягмар гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10.30-17.30 цагт: 16-р хороо 16-р хороолол Цэргийн 24-26, 70, 71, 1, 2, БХЯ-ны 24-р байр, Монгол менежмент төв, Захгүй Мэнэн, Наран инвест, Анудент, УБ бүтээц ХХК-ууд, 82-р цэцэрлэг, Улаанхуаран СӨХ, 24-р хороо Цахлайн …
-
16 August
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
2016 оны наймдугаар сарын 16-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Бүх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын зарим газар, баруун болон говь аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 хэм, Алтайн өвөр говь болон Говийн аймгуудын өмнөд хэсгээр 29-34 хэм, …
-
16 August
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 16. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 13. цагаан морь өдөр. Өдрийн наран 5 цаг 51 минутад мандан, 20 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул …
-
15 August
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ургац хураалтын бэлтгэл ажилтай танилцлаа
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн өмнөх долоо хоногт Хэнтий, Дархан, Сэлэнгэ аймгийн тариалан бүхий сумдад ажиллаж, ургац хураалтын бэлтгэл ажилтай танилцсан бол өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймгийн Лүн, Аргалант сум Өвөрхангай аймгийн Хужирт, Хархорин тариаланчидтай уулзаж, ургацын төлөв байдалтай танилцлаа. Өвөрхангай аймгийн хувьд тариалангийн зонхилох хэсэг нь Хархорин суманд байдаг, газар тариалангийн 60 жилийн түүхтэй сум. ХХААХҮ-ийн сайдын Хархорин сумын тариаланчидтай хийх …
-
15 August
Хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор нийслэлийн 9 товчоонд хяналт тавин ажиллаж байна
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд удирдан явууллаа. Зөвлөгөөнөөр өмнөх хурал дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. 2016 оны 07 сарын 25-нд болсон нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүргийн биелэлтийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Өмнөх хурал дээр өгсөн үүргийн …
-
15 August
Г.Ариунбуян: Засгийн газраас Баян-Өлгий аймагт 329 сая төгрөгийн тусламж хүргүүлсэн
ОБЕГ-ын дэд дарга, Онцгой байдлын хурандаа Г.АРИУНБУЯНТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Он гарсаар танай байгууллагад зөвхөн үер усны аюултай холбоотой хэчнээн дуудлага ирсэн бэ? -2016 он гарсаар манайд ирсэн мэдээллээр 17 удаагийн үер болсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Монгол оронд тохиолдож буй байгалийн үзэгдлийн нэг бол үер усны аюул болоод байна. Ялангуяа зуны улиралд их хэмжээний …
-
15 August
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн, Н.Итог хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн, хатагтай Наоко Итог хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн, хатагтай Н.Итотой уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол, Японы харилцаа Стратегийн түншлэлийн зарчимд тулгуурлан эрчимтэй хөгжиж, хамтын ажиллагаа улам гүнзгийрч, хоёр талын төдийгүй бүс …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл