Мэдээ мэдээлэл

August, 2016

  • 8 August

    “Даншиг наадам -хүрээ цам 2016” өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө

     “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг хоёр дахь жилдээ “Хүй долоон худаг”-т  энэ сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгууллаа. “Даншиг наадам-Хүрээ цам-2016” наадам нь  хоёр өдрийн турш “Хүй долоон худаг”-т үргэлжлэв. Эдгээр өдөр 500 лам сүсэгтэн олонд зориулан ном хурж, Соёмбот туг залах ёслол, …

  • 8 August

    Увсад газар хөдөлжээ

    Увс аймгийн Наранбулаг сумын төвөөс баруун зүгт 58 км-т өчигдөр/2016.08.07/ 17:41 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, мөн Наранбулаг сумын Засаг дарга нарын тайлбараар иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байна.

  • 8 August

    Рио-2016: Өнөөдөр манай 5 тамирчин өрсөлдөнө

    Олимпод зодоглож буй манай тамирчдаас өнөөдөр 5 нь өрсөлдөнө. Тухайлбал: Байт харваа 21:00 цагт: Ж.Гантөгс ганцаарчилсан харвааны хасагдах шатанд өрсөлдөнө. Жүдо 22:00 цагт: Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жингийн медалийн эзэд тодорно. Монголын жүдочдоос Г.Одбаяр, Д.Сумьяа нар дээрх жинд өрсөлдөнө. Бокс 23:00 цагт: 49 кг-ийн жинд Г.Ган-Эрдэнэ тулалдана. Мөн үүрийн 05:00 цагт Б.Түвшинбат 69 кг-ийн жинд барилдах …

  • 8 August

    Монголын шатарчид 6 алт, 4 хүрэл медаль хүртлээ

    Зуны XXXI Олимптой зэрэгцээд Зүүн Азийн Өсвөрийн аварга шалгаруулах зохион байгуулагдаж байгаа билээ. Тус тэмцээний үеэр Дэлхийн залуучуудын оюуны спортын наадам 2016 оны 8 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд спортын олон төрлөөр зохион байгуулагдсан. Тус наадамд дэлхийн 17 орноос тамирчид оюун ухаан сорин оролцсон бөгөөд Монгол улсын шатарчид өндөр амжилттай оролцлоо. Үүнд: Шатрын Рапид төрлөөр болсон энэ тэмцээний 23 хүртэлх насны …

  • 8 August

    Чингисийн талбайд 420 уран нугараач чууллаа

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Улаанбаатар чуулга хамтран 08 сарын 06 – ны өдөр “Уул усны домог” уран нугараачдын үзүүлбэрийг Чингисийн талбайд зохион байгууллаа. Тус үзүүлбэрт орон нутгаас болон нийслэлээс шалгарсан 420 уран нугараач оролцов. “Уул усны домог” уран нугаралтын үзүүлбэрт нийслэлээс гадна Эрдэнэт, Дархан, Дундговь, Дорноговь аймгийн уран нугараачид оролцлоо. …

  • 8 August

    Чөлөөт бөхийн эрэгтэй баг Риог зорилоо

    Зуны олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадмын эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд хүч үзэх манай баг өчигдөр алсын замд мордлоо. Ар гэрийнхэн, ахан дүүс, эрэгтэй үндэсний шигшээ багийнхан, хөгжөөн дэмжигчид нь үдэн мордуулж өндөр амжилтыг хүсэн ерөөлөө. 1992 оны олимпийн наадмаас хойш сонгон шалгаруулалтаар тамирчдыг олимпийн наадамд оролцуулдаг болсноос хойш манай эрэгтэй чөлөөт бөхийн баг анх удаа бүтэн багаараа олимпийн наадмыг зорьж байна. Дасгалжуулагчид …

  • 8 August

    Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал

    Хүн зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал хийж байвал хүний бие ч цэвэршиж эрүүл саруул урт удаан наслах нөхцөл бүрддэг. Дасгал 1: Өглөө сэрэнгүүтээ орноосоо босож явалгүй нуруу эгц суугаад 7 удаа гүн амьсгаа авч гаргана. Амьсгаа авахдаа сайн сайхан зүйлийг бодож хамрын баруун нүхээр орж буйгаар, муу муухай бодол сэтгэл, өвчин зовлон хамрын зүүн нүхээр гадагшилж …

  • 8 August

    Б.Түвшинбат ялалт байгууллаа

      Өчигдөр  манай улсын тамирчин Боксын төрлийн 69 кг-ийн жинд  Б.Түвшинбат  эхний тулаанаа хийлээ. Тэрбээр шөвгийн 16-д үлдэхийн төлөө  “Риоцентро” ордонд Аргентиний Алберто Палметтатай тулсан бөгөөд өрсөлдөгчөө гурван үеийн турш илүүрхэн 3:0-ээр ялалт байгууллаа. Ингэснээр манай тамирчин дараагийн шатанд Ирландын Стивен Доннеллитэй 8 сарын 12-нд тулалдах болов.          

  • 8 August

    Нэр хайрлах Монгол ёсон

    “Хүн нэрээ тогос өдөө” хэмээн эртнээс ам дамжсаар ирсэн сургааль бий. Үнэхээр ч тогос өдөө хайрладгийн адил хүн ч гэсэн эцэг эхээс хайрласан нэр төрөө хайрлаж, эрхэмлэдэг. Хүний нэрийн утга учир, нэр залах ёс заншлын талаар энэ удаагийн мэдээллээрээ бэлтгэлээ. “Дуудах нэрийг эцэг эх өгдөг , дуурсах алдрыг өөрөө олдог “ хэмээдэг тул шинэ мэндэлсэн хүүхэддээ нэр өгөх, нэр залах …

  • 8 August

    Р.Пүрэвдагва даншигийн аварга болов

    Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэглин хийд, нийслэлийн Засаг Даргын Тамгын газартай хамтран “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.  Тус наадмын хүчит бөхийн барилдаанд 256 хүчтэн зодоглосноос  Монгол улсын арслан, даншгийн арслан Р.Пүрэвдагва түрүүллээ. Ийнхүү тэрбээр даншгийн аварга цол хүртэв.  Харин аймгийн заан Б.Түмэндэмбэрэл үзүүрлэн даншгийн заан цолтой боллоо.

  • 8 August

    Г.Отгонцэцэг: Хүрэл медаль хүртсэн ч чансааг нь ахиулах боломжоо алдсанд харамсаж байна

    Казахстан улсын нэрийн өмнөөс “Рио-2016” оны олимпийн наадамд жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хүч үзэж хүрэл медаль хүртсэн Монгол Улсын харьяат Галбадрахын Отгонцэцэгтэй фейсбүүкээр холбогдож, цөөн асуултад хариулт авлаа. Тэрбээр дээрх улстай гэрээ байгуулахдаа гадаад, дотоодын сайт, сонин, телевизэд ярилцлага өгөхгүй гэж тохиролцсон болохоор дэлгэрэнгүй ярихыг хүссэнгүй. -Олимпийн дэвжээнээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе? -Баярлалаа. -Одоо “Айдгаа авдрандаа хийнэ” …

  • 8 August

    Өнөөдөр болох үйл явдлууд

    10:00 цагт БСШУСЯ-ны 401 тоот хурлын танхимд 2016 оны залуу монгол судлаачдын зуны сургуулийн нээлт болно. Энэ удаагийн зуны сургуульд 12 орны 30 залуу судлаач оролцоно.   11:00 цагт Иргэний танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор зохион байгуулж буй Олон Улсын Монголч эрдэмтдийн XI хурлын тухай хэвлэлийн бага хурал хийнэ. 2016 оны 8 дугаар сарын 15-наас 18-ны өдрүүдэд …

  • 8 August

    Аавуудын баярын өдөр тохиож байна

    “Аав нарын өдөр”-ийг жил бүрийн наймдугаар сарын 8-нд тэмдэглэдэг уламжлал тогтоосон. Тиймээс өнөөдөр аавуудын өдөр тохиож байна. Манай улс “Аав нарын өдөр”-ийг тэмдэглэдэг 18 дахь орон бөгөөд 12 дэх жилдээ энэхүү баярыг тэмдэглэж байна. Энэ баярыг дэлхийн 17 улс энэ баярыг тэмдэглэн өнгөрөөдөг бөгөөд манай улс 18 дахь нь болж байжээ. Хамгийн анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Дод нэртэй …

  • 8 August

    Манай тамирчдын наймдугаар сарын 8-ны өдрийн тэмцээний хуваарь

    БАЙТ ХАРВАА: Монголын цагаар 21:13 цагт “Монголын мэдээ” сувгаар шууд дамжуулна. Манай байт харвааны тамирчин Ж.Гантөгс маань хасагдах шатны эхний харваанд Тайландын харваач Тамвонг Виттаятай цэц мэргэнээ сорино. Тайландын харваач нь 28 настай, Лондонгийн олимпод 33 дугаар байранд орж байсан, Инчёоны Азийн наадамд 17дугаар байранд орж байсан тамирчин байна. ЖУДО: Монголын цагаар 21:13 цагт MNB Нэгдүгээр сувгаар шууд дамжуулна. Эрэгтэй …