Мэдээ мэдээлэл

August, 2016

  • 8 August

    Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь

    Өнөөдөр буюу наймдугаар сарын 08-ны даваа гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10.30-17.30 цагт: 22-р хороо Өлгийн 3, 16, 18, 19, 20, 31,  Ойн 1, 2-р гудамж, 69А, Б, 88, 89, 91, 106-р байр,  Зүтгэл найдвар ЗБН, МЦХ ХК, ШУТИС-ийн ХМТС-ийн дотуур байр болон тэдгээрийн …

  • 8 August

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Өдрийн эхний хагаст таны эрч хүч сул байна. Халдварт өвчин хатгаа тусч болзошгүй. Хэрвээ та цагийг нь олж зохих арга хэмжээг авбал нөхцөл байдал илт сайжирна. Урьдын адил ажил хэрэгч, эрч хүчээр дүүрэн байх болно. Шинэ хайр дурлалын харилцаа сайнтай муутай тулгарах бөгөөд энэ нь таныг энэ харилцааны үнэ цэнэ юу болох, зарим нэг зүйлээс татгалзан байж хадгалсаар …

  • 8 August

    Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

    Малчид, ард иргэдийн анхааралд: 9-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар бороошиж сэрүүсэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2016 оны наймдугаар сарын 08-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөөс секундэд 6-11 …

  • 8 August

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 08. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 6. Сумъяа гараг. Тэргүүн дагуул одтой, гурван хөх мэнгэтэй хар нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 40 минутад мандан, 20 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. …

  • 6 August

    Бодит хөрсөнд буухдаа “хөлөө хугалчихсан” Монголын эдийн засаг

    Монголбанкнаас зарласан ам.долларын ханш өчигдөр л 2090 төгрөгтэй тэнцэж байлаа. Энэ нь үндэсний мөнгөн тэмдэгт валютын өмнө гараа улам өндөрт өргөж, ханш нь оны эхнээс 3.6, өмнөх оныхоо мөн үеэс 4.3 хувиар суларсан үзүүлэлт юм. Гэсэн ч дунд хугацаандаа төлбөрийн тэнцэл алдагдалгүй гарах магадлалтайг Монголбанкнаас мэдээлж байна. Үүний тулд Төв банк долоо хоног тутам хоёр удаа интервенц хийж, ам.долларын ханшийг …

  • 6 August

    “МУБИС-Хүй долоон худаг” чиглэлийн автобус иргэдэд үнэгүй үйлчилж байна

      “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ЗДТГ, Бурханы шашны сүм, хийдүүдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам-2016” шашин соёлын наадмыг энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулж байна. Даншиг наадмын үеэр Нийслэлийн тээврийн газраас том оврын 15 автобусыг “МУБИС-Хүй долоон худаг” гэсэн чиглэлд үнэгүй явуулахаар болсон. Тэгвэл Хүй долоон худаг  уруу явах автобус нь өнөөдөр өглөөний 08:00 цагаас эхлэн МУБИС-аас иргэдэд …

  • 6 August

    Ж.Гантөгс урьдчилсан харваанд 24-р байр эзэллээ

    Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадмын спортын төрлүүд нээлтийн өмнө үргэлжлэн явагдаж байна. Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээнээр эхэлсэн “Рио-2016” наадам өнөөдөр байт харвааны урьдчилсан харваагаар эхэллээ. Байт харвааны эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон багийн урьдчилсан харваа явагдана. Манай улсаас эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОУХМ Ж.Гантөгс өрсөлдөж байна. Харваачид 70 метрийн зайд зургаан сумаар 12 цуврал харвааг хийх бөгөөд нийт авсан оноогоороо 1-64-р …

  • 5 August

    Рио 2016: Домогт Пеле олимпийн бамбарыг асаана

    “Рио 2016″ зуны олимпийн наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн хэдийнээ эхлэсэн боловч дэлхий даяар тэсэн яадан хүлээж буй мөч бол алдарт “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд болох Олимпийн нээлтийн ёслолын ажиллагаа. Рио Де Жанейро хотод орой харин Монголын цагаар маргааш өглөөний 7 цаг 40 минутад эхлэх нээлтийн ажиллагааг 3 тэрбум хүн үзнэ гэсэн урьдчилсан таамаг байна. Тус улсын олимп зохион байгуулах …

  • 5 August

    Ус, үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

    2016 оны наймдугаар сарын 05-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум орчмоор үерийн аюултай түвшинг 10 см даван хүчтэй үерлэж байна. Мөн Хөвсгөлийн уулсаас эх авах Үүр гол Цагаан-Үүр сум орчмоор үерийн түвшинг 80 см тус тус давж үерлэж байна. Иймд дээрх  голуудын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэд, аялал …

  • 5 August

    Нийтийн албанд томилогдсон албан тушаалтнууд 30 хоногийн дотор ХАСХОМ-ээ бүртгүүлнэ үү

    Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөсурьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасны дагуу УлсынИх Хурал, Засгийн газраас томилогддог албан тушаалтнууд тухайн албан тушаалд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болонхөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах үүрэгтэй. Иймд Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаанаар томилогдсон төрийн …

  • 5 August

    М.Батбаяр, Г.Тэнгэр, Т.Аубакар нарыг хувийн ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзжээ

    Авлигатай тэмцэх газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх чиг үүргийг …

  • 5 August

    “Рио 2016”: Олимпийн нээлтээс татгалзсан алдартнууд

    Бразилийн Рио Де Жанейро хотноо өнөөдөр XXX удаагийн зуны олимп эхлэх билээ. Олимпийн нээлтийн үеэр олон орны удирдагчид, соёл урлагийн алдартнууд оролцож, баг тамирчдаа дэмждэг уламжлалтай билээ. Тэгвэл олимпийн нээлтэд оролцохоос татгалзсан алдартнуудын мэдээллийг “www.dailymail.co.uk” нийтэлжээ. Бразилийн хэвлэлүүд “Алдартнуудын ихэнх нь зика вирусаас эмээж байна” хэмээн бичсэн байна. Дэниэл Крэйг     “Жеймс Бонд” цувралын од Британийн нэрт жүжигчин  Дэниэл Крэйг …

  • 5 August

    Дэлхийн хамгийн урт шилэн гүүрний нээлт Хятадад боллоо

    “Цагирагласан луу” хэмээх нэртэй дэлхийн хамгийн урт шилэн гүүр Хятадын Хунань мужийн Зан Жиа Жей үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нээгджээ. Энэхүү гүүр нь 300 метрийн гүнтэй уулын хөндийн дээгүүр, газраас 450 метрийн өндөрт тавигдсан байна. Шилэн гүүрнээс Тианмен уул болон Хунань арал тэр чигтээ харагдах бөгөөд аль хэдийнэ хэдэн сая жуулчид цуглуулаад байгаа ажээ. Тус гүүрний бат бөх, аюулгүй байдлыг шалгаж …