Мэдээ мэдээлэл

August, 2016

  • 15 August

    Түүхий эд экспортлогч орнуудын эдийн засагт хашир ухаан хэрэгтэй

    Эрдсийн түүхий эд экспортлогч орнуудын хувьд эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулгарах тухайд бэлтгэл тааруу байсан нь өнөөгийн үйл явцаар нотлогдож байна. Мэдээж аль ч улс орон 2009-2012 оны үед зах зээлийн нөхцөл байдал таагүйгээр үргэлжилнэ гэж санаагүй нь лавтай. Гэвч тэдгээр улс орны ирээдүйг угтан харж хийсэн үйлдэл хангалтгүй байсан нь өнөөдөр зутруухан байхын үндэс болж буйг бид өөрсдийнхөө одоо …

  • 15 August

    Монгол судлаач эрдэмтдийг Төрийн дээд цол, одон, медалиар шагнав

    Монгол Улсыг олон улсад таниулах, Монгол судлалыг гадаад, дотоодод хөгжүүлэн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хичээл зүтгэл, хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гадаад, дотоодын зарим эрдэмтэн, судлаачдыг Төрийн дээд цол, одон, медалиар шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр гардуулан өгөв. Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор Монгол Улсыг олон улсад таниулах, Монгол судлалыг гадаад, дотоодод хөгжүүлэх, …

  • 15 August

    Нийслэлийн харъяа газруудад бүтцийн өөрчлөлт хийнэ

    Нийслэлийн захиргааны харъяа агентлаг, газруудад бүтцийн өөрчлөлт хийхээр болсон байна. Тухайлбал, нийслэлийн Орон сууцны корпораци, Гэр хорооллын хөгжлийн газар, Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл гэх гурван байгууллагыг нэгтгэж, Гэр хорооллын дэд бүтцийн газрыг шинээр байгуулах аж. Түүнчлэн Эдийн засгийн хөгжлийн газрыг татан буулгаж, чиг үүрэг ойролцоо Хөрөнгө оруулалтын газартай нэгтгэх талаар яригдаж байгаа аж. Мөн нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэтгэлийн үйл …

  • 15 August

    С.Сайнбаяр: Өргөтгөн шинэчилсэн дөрвөн цэцэрлэг ашиглалтанд орсноор 500-гаад хүүхэд шинээр сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдэнэ

    Энэ сарын 22-28-ны өдрүүдэд шинээр нэгдүгээр ангид элсэх сурагчид болон цэцэрлэгийн бүртгэлийг зохион байгуулах шийдвэрийг нийслэлийн Боловсролын газраас гаргасан. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяраас дараах тодруулгыг авлаа. -Хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээ ямар шатандаа байна вэ? -Сүхбаатар дүүргийн тухайд 2016-2017 оны хичээлийн жилд төрийн …

  • 15 August

    Д.Ганбат: Замын чанар, стандарт зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцно

    Өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ээлжит “Сайдын шуурхай”-гаа хуралдууллаа. Тус шуурхай хурлаар зам, тээврийн салбарт тулгамдаад буй хэд хэдэн асуудлыг онцлон авч хэлэлцжээ. Олон улсын мэргэшсэн жолоочийг бэлтгэхэд Хөдөлмөрийн яамтай хамтарч ажиллах боломжтой эсэхийг судлахыг холбогдох газруудад сайд Д.Ганбат үүрэг болголоо. Мөн ургац хураалтын бэлтгэл ажлыг хангахад зориулж, ургац хураалтын зам, тээвэр, гүүр, замыг шалгаж, эвдрэл гэмтлийг тогтоох, шаардагдах …

  • 15 August

    Ж.Эрдэнэбат: Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр боловсруулна

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар дөнгөж сая цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эдийн засгийн оношоо зөв тавьж, зөв тодорхойлж байж цаашдын ажлаа төлөвлөнө. Засгийн газар хоёр үе шаттай ажиллахаар төлөвлөж байна. Нэгдүгээрт 18 сарын хугацаанд макро эдийн засгаа тогтворжуулах ажил хийнэ. Хоёрдугаарт үйлдвэржилтийн ажлаа хийхээр төлөвлөж байна. Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр боловсруулна. Төсвөө эрүүлжүүлэх, …

  • 15 August

    Улаанбаатар, Эрээн хотууд боловсролын салбарт хамтран ажиллана

    Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Намын хорооны байнгын гишүүн, Хотын байнгын орлогч дарга Уулыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар, Эрээн хотуудын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Эрээн хотын Намын хорооны байнгын гишүүн, Хотын байнгын орлогч дарга Уул “Эрээн хотод болох 7 дахь удаагийн Хятад, Монгол, Орос улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохыг урьж байна. Энэхүү чуулга уулзалт …

  • 15 August

    Улаанбаатар хотын замын тэмдэг, хайсыг засварлан шинэчилж байна

    “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн баазын Тэмдгийн үйлдвэр нь хариуцсан автозамын тэмдэг, хайс хашлагын арчлалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хариуцан ажилладаг.  Тус үйлдвэрийн тэмдэгчид 2016 оны 08 сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт 45 ширхэг тэмдэг арчилж, таван ширхэг тэмдгийг шилжүүлэн суулгажээ. Мөн Сүхбаатар дүүрэгт хайс тэмдгийн арчлалт хийж, Санзай-Салхитын зуслангийн чиглэлийн замд эвдэрсэн зургаан хайсыг засч, засагдах боломжгүй болсон …

  • 15 August

    Ц.Сандаг-Очирыг Багануур дүүргийн засаг даргаар томиллоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд Багануур дүүргийн Засаг даргаар Ц.Сандаг-Очирыг томилох шийдвэрийг энэ сарын 9-нд гаргасан байна. Багануур дүүргийн ИТХ-ын хуралдаанаар дүүргийн Засаг даргаар Ц.Сандаг-Очирыг сонгох шийдвэр гаргаад байсан юм. Ингээд хотын дарга Багануур дүүргийн ИТХ-аас нэр дэвшүүлсний дагуу Ц.Сандаг-Очирыг тус дүүргийн Засаг даргаар томилсон байна. Түүний хувьд 2008-2012 онд тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан юм.

  • 15 August

    Өрхийн сарын дундаж орлого 874.4 төгрөг болж буурлаа

    Улсын Бүртгэл Статистикийн Ерөнхий Газраас​ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний долоон сарын байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийгмийн үзүүлэлт БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙ ИРГЭН Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэд 2016 оны 7 дугаар сарын эцэст 41.8 мянга болсны 22.4 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 30.5 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 0.5 мян.хүн …

  • 15 August

    Хөгжлийн банкийг шалгах цаг нь одоо л ирж байна

    -Хөгжлийн банкинд хийсэн гүйцэтгэлийн аудитаар тус банкны үйл ажиллагаанд мөрдөх шаардлагатай дүрэм журам батлагдаагүйг дүгнэж байжээ- Өнгөрсөн лхагва гарагт Засгийн газраас АН-ын үед хэрэгжүүлж байсан “Сайн хөтөлбөр”-үүдийг зогсоох шийдвэр гаргасан. Эдгээр хөтөлбөрүүдийг зогсоох болсон шалтгаан нь Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухайн хэд хэдэн хуулийг зөрчжээ. Өөрөөр хэлбэл, “Сайн хөтөлбөр”-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлж хэрэгжүүлсэн бөгөөд санхүүжилтийн …

  • 15 August

    МАН муу нуулгүй, сайн илчиллээ

    Монголбанкны ерөнхийлөгч болон  Сангийн сайдын ар араасаа хийсэн мэдэгдлүүд өнгөрөгч өдрүүдэд ихээхэн шуугиан дэгдлээ.   Өөрөөр хэлбэл өнгөрсөн дөрвөн жил АН хэрхэн ажиллав, улс орны маань эдийн засаг ямар өнгө төрхтэй байна вэ гэдэг  бүрэн зураглал тус мэдэгдлээс харагдав. Хэдий нийгэм эдийн засаг дорой буурай байгаа энэ үед эдийн засгийн тоо баримтыг ил гаргах нь зохимжгүй ч гэлээ “муу нуухаар сайн илчил” …

  • 15 August

    Хүүхдийг хамгаалалтын суудалд тээвэрлэхгүй бол 96 мянган төгрөгөөр торгоно

    Замын Цагдаагийн Газраас “Хамгаалах бүс, хамгаалалтын суудал” хэмээх сарын аян зохион байгуулж байгаа билээ. Энэхүү сарын аяныг 7 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 25-ныг хүртэл зохиох бөгөөд хамгаалах бүсийг хэрэглэснээр осолд өртсөн тохиолдолд автомашины урд сууж явсан зорчигчийг 40-50 хувиар, ард суусан зорчигчийг 25-75 хувиар гэмтэл, эрсдлээс бүрэн хамгаалдаг болохыг сурталчлахыг зорьж байгаа юм. Мөн хүүхдийн зориулалтын суудал хэрэглэснээр ослын үед …

  • 15 August

    2012 оноос хойш ажилд орсон чадваргүй төрийн албан хаагчдыг ажлаас халах гэнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд 2012 оноос хойш Нийслэлийн харъяа Төрийн байгууллагуудад ажилд орсон төрийн албан хаагчдыг нэг бүрчлэн судалж, дүгнэлт гаргахыг үүрэгдсэн гэнэ. Энэ нь Төрийн албан хаагчдыг чадавхижуулах нэрийн дор явж буй ажил аж. Харин 2012 оноос хойш төрийн албанд ажиллаж эхэлсэн хүмүүсийг ийн судлах нь олноор нь хомроглон халахын эхлэл болж магадгүй хэмээн төрийн …

  • 15 August

    Ард түмний өмч “Оюутолгой” ард түмэнд огтхон ч хүртээлгүй

    Оюутолгойгоос хэд дахин жижиг “Эрдэнэт” үйлдвэрийн тухайд: Монгол Улсыг хагас зуун жил ганцаараа тэжээж буй “Эрдэнэт” үйлдвэрийг бид зүгээр ч нэг “манай ганц саалийн үнээ” хэмээн нэрлээгүй. Улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг “Эрдэнэт” үйлдвэрээс улс мөнгөний хэрэг гарахаараа мөнгө авч, тэнд ажиллаж буй дарга нар нь “утгаа алдсан шагнал урамшуулал”-аар өөрсдийгөө булж, эндээс нэр бүхий дарга нар нь янз бүрийн бараа …