Мэдээ мэдээлэл

August, 2016

  • 13 August

    Д.Отгондалай хүрэл медалийн болзол хангалаа

    Боксын эрэгтэй 60 кг-ын жинд тулалдаж байгаа Д.Отгондалай олимпийн хүрэл медалийн төлөөх тулалдаанаа Алжирын боксчинтой хийж, 3 үеийн турш илүүрхэж 3:0-ээр ялалт байгуулснаар “Рио-2016” зуны олимпийн наадмын хүрэл медалийн болзол хангаад байна. Тэрээр энэ сарын 15-нд мөнгөн медалийн төлөө Францын тамирчинтай тоглоно.

  • 12 August

    ӨМӨЗО-ны бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн нээгдлээ

    Монгол, Хятад хоёр орны бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий “БНХАУ-ын ӨМӨЗО-ны бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн” өнөөдөр /2016.08.12/  Мишээл экспо төвд нээгдлээ. Үзэсгэлэн худалдааг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, БНХАУ-ын Олон улсын худалдааны танхим, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар дэмжин зохион байгуулж байгаа бөгөөд Хөх хот, Бугат, Шинейн, Хянган, Ляонин зэрэг таван аймгийн 64 аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ …

  • 12 August

    1ам.доллар = 2200 төгрөг

    Ам долларын ханш огцом өссөөр байна. “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 2200 төгрөгтэй тэнцэж байна. Монголбанкны ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа долларын ханш огцом хөөрсөн. Хэрэв Засгийн газар, төв банк яаралтай арга хэмжээ авахгүй бол ханшаа ч алдаж мэдэхээр байгаа юм. Хэрэв ханшаа алдвал эдийн засагт аюул нүүрлэнэ. Тиймээс ам.долларын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар Засгийн газар доллар олох ажилдаа орохыг эдийн засагчид …

  • 12 August

    Бэр гуйх Монгол ёс заншил

    Монголчууд бидний томоохон ёс заншилын нэг бол бэр гуйх ёс юм. Аймаг аймгуудын бэр гуйх ёс нь өөр өөр байдаг. Бэр гуйх хүний зан байдал, дэг журамын талаар болон ямар хүн бэр гуйх ёстой вэ гэдэгийн талаар товч мэдээлэл өгөхийг зорьлоо. Бэр гуйгч нь хүүгийн талын элч,охины талд хүндтэй нэгэн. Зарим хүмүүс бэр гуйхдаа эх эцгийн аль нэгнь (гол нь …

  • 12 August

    ЭМ-ийн сайд А.Цогцэцэг элчин сайд хатагтай Женнифер Зимдал Галт-ыг хүлээн авч уулзав

    Уулзалтын эхэнд Элчин сайд Галт сайд А.Цогцэцэгт Эрүүл мэндийн сайдын өндөр албан тушаалд томилогдсонд баяр хүргэхийн зэрэгцээ хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэв. Эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд үүний зэрэгцээ халдварт өвчний тандалт судалгаа, урьдчилан …

  • 12 August

    Он гарсаар 93 хүн усанд осолджээ

    Хөдөө орон нутагт айл өрхүүд голын арал, тохой, эрэг дагууд бууж суурьшсанаас үерийн усанд автах тохиолдол их байгаа ажээ.Энэ он гарсаар иргэдийн болгоомжгүй байдлаас шалтгаалан усны ослоор 24 аймгийн 47 сум, нийслэлийн таван дүүрэгт нийт 78 удаагийн тохиолдлоор 93 хүн /хүүхэд-31, насанд хүрэгсэд-62/ амь насаа алджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар өссөн үзүүлэлт юм. Бага насны …

  • 12 August

    Р.Ганбат:Болц нь гүйцээгүй самар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй

    Нийслэлийн худалдаа үйлчилгээний газруудын гадна болц нь гүйцээгүй хуш модны самарыг худалдаалах нь нэмэгдсэн. Самар бэлтгэх хуулийн хугацаааравдугаар сарын 15-наасэхэлдэг. Гэвч хуш модны самарыг болц гүйцээгүй байхад иргэд хот орчмын ногоон бүс, тусгай хамгаалалттай газар, дархан цаазат “Богд хан” ууланд гарч, самар түүх болсон. Энэ талаар БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Р.Ганбатаас самрын зөвшөөрлийн талаар зарим зүйлийг тодрууллаа. -Хуш …

  • 12 August

    Хонины чөмөгний ясны шөлний гайхалтай ач тус

    Манай монголчуудын уламжлалт анагаах ухаанд хий ядаргаа, алжаал тайлах, дархлаа сэргээх зорилгоор малын ясны шөлийг олон янзаар боловсруулан хэрэглэж заншсан байдаг. Тэгвэл энэхүү арга ухаан нь өдийг хүртэл боловсронгуй хөгжиж өдөр тутмын амьдралд хэрэглэгдсээр байна. Энэ удаад хонины чөмөгний ясны шөлийг гаргаж аваад хөлдөөсөн байдлаар өдөр тутмын амьдралдаа хэрхэн олон ач тустай зүйлд хэрэглэх аргыг хүргэж байна. Ясны шөл тэр …

  • 12 August

    Өсвөрийн шатарчид Зүүн Азийн аварга боллоо

    Зүүн Азийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах АНХДУГААР тэмцээн /8-20 насны ангилалд/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Канвонь мужийн Канвонь цогцолборт 2016 оны 8 дугаар сарын 4-11-нд амжилттай болж өнгөрлөө. Тэмцээний Стандарт төрөлд 14 орны 110 шатарчид 36 цогц медалийн төлөө өрсөлдөж Монголын баг 4 алт, 4 мөнгө, 1 хүрэл хүртэж багаараа Тэргүүн байр эзэллээ. Монгол улсын шатарчдаас: Э.Амгалантэнгис (U8) – алтан …

  • 12 August

    Эмэгтэй таны хайрын түүхийг бүтээхэд зориулан бяцхан зөвлөгөө

    Гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж яваа залуу эмэгтэй таны хайрын агуу түүхд зориулж энэхүү нийтлэлийг бичиж сууна. Хэдийгээр өөрт чинь зөвлөхөөр хангалттай удаан амьдраагүй боловч өөрийн бяцхан туршлага болон олж мэдсэн мэдлэгээ ашиглан чамайг алдаа битгий гаргаасай, өөрийгөө хайрлаасай, амьдралын бэрхшээлүүдэд битгий шантраасай, хэрвээ алдаа гаргасан бол түүнээсээ болж өөрийн амжилт, аз жаргалыг бүү хүлээлгээсэй гэсэндээ ухаан бодлоо уралдуулан бичиж байн. Амьдрал асар …

  • 12 August

    Мөрөөдлийн мэт амьдардаг нисгэгч бүсгүй

    Хүн болгон мөрөөддөг ч мөрөөдөлдөө хүрч чаддаг нь цөөн. Энэхүү эмэгтэйг Мария Петтерссон гэдэг бөгөөд Шведийн нисэх хүчинд ажилладаг. Тэрээр спортоор хичээллэж, олон орноор аялж, өөрийнхөө хүссэн бүхнийг хийж чаддаг эмэгтэй юм. Сүүлийн үед түүнийг дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс сонжих болжээ.  Учир нь олон орноор аяласан зураг, иогоор хичээллэж буй уян бие, гоо үзэсгэлэнт байдал, онгоцон доторх зургуудыг харсан дагагчид нь …

  • 12 August

    Тайланд улсын зорьж буй хүмүүст сэрэмжтэй байхыг анхааруулж байна

    2016 оны 8 дугаар сарын 11-ний шөнөөс 8 дугаар сарын 12-ны өглөө хүртэлх 12 цагийн хугацаанд Тайландын өмнөд хэсэгт орших Прачуап Кири Кан мужийн Хуа Хин (Hua Hin) дүүрэг, Панг На (Phang Nga), Пукет (Phuket), Сурат Тани (Surat Thani) Транг (Trang) зэрэг мужид нийт 8 удаагийн дэлбэрэлт болсны улмаас 4 хүн амь насаа алдаж, олон арван хүн гэмтсэн байна. Иймд …

  • 12 August

    Гавьяат хуульч Ж.Гомбодорж Монгол улсын прокурорын байгууллагын 50 жилийн түүхийг бичилцжээ

    Prokuror.mn Прокурорын албаны өдөрт зориулсан дугаарын хүндэт зочноор Монгол Улсын гавьяат хуульч Жигжидийн Гомбодорж гуайг урьсан юм. Тэрээр 1955-1988 онуудад Аймгийн прокурорын туслах прокурор,аймгийн прокурор, Улсын прокурорын газарт Шалган зааварлах хэлтсийн дарга, Улсын прокурорын туслахаар тус тус ажилласны гадна 1990-2007 он хүртэл цагаатгалын ажил хариуцсан прокуророор ажиллаж байсан. Улаанбаатар хотын прокуророор тасралтгүй 14 жил ажилласан байна. Эдүгээ 92 насыг зооглож байгаа …

  • 12 August

    Тэмээн жингийн цуваа тэнгэрээ тээгээд наашлан айсуй

    Төв Азийн нүүдэлчид 5000 жилийн тэртээ гаршуулсан аймаар амьтны тухай эрт цагийн судар номноо тэмдэглэсэн байдаг. “Хэвтэхдээ хоёр шатлал дамжих бөгөөд залааны хоёр, өвдөгний хоёр, тойгны хоёр, өвчүүний нэг нийт 7 сайраараа газар тулж өвлийн хүйтний хөрсөн дээрх 60-70 хэм хүйтэн, зуны 30-40 хэм дулаанаас биеэ хамгаална. Туулай мэт сэтэрхий уруултай, өргөс ихтэй бутлаг ургамлаар хооллох үед нь баруун зүүн …

  • 12 August

    Санхүүгийн зохицуулах хороо оновчтой бүтэц, цомхон удирдлагатай ажиллана

    Санхүүгийн зохицуулах хороо өчигдрийн хуралдаанаараатус хорооны ажлын албаны бүтцийг 7 газар, 4 хэлтэс, 2 алба, нийт 13 нэгж, 14 удирдлагатай байхаар баталлаа.Өмнө нь угажлын алба дарга, орлогч дарга гэсэн давхар удирдлага бүхий 7 газар, тус тусын удирдлагатай 17 хэлтэс, 5 алба, нийт 29 нэгж, 36 удирдах албан тушаалтантайгаар ажиллаж байсан юм. Шинэ бүтэц батлагдсанаар хорооны удирдах албан тушаалтнууд буюу дарга …