Мэдээ мэдээлэл

August, 2016

  • 12 August

    Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж:Ээж аавууд хүүгээ сайн хүн болгоё гэвэл цэрэгт явуулах хэрэгтэй

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр “Оюутан цэрэг” хөтөлбөрийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Эрхэм генерал, офицер, ахлагч нар аа, Эрхэм оюутан залуус, дайчид аа, Эрхэм хүндэт иргэд ээ, Монгол айлд хүүгээр бүл нэмэхэд “эх орноо манах эр цэрэгтэй боллоо” хэмээн бэлгэшээдэг. Монголын сайхан эх орноо, ард түмнээ айх аюулгүй, амар жимэр …

  • 12 August

    Оюутан цэргүүд тангараг өргөлөө

     Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн Засгийн газарт чиглэл өгсөн 2013 оны 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 тоот тогтоолын дагуу Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд нар хамтарсан тушаал гаргаж 2014 оны дөрөвдүгээр сараас “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон даяар эхлүүлсэн билээ. “Оюутан цэрэг-2016” хөтөлбөр амжилттай өндөрлөж, Чингисийн талбай дээр энэ оны оюутан цэргүүд эх орондоо үнэнч …

  • 12 August

    Польш 2022 он гэхэд хамгийн баян 20 орны тоонд багтана

    Польш улсын ерөнхий сайд Дональд Туск 2022 он гэхэд дэлхийн хамгийн баян орнуудын тоонд багтана гэж мэдэгдэж байсан. Энэ хугацаа болоход 4 жил үлдлээ. 2014-2020 онд Европын холбооны хөрөнгө оруулалтын ачаар эдийн засгаа өсгөх боломжтой гэж үзэж байна. Польш улсад өгөх Европын хөрөнгө оруулалт 170 сая долларт хүрэх юм. Тиймээс дотоодын нийт бүтээгдэхүүнээ Европын холбооны дунджаас дээгүүрт хүргэнэ гэж тооцоолжээ. …

  • 12 August

    Харвинг арилгах энгийн арга

    Унжсан харвин, гэдэстэй байна гэдэг эрэгтэй эмэгтэй аль ч хүйсийн хүний хувьд таатай хэрэг биш. Хувь хүний гадаад гоо сайхан, өөрийгөө үнэлэх үнэлэмжинд сөргөөр нөлөөлдөг энэ зүйл хоол хүнсний буруу хэрэглээ, амьдралын буруу хэв маяг, дасгал хөдөлгөөний дутагдлаас үүсэн бий болдог. Хүн бүхний таашаадаггүй энэ зүйл нэгэнт таны биед бий болчихсон бол одооноос эхлэн арилгах арга хэмжээнүүдийг авч эхлэх хэрэгтэй. …

  • 12 August

    Цэцэрлэгт 6000 хүүхэд нэмж бүртгэнэ

    Цэцэрлэгийн бүртгэлийг энэ жил нийслэлийн Боловсролын газраас хариуцан явуулна. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр хүүхдүүдийг бүртгэх бөгөөд сугалаанаас өөр аргаар хүүхэд элсүүлнэ гэж албаныхан хэлжээ. Өнгөрсөн жил мөн л түвэг учруулахгүй гэсэн боловч хүмүүс хоёр, гурав хоног дугаарласан юм. Урьдчилсан тоон мэдээгээр орон нутагт цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 84.6 хувийг, нийслэлд 70 гаруй хувийг цэцэрлэгт хамруулах боломжтой аж. Мөн …

  • 12 August

    Улаанбаатар хотод Энэтхэг, Монголын хамтарсан сургууль барина

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, доктор Сүреш Бабуг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Бүгд найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, доктор Сүреш Бабу “Юуны өмнө Улаанбаатар хотын даргаар сонгогдсонд баяр хүргэе. Бүгд …

  • 12 August

    Стресс, ядаргаа тайлах 11 хүнс

    Стресс юунаас ч үүдэлтэй байж болно. Хүн стресстэй үедээ өөрөө ч мэдэхгүй их иддэгийг мэдэх үү? Стресс гэдэг ойлголтонд ямар нэгэн шалтгаанаас болж хүний сэтгэл санаа хямрах, уурлаж бухимдах, гуниглах, өөртөө итгэлгүй болох гэх мэт сэтгэл зүйн олон ойлголт багтах ба энэ үед хүн өөрийгөө тайвшруулж стресснээс гарах ямар нэгэн үйлдэл хийх хэрэгтэй. Үгүй бол стресс нь удаан давтагдсанаар нойргүйдэл, …

  • 12 August

    Өвөр Монголын хэвлэлд гарсан “хар алтны эрэлт ба үнэ” нийтлэл бидэнд юуг өгүүлнэ вэ

    Хятадын зах зээлээс хамааралтай манай нүүрс экспортлогчдод ихэд хэрэгтэй гэмээр нэгэн нийтлэл Өвөр Монголын хэвлэлд гарчээ. Хар алтны эрэлт ба үнэ Эхний хагас жилийн тойм Эхний хагас жилийн байдлаар бүс нутгийн нүүрсний үйлдвэрлэл үргэлжлэн буурч, зарим нүүрсний төрлийн үнэ бага багаар өсч үйлдвэрлэлийн аюулгүй байдал ерөнхийдөө тогтвортой байна. Үйлдвэрлэл, маркетингийн нөхцөл Эрэлт хэрэгцээ дутагдаж байгаа болон үйлдвэрлэлийн бууралтын нөлөөнөөс болж, …

  • 12 August

    Дорноговь аймгийн замын цагдаагийн тасаг хяналт шалгалт хийн ажиллаж байна

    Замын цагдаагийн газраас 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 25-ны өдрийн хооронд улсын хэмжээнд “ХАМГААЛАХ БҮС, ХАМГААЛАЛТЫН СУУДАЛ” нэгдсэн арга хэмжээг “ХАМГААЛАХ БҮС ХАМГААЛАГДСАН АМЬДРАЛ” уриан дор зохион байгуулж билээ. Тус арга хэмжээний хүрээнд Дорноговь аймгийн Замын цагдаагийн тасаг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор босоо тэнхлэгийн 3-н замын уулзварт хяналт шалгалт хийн ажиллаж байна. Замын …

  • 12 August

    Өнөөдөр Д.Отгондалай, Б.Тэмүүлэн, Б.Есүй нар тэмцээнтэй

    Монголын баг тамирчид өнөөдөр жүдо бөх, бокс болон усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөнө. Олимпийн наадмын эхний өдөр эхэлсэн жүдо бөхийн төрлийн тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Эрэгтэйчүүдийн +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жингийн барилдаан үлдээд байгаа юм. Олимпийн наадамд тугчийн үүргийг гүйцэтгэсэн Б.Тэмүүлэн энэ өдөр барилдана. Эрэгтэй +100 кг-ын жинд 31 орны жүдоч өрсөлдөнө. Б.Тэмүүлэн “А” хэсэгт багтсан бөгөөд Алжирын бөх Амине Мохаммед …

  • 12 August

    Кенийн ерөнхийлөгч Хятадын ГХ-ны сайдыг хүлээн авч уулзав

    Энэ сарын 10-нд Кенийн ерөнхийлөгч Ухуру Кенятта Найроби дахь ерөнхийлөгчийн ордондоо Хятадын ГХ-ны сайд Ван И-г хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Ухуру Кенятта: Хятад улс бол Кенийн найдвартай анд, чухал түнш юм. Урт хугацааны турш хоёр орон чухал асуудлуудад бие биеэ ойлгож, дэмжиж ирлээ. Хятад улс Кенийн нийгэм, эдийн засгийн хөгжилд тусалж байгаа явдалд бид баярлан талархаж байна. Кени, Хятадын …

  • 12 August

    Хятад улс 7 сарын хугацаанд 300 сая гаруй гар утас борлуулав

    Хятадын гар утасны зах зээл шинэ цаг үеийг туулж, дотооддоо үйлдвэрлэсэн гар утасны брэнд дотоодын зах зээлийн 90 орчим хувийг эзлэн, Apple, Samsung брэндийн гар утасны хэрэглээ буурах байдал гарчээ. Хятадын мэдээлэл холбооны судалгааны хүрээлэнгээс гаргасан бүртгэлээс үзэхэд, 2016 оны 1-7-р сард, Хятадын дотоодын гар утасны зах зээлийн борлуулалтын хэмжээ 304 сая ширхэгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.1 …

  • 12 August

    Сүхбаатар дүүргийн орон сууцны 7 дугаар хороолол орчмын эхний ээлжийн дулаан хангамжийн ажлын хөрөнгийг шийдвэрлэлээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо,орон сууцны 7 дугаар хороолол орчим Б хэсэгчилсэн талбайн эхний ээлжийн дулаан хангамжийн ажлыг зохион байгуулах тухай” А/601 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2016 оны 6 дугаар хурлын “Үүрэг өгөх тухай” тэмдэглэлийн дагуу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, орон сууцны 7 дугаар …

  • 12 August

    Ургамлын тоосны харшлаас урьдчилан сэргийлье

    Харшил өвчин, харшлын сорил гэж юу вэ?  Дулааны улиралд хүмүүсийг зовоодог зүйл бол яах аргагүй харшил. Хэрэв та харшилтай бол таны бие махбод ямар нэгэн зүйлд хэт хүчтэй хариу урвал үзүүлж байна гэсэн үг. Харшлын урвал үзүүлэх боломжтой бүхий л зүйлсийг бид харшил төрүүлэгч буюу аллерген гэдэг. Энэхүү өвөрмөц харшилтөрүүлэгчийг илрүүлэхийн тулд харшлын эмч нар таны арьсанд сорил тавих болон зарим …

  • 12 August

    Чойжин ламын сүм музейн цогцолборыг танилцуулж байна

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс хотын иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр танилцуулж байгаа билээ. Энэ удаад Улаанбаатар хотод зорьж үзэх таван сүм хийдээс Чойжин ламын сүм музейн цогцолборын түүхийг гэрэл зургийн хамт хүргэж байна. Товч түүх: VIII …