Мэдээ мэдээлэл

August, 2016

  • 9 August

    Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд

    Өнөөдөр буюу наймдугаар сарын 09-ний мягмар гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг: 10.30-17.30 цагт: 19-р хороо Тамирчны 1-7-р гудамж, 1, 2, 3, 45-р байр, Онч мэргэн өрхийн эмнэлэг болон тэдгээрийн ойр орчмоор 11.00-13.00, 15.00-17.00 цагт: 6, 18-р хороо Дамдинсүрэнгийн 43, 56, 58, 59, 63, 65, …

  • 9 August

    Япон Улс манайхаас нүүрс худалдан авах санал тавив

    Япон Улсын Төвийн бүсийн Цахилгаан компани Монгол Улсаас нүүрс худалдан авах санал тавьсан талаар Эрчим хүчний яамнаас мэдээлэв. Өчигдөр буюу энэ сарын 08-нд Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга Япон Улсын Шизуоки мужийн Засаг дарга Кавакацү Хэйта тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын эхэнд Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга”Саяхан болсон УИХ-ын сонгуулиар МАН олонхийн суудал авч, Засгийн газраа дангаараа бүрдүүлсэн. Шинэ …

  • 9 August

    Мөнгө тогтоох гайхалтай арга

    Танд ирж буй орлого 10 000 ч бай, тэрбум ч бай ирэх бүрдээ том жижиг биетэй ирдэг. Тухайн орлогоос дээжийг нь авч өөртөө үлдээж байгаарай. Харин үлдсэнийг нь бүгдийг нь үрсэн ч болно. Нар жаргасны дараа мөнгөө тоолбол мөнгө тогтдоггүй, өглөө тоолж байгаарай. Нар жаргаснаас хойш эд хөрөнгө, мөнгөө гадагш гаргаж болохгүй. Орой үдэш хогоо хаявал ядуурч хоосроно.  Машин байр …

  • 9 August

    “Их 20”-ийн бүлгийн Ханжөүгийн дээд уулзалт сарын дараа болно

    “Их 20”-ийн бүлгийн Ханжөүгийн дээд уулзалт нэг сарын дараа болно. Зохион байгуулагч Ханжөү хот бүх хүчээ төвлөрүүлэн, дээд уулзалтын бэлтгэл ажлуудыг хийж  байна. Ханжөү хотын иргэн 70 хүрсэн өндөр настан хатагтай Хао Шючинь энэ зун маш яаруу байлаа. “Их 20”-ийн бүлгийн Ханжөүгийн дээд уулзалтын хорооллын сайн дурынхны хувиар, аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд, тэрээр өдөр бүр эргүүлийн тэмдгээ зүүж, хорооллын ойр …

  • 9 August

    Үер усны аюулаас сэргийлнэ үү

    2016 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн оройн 16 цаг орчим Увс аймгийн Улаангом суманд орсон хүчтэй аадар борооны улмаас үер усны гамшиг болсон байна. Тиймээс ард иргэд та бүхэн үер усны аюулаас сэрэмжлээрэй. Нийт нутагт үертэй голуудын мэдээлэл, борооны талаарх мэдээллийг tsag-agaar.mn сайтаас үзээрэй.

  • 9 August

    БХБ-ын сайд Г.Мөнхбаяр Монголын Барилгачдын холбооны удирдлагуудтай уулзлаа

    Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өнөөдөр Монголын Барилгачдын холбооны тэргүүн М.Батбаатартай уулзав. Тус холбоо байгуулагдаад 26 жил болж буй. Үе үеийн олон мянган барилгачдыг эгнээндээ нэгтгэсэн энэ байгууллагын хувьд түүхэн чухал үе ирээд байгаа тул салбарын сайдаа зорьж уулзсан нь энэ. Учир нь Монгол Улсын хөгжил дэвшлийн түүхийг бичилцэж, их бүтээн байгуулалт, барилгын салбарт өөрийн хүн ирсэн учир цаг хугацааны …

  • 9 August

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Син Хайминтай уулзав

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хайминийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Син Хаймин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны мэндчилгээг уламжлаад, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-д айлчлахыг урьсныг тэмдэглэв. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Элчин сайд Син Хайминийг Монгол, Хятадын иж …

  • 9 August

    Б.Лакшми:”Стэнд Бай” хөтөлбөрт хамрагдвал долларын ханш тогтворжино

    Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа. -Эдийн засгийн хүндрэлээс гарах хамгийн бодитой арга, гарц гэвэл та юуг онцлох вэ? – Одоогийн хүндрэлээс гарах хамгийн бодитой гарц бол “Стэнд бай” хөтөлбөр. Эдийн засаг нэлээд хүндэрчихлээ. Валютын нөөц сайн биш учраас долларын ханш нэмэгдэх магадлал өндөр байгаа. Наймдугаар сарын сүүл есдүгээр сараас долларын ханш эрс өсдөг хандлага ажиглагддаг. …

  • 9 August

    Н.Энхбаяр: Нотлох баримтгүй зүйлүүдэд үндэслэн миний эрхэнд халдаж байна

    АТГ-ынхан өнгөрсөн баасан гаригт МАХН-ын дарга Н.Энхбаярын өрөөнд хүч түрэн дайрч орж байцаалт өгөхийг шаардсан нь олон нийтийг сэрдхийлгэж түгшээлээ. Нийтдээ 30 гаруй хүн тус намын байранд ирсэн. Түүнээс 10 гаруй хүн Н.Энхбаярын өрөөнд дайран орж дотроос нь түгжин нэг цаг орчим байсан. УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Н.Энхбаярын хүү Э.Батшугар нар орох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан …

  • 9 August

    10 дугаар хороолол орчимд 08 сарын 25 хүртэл хэрэглээний халуун ус хязгаарлана

    Дулааны шугам тоноглолд хийх зуны засварын ажлыг батлагдсан графикийн дагуу хийж байна.  Хуваарийн дагуу өнөөдрөөс Гуравдугаар эмнэлэг, Сувилагчийн сургууль, Гэмтлийн эмнэлэг, Говь саун орчмын орон сууц, албан газрууд, 25 дугаар эмийн сан, УБ палас, 10-р хороолол, Москва хороолол, Цахилгаан тээвэр ХК, Ханын материал, Содон хороолол орчмын орон сууц, албан  газруудын хэрэглээний халуун усыг түр хязгаарлаж 08 сарын 08-наас 08 сарын …

  • 9 August

    Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой дамбадаржаа хийдийн цогцолборыг танилцуулж байна

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс нийслэлийн иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалт газрыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр танилцуулж байгаа билээ. Энэ удаа Улаанбаатар хотод зорьж үзэх дараах таван сүм хийдээс Дамбадаржаа хийдийн цогцолборын түүхийг гэрэл зургийн хамт танилцуулж байна. 1. Дамбадаржаа хийдийн цогцолбор …

  • 9 August

    Зүүн болон төвийн бүсийн малын эмч нарын зөвлөгөөн боллоо

    Энэ сарын 4-6-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд зүүн болон төвийн бүсийн малын эмч нарын сургалт семинарыг “Мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгууллаа. Семинарт ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн тэргүүтэй албаны хүмүүс болон найман аймгийн 300 гаруй малын эмч, мэргэжилтнүүд, Мал эмнэлэг үржлийн газар, УМЭАЦТЛ, МЭЭСБУЛ, Мал эмнэлгийн хүрээлэн, ХААИС-ийн Мал эмнэлэг, биотехнологийн сургуулийн эрдэмтэн, судлаачид болон НҮБ-ийн ХААБ-аас …

  • 9 August

    Улаанбаатар хотын гэрэлтүүлэг 96,63 хувьтай асч байна

    Нийслэлийн зургаан дүүргийн гэрэлтүүлэг 08 сарын 07-ны өдрийн байдлаар 96.63 хувийн асалттай байгаагаас Баянгол дүүрэг 90 хувь, Баянзүрх дүүрэг 99.2 хувь, Чингэлтэй дүүрэг 99.85 хувь, Сүхбаатар дүүрэг 97.30 хувь, Сонгинохайрхан дүүрэг 97.10 хувь, Хан-Уул дүүрэг 96 хувийн асалттай байна. Асалт хангалтгүй байгаа гудамжуудын гэрэлтүүлгийг засварлах ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас шуурхай зохион байгуулж, арга хэмжээ авч байна гэж Нийтийн …

  • 9 August

    Орон нутгийн зарим замуудыг түр хаалаа

    Их хэмжээний устай, үргэлжилсэн бороо орж, үер буусны улмаас зорчих боломжгүй болсон орон нутгийн зарим автозамын хөдөлгөөнийг түр хаалаа. Тодруулбал, Арвайхээр-Баянхонгор чиглэлийн А0302 дугаартай улсын чанартай авто замын 118 дахь км-т /Шаргын бригадын ар/ төмөр бетон гүүрийн дамжих хавтан, дэр бетон хөндийрч зорчих хэсгээр автотээврийн хэрэгсэл нэвтрэх боломжгүй болсон байна. Иймээс уг замын хөдөлгөөний хааж, тэмдэг тэмдэглэгээ байрлуулан түр зам гаргажээ. Мөн Баянхонгор-Шаргалжуутын чиглэлийн авто замын …