Мэдээ мэдээлэл

August, 2016

  • 4 August

    ЗХА-ийн хотуудын дарга нарын “Хотуудын ногоон өсөлт-эрчим хүчний ногоон шийдлүүд ” сэдэвт форум эхэллээ

    Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын “Хотуудын ногоон өсөлт – Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдэвт форум өнөөдөр  Туушин зочид буудлын Соёмбо танхимд эхэллээ. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг анх удаа Улаанбаатар хотноо 2014 онд “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдвээр зохион байгуулж, форумаас Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, томоохон зорилт хөтөлбөрүүд, шинэ …

  • 4 August

    Халууны үед татгалзах хоол хүнс

    Дулааны улиралд ч ялгаагүй хоол хүнсэн дээрээ анхаарч байх нь чухал. Татгалзах зүйлсийн талаар мэдээлэл хүргэе. Юунаас Яагаад Зайрмаг    Их халууцсан үед хэрэглэхэд халуун хүйтэн харшиж хоолой өвдөх,        ханиад хүрэх  магадлал өндөрсдөг Ундаа, усыг хэт их хөргөж хэрэглэх Өндөг, хиамжигнэмэг, бялуу гэх мэтхадгалалтын хугацаа, нарийн горим шаарддаг бүтээгдэхүүнүүд     Өвчин үүсгэгчид үржих таатай орчин болж …

  • 4 August

    9 сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн заалтууд

    -МАНСУУРУУЛАХ БОДИС, СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ ЭМ БЭЛДМЭЛ ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ЖОЛОО БАРИВАЛ 7-30 ХОНОГ БАРИВЧИЛНА- 1996 онд батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг есдүгээр сарын 1-нийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөнө.  Харин есдүгээр сарын 1-нээс хойш  тус хуулийн шинэчилсэн найруулгаар замын хөдөлгөөний журмыг зохицуулна. Шинэчилсэн найруулгад ямар ямар заалтууд багтсаныг танилцуулж байна. 27.1. Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн …

  • 4 August

    4 настай хүүгийн аминд хүрсэн нохойны эзэн давж заалдана

    Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрөгч гуравдугаар сард дөрвөн настай хүү Дундад Ази үүлдрийн нохойд хоолой тус газраа уруулж, амь насаа  харамсалтайгаар алдсан хэрэг гарсан билээ. Тэгвэл нохойгоо хашаандаа сул тавьж, хашаа даган хунгарласан цасаар дамжин хашаанаасаа гарч бага насны хүүхэд урж амь насыг нь хохироосон нохойны эзэн Б-д Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ЭХ-ийн 201,2-т зааснаар буруутгаж 2.6 …

  • 4 August

    ЭМ-ийн сайд СХД-ийн эмч, нийслэлийн түргэн тусламжийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сайдын ажлын гараагаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гол хэсэг болох анхан, хоёрдогч шатлалын болон яаралтай түргэн тусламжийн үйлчилгээтэй танилцахаар Нийслэлийн СХД-ийн ЭМН, Нэгдсэн эмнэлэг, Батцэцэн өрхийн эрүүл мэндийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа. Нийслэлийн СХД-ийн ЭМН-ийн хувьд тус дүүрэгт орон сууцны хороолол шинээр баригдаж байгаагаас үйлчлэх хүрээний хүн амын …

  • 4 August

    АН-ын бүлгээс УИХ-ын даргад шаардлага хүргүүлэв

    УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүдийг ажлаас чөлөөлөх асуудлыг эсэргүүцэж, УИХ-ын дарга М.Энхболд, МАН-ын бүлэгт шаардлага хүргүүлжээ. УИХ-ын чуулган өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа тул тэднийг чөлөөлж, орны хүнийг нь томилох асуудлыг хэлэлцэх үед АН-ын бүлэг ажлын гурав хоногийн завсарлага авсан билээ. АН-ын бүлгээс Төрийн …

  • 4 August

    Төсвийн байнгын хороо УИХ-ын 2016 оны төсвийн тодотголын саналыг дэмжлээ

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны /2016.08.03/ хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын 2016 оны төсвийн тодотголын саналыг хэлэлцэж, танилцуулгыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хийлээ. Тэрээр, “Улсын Их Хурлын тухай хуулийн 42.2-т Улсын Их Хурлын Тамгын газар Улсын Их хурлын төсвийн төслийг Улсын Их Хурлын даргын зөвлөлтэй зөвшилцсөний дараа Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. Мөн хуулийн …

  • 4 August

    Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг сунгалаа

    Өчигдөрийн засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Төслийн гол зохицуулалт нь  2016 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх дээрх хоёр хуулийн мөрдөж эхлэх хугацааг 2017 оны долдугаар  сарын 1 болгож сунгах тухай юм.  Энэ хугацаанд эдгээр хуулийг дагаж, мөрдөх бэлтгэл ажлуудыг хангах юм.

  • 4 August

    Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгууллаа

    Өчигдөрийн засгийн газрын ээлжит хуралдаанаар засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтэц орон тооны хязгаарыг шинэчлэн баталлаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь газар, хэлтэс алба бүхий 12 бүтэцтэй ажиллахаар боллоо. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг шинээр байгуулахаар боллоо. Сүүлийн жилүүдэд арбитрын маргаан олноор гарах болсон. Дэлхийн банкны судалгаагаар энэ төрлийн маргааныг шийдвэрлэхэд ойролцоогоор …

  • 4 August

    М.Энхболд: Засгийн газрын төрийн хуулийг үл хайхран зөрчдөг алдааг давтах ёсгүй

    Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүд бид тангарагаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд хуульд заасан зохион байгуулалтын ажлаа амжилттай хэлэлцэн шийдвэрлэж, Анхдугаар чуулганаа өндөрлөх гэж байна. Анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын дарга, дэд дарга сонгогдож, Байнгын хороодыг байгуулж, түүний удирдлагыг сонголоо. …

  • 4 August

    “Хотын ногоон шийдлүүд-2016” үзэсгэлэн нээгдлээ

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум  3 дахь жилдээ “Хотуудын ногоон өсөлт-Эрчим хүчний ногоон шийдлүүд”  сэдвийн хүрээнд 2016 оны 08 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд  Улаанбаатар хотноо болж байна. Форумын хүрээнд байгаль орчноо хайрлан хамгаалах, байгальд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж,  байгууллага, иргэдийн бүтээл, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулан сурталчлах …