Мэдээ мэдээлэл

July, 2016

  • 18 July

    АСЕМ-ын 20 жил:Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь

    Хурлын даргын мэдэгдэл  АСЕМ-ын 20 жилийн ой Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт 2016 оны 7 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь” сэдвийн дор болж өнгөрлөө. Уулзалтад Ази, Европын 51 орны төр, засгийн тэргүүн буюу тэдний өндөр түвшний бие төлөөлөгчид, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч, Европын Комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ы …

  • 18 July

    Баяр, амралтын өдрүүдэд гамшиг, ослын нийт 146 дуудлагаар ажиллав

    Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810, Үндэсний их баяр, наадам, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/190 дугаар тушаалаар 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 07 дугаар сарын 18-ны өдрүүдэд албаны өндөржүүлсэн бэлэн зэрэгт шилжин …

  • 18 July

    М.Энхболд:Хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэхэд монголын төр, засаг тууштай ажиллах болно

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэд өнөөдөр бараалхав. Улсын Их Хурлын дарга М.Энхболд уулзалтын эхэнд БНСУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пак Гын Хэг АСЕМ-ийн дээд түвшний уулзалтад оролцохын сацуу Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хийсэн албан ёсны хэлэлцээ үр дүнтэй болсонд баяртай байна. Таны Монгол …

  • 18 July

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСУ-ын Ерөнхийлөгчид бараалхав

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д бараалхлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож, манай улсад албан ёсны айлчлал хийж буйд талархаж байна гээд БНСУ-ын зүгээс АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийллээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ эх орондоо …

  • 18 July

    Баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

    Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн 2016 оны 7 дугаар сарын 17-18-ны өдөр Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд дараахь баримт бичгийг байгуулав. Үүнд: Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын “Экзим” банк хооронд “Ухаалаг боловсрол төсөл” зээлийн хэлэлцээр Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын “Экзим” банк хооронд “Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх 2 дахь шатны …

  • 18 July

    Жуулчдад зориулсан “TRAVEL CARD”-ийг зах зээлд нэвтрүүлнэ

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Төрийн банк хамтран жуулчдын өдөр тутмын төлбөр тооцоонд ашиглагдах, гэрээт худалдаа үйлчилгээний байгууллагаас хөнгөлөлт эдлэх боломж бүхий Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчлэх, эзэмшигчийн нэр бичигдээгүй, төгрөгөөр гүйлгээ хийх төлбөрийн “Travel card”-ийг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь төлбөрийн карт, картаар хөнгөлөлт үзүүлэх худалдаа үйлчилгээний байгууллагуудын мэдээлэл болон бусад …

  • 18 July

    Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуулийг эрдмийн хөтөч-58 цогцолбор сургууль болгон өөрчиллөө

    Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 сарын 30-ны  өдөр  “Цогцолбор сургууль болгон өөрчлөн зохион байгуулах тухай” А/556 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжийн дагуу боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүүхэд багачуудын амьдарч байгаа орчин, хамрагдах хүрээ, сургуулийн онцлогийг харгалзан Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2016 оны 1/5145 дугаар албан бичиг, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн санал хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Ерөнхий …

  • 18 July

    Тусламжийн цуваа өнөөдөр Баян-Өлгий аймагт хүргэгдэн очлоо

    Баян-Өлгий аймгийн удирдлагын зүгээс эхний ээлжинд үерт өртсөн 640 хүнд гэр болон хоол хүнсний туслалцаа нэн шаардлагатай байгааг Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн. Энэхүү хүсэлтийн дагуу  Улсын Онцгой комиссоос үерт өртсөн айл өрх, иргэдэд 70 гэр, 14.000 ширхэг цэвэр ус, 14.000 ширхэг махан нөөш, 3.5 тн гурил, 3.5 тн будаа, 700 кг цай, 700 кг давс, 1400 …

  • 18 July

    Орон орны уламжлалт хуримын хувцас /фото/

    19-р зуун буюу Хатан хаан Викториа хамгийн анх одоогийн уламжлал болсон цагаан хуримын даашинзыг өмссөн юм. Түүнээс хойш ихэнх эмэгтэйчүүд ийм төрлийн даашинзыг хуримандаа өмсдөг болсон. Харин түүнээс өмнө улс орон бүр өөрсдийн уламжлал шингэсэн хуримын хувцасыг өмсөж гэрлэх ёслолыг үйлддэг байжээ. Энэ удаад та бүхэндээ орон орны уламжлалт хуримын хувцсыг сонирхуулья. Япон Гана Ром Хойд Европ Шри Ланка Энэтхэг Шотланд …

  • 18 July

    Усны ослоос таван иргэний амь насыг аварлаа

    Баянхонгор аймгийн Баацагаан сум, Дархан-Уул аймгийн Орхон сум, Дорнод аймгийн Халхгол сум, Завхан аймгийн Алдархаан сум, Сэлэнгэ аймгийн Мандал, Сүхбаатар сум, Төв аймгийн Лүн сум, Ховд аймгийн Булган сум, нийслэлийн Баянзүрх, Налайх, Хан-Уул дүүрэгт усны ослоор 17 иргэн амь насаа алдсныг   (7 хүүхэд, 10 насанд хүрэгсэд) Онцгой байдлын албаны албан хаагчид цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. 2016 оны 07 …

  • 18 July

    “Алдар” спорт хорооны 11 тамирчин олимпод оролцох эрхтэй боллоо

    Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооныхон түүхэн 70 жилийнхээ ойг одтой, хийморьтой угтаж байна. Ирэх сард түүхт ойгоо тэмдэглэх “Алдар”-ынхан Рио-2016 олимпод 10 тамирчин долоон төрлөөр өрсөлдөх эрх авсан бол саяхан дахин нэг нэмэгдэж 11 тамирчин Бразил улсыг зориход бэлэн боллоо. Тухайлбал, марафоны төрөлд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Ц.Бямбажавт гаргасан амжилтынх дагуу Рио-2016 олимпод оролцох урилга ирүүлжээ. Ингэснээр Монгол Улсаас …

  • 18 July

    Өнөөдрөөс эхэлж хуучин журмаар замын хөдөлгөөнд оролцоно

    Ази-Европын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтын өдрүүдэд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 7-р сарын 14-17-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн орны тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулсан билээ. Харин өнөөдрөөс хуучин журмаар буюу 1,6-аар төгссөн тээврийн хэрэгсэл 1 дэх өдөр, 2,7-оор төгссөн тээврийн хэрэгсэл 2 дахь өдөр, 3,8-аар төгссөн тээврийн хэрэгсэл 3 дахь өдөр, 4,9-өөр төгссөн тээврийн хэрэгсэл 4 дэхь …

  • 18 July

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхий сайд Беата Шыдлотой уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхий сайд хатагтай Беата Шыдлог хүлээн авч уулзлаа. АСЕМ-ын дээд түвшний уулзалтад БНПУ-ын Ерөнхий сайд оролцож байгаад талархал илэрхийлээд Монгол Улсын гуравдагч хөрш болох Европын Холбооны гишүүн Польш Улстай харилцах харилцаанд манай улс чухал ач холбогдол өгдгийг илэрхийллээ. Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхий сайд хатагтай Беата Шыдло Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Ерөнхий …

  • 18 July

    БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ:Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиосон бөгөөд бид дахин шинэ 25 жилийг угтах гараан дээр зогсож байна

    -Юуны түрүүнд манай төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ц.Элбэгдорж таньд болон Монголын ард түмэнд чин  сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ жил АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтын 20 жилийн ой тохиож буй бөгөөд энэ нь онц чухал ач холбогдолтой үйл явдал юм. Монгол Улс АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. …

  • 18 July

    БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн албан ёсны айлчлал өнөөдөр дуусна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ  албан ёсны айлчлал өчигдөр эхэллээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн албан ёсны айлчлал хоёр орны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэд харилцан солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Талууд эдийн засаг, худалдаа, мэдээллийн технологи, эрчим хүч, …