Энэ удаагийн хуралдаанаар яамдын дэд сайд нарыг томилсон билээ. 13 дэд сайд нэр дэвшсэн ч Засгийн газрын хуралдаанаас 10-ыг томилсон. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Отгонбаяр “Өчигдрийн хуралдаанаар буюу ажлын цаг дуусах үед АТГ-аас 10 хүний ашиг сонирхлын зөрчилтэй эсэх лавлагааг ирүүлсэн байсныг хэлэлцсэн. Үлдсэн гурван сайдын лавлагааг АТГ-аас ирүүлэх үү, ирүүлж амжаагүй юу гэдгийг Засгийн газар …
Мэдээ мэдээлэл
August, 2016
-
4 August
Мөнгө тараасан гэх гишүүдийг дахин шалгуулахаар болжээ
АН-ын ҮЗХ энэ сарын 25-нд хуралдахаар болсон тухай өнөөдөр АН-ынхан мэдэгдлээ. Уг хуралдаанаар өмнөх хуралдаанаар хэлэлцээгүй асуудлаа хэлэлцэх юм байна. Мөн тус намын өнгөрсөн долдугаар сарын сүүлээр байгуулагдсан Гүйцэтгэх зөвлөлийн Онцгой комиссоос мэдээлэл хийсэн юм. Тэд хууль зөрчсөн үйлдэлд дүгнэлт хийж олон нийтэд мэдээлэх, хууль хяналтын байгууллагад хандах ажиллагааг зохион байгуулах бөгөөд тус комисст иргэдийн зүгээс 200 гаруй өргөдөл, гомдол …
-
4 August
Монголд болж буй байгалийн гамшиг ба эль-нино
Энд тэнд үер усны аюул дэлдэж, эрдэнэт хүний амь эрсэдсэн мэдээгээр өглөө бүрийг угтсаар зуны улирал шувтарлаа. Энэ зуны цаг уурын нөхцөл байдал, түүнийг дагасан байгалийн ааш, аяг нэг л ёозгүй. Үерлэсэн томоохон гол мөрөнд хөл алдаж, эсвэл санамсаргүйгээс усанд живж нас барсан хүмүүсийн тоо 75-д хүрэв. Эхний долоон сарын энэ үзүүлэлт өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд тохиолдсон усны ослын 90 …
-
4 August
Японы батлан хамгаалахын сайдаар Томоми Инада томилогдлоо
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Батлан хамгаалахын сайдаар консерватив намын гишүүн Томоми Инадаг өнгөрсөн лхагва гаригт томилсон байна. Тэрбээр эдийн засгийн бүс нутгийн харилцаа холбоог сайжруулж ажиллахаа амлав. Инада нь 57 настай бөгөөд хуульч мэргэжилтэй.
-
4 August
Хоолонд нь сэргээш нууцаар хийсэн нь илэрч Н.П.Ядав цагаадаж рио явахаар болжээ
2015 онд АНУ-ын Лас-Вегас хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ний 74 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн энэтхэгийн бөх Нарсингх Панчан Ядаваас бэлтгэл сургуулилтын үеэр энэ оны долоодугаар сарын 5-ны өдөр авсан сэргээшийн шинжилгээгээр дианабол илэрч түүнийг Зуны олимпийн наадамд явуулахгүй шийдвэр гарсан билээ. Түүний оронд Рио-де-Жанейро руу олимпийн мөнгө, хүрэл медальт Сушил Кумар, залуу бөх Парвин Ран нар олимпийн эрхийн төлөө …
-
4 August
Эмэгтэй чөлөөтийнхөн өнөөдөр Риог зорилоо
“Рио-2016” олимпод оролцох чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид өнөөдөр Бразил улсыг зорилоо. Манай улсаас эмэгтэйчүүдийн 53 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, 58 кг-д ОУХМ П.Орхон, 63 кг-д олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг, 69 кг-д ДАШТ-ий гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар Риогийн олимпод оролцох эрх авсан билээ. Тэд эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, МУГД Б.Батбаяр, дасгалжуулагч З.Дүвчин, …
-
4 August
Үс ургуулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд
Үс ургуулуудаг хүнсний бүтээгдэхүүнүүдийн талаар “www.wikihow.com” сайт нийтэлжээ. Зөвлөгөө №1 Таны үс их гэмтэж, хугарсан бол сүү хэрэглэхийг зөвлөж байна. Үсээ хүйтэн усаа сайн норгосоны дараа шүршигчтэй саванд хийсэн сүүгээ үс рүүгээ цац. Хагас цагийн дараа үсээ бүлээн усаар угаа. Энэ аргыг долоо хоног хэрэглэх үед таны үсний гэмтэл багасч, ургадаг байна. Зөвлөгөө №2 Буцалгасан 50 грамм сүүн дээр хоёр …
-
4 August
Ц.Оюунгэрэл:Яамдыг хольж хутгасан нь орон тоог цөөлөх бэлтгэл ажил гэж харагдсан
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа. -Улстөрч хүний хувьд засаг бүрэлдэх үйл явцыг анзаарч байгаа болов уу. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн амлалт хүлээлт үүсгэсэн. Харин сайдад санал болгож байгаа хүмүүсийг олон хүн сэтгэл дундуур хүлээж авлаа. Таны хувьд энэ тухайд ямар дүгнэлттэй байна вэ? -Надад Ерөнхий сайдын томилгооноос эхлээд гайхал төрсөн л дөө. Мэдээж залуу хүнийг гаргаж …
-
4 August
Ипотекийн зээлийг хүртээмжтэйгээр үргэлжлүүлнэ
Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг талаар Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээллийг хаалттай сонслоо. Түүнчлэн Ерөнхий сайд хэд хэдэн чиглэлээр холбогдох сайд нарт үүрэг өгчээ. Хүүхдийн мөнгөний тухай: -2016 оны улсын төсвөөр баталсан Хүүхдийн мөнгөний санхүүжилт дуусч, одоогоор олголт нь зогсоод байгаа. Иймд Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж олгох санхүүжилтийн эх …
-
4 August
“Босоо Хөх Монгол” ТББ-ын УЗ-ийн гишүүнийг зодож, хөлийг нь хоёр удаа хугалж, тамлажээ
Өнгөрсөн шөнө “Босоо Хөх Монгол” ТББ-ын УЗ-ийн гишүүн Д.Чойпүрэвийг ганцаар байхад нь Хятад Улсын иргэн Лю Дуншинь, Өвөр Монголын иргэн Чинба гэгч нар 10 орчим Монгол залуусыг хөлслөн зодуулж, хөлийг нь хоёр удаа, мөн гурван хавиргыг нь хугалж, тархийг нь гэмтээж улмаар намагт живүүлэн тамлажээ. Одоогийн байдлаар гэмтлийн зэргийг эцэслэн тогтоогоогүй байгаа бөгөөд Д.Чойпүрэвийн биеийн байдал маш хүнд ГССҮТ-д эмчлүүлж …
-
4 August
С.Батболд:Улаанбаатар хот “Хотын ногоон өсөлт”-ийг дэмжиж, манлайлан оролцоно гэдгээ илэрхийлье
Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын гурав дахь удаагийн форумыг нээж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Зуны дэлгэр сайхан энэ өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг зорин “ Хотуудын ногоон өсөлт, эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвийн хүрээнд чуулахаар хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид та бүхнийг манай хотод тавтай зочлохыг …
-
4 August
Хилийн боомт дахь алба, хэлтсийн ариутгагч нарт сертификат гардууллаа
МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газар ХӨСҮТ, ЗӨСҮТ-тэй хамтран ДЭМБ-ын санхүүжилтээр Хилийн 26 боомтод ажиллаж байгаа нийт 21 ариутгагч нарыг оролцуулсан нэгэн сургалтыг энэ сарын 01-ний өдөр зохион байгуулсан юм. Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн мэргэшүүлэх сургалтаар хилийн боомтуудад хийж буй ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагааны талаар онолын болон дадлагын хичээлийг мэргэжлийн байгууллагын багш нар болон чиглэл хариуцсан улсын ахлах байцаагч нар …
-
4 August
Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууллаа
Ойрын өдрүүдэд бороо хур ихтэй байгаатай холбогдуулан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний ажлыг зохион байгууллаа. Тус ажлын хүрээнд үерийн аюултай бүсэд буусан айл өрх, болон гол дагуу зугаалж байгаа иргэдэд үерийн аюулаас сэргийлэх санамж, материал тараан, сэрэмжлүүлэг, заавар өгсөн аж. Мөн үерийн улмаас үүссэн хог хаягдлыг шуурхай цэвэрлэж, ариутгал, халдваргүйтгэл хийх судалгааг гарган холбогдох албаныханд …
-
4 August
Зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
УИХ-аас Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталж, зарим яамдыг өөрчлөн байгуулсантай холбогдуулан дараахь албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас чөлөөллөө. – Ц.Цэнгэлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын – Ж.Баярцэцэгийг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын – Д.Нямхүүг Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын …
-
4 August
Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон Т.Гантулга ажилдаа орлоо
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаас Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон Т.Гантулгыг өнөөдөр Эрчим хүчний сайд П.Ганхүү ЭХЯ-ны аппаратын хамт олонтой танилцууллаа. Энэ албанд томилогдохоосоо өмнө МАН-ын Хэвлэл мэдээлэл,олон нийт, сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Гантулга нь Байгал орчны яам болон ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн албаны туршлагатай хүн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл