Мэдээ мэдээлэл

June, 2016

  • 8 June

    “Улс төрийн амьдрал“ нь зогссон хүмүүс буюу тэдний эхнэрүүд

    Гэр бүл болж хамтын амьдрал зохионо гэдэг нэгэн цул болж насан туршдаа амьдрана гэсэн үг. Хамтын амьдралын уртад сайн муу, сайхан муухай олон л зүйлтэй учирдаг. Эр нөхрөө насан туршдаа хажуудаа “байлгана” гэдэг эмэгтэй хүний авъяас ч юм шиг. Түшээдийн эхнэрүүд нөхрөө улс төрийн кареер хөөж явахад хажууд нь  нөмөр түшиг болохын хэрээр улс төрийн амьдралын амтыг мэдэрсэн байх. Улс …

  • 8 June

    “Баянмонгол” жазз найрал хөгжим “Дуган хад”-нд тоглоно

    Монгол Улсын Филармониос 2016 оны 06-р сард Гадаад дотоодын аялагчид, жуулчдад зориулсан үндэсний өв соёл, түүх заншлаас улбаатай монгол хөгжмийн бүтээлийг сурталчлах таниулах зорилгоор тоглолт, үзвэр үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх “Монголын сайхан орон” жуулчдад зориулсан төслийг хэрэгжүүлж байна. Уг төслөөрөө дамжуулан хөгжмийн шилдэг бүтээлийн тоглолтыг концертын танхимд тоглохоос гадна аялал жуулчлалын цогцолборуудад, задгай талбайд тоглож үзэгчдэд хүргэхээрээ онцлогтой юм.     …

  • 8 June

    Монголын баг тамирчдыг дэмжих аяны хүрээнд “Бид эх оронтойгоо хамт” нэртэй дуу гаргасан байна

    “Rio 2016” оны зуны олимпд оролцох Монголын баг тамирчдад дэмжлэг үзүүлэх хандив цуглуулах аяны хүрээнд “Олимпийн хөгжлийг дэмжих сан”, “Монголын үндэсний олимпийн хороо”, “Монголын байт харвааны холбоо”, “Анир” студи хамтран “Бид эх оронтойгоо хамт” хэмээх тамирчдын албан ёсны сүлд дууг бүтээсэн юм. “Бид эх оронтойгоо хамт” тамирчдын сүлд дууны шүлгийг МУСТА А.Эрдэнэ-Очир, аялгууг МУСТА Ц.Эрдэнэбат туурвисан бол хөгжмийн найруулгыг “Анир” студи, …

  • 8 June

    “Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдаж, амьдрах орчноо сайжруулахыг Ерөнхий сайд уриаллаа

    Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар “Сайн хашаа” хөтөлбөр, тус хөтөлбөрийг санхүүжүүлэх зээлийн ерөнхий журмыг баталсан юм. Энэ хөтөлбөрийн нээлт Чингисийн талбайд өнөөдөр болж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон иргэдийн төлөөлөл оролцлоо. Энэ хөтөлбөр хот, суурин газрын гэр хорооллыг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн дэд бүтэцтэй амины орон сууцны …

  • 8 June

    Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын 36 гудамжийг гэрэлтүүлэгтэй болголоо

    Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд Сонгинохайрхан дүүргийн 7 хорооны гэр хорооллын 36 гудамжийг бүрэн гэрэлтүүлэгтэй болголоо. Үүнд: Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо 29, Баянхошууны 12, 21, 23, 29-36, Монлааны 6,14, Овооны 1-3 гудамжууд 24 дүгээр хороо Зээлийн 17,18, 20, 21 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын 16, Оёдлын 3 11 дүгээр хороо Мандлын 1,2 дугаар хэсэг 8 дугаар хороо Нуурын 2,4, Булгийн …

  • 8 June

    “Витамин Д “-ын шинжилгээг олон улсын D.E.Q.А.S сертификатаар баталгаажуулсан цорын ганц эмнэлэг

    Монголын ууган хувийн хэвшилийн эмнэлэг, эх хүүхэд, эмэгтэйчүүдийн оношилгоо, эмчилгээгээрээ салбарт манайлагчдийн нэг, чанар шинэ технологи нэвтрүүлэлтээрээ үргэлж үлгэр дуурайлал болж чаддаг “Танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ” уриатай эмнэлэг бол Юнимед Интернейшнл эмнэлэг /хуучнаар Баянгол Эмнэлэг/ юм. Тиймээс ч бид үйлчилгээнийхээ чанарыг дэлхийд батагаажуулж, өдөр тутамдаа шинэ технологийг нэвтрүүлэн ажилладаг Юнимед Интернейшнл эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанарын албаны дарга П.Долгоржавыг …

  • 8 June

    Гурван нүд хоёр ам хоёр хамартай гахай төржээ

    Хятадын Сычуань мужын баруун өмнөд хэсэгт гурван нүд, хоёр ам, хоёр хамартай  гахайн торой төржээ. Энэхүү торой нь Зонг Гуоюаны мал аж ахуйн фермерт мэндэлсэн байна. Хачин царайтай гахайн зураг маш хурдацтай сошиал ертөнцөөр тархаж эхэлсэн ба тэр даруй түүнийг худалдаж авах хүсэлтэй хүмүүс ч үнийн дүнгээ бичиж эхэлжээ. Гэсэн хэдий ч Зонгийн эхнэр торойг өөрөө өсгөж үзэх хүсэлтэй байгаагаа …

  • 8 June

    “Хүрээ аялгуу” ардын богино дууны уралдаан энэ сарын 11-нд болно

    Монгол түмний соёлын их өв, бахархал болсон морин хуур хөгжмөө урлаж, хөгжимдөж хүүхэд залуучууддаа өвлүүлэн яваа “Монгол хуур” төвөөс  ардын авъяастнууд болон залуу уран бүтээлчдийн авъяас чадварыг илрүүлэх, монгол ардын уламжлалт урлаг, мартагдсан дууг сэргээх, үзэгчдийн хүртээл болгох иргэд залуучуудын соёл урлагийн боловсрол, гоо зүйн мэдлэгийг хөгжүүлэх эрхэм зорилготойгоор “Хүрээ аялгуу” ардын богино дууны уралдааныг насанд хүрэгчдийн дунд жил бүр …

  • 8 June

    “Тоглогч-3” хувьцааны хамгийн ашигтай багц бүрдүүлэх уралдаан зарлаж байна

    Уралдаанд хэрхэн оролцох вэ? 1. ‪#‎Маркетинфо‬ хуудсанд like дарж, энэхүү постыг Share хийсэн байна 2. ‪#‎Тоглогч‬ уралдаанд оролцохыг хүсэгч нь www.marketinfo.mn сайтын Маркет дата хэсэгт бүртгүүлэн нэвтэрч, Миний багц хэсэгт өөрийн хувьцааны хөрөнгө оруулалтын багцаа 2016.06.10-ны Баасан гарагийн 15 цагаас 2016.06.13-ны өдрийн 9 цагийн хооронд бүрдүүлнэ. 3. Бүрдүүлсэн хувьцааны багцийг screenshot хийн өөрийнхөө Facebook хаягт public тохиргоотойгоор байршуулах ба ингэхдээ …

  • 8 June

    Голд живсэн иргэдийн амь насыг аврав

    Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн “Баньдийн арал” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд гүүр барьж байсан хоёр иргэн хөвдөг гүүрний хэсгийн хамт тасраад урссан тухай дуудлага 2016.06.06-ны өдөр 14:45 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Хоёр иргэний биеийн байдал нь хэвийн. Аврагчид гүүрийг уснаас гаргах ажиллагаа зохион байгуулан ажиллаж байна. Эх сурвалж:Онцгой байдлын ерөнхий газар  

  • 8 June

    “Оросын хар шулам” Виктория Райдос Монголд ирнэ

    Оросын алдарт “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг мэдэхгүй хүн үгүй. Тэгвэл Зөн билгийн тулааны 16 дахь улирлын ялагч Виктория Райдос нь , өмнөх бүх дугааруудын ялагч нараас хамгийн шилдэг нь гэж Орос улс даяар шуугиж байна. Тэгвэл бүх шилдэг зөн билэгч нар Монголын нутагт ирж энерги авдаг заншил ёсоор тун удахгүй Монголд ирэхээр болжээ. Зөн билгийн тулааны цуврал нэвтрүүлгээр монголчуудтай эчнээ …

  • 8 June

    Монгол Улсын нэн орчин үеийн урлаг хоёр дахь удаагаа Норд-Арт

      ХБНГУ-ын Шлесвиг-Холштaйн мужийн Бюделсдорф хотноо 1999 оноос хойш жил бүр зохион байгуулагддаг “НордАрт” нь шүүгчдийн сонгон шалгаруулaлттaй, дүрслэх урлагийн бүх төрөл, хэв маягийг агуулcан Европ дахь орчин үеийн урлагийн томоохонд тооцогдох үзэсгэлэн юм. Дэлхийн өнцөг булан бүрээс сонгогдсон 250 уран бүтээлчдийн бүтээлүүдийг 22.000 м² үзэсгэлэнгийн талбай, 80.000 м² уран баримлын цэцэрлэгт хүрээлэнд 90.000 гаруй үзэгчдэд 2016 оны 06 дугаар сарын 04-нөөс 10 дугаар сарын 09 хүртэл толилуулна. …

  • 8 June

    Телевизийн алдартай хөтлөгч буудуулжээ

    Гватемалд алдартай эмч бөгөөд телевизийн хөтлөгч Виктор Вальдес Кардона буудуулсан байна. Тэрээр Чикимула хотын гудамжаар нэгэн ач хүүгийн хамт зугаалж явахад нь мотоциклтэй үл мэдэх этгээдүүд давхиж ирээд гал нээсэн аж. Талийгаачийн охины мэдэгдсэнээр, аавд нь өстөн дайсан гэхээр хүмүүс бараг байхгүй гэжээ. Вальдес Кардона телевизээр соёл урлагийн чиглэлийн нэвтрүүлэг хөтөлдөг байсан учраас ажил төрлийн холбоотойгоор түүнтэй “тооцоо бодох” үндэслэл …

  • 8 June

    Замын хавтанг солих нэрийдлээр мөнгө угаах болсон уу?

    Зуны турш үргэлжлэн орох бороо шинээр тавьсан автозамын тарыг таниулж, иргэдэд ихээхэн төвөг учруулдаг. Ус зайлуулагчгүй учраас борооны усанд автозам эвдэрч, хашлага нь нурдаг. Үүнээс шалтгаалан замын боржуур, явган хүний замын хавтанг солих ажлыг жил бүр л хийх юм. АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд 13 гудамжны шаардлага хангахгүй 9364.7 ам метр явган хүний замын хавтанг хуулж шинээр тавих болсныг нийслэлийн Захирагчийн …

  • 8 June

    Сонгуулийн сурталчилгааг олон улсад хэрхэн хийдэг талаар….

    Олон улсад сонгуулийн сурталчилгааг хэрхэн ашигладаг талаар бид сонирхлоо. Ихэнхдээ иргэдэд таалагдах гэж томоор зургаа угаалган хана, самбар зэрэгт өлгөдөг ч зөвхөн сонгуульд зориулсан тусгай “хана”-ыг дүүрэг, хороо бүрт гаргадаг байна. Ингэснээр хүсээгүй байхад гэрээр ирж хаалга “балбах” биш иргэд өөрсдөө очиж мэдээлэл авах ёстой гэдгийг ойлгуулдаг аж. Томоохон худалдааны төв захуудаас сонгуулийн сурталчилгааг хол байлгадаг ба энэ нь  иргэд …